• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Очирбат: Жилд 2500 хүүхэд халуун тогоонд шалзлагдаж байна

Сүүлийн үед бага насны хүүхдүүд түлэгдэх тохиолдол буурахгүй байгаа. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийг дүүргэдэг болоод удаж байна. Энэ бол энх цагийн эмгэнэл юм. Эцэг, эх асран хамгаалагч нарын хайхрамжгүй буруутай үйлдлээс болж бага насны хүүхдүүд түлэгдэж, амиа алдах улмаар эрүүл мэндээрээ хохи­рох золгүй явдал буурах­гүй байгаа. Тухайлбал, өнгөр­сөн оны тоо мэдээгээр түлэгдсэн шалтгаанаар ГССҮТ-д нас барсан хүмүүсийн 76.5 хувь 0-5 насны хүүхэд байгаа гэнэ.

Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн бөгөөд дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн III зэргийн түлэгдэлттэй байжээ. Тиймээс ч  Эрүүл мэндийн яамнаас энэ асуудалд онцгой анхаарч “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор аймаг, нийслэлийн хэмжээнд нэг сарын аян зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өчигдөр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий тасагт ажиллав. Энэ үеэр тэрбээр “Хүүхдийн түлэгдэлтийн асуудал үнэхээр анхаарлын төвд орохгүй байхын арга алга. Тиймээс эцэг, эхчүүд аян өрнөж байгаа энэ сарын хугацаанд зүрх сэтгэлээсээ анхаарч өгөөчээ гэж уриалмаар байна. Жилд 2500 хүүхэд халуун тогоонд шалзлагдаж байна.

Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө идэх хоол, уух цайндаа үр хүүхдээ шалзлаад байна. Энэ бол цэвэр эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд холбоотой. Хүүхэд насных нь дэгэж, дэрвэж явах насанд нь түлээд, амьдралын итгэлгүй, тахир дутуу, ямар ч гоо сайхангүй болгож байна. Үүнээсээ болоод хүүхэд нь өсч том болохын хэрээр гадагшаа гарахаасаа ч ичиж, сургуульд соёлд суралцахаас эхлээд нийгэм байр сууриа алддаг болоод байна. Тиймээс ч бид энэ тоог цөөлөх боломжуудыг судалж, энэ аяныг эхлүүлээд байгаа.

Тухайлбал, хариуцлаггүй байдлаасаа болж хүүхдээ түлж байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг судалж байна. Түүнчлэн бага насны хүүхэд олноороо түлэгдэж байгаа халуун тогоог хил гаалиар оруулж ирэхийг хориглох эсвэл тодорхой стандарттай болгох эсэхийг судалж байгаа. Энэ мэтээр аяны хүрээнд олон ажлыг өрнүүлж байгаа” гэлээ. Энэхүү аяны хүрээнд ЭМЯ-аас сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд болон багш, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзалт зохион байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийг ахуйн нөхцөлд түлэгдэхгүй байх тал дээр эцэг, эх, асран хамгаалагчдад сургалт явуулж, анхааруулга хүргүүлэх зэргээр хамарч ажиллаж байгаа юм байна. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-д ажиллах үеэрээ тус төвд дутагдалтай байгаа амьсгалын аппратыг гардуулж өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр “Сэхээний тасагт нь энэ амьсгалын аппрат дэмжлэг болох байх. Ганц энэ амьсгалын аппратаар асуудал шийдэгдэхгүй. Цаашдаа үе шаттайгаар сэхээний тасгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

Сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй гурван хүүхдийн хоёр нь халуун тогоонд түлэгджээ

ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг өнөөдрийн байдлаар 80 ортой үйл ажиллагаа явуулж байна. Олон удаа нүүж, олон газар ажиллаж буй тус тасаг улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тус тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг гэдгийг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэлсэн юм.  Нийслэл, 21 аймаг, 360 сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг тус тасаг нийт 50 ажилтантайгаас 15 их эмч ажилладаг.

Өнөөдрийн байдлаар нийт 61 өвчтөн хэвтэж буй бөгөөд 0-5 насны 21 хүүхэд байгаа юм. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй гурван хүүхдийн хоёр нь халуун тогоонд түлэгджээ. Энэ тухайд ГССҮТ-ийн Ерөхий захирал Т.Мөнхсайхан “Түлэнхийн тасаг 80 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар дүүрчихсэн байна.

Тиймээс яаралтай шаардлагатай байгаа хүүхдүүдээ хүлээж аваад, мэс заслыг нь хийж байгаа. Гэхдээ эдгээр хүүхдүүд цааш цаашдаа ч олон хагалгаанд орох ёстой байдаг. Гэтэл манай байрны хангалт жаахан муу байгаа” гэв. Уг нь хүн амынхаа тооноос хамаараад манай улсын хувьд 400 ортой түлэнхий тасаг байх ёстой гэнэ. Хэрвээ ийм хэмжээний хүчин чадалтай тасагтай байхад аль ч шатны өвчнөө хүлээн аваад байх боломжтой юм байна. Тиймээс шинээр баригдаж байгаа түлэхийн төвийн байр ашиглалтад орчихвол энэ асуудал цэгцрэх юм билээ.

Халуун тогоо дахин ашиглахгүй гэж бодож байгаа гэв

Мэдээлэл тогтмол өгч, сарын аян эхлүүлснээр түлэгдэж ирж буй хүүхдийн тоо буурсан давуу талтай гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Харин мэдээлэл багасахтай зэрэгцэн хүүхдийн тоо өсдөг тул энэ ажлыг цаашид тогтмолжуулах шаардлагатай гэв. Өмнө нь хавар, намрын улиралд хүүхэд түлэгдэх нь их байдаг байсан бол одоо улирал харгалзахгүй болсон байна. Өнөөдөр тус тасаг амьсгалын аппараттай болсон гэдгийг дээр дурдсан. Энэ төхөөрөмжийн хувьд нэн шаардлагатай байсан бөгөөд ийнхүү анхны амьсгалын аппаратаа хүлээн авч буй юм.

Энэ үеэр хүү нь халуун тогоонд түлэгдээд хэвтэн эмчлүүлж байгаа Э.Баяржаргалтай уулзсан юм. Тэрбээр “Манай хүүхэд халуун тогоотой хоолонд түлэгдчихсэн. Бид хоёр эмнэлэгт хэвтээд 16 хонож байна. Би гурван хүүхэдтэй энэ бага нь. Маш их хөдөлгөөнтэй хүүхэд л дээ. Тухайн үед би гал дээрээ цай чанаад, халуун тогоонд шөлтэй хоол хийж байсан юм. Тэгээд гал дээр чанаж байсан цайгаа самарчихаад эргээд харах зуурт л хүү маань халуун тогоотой хоолонд хоёр хөлөө түлчихсэн.

Манай халуун тогоогоо дандаа хөргөгчнийхөө хажууд газар тавиад ашигладаг юм. Тиймээс бусад эцэг, эхчүүдэд анхааруулж хэлмээр байна. Хэрвээ халуун тогоо ашиглах гэж байгаа бол тусгайлан зассан бага насны хүүхэд хүрэхээргүй газарт тавьж ашиглаарай. Ер нь л халуун тогоо гэхээсээ гал дээрээ хоол, ундаа хийж идэх нь дээр юм байна.

Би дахиад халуун тогоо ашиглахгүй гэж бодож байна” гэсэн юм. Иргэд ямар нэгэн байдлаар түлэгдсэн тохиолдолд элдэв янзын юм түрхэж анхны тусламжийг буруу үзүүлэх нь элбэг байдаг байна. Тухайлбал, түлэгдсэн үедээ барааны саван, элсэн чихэр, гутлын тос, нохойн цус, үхрийн баас зэргийг түрхчихдэг аж. Тиймээс ч эдгэрэлт удаашрах зэргээр сөрөг нөлөө их гардаг учир анхны тусламжийг зөв үзүүлэх нь маш чухал байдаг байна.

Өөрөөр хэлбэл,  түлэгдэлт үүссэн үед хамгийн түрүүнд тухайн түлэгдэлт үүсгэсэн биетээс буюу гал бол галнаас, цахилгаан хэрэгсэл бол түүнээс нь холдуулж урсгал хүйтэн усанд 10-15 минут барих хэрэгтэй. Энэ нь тухайн түлэгдсэн хэсгийг хөргөж ургах явцыг удаашруулах үйлчилгээтэй. Мөн тухайн хүн түлэгдсэн хэсэгтээ ямар нэг хувцас өмссөн байвал түүнийг нь салгах хэрэгтэй. Учир нь биед наалдсан хувцас түлэгдэлтийн хэмжээг томруулах аюултай гэж Гэмтлийн эмнэлгийнхэн зөвлөж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 5 (17.02.15)
“Радио консурс” тэмцээний...

Д.Очирбат: Жилд 2500 хүүхэд халуун тогоонд шалзлагдаж байна

Отгонмягмар 2017-02-16

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

28 минутын өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

52 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

59 минутын өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах