• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

БНСУ-ын Засгийн газрын 6.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд эхэлсэн ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн (МХТС) чадавхыг бэхжүүлэх төсөл 2026 онд өндөрлөж байна. Долоон жилийн хугацаанд хэрэгжсэн уг төсөл нь байгууллагын хөгжил, сургалтын чанар, судалгааны чадавх болон сургалт, судалгааны орчныг сайжруулах гэсэн дөрвөн үндсэн чиглэлийг хамарчээ.

Төслийн хүрээнд өндөр түвшний 10 лаборатори байгуулж, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлсэн нь МХТС-ийн сургалт, судалгааны орчинд томоохон өөрчлөлт авчирсан байна. Төслийн үр дүн, цаашдын өгөөжийг хэлэлцэн дүгнэх хаалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 11-нд болно.

Энэ талаар ШУТИС-ийн МХТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Л.Баяр-Эрдэнэтэй ярилцлаа.

-Төслийн хүрээнд МХТС-д ямар гол өөрчлөлтүүд бий болсон бэ?

-Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд манай сургуульд өндөр түвшний 10 судалгааны лаборатори, суралцах, судалгаа хийх орчныг сайжруулах олон ажлуудыг хийж бүтээлээ. Мөн тус сургуулийн хөгжлийн стратегийн төлөвлөгөө 2030-г шинэчлэн боловсруулж, баталсан.

Судалгааны чиглэлээр төслийн хүрээнд 22 хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж, төслийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох БНСУ-ын Сангмён их сургуультай хамтран манай эрдэмтэн, судлаачдын 30 гаруй өгүүллийг SCI индекстэй, хянан магадалгаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Энэ бол манай сургуулийн судалгааны чадавхыг олон улсын түвшинд ахиулсан томоохон үр дүн.

-10 лабораторийн онцлог юу вэ?

-Төслийн хүрээнд байгуулсан 10 лабораторийн ихэнх нь Монголд өмнө нь байгаагүй болон шинэчлэгдэн сайжирсан өндөр түвшний судалгааны лабораториуд юм. Зарим төрлийн лаборатори нь Азийн өндөр хөгжилтэй орнуудад ч ховор байдаг.

Эдгээр лаборатори зөвхөн МХТС-ийн хэрэгцээнд биш мэдээлэл, холбооны салбарын бүхий л эрдэмтэн, судлаачид,төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ашиглаж, судалгаа шинжилгээ хийх боломжтой.

Тухайлбал, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, их өгөгдөл боловсруулахад шаардлагатай GPU бүхий өндөр хүчин чадалтай HPC лаборатори байгуулсан. Энэ нь манай сургуулийн төдийгүй төр хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад их, дээд сургуулийн судалгааны ажилд чухал дэмжлэг болно.

Мөн радио давтамж, антенны автомат тохируулгатай лаборатори байгуулсан. Энэ нь Монгол Улсад анх удаа бий болж байгаа өндөр түвшний лаборатори юм.

Уг лабораторийг Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниуд болон энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран ашиглах боломжтой. Одоогоор лабораторийг магадлан итгэмжлэлд хамруулах ажил явагдаж байна. Итгэмжлэгдсэнээр радио давтамж, антенн тохируулга болон холбогдох судалгаа, шинжилгээний ажлыг үндэсний хэмжээнд хийх боломж улам өргөжинө.

Үүнээс гадна сургалтын зориулалттай өндөр хүчин чадлын компьютерын лабораториуд байгуулсан. Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнууд орчин үеийн өндөр хүчин чадалтай компьютер дээр дадлага, судалгааны ажлаа хийх боломжтой болсон.

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл ямар түвшинд хүрсэн бэ?

-Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрүүдээ шинэчилсэн. Ингэснээр манай сургуулийн бэлтгэж байгаа мэргэжилтнүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад олгож байгаа мэдлэг, чадвар, сургалтын агуулга, стандартыг Монголдоо эзэмшүүлэх боломж бүрдсэн.

Ялангуяа хиймэл оюун ухаан, мобайл програмчлал, робот техник, кибер аюулгүй байдлын зэрэг шинэ технологийн чиглэлийн хөтөлбөрүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилж, агуулгыг нь боловсронгуй болгосон.

Үүний үр дүнд оюутнууд зөвхөн дотоодын хөдөлмөрийн зах зээлд төдийгүй олон улсын түвшинд ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой болж байна.

-Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Төслийн хүрээнд зөвхөн лаборатори байгуулаад зогсоогүй. Оюутнуудын суралцах, судалгаа хийх орчныг бүхэлд нь сайжруулахад анхаарсан.

Сургуулийн гадна фасад, орчны тохижилтыг шинэчилж, оюутнууд бие даан суралцах, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орчин, булангуудыг бий болгосон.

Өөрөөр хэлбэл, өндөр түвшний тоног төхөөрөмж, лабораториос гадна оюутан, багш нарын өдөр тутам ашиглах сургалт, судалгааны таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан.

-Эдгээр лаборатори, сургалтын хөтөлбөрүүд цаашид Монголын мэдээллийн технологийн салбарт ямар өгөөж авчрах вэ?

-Мэдээлэл, холбооны технологийн судалгаа өнөөдөр зөвхөн нэг салбарын хүрээнд хязгаарлагдахаа больсон. Дэлхий дахинд бараг бүх салбар шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэдээллийн технологийг өргөнөөр ашиглаж байна.

Тиймээс манай байгуулсан лабораториудыг ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургууль, Монгол Улсын бусад их, дээд сургууль, судалгааны байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ашиглах боломжтой.

Ингэснээр судалгаа, шинжилгээний ажлын чанар, цар хүрээ нэмэгдэж, Монголын мэдээлэл, холбооны технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулна.

Нөгөө талдаа, оюутнууд дэлхийн жишигт нийцсэн хөтөлбөрөөр суралцаж, орчин үеийн лабораторид дадлага, судалгаагаа хийж байгаа нь хүний нөөцийн чанарт шууд нөлөөлнө.

-Төсөл дууссаны дараа МХТС-ийн дараагийн зорилт юу байх вэ?

-Манай сургуулийн хувьд одоо хамгийн чухал зорилт бол шинээр бий болсон өндөр түвшний лабораториудын ашиглалтыг нэмэгдүүлэх.

Лаборатори байгуулсан нь өөрөө эцсийн үр дүн биш. Харин тэдгээрийг үр ашигтай ашиглаж, судалгааны ажлын чанар, хэмжээг нэмэгдүүлж, мэдээлэл, холбооны технологийн салбарын хөгжилд бодит бүтээгдэхүүн, шийдэл болгон гаргах нь дараагийн зорилт.

Мөн Монгол Улсын дижитал шилжилтэд манлайлах чиглэлд илүү түлхүү ажиллана.

Манай сургуульд Энэтхэг улсын ерөнхий сайд асан А.Б. Важпайн нэрэмжит мэдээлэл, холбооны технологийн сургалтын төв, Дижитал технологийн судалгаа хөгжлийн хүрээлэн зэрэг сургалт, эрдэм шинжилгээний нэгжүүд ажиллаж байдаг. Цаашид эдгээр нэгжүүд нь үйл ажиллагаагаа өндөр түвшний лабораториудтайгаа уялдуулан хөгжүүлж, салбарын мэргэжилтнүүдийн богино хугацааны сургалт, ур чадварын хөгжлийг дэмжих, шинэ, шилдэг технологи, шийдлүүдийг хөгжүүлэх чиглэлд анхаарна.

Ер нь мэдээлэл, холбооны технологийн салбарын бүх байгууллага, судлаач, мэргэжилтнүүдэд манай сургуулийн үүд хаалга нээлттэй байх болно.

-Ингэхээр төслийн хамгийн том үр дүнг та юунд харж байна вэ?

-Төслийн үр дүнг зөвхөн барилга, тоног төхөөрөмж, лабораториор хэмжихгүй.

Энэ төслийн хүрээнд хүний нөөцийн чадавх бэхжсэн, багш, судлаачид олон улсын түвшинд хамтарч ажиллах туршлагатай болсон, сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдсэн, судалгааны орчин бий болсон.

Хамгийн гол нь Монгол Улсад өндөр түвшний судалгааны дэд бүтэц бий боллоо.

Төсөл 2026 онд хаагдаж байгаа боловч төслөөр бий болсон лаборатори, сургалтын хөтөлбөр, судалгааны хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд цаашид ч үргэлжилнэ.

Тиймээс бидний хувьд энэ төслийн хаалт бол төгсгөл биш, харин дараагийн хөгжлийн эхлэл гэж харж байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын...
Энэ оны III улирлын Төрийн албаны...

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

Kuzmo 2026-09-07

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах