• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Цогтбаяр: Багшийгаа бодож, үгүйлсэн сэтгэлээр л “харанхуй хад” зохиолыг барьж авсан

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Харанхуй хад” кино өнөөдөр IMAX кино театрт нээлтээ хийх гэж байна. Тиймээс уг киноны найруулагч Монголын Үндэсний кино академийн тэргүүн, урлаг судлалын доктор профессор Б.Цогтбаярыг урьж ярилцлаа. 
 
-Их зохиолч Д.Нацаг­доржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд  “Харан­хуй хад”  кино өнөөдөр нээл­тээ хийх гэж байна. Киног хийх болсон талаараа яриач?
-Орчин цагийн Монголын уран зохиолыг үндэслэсэн хүн бол яах аргагүй Д.Нацагдорж агсан  гэж би боддог. Өнөөдөр түүний мэндэлсний 110 жилийн ойн өдөр тохиож байна.  Их зохиолчийн тухай миний багш  Төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээсэн “Саруул талын ерөөл”-өөс өөр дэлгэцийн бүтээл байдаггүй.  Тиймээс “Харанхуй хад” киногоо багшийнхаа гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хэрэг л дээ.  Б.Балжинням багш маань өнгөрсөн оны есдүгээр сард  таалал төгсч,  Монголын кино урлагийн салбарт маш хүнд гарз тохиосон.  
 
“Мандухай сэцэн хатан”, “Чингис хаан” зэрэг олон сайхан киногоор нь монголчууд багшийг минь андахгүй мэднэ.  Заримдаа ажлын өрөөнийхөө цонхоор харах үед, багшийн амьдарч байсан байрных нь цонх их л тод харагддаг юм. Тэгээд яагаад ч юм багшийнхаа гэгээн дурсгалд зориулан кино бүтээхээр шийдэж билээ. 1985, 86 оны үед намайг Москвад сурч байхад Б.Балжинням багш Р.Доржпалам гуайтай хамтран “Саруул талын ерөөл”  киног хийсэн байдаг.
 
Гэхдээ тухайн үед нэг намын үзэл суртал, дарангуйлал ноёрхож байсан учир олон сайхан үзэгдэл, санаануудыг нь хүчээр хасуулсан байсан юм. Хүнээр бол дөрвөн мөчийг нь авчихсан гэсэн үг шүү дээ. Багш маань хааяа надтай хууч хөөрөхдөө тэр талаар ярьдаг байж билээ. Багшийгаа бодож, үгүйлсэн сэтгэлээр л их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлийг барьж авахаар шийдсэн. Түүнээс хойш судалгаа хийж, зохиолууд, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг уншиж,  бүтэн жил дуншсаны эцэст киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.   
 
-Зохиолч Д.Нацагдоржийн бүтээлийг монголчууд андахгүй мэднэ. Олон ч сайхан зохиол бий. Гэхдээ тэдгээрээс та яагаад заавал “Харанхуй хад”-ыг сонгосон юм бэ?
-Д.Нацагдорж агсан яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн зохиол гэх мэтээр маш олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байсан.  Тэр дундаа түүний “Харанхуй хад” зохиолыг унших тусам өөр өөр санаа харагддаг. Бухимдах, баярлах, уйтгарлах, уйлах  гэх мэт сэтгэлийн ямарваа нэг хөдлөлтэйгөөр унших болгонд л өөр өөр сэтгэгдэл төрдөг сонин зохиол.  Нэг талаар зүүд ч юм шиг, эсвэл  Д.Нацагдоржийн мөрөөдөл, зөн совин ч юм шиг өвөрмөц,  сонгодог  хэлбэрээр бичигдсэн байдаг юм. Дэлхийн алдартай Эдгар Погийн “Алтан цонх” зэрэг зохиолуудыг Д.Нацагдорж орчуулсан байдаг.  
 
Тэр утгаараа ч юм уу, бичлэгийн арга барил нь зохиолч Эдгар Погийнхтой төстэй юм шиг санагддаг. Миний бодлоор “Харанхуй хад”-ыг хайгаад байгаа хүн нь зохиолч өөрөө байх. Цаашлаад Балжинням багш, уран бүтээлч хүнийг дүрсэлсэн  юм шиг санагдсан. Харин тэрхүү хайгаад байгаа зүйл нь уран бүтээл юм байна гэж ойлгож, энэ зохиолыг барьж авлаа. Өөрөөр хэлбэл, урлагт хүрэх цэг гэж байдаг бол түүн рүү тэмүүлж буй уран бүтээлч хүний дүр төрх энэ зохиолоос ханхалдаг юм. “Харанхуй хад”-ыг эхлэлээс нь төгсгөл хүртэл бүтэн зургийг нь авсан.
 
Хамгийн сүүлийн  Инатайгаа уулзаж буй хэсэг хүртэл дунд нь шигтгээ хийж, Д.Нацагдоржийн ганцаардал, цөхрөлийг харуулсан. Хорвоод энэ хүн 31 насалсан гэхэд ямар их өвийг хойч үедээ үлдээж, ямар их эрмэлзэлтэй, нугарашгүй хүн байсныг өгүүлэх юм. Германаас татагдаж ирснийхээ дараа Пагмадуламаасаа салснаас хойш ерөнхийдөө амьдрал нь уруудан, доройтож байсан. Гэхдээ яг тэр үед нь түүний сор болсон бүтээлүүд нь бичигдсэн байдаг. Миний ажигласнаар  Д.Нацагдорж судлаачид нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй юм билээ. Одоо болтол түүнийг хаана, хэзээ, хэн нутаглуулсан нь ч  тодорхойгүй. Тэр байтугай Цэрэндулам гэдэг охин нь үнэхээр байсан эсэх нь ч эргэлзээтэй.
 
Төрсөн газар нь гэхэд л хэд хэдэн газар  байх жишээтэй. Би кинондоо түүнийг уран бүтээлч гэж үзүүлээгүй. Миний кино гарсан, гараагүй алдартай зохиолуудыг нь Монголын ард түмэн бүгд л мэднэ. Гэхдээ энэ хүн чухам ямар хүн байсан юм бэ гэдгийг хүн чанарыг нь л би барьсан. Хувь хүн ямар зам туулсан, юунд зөрчилдөж, ээдэрч байсныг харуулахыг зорилоо. Гэхдээ энд зориуд хэлэхэд, тэр их зовлонг туулахдаа Д.Нацагдорж хэзээ ч гутраагүй юм шүү. Энэ бүгдийг киногоороо дамжуулан хүргэхийг зорилоо. Харин үзэгчид дор бүрнээ дүнгээ тавих байх. 
 
-Та киноныхоо зарим содон  шигтгээнээс манай уншигчдад сонирхуулаач?
-Их зохиолчийн эцэг Дашдорж гэдэг хүнийг анх удаагаа дэлгэцэнд дүрслэх гэж оролдсон байгаа. Нацагдорж агсныг таван настай байхад нь Алтангэрэл гэх тэр үеийн өндөр бичгийн соёлтой хүнд шавь оруулж байснаар нь дүрсэлсэн. 
 
-Багаа хэрхэн бүрдүүлэв. Мөн дүрийн сонголтын хувьд?
-Кино урлаг өөрөө дүрслэлийн болоод нийлмэл урлаг шүү дээ. Тиймээс баг бүрдүүлэлт чухал байр суурь эзэлдэг. Би нэлээд удаан бодож, харсны эцэст шинэ залуу үеэ дэмжиж, урам өгөх үүднээс “Зохиомж” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн Г.Баярхүү, Н.Ариунжаргал нарын залуу жүжигчдийг гол дүрд сонгосон. Хөгжмийн зохиол дээр Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн ерөнхийлөгч Х.Алтангэрэл, зураглаачаар “Зохиомж” дээд сургуулийн ур чадварын багш Б.Лхагвадорж нар ажиллалаа.  Б.Лхагвадорж бол Монголын кино урлагт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн шүү дээ. С.Энхмөрөн мөн оператороор ажилласан. Залуу хүний нүдээр сонин сонин шийдлүүд гарч ирдэг юм билээ. Ерөнхий зураачаар О.Нямдаваа ажиллалаа. Түүнийг би Монголын хамгийн чадварлаг зураач гэж бардам хэлнэ. 40-50 уран бүтээл хийчихсэн, тэр дундаа түүхэн кинонд гаршчихсан хүн байгаа юм. 
 
-Кино аль кино театрт нээлтээ хийх вэ?
-Шангри-Ла зочид буудлын дөрвөн давхарт байрлах IMAX-т нээлтээ хийнэ. 
 
-Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж, кино зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч байгаа гэдэгтэй та уран бүтээлч хүнийхээ хувьд санал нийлж байна уу? 
-Тэгэлгүй яах вэ. Би өөрөө Монголын Үндэсний кино академийн тэргүүнээр ажилладаг. Академи байгуулагдаад ес дэх жилтэйгээ золгож байна. Манай академид хөгшин, залуу бүхий л үеийн төлөөлөл багтдаг. Кино гарах тусам чанаржина гэдэг үнэн. Надаас олон хүн “Бараг өдөр бүр л шинэ кино нээлтээ хийх юм” гэж асуудаг. Хийг л дээ. Аяндаа шигшигдэнэ. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр аль ч урлаг хоёр янзаар хөгжиж байна. Нийтийн соёлыг дагасан нэг хэсэг байхад, нийгмийн тодорхой хэсэг бүлэгт зориулсан урлагийн бүтээл хийж буй уран бүтээлчид ч бий. Чадвартай найруулагч, оператор, хөгжмийн зохиолч, зураачид шинэ шинэ жүжигчид олноор төрж байна. Энэ бол том дэвшил. Сүүлийн үед манай кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа. Яах вэ,  эцэстээ өрсөлдөөний зарчмаараа шигшигдэнэ шүү дээ. 
 
-Шуудхан асуучихъя. Монголын Үндэсний кино академи жил бүр салбарын шилдгүүдээ тодруулдаг. Гэхдээ энэ жилийн наадмын үеэр “Хувьсал” продакшныхан сэтгэл дундуур үлдсэн. Түүнийгээ ч илэрхийлж байсан удаатай. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?
-Ер нь аливаа уралдаан тэмцээн хүн бүрт таалагдах албагүй. Шагналгүй хоцорсон нь гоншигнодог нь угаасаа монголчуудын зан. Хамгийн гол нь  уран бүтээлчид салбартаа манлайлж, эсвэл сүүл мушгиж явна уу гэдгээ  олж мэдэж байгаа нь л энэ наадмын гол утга учир нь шүү дээ.  Бид ирсэн бүтээл бүрийг хүлээж аваад байдаггүй. Кино  ч гэсэн урлаг. Нэг зүйлийг энд онцолмоор байна. Хийх гэсэн зүйлээ олигтой хий.
 
Хэн ч түүн дээр чинь  юм ярихгүй. Ялангуяа манай шүүгчдийн бүрэлдэхүүнтэй  өнөөдрийг хүртэл хэн ч маргалдаж байгаагүй. Үүнийг би баттай хэлнэ. Учир нь шүүгчдийн бүрэлдэхүүнд хийсэн юмтай, хэлэх үгтэй, туршлагатай, хүн чанартай хүмүүс багтдаг юм.  Монгол киночдынхоо бүтээлийг дэлхийд гаргахын тулд бид академиа анх байгуулсан. Монголчууд олимп, тив дэлхийн аваргатай боллоо. Бидний уран бүтээл Канн, Венец, Оскарт өрсөлдөх хэрэгтэй шүү дээ. Гэвч бидэнд гагцхүү мөнгө л дутагдаж байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Ангела Меркель “Мөнхийн...
Үнэ чухал уу, үйлчилгээ чухал уу?

Б.Цогтбаяр: Багшийгаа бодож, үгүйлсэн сэтгэлээр л “харанхуй хад” зохиолыг барьж авсан

Даваахүү 2016-11-17

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
38 минутын өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

39 минутын өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

42 минутын өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

44 минутын өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

12 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

12 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

12 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

12 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

12 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

12 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах