“Челси”, “Манчестер Сити” лигийн цомоос мултарлаа

“Челси”, “Манчестер Сити” лигийн цомоос мултарлаа

Английн лигийн цомын 1/8 шигшээн үлдсэн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Английн “Манчестер Юнайтед” болон “Манчестер Сити” клубын дерби тоглолт боллоо. Премьер лигт хоёр баг таарахад “Сити” өрсөлдөгчөө хожсон.

Тэгвэл энэ удаад “Манчестер Юнайтед”  талбайдаа 1:0-ээр “Сити”-г буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 54 дэх минутад Мата оруулжээ. Ингэснээр “Манчестер Юнайтед” шөвгийн наймд шалгарч үлдээ.

Мөн энэ тойрогт “Вест Хэм” клуб талбайдаа “Челси”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 11 дэх минутад Куяте тооны харьцааг нээсэн бол 48 дахь минутад Фернандеш нэгийг нэмжээ. “Челси”-гээс Кейхилл 90 дэх минутад нэг гоол оруулж, нэр төрөө аварчээ.

Түүнээс гадна өнгөрсөн шөнө “Саутгэмптон” талбайдаа “Сандерланд”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар шөвгийн наймд үлдлээ. Тоглолтын 66 дахь минутад Буфаль оруулсан байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.