• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Сэргэлэн: Малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөөсөө хөрөнгө гаргана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцуулав. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглэсэн гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Энэхүү хуулийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбат “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг амьтан багтаж байгаа юу. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар хүртээмжийн асуудал хэр хүрэлцээтэй байгаа юм бэ” гэдгийг тодруулсан юм.

Үүний хариуд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Энэхүү хуулийн төсөлд мал, амьтан гэдэгт гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын эрүүл мэндийг асуудлыг багтааж, асуудлыг өргөн хүрээнд хамруулсан. Мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгож сум, багт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсанаар мал эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг сайжруулна гэж үзэж байгаа. Вакцины асуудал хүндрэлтэй байгаа. Бид олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн давхар давхар хяналт дор вакциныг шинжлүүлсэн. Харин хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн зайлшгүй нөхцөл байдлыг үед төсвөөс хөрөнгө гаргаж ажиллахаар тусгагдсан. Тиймээс бусад үед малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөөсөө хөрөнгө гаргахаар хуульд тусгагдсан” гэж хариулж байлаа.

Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар болсон юм.

Малын удмын сангийн үндэсний төвийн байр ашиглалтад орно

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн судалгааны тайланд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн 40 орчим хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй, үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх чадавхи хангалтгүй байгаа талаар дүгнэжээ.

Баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн мал жилээс жилд цөөрч, улмаар зарим үүлдэр, үржлийн хэсгийн мал устах аюулд хүрчээ. 1926 оноос хойших хугацаанд Монголын нийт мал сүргийн 22 орчим хувийг бод мал эзэлдэг байсан бол 2004 оноос хойш огцом буурсаар 2015 онд 13 хувьд хүрсэн байна. Үүнтэй уялдаад дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бодын мах, түүний дайвар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нөөц төдий хэмжээгээр багасч, мах, сүүний импорт өсч, гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгасаар байгаа. Гаалийн мэдээгээр 2015 онд 45.3 сая долларын, 2016 онд 53.3 сая ам. долларын үнэ бүхий мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Дээрх нөхцөл байдал нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зарим харилцааны эрх зүйн орчинг тодорхой болгон хуульчлах, шинэчлэх зайлшгүй шаардлага бий болж буй харуулж байгаа аж.

Энэхүү Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлд­вэр­лэл дэх ажлын байрыг тогт­вор­той хадгалах, өрсөлдөх чад­ва­рыг дээш­лүү­лэх бай­галь эко­ло­гийн тэнц­вэрт бай­длыг хад­га­лах бо­ломж бүр­дэх гэнэ. Түүнч­лэн бүс нут­гийн онц­логт тохир­сон ма­лын үүл­дэр­лэг байд­лыг батат­ган сайж­руу­лах, ши­нээр үүл­дэр, омог бий бол­гох, тэд­гээ­рийн ашиг ши­мийг нэ­мэг­дүү­лэх бо­лон малын гене­тик нөө­цийн экс­порт, им­пор­тын үйл ажил­ла­гаанд хя­налт тавих, харь зүй­лийн тар­хал­таас сэр­гий­лэх, энэ чиг­лэ­лийн мэр­гэж­лийн ажил, үйл­чил­гээ­ний тог­тол­цоог тодор­хой бол­гох ажээ.

Уг хуулийн тө­сөл бо­лон хамт өр­гөн мэ­дүүл­сэн хуу­лийн тө­сөл­тэй хол­бог­дуу­лан ги­шүү­дийн зү­гээс “Хуу­лийн төс­лийн үг хэл­лэг ойл­гомж­гүй, най­руул­га муу­тай, га­даад нэр­шил их ор­сон гэд­гийг ан­хаа­руу­ла­хын зэрэг­цээ монгол малын цөм сүр­гийн өнөө­гийн бай­дал, шинээр ямар үүл­дэр уг­саа­тай малыг гар­ган авч бай­гаа болон шинж­лэх ухаа­ны бай­гуул­лагын орол­цоог хэр тусгаж байгаа” талаар тодруулж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Монгол Улын шилмэл үүлдэр, цөм сүргийн талаар судалгаа хийсэн.

Судалгааны эцсийн дүн гараагүй байна. Өнөөгийн байдлаар цөм сүргийн тоо толгой буурсан, улсын гэдэг утгаараа жирийн малчны малаас дор шахуу арчилгаа маллагаатай байгаа. Цөм сүргийн тоо толгойд холио сэлгээ хийсэн явдал байгаа. Яамны зүгээс Малын удмын сангийн үндэсний төвийн байр мөдхөн ашиглалтад орохоор техник технологийг нь суурилуулаад тэнд монгол малын удам угшил, үржлийн асуудлыг зангидан нэгдсэн бодлогоор хангаж ажиллахаар зэхээд байна.

Мөн хуульд монгол малыг уугуул хэлбэрээр хадгалах, гадаадаас тодорхой үүлдэр угсааны малыг оруулж ирэн, тодорхой газар байршуулан өсгөж нутагшуулах, судлах, тэдгээрийн ашиг шимийг нэмэг­дүүлэх, малын тэжээл­лэг, арчилгаа, маллагааны тех­но­ло­гид болон малын генетик нөө­цийн экс­порт, импортын үйл ажил­ла­гаанд хяналт тавих чиглэлээр ажиллах тогтолцоог тодорхой болгохоор зорьж ажиллаж байна” хэмээлээ. Ийнхүү Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулахаар боллоо.

Дараагийн асуудал бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөчрлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахалж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, С.Жавхлан нар ажиллахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Т.Ган-Эрдэнэ: Амьдралын...
Шөнийн нислэг - Жүжигчин...

П.Сэргэлэн: Малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөөсөө хөрөнгө гаргана

Отгонмягмар 2017-01-26

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

4 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

4 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

4 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах