Бидний дараагийн танилцсан газар нь Чэндү хотын хиймэл оюуны салбарын анхаарал татаж буй компаниудын нэг Минтү Технологи байлаа. Энэ нь бидний Хуашигийн музейн орчимд үзсэн VR технологиос огт өөр чиглэлтэй юм. Тус компани робот төхөөрөмж бус, харин байгууллагын өдөр тутмын ажлыг гүйцэтгэх хиймэл оюуны “ажилтан” буюу AI агент бүтээдэг аж.
Танилцуулгад дурдсанаар Минтү Технологи нь улсын хэмжээний тусгай мэргэшил, онцлог, инновацын чиглэлээр хөгжиж буй хэмжээгээр аварга томд орохгүй ч үйл ажиллагааны цар хүрээгээр Сычуань мужийн хиймэл оюуны салбарын тэргүүлэх байгууллагуудын жагсаалтад хэдийнэ багтсан аж ахуйн нэгж юм байна.
Тус компани ухаалаг агентын технологид суурилан код бичихгүйгээр, ердөө хоёр минутын дотор AI ажилтнуудын баг бүрдүүлэх боломжтой платформыг хөгжүүлсэн байна. Мөн ухаалаг агент, дижитал хүний үйлчилгээнүүд болон Чэндү хотод үйлдвэрлэсэн “AI ухаалаг агент”-аа гадаадын зах зээлд гаргаад эхэлжээ.
Энгийнээр тайлбарлавал, эдгээр нь үйлдвэрт ажилладаг робот биш. Харин компьютер, гар утас, цахим орчинд ажиллах дижитал ажилтан юм. Жишээлбэл, шүдний эмнэлэгт өвчтөний дуудлага хүлээн авах, түгээмэл асуултад хариулах, цаг товлох зэрэг ажилд AI ажилтан хэрэгтэй бол код бичих шаардлагагүй, хэрэгцээгээ тодорхойлоод тохиргоог хийснээр богино хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэх AI агенттай болох боломжтой гэнэ. Өмнө нь шүдний эмнэлэгт гараар хийх нарийн ажиллагааг робот гүйцэтгэж байгааг харсан бол энд “компьютер дотор ажилладаг AI ажилтан” хэрхэн бүтээж байгаатай танилцлаа.
Энэ бүхнийг Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд танилцуулсан. Чэндү хот технологийн хөгжлөөрөө зөвхөн үйлдвэрлэл, робот техникээр бус, байгууллагын өдөр тутмын ажлыг өөрчлөх хиймэл оюуны шийдлүүдээрээ ч шинэ боломжуудыг харуулж байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.