• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Батсуурь: Тодорхой хэмжээнд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон

Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурьтай угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаар ярилцлаа. 
 
-Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг байна. Үүний нэг тод жишээ нь бараг бүгдээрээ шахам Боржигон овогтой болчихсон. Тэгээд түүнийгээ хэдэн янзаар бичнэ. Үнэхээр өөрийнх нь уг үндэс мөн үү гээд судлахаар биш байх жишээтэй? 
-Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог юм. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг.
 
Ер нь аливаа амьд амьтан, хүн удмын сандаа цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээжээ. Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг бүтээсэн байдаг. Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Гэхдээ өөрөөсөө дээш хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ. Тэгээд түүнээс цаашаа мэдэхгүй  болчихдог. Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрч байхгүй болохоор ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй болчихдог юм. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ. Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож, авч явсан юм байна.
 
Энэ тухай хүн төрөлхтөний түүхийг бичилцэж байсан тэр том эрдмийн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай энэ өв соёлыг сэргээх нь чухал асуудал юм. 
 
-Гэтэл өнөөдөр нүүдэлч­дийн сэтгэхүй өөр бол­чих­сон, зарим аав ээж үр хүүх­дээ “Нутгийнхаа хүнтэй л суу­гаарай. Хүний нутгийн бурх­наас өөрийн нутгийн чөтгөр дээр шүү” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байлгах сонирхолтой болжээ? 
-Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөхгүй байх, овгоо халах Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй нь мэдээж. Хүн төрөлхтөний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн. Нэгэн үе монголчуудыг их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтөний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан. Одоо болсон чинь үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтөний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ.
 
Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтөний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуураа өв соёлыг нь мартагнуулаад өөрөөр нь өөрийг нь устгуулах улс төрийн үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид төсөөлдөг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийн хүнтэйгээ гэр бүл болохыг илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь өв соёлыг мартагнуулсны гай. Аав ээж нь үр хүүхэддээ “Миний хүү, чи битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчихээрэй дээ” гэж хэлж сургадаг байсан шүү дээ. Гэтэл одоо ойрхноос хараа бараандаа гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголттой болчихжээ.
 
Нөгөөтэйгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Гэхдээ өвөг дээдсийн түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог. Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог.
 
Гэтэл одоо энэ дөрвөн аймгийг 21 аймаг 331 сум 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд газар нутгийг зөгийний үүр шиг болгоод хуваачихаар засаг захиргааны хувьд өөр аймаг, сум болсон залуус хоорондоо танилцаж гэрлэдэг. Энэ нь явсаар байгаад цаагуураа цус ойртолтын аюулыг чимээгүй бий болгож байна. 
 
-Манай улсын хүн амын хэдэн хувь нь цус ойртчихсон байна вэ? 
-Монгол Улсын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл чинь энэ. Цус ойртолт гэдэг бол нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд байдаг шиг чимээгүйхэн яваад л байдаг өвөрмөц үзэгдэл. Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчихоод байна. Үүнийг монголчууд дотроо ярих асуудал. Түүнээс биш гадаадынханд өгөөш болгох зүйл биш.
 
Нууцын зэрэглэлтэй байх ёстой асуудал юм. Өнөөдөр манай улсын хүн амын өвчин эсэргүүцэх, үхэл даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд өндөр настай гээд бүх насны хүмүүс өвчилж байна. Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ.
 
-Ер нь дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртоод ноцтой байдалд орж байсан жишээ байна уу? 
-Байлгүй яах вэ. Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж өгөн залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор хүн амын оюуны чадавхи буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг. Ингэхээр шинжлэх ухаан, техникийн гайхамшгийг бүтээх чадвар буурах нь ойлгомжтой. Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоороо авч явах ёстой. Аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос, Монгол ялгаагүй бүгд адилхан шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хамгаалж явах ёстой.   
 
-Цусаа сэлгэж байна гээд гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа монголчууд ч бий. Зарим нь үүнд их дургүйцдэг. Эрлийз, хурлийз хүүхэд төрүүлж цусаа бохирдууллаа гэдэг шүү дээ? 
-Гадаадын иргэнтэй гэр бүл болох нь замбараагүй болбол цөөхүүлээ үндэстэн бүр хайлаад алга болно шүү дээ. Тиймээс харийнхантай хэт их ойртож, хэтэрхий олноороо гэр бүл болж болохгүй. 
 
-Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ? 
-Хүн төрөлхтөний генетикийн сургамжууд бий. Хаан угсааны цус харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийн хүрээндээ үржиж өсч байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Үүнтэй холбоотойгоор хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг гэж мэргэдийн үг бий. Хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Ер нь генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм.
 
Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан. Тэр байтугай малын удмын санг хамгаалж эцэг малыг холоос авчирч тавьдаг уламжлалтай шүү дээ. Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж чадна. Хүнийг хазаарлаж барьдаг зүйл чинь уламжлалт соёл шүү дээ. Үүнийгээ дээдэлж байж бид бүтэн Монгол болно.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ
Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө
Үс засуулвал өлзийтэй сайн

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Наадам
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Д.Цэнгэл: Монгол киног дэлхийд...
“Ливерпүүл” талбайдаа...

Ж.Батсуурь: Тодорхой хэмжээнд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон

Ганчимэг 2017-08-28

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ
Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө
Үс засуулвал өлзийтэй сайн
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

10 цагийн өмнө өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

10 цагийн өмнө өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

10 цагийн өмнө өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

1 өдрийн өмнө өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

1 өдрийн өмнө өмнө

Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2 өдрийн өмнө өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-24 өмнө

Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-24 өмнө

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

2026-07-24 өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

2026-07-24 өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

2026-07-24 өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

2026-07-24 өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

2026-07-24 өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

САНАЛ БОЛГОХ
2026-07-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-24 өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

2026-07-24 өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2026-07-23 өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2026-07-24 өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

2026-07-24 өмнө

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2026-07-24 өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

2026-07-23 өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-07-23 өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-24 өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

2026-07-23 өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026-07-23 өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2026-07-23 өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

2026-07-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-23 өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

2026-07-23 өмнө

Өчигдөр Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд +41 градус хүрчээ

2026-07-24 өмнө

Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-24 өмнө

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-22 өмнө

Үс засуулвал нас уртасна

2 өдрийн өмнө өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-07-24 өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-22 өмнө

Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-22 өмнө

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-07-22 өмнө

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах