“Барселона” Глен Жонсоныг сонирхож байна

“Барселона” Глен Жонсоныг сонирхож байна

Испанийн “Барселона” клуб Английн “Сток Сити” клубын баруун жигүүрийн хамгаалагч Глен Жонсоныг сонирхож байгаа ажээ.  El Mundo Deportivo-гийн мэдээлж байгаагаар Каталын баг энэ өвлийн солилцооны цонхоор Алеиш Видалыг явуулах гэж байгаа юм байна. Тиймээс Англи тоглогчоор түүнийг орлуулахаар төлөвлөж буй бололтой.

Түүнээс гадна “Барселона”  Стефан Лихтштайнер (Ювентус), Дарио Срна (Шахтер), Пабло Забалета (Манчестер Сити) болон Бранислав Иванович (Челси) гэсэн хамгаалагчдыг ч сонирхож буй тоглогчдынхоо жагсаалтад нэмчихээд байгаа ажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.