• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрдэмтэд “Тусгаар тогтнол ба гадаад бодлого” сэдвээр хуралдав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гарагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Энэхүү хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан юм. Хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ “Орчин үед дэлхий нийтээр даяаршиж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи хөгжиж, улс орнуудын харилцан хамаарал ихээхэн гүнзгийрэх боллоо. Монгол Улсын гадаад бодлого нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бичиг баримтад тулгуурлан дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад чиглэж байна.

Үүний дотор бид Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангахыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг хүн төрөлхтөнд заналхийлэх аюулын эрсдэл, сорилтын хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс Монгол Улс төрийн алтан аргамж буюу олон зуун жилийн түүхэн уламжлал бүхий дипломат албаныхаа үүрэг гүйцэтгэх чадварыг цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

Үүний тулд бид Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийж, гадаад бодлогоо төгөлдөржүүлэх хэрэгтэй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санаа бодол, зөвлөмж ихээхэн ач холбогдолтой” гэв. Тус хурлын үеэр эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал,  “Монгол Улсын тусгаар тогтнол ба ХХ зууны эхэн үеийн олон улс болон бүс нутгийн нөхцөл байдал” илтгэлийг МУИС-ийн багш, доктор Г.Төмөрчулуун, “Богд хаант Монгол Улсын дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн байдал” илтгэлийг доктор О.Батсайхан, “Богд хаант Монгол Улсаас тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” илтгэлийг доктор Т.Төмөрхүлэг тавьсан. Мөн “ХХI зууны эхэн үеийн Монгол Улсын орчин, нөхцөл байдал” илтгэлийг Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбат тавьж, илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн хурлын үеэр тавьсан илтгэлүүдэд сонирхолтой тоо, баримт дурдагдаж байсныг эрдэмтэд онцоллоо. Энэ үеэр хуралд оролцсон эрдэмтэн болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

Л.Пүрэвсүрэн: Монголын төр хэзээ ч Далай ламыг урьж байгаагүй

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх/

-Саахалт хүний санаа нэг, айл хүний амь нэг гэдэг шиг бид хөрштэйгөө найрсаг амьдрах ёстой. Ямар ч улс орон хөрштэйгөө найрсаг харилцаатай тогтоон нийгэм, эдийн засгийн байдлаа хөгжүүлэхийг зорьдог. Тиймээс бид эндээс нүүгээд явчихгүй учраас Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилго нь хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаатай байх явдал юм. Яах вэ, Далай ламын айлчлал болсон. Монгол Улсын төрийн байр суурь маш тодорхой.

Монголын төр хэзээ ч далай ламыг урьж байгаагүй. Бид нөгөө талаас ардчилсан улс. Шашны байгууллага өөрийнхөө шугамаар сүсэгтэн олныхоо хүсэлтээр Далай ламыг урьдаг. Одоогийн байдлаар дэлхий дээр ганцхан Далай ламыг шашныхаа тэргүүн гэж үздэг тусгаар үндэстэн нь Монгол орон байх шиг байна. Тийм учраас Далай ламын айлчлал нэлээд онцлог байдаг. Өмнө нь найман удаа ирж байсан. Тухайн үед ч тийм асуудал гарч байсан. Гадаад харилцааны сайдын хийсэн мэдэгдлийн талаар надад ойлголт алга. Өөрөө мэдэгдлийнхээ талаар тайлбар хийх байх. Би хөрш оронтойгоо эвсэг харилцаатай байх ёстой гэдэг үүднээс Гадаад харилцааны сайд мэдэгдлээ хийсэн байх гэж бодож байна.

Я.Ариунболд: Гадаадад төрсөн монгол иргэдээ бүртгэх тухай асуудал

/ГХЯ-ны Консулын газрын захирал/

-Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн есдүгээр сард гадаад суугаа монголчуудад зориулан давхар харьяаллын асуудлаар хурал зохион байгуулсан. Тэр хурлын үеэр бид нэг зарчмыг дэвшүүлсэн юм. Энэ нь Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд дэлхийн хаана ч байсан Монгол Улсын иргэн байна гэсэн зарчим юм. Манай улсын Бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгэнэ гэсэн хуулийн заалттай. Мөн Үндсэн хуульд Монгол Улс иргэнээ хасахгүй гэж заасан байдаг. Манай улсын иргэд 1992 оноос гадаадад суурьших болсон. Үүнтэй холбогдуулан бид судалгаа хийж үзэхэд гадаадад 140  гаруй мянган иргэн амьдарч байна.

Мөн гадаадад монгол аав, ээжтэй 2181 хүүхэд төрсөн. Эдгээр хүүхдүүд Монгол Улсын харьяалалтай байх ёстой. Энэ хүүхдүүд бол өөрөө төрөх орноо сонгож төрөөгүй. Аав, ээжийнхээ амьдарч байгаа газраас шалтгаалаад иргэншил нь тогтоогдсон. Гадаадад  амьдарч, сурч байгаа Монгол Улсын иргэн давхар нэг үүрэг хүлээж байдаг. Аливаа улсын нутаг дэвсгэрт байгаа бол тухайн улсынхаа хуулийг хүндэтгэх ёстой болдог. Мөн харилцан адил байх зарчмын дагуу гадаадын иргэн манай улсад ирсэн бол Монгол Улсын хуулийг хүндэтгэх ёстой. Тэгэхээр манай улсын иргэд оршин суух улсдаа ажиллах, сурах гэх мэтчилэн статусын дагуу бүртгүүлдэг. Мөн дөнгөж төрсөн хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхийн тулд тухайн улсынхаа хуулиар иргэн нь болдог. Тэгэхээр өөр улсад төрсөн гээд Монгол Улсын иргэнээр бүртгэхгүй гэх нь болохгүй байна гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Давхар иргэншилтэй холбоотой зарим хүмүүсийн ярьж байгаа зүйлийг мэдэхгүй. Иргэдийн дунд гадаадын иргэд давхар манай улсын иргэншил авна гэх яриа гарсан. Энэ талаар бид мэдэхгүй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа
АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна
Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө
"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
Б.Батбаяр: Хөгжлийн банкны...
Говьсүмбэрчүүд ирээдүйдээ...

Эрдэмтэд “Тусгаар тогтнол ба гадаад бодлого” сэдвээр хуралдав

Батзаяа 2016-12-26

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа
АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна
Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө
"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

5 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

5 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

5 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

8 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

8 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

8 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах