• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Загарзүсэм: Хиймэл оюун бол эцсийн зорилго биш, асуудлыг шийдэж, бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл

П.ЛХАГВАЖАРГАЛ
 
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), дэд профессор Х.Загарзүсэмтэй хиймэл оюуны хөгжил, Монголын боломж, инженерийн боловсрол, үндэсний технологийн чадавхын талаар ярилцлаа.
 
Электроникийн технологийг ойлгодог хүн хиймэл оюуны дэд бүтцийг цогцоор нь харж чадна
БЛИЦ
  • ШУТИС-д Телевизийн техник мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
  • 2014 онд БНСУ-ын Чонбүкийн үндэсний их сургуульд докторын (PhD) зэрэг хамгаалсан.
  • 2014–2016 онд БНСУ-ын Чонбүкийн үндэсний их сургуульд докторын дараах судлаачаар ажилласан.
  • 2016–2019 онд ШУТИС-д ахлах багшаар ажилласан.
  • 2019–2021 онд Япон улсын Хоккайдогийн их сургуулийн Электроникийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнд судлаачаар ажилласан.
  • 2021 оноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
  • Хагас дамжуулагч, нано электроник, хоёр хэмжээст материал, оптоэлектроник болон хиймэл оюуны чиглэлээр судалгаа хийдэг.
 
Миний судалгааны үндсэн чиглэл бол хагас дамжуулагч, ялангуяа хоёр хэмжээст материал болон нано электроник, оптоэлектроник төхөөрөмжийн судалгаа юм. Энэ чиглэлийн судалгаа хийх зорилгоор БНСУ-ын Чонбүкийн үндэсний их сургуулийн профессор Чой Чилжоны тусламжтай “Хагас дамжуулагчийн судалгааны лаборатори”-ийг сургууль дээрээ байгуулан хариуцан ажиллаж байна. Хагас дамжуулагчийн туршилт, судалгаа нь санхүүжилт их шаардах учраас эх орондоо судалгаа хийх нөхцөл, нөөц хязгаарлагдмал байдаг. Гэхдээ тодорхой зорилго тавиад энэ салбарыг хөгжүүлэхэд хүний нөөц харьцангуй сайн болсон.
 
2008 онд байгуулсан Чонбүкийн үндэсний их сургуулийн профессорын SIGETRONICS компани анх их сургуулийн лабораторид түшиглэж хоёрхон төрлийн диод үйлдвэрлэж эхэлсэн бол одоо БНСУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компани болж өргөжсөн байна. Энэ нь хэдийгээр дэмжих тогтолцоотой, хөгжсөн орны жишээ боловч манай улсад мөн хэрэгжих боломж бий гэж боддог.
 
Сүүлийн жилүүдэд технологийн хөгжлийн дараагийн том давлагаа хиймэл оюун болж байна. Хагас дамжуулагч ба хиймэл оюун хоорондоо нягт уялдаатай. Тодруулбал, хиймэл оюун нь GPU/NPU зэрэг тооцооллын хурдасгуур, санах ой зэрэг хагас дамжуулагчийн дэвшилтэт технологид тулгуурладаг. Тиймээс электроникийн технологийг ойлгодог хүн хиймэл оюуны дэд бүтцийг ойлгоход давуу талтай байдаг.
 
Монгол Улсад хиймэл оюуны хамгийн том сорилтын нэг нь хүний нөөц. Хиймэл оюуны хэрэглээний сургалтууд эрчимжиж хэрэглэдэг хүмүүс хурдтай нэмэгдэж байгаа ч системийн архитектур ойлгох, өгөгдөл бэлтгэдэг, загвар сургадаг, үнэлдэг, кибер аюулгүй байдлыг тооцдог, үйлдвэрлэлийн системд нэвтрүүлдэг инженер, судлаач хангалтгүй байгаа. Манай сургууль 2020 оноос хиймэл оюуны бакалаврын сургалтыг Монгол Улсад анхлан явуулж эхэлсэн. Их сургуулийн үүрэг зөвхөн ChatGPT, Claude, Gemini зэрэг хэрэгслийг хэрхэн ашиглахыг заах биш юм. Харин машин сургалт, өгөгдлийн инженерчлэл, холбооны дэд бүтэц, үүлэн технологи, кибер аюулгүй байдал, электроник, цаашлаад квант тооцооллыг ойлгодог инженерүүдийг бэлтгэх явдал гэж хардаг.
 
“Хиймэл оюун ажиллах экосистемийг яаж бүрдүүлэх вэ” гэдэг асуулт илүү чухал байна
 
-Бид хиймэл оюуны салбарт тэргүүлэгч АНУ, БНХАУ шиг хэдэн зуун тэрбум параметртэй суурь загвар, олон мянган GPU-ийн тоогоор өрсөлдөхөөс илүү Монгол Улсын онцлог, нэн тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд хиймэл оюуныг ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн хэмжээний хиймэл оюуны загварыг бүтээх шаардлагагүй. Харин Монголын асуудлыг хамгийн сайн шийддэг хиймэл оюуны шийдлийг хөгжүүлэх, нутагшуулах нь чухал юм.
 
Тухайлбал, монгол хэл, мал аж ахуй, уул уурхай, эрс тэс уур амьсгал, алслагдан тархан амьдрах хэлбэр, боловсрол, төрийн үйлчилгээ зэрэг нь манай улсын онцлог хэрэгцээ. Дэлхийн том технологийн компаниуд эдгээр асуудал бүрийг Монголд зориулан нарийн шийдлийг хөгжүүлж өгөхгүй. Хэдийгээр 3.5 сая хүн амтай улс нь жижиг зах зээл мэт боловч жижиг улс шийдвэрээ хурдан гаргах, өгөгдлийн нийтлэг стандарт нэвтрүүлэх, шинэ технологийг үндэсний хэмжээнд харьцангуй богино хугацаанд турших боломжтой гээд давуу талууд бас бий.
 
Угтаа бид “Боловсролд хиймэл оюун нэвтрүүлнэ”, “Эрүүл мэндэд хиймэл оюун ашиглана” гэдэг өөрөө асуудлын тодорхойлолт биш. Харин “Сурагчдын унших чадварыг хэрхэн сайжруулах вэ”, “Эмчийн бичиг баримтын ачааллыг яаж бууруулах вэ”, “Уурхайн тоног төхөөрөмжийн сул зогсолтыг яаж багасгах вэ” гэх мэт хэмжигдэхүйц асуудлыг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Харин технологи дараа нь сонгогдоно.
 
Өнөөдөр хиймэл оюуны технологи нэвтрүүлэх, хэрэглэх нь харьцангуй амархан болсон. Харин түүнийг байгууллага, улсын хэмжээнд найдвартай, тогтвортой ажиллуулах орчин бий болгох нь илүү хэцүү. Хиймэл оюун дангаараа ажилладаггүй. Аливаа тогтвортой ажиллаж байгаа хиймэл оюун дараах нөхцөлийг эхлээд бүрдүүлэх нь чухал. Найдвартай эрчим хүч, өндөр хурдны сүлжээ, сервер, GPU, үүлэн тооцоолол зэрэг физик дэд бүтэц шаардлагатай. Үүн дээр чанартай өгөгдөл, мэргэжлийн хүний нөөц, монгол хэлний өгөгдлийн сан нэмэгдэнэ. Мөн байгууллагын бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчдийн хиймэл оюунд итгэх итгэлцэл зэрэг засаглалын орчин зайлшгүй шаардлагатай юм. Эдгээр суурь хүчин зүйлээс аль нэг нь байхгүй бол хамгийн сайн хиймэл оюуны загвар оруулж ирсэн ч үр дүн багатай байна. Тиймээс Монголд одоо “Ямар хиймэл оюун худалдаж авах вэ” гэдгээс илүү “Хиймэл оюун ажиллах экосистемийг яаж бүрдүүлэх вэ” гэдэг асуулт илүү чухал байна. Ямар нэг хиймэл оюуны төсөл эхлүүлэхээс өмнө байгууллага бүр хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байна.
 
БНСУ “AI for All” төслөөр иргэддээ ерөнхий зориулалтын хиймэл оюуны чатбот болон бусад үйлчилгээг хэрэглээний хязгааргүй хүргэхээр ажиллаж байна
 
-ChatGPT, Gemini, Claude зэрэг дэлхийн загваруудыг ашиглах нь мэдээж хэрэгтэй. Монгол Улс дэлхийн технологиос тусгаарлагдах ёсгүй. Гэхдээ бүх хэрэгцээг зөвхөн гадаадын үйлчилгээ, лиценз, API-д даатгах нь дараах эрсдэлүүдийг үүсгэнэ. Нэгдүгээрт, монгол хэлний өгөгдөл англи, хятад, солонгос зэрэг хэлтэй харьцуулахад маш бага. Үүнээс болж монгол хэлний хэлзүй, мэргэжлийн нэр томьёо, хууль эрх зүй, үндэсний түүх, соёлын агуулгыг ойлгох чадвар харилцан адилгүй байна. Хоёрдугаарт, өгөгдлийн хяналт, аюулгүй байдал буюу төрийн байгууллагын баримт бичиг, судалгааны нууц мэдээлэл, эмзэг мэдээлэл, эрүүл мэндийн өгөгдлийг гаднын хиймэл оюуны үйлчилгээнд шууд оруулах боломжгүй тохиолдол олон. Дэлхийн олон орон тухайлбал БНСУ-д төрийн албан хаагчид нууц болон хувийн мэдээллийг гадаад үйлчилгээ рүү оруулахад хязгаарлалт тавьж, баталгаажсан дотоод систем, аюулгүй хэрэглээний зохицуулалттай байдаг. Гуравдугаарт, технологийн хараат байдал буюу гадаад үйлчилгээний үнэ, лиценз, API-ийн нөхцөл ч нэг талын шийдвэрээр гэнэт өөрчлөгдөж болно. Тиймээс дээрх эрсдэлийг бууруулахад дотоод бие даасан технологи хэрэгтэй. Энэ нь дэлхийн томоохон ChatGPT, Claude-г хаах тухай ойлголт биш. Харин стратегийн чухал хэрэглээнд өөрийн гэсэн сонголттой байх тухай асуудал юм.
 
Монголын хувьд эхний шатанд аварга LLM байгуулах гэж яарахаас илүү монгол хэл дээр сайн ажилладаг, боловсрол, төрийн үйлчилгээ, хууль, судалгаа зэрэг тодорхой салбарт зориулсан жижиг хэлний загвар эсвэл тодорхой салбарт мэргэшсэн LLM хөгжүүлэх нь бодитой үйлдэл юм. Их сургуулийн эсвэл үндэсний сервер дээр ажилладаг загвар нь мэдээллийг гадагш дамжуулахгүйгээр боловсруулах, загварын жин, өгөгдөл, программын бүрдлийг дотоодын хяналтад байлгах боломж өгнө.
 
Ийм чиг хандлагыг БНСУ-ын 2026 оны бодлого тод харуулж байна. 52 сая орчим хүн амтай БНСУ “AI for All” төслөөр бүх иргэнд ерөнхий зориулалтын хиймэл оюуны чатбот болон төрийн үйлчилгээтэй холбогдох хиймэл оюуны агентуудыг үнэ төлбөргүй, хэрэглээний хязгааргүй хүргэхээр ажиллаж байна. 2026 оны есдүгээр сарын сүүлээр бета үйлчилгээ эхлүүлж, оны эцэс гэхэд нийтэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. 2026 оны наймдугаар сард БНСУ-ын Засгийн газар “AI for All” төслийнхөө хүрээнд SK Telecom, Kakao, KT тэргүүтэй гурван консорциумыг сонгон, тэдгээрт нийт 512 ширхэг NVIDIA B200 GPU бүхий тооцооллын нөөцийг дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ бол үндэсний хиймэл оюун нь дэлхийгээс тусгаарлагдах биш, харин дотоодын чадавх, хүртээмж, өгөгдлийн хяналтыг зэрэг хөгжүүлэх бодлого гэдгийг харуулж байгаа жишээ юм.
 
“Монголд хиймэл оюуныг аль салбарт хамгийн түрүүнд ашиглавал бодит өгөөж гарах вэ” гэдгээс өмнө “Хаана хэмжигдэхүйц том асуудал байна вэ, түүнийг шийдэх өгөгдөл болон ажиллах нөхцөл бүрдсэн үү” гэж асуух хэрэгтэй.
 
Боловсролын салбарт багшийн давтагддаг ажлын ачааллыг бууруулах, хичээлийн агуулга боловсруулахад туслах, суралцагчийн онцлогт тохирсон дэмжлэг үзүүлэх боломж бий. Гэхдээ сургалтын стандарт, үнэлгээ, багшийн хяналт, мэдээллийн хамгаалалт зэрэг суурь нөхцөлгүйгээр гаднын орнуудыг дагаж  хөрөнгө оруулбал үр ашиггүй юм. Учир нь технологи үндсэн асуудлыг орлохгүй. Жишээлбэл, анги танхимын хүртээмж, суурь дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байхад хиймэл оюун нь ганцаараа чанарын шинэчлэл авчрахгүй.
 
Цаашлаад, эрүүл мэндэд эмчийг орлох гэхээс илүү дүрс оношилгооны туслах систем, эмнэлгийн баримт бичгийн боловсруулалт, алслагдсан бүсийн анхан шатны зөвлөмжид ашиглаж болно. Уул уурхайд тоног төхөөрөмжийн эвдрэлийг урьдчилан таамаглах, аюулгүй ажиллагаа, эрчим хүчний хэрэглээ, хүдэр боловсруулах процессын оновчлол нь шууд эдийн засгийн өгөөжтэй. Хөдөө аж ахуйд малын өвчлөл, бэлчээр, цаг агаар, усны нөөц, хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэсэн систем Монголын онцлогт өндөр ач холбогдолтой. Төрийн үйлчилгээнд хууль, дүрэм, журам дундаас зөв эх сурвалжтай мэдээлэл өгөх, баримт бичгийн давтагддаг боловсруулалтыг автоматжуулах боломжтой юм.
 
Иймд, аль ч салбарт эхлээд өнөөгийн нөхцөлөө хэмжсэн суурь түвшнийг тогтоох хэрэгтэй. Дараа нь хиймэл оюун нэвтрүүлснээр цаг хугацаа хэдэн хувиар хэмнэв. Алдаа хэр буурав. Зардал хэдээр багасав. Үйлчилгээний хүртээмж яаж өөрчлөгдөв гэдгээр үр дүнг хэмжих боломжтой болно.
 
Эрсдэлд суурилсан зохицуулалт хамгийн зөв зарчим
 
Хиймэл оюуны эрх зүйн зохицуулалтын хувьд миний бодлоор хамаагүй туйлширч болохгүй. Хэт хатуу зохицуулбал инновац саарна. Огт зохицуулахгүй орхивол иргэдийн эрх, мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын хариуцлагад бодит эрсдэл үүснэ. Иймээс эрсдэлд суурилсан зохицуулалт хамгийн зөв зарчим гэж үздэг.
 
Хичээлийн төлөвлөгөө боловсруулахад тусалдаг хиймэл оюун болон хүний эрүүл мэндийн оношилгоонд оролцдог хиймэл оюуныг ижил түвшний шаардлагаар зохицуулж болохгүй. Өндөр эрсдэлтэй системд өгөгдлийн эх үүсвэр, алгоритмын шалгалт, хүний хяналт, аудит, шийдвэрийг тайлбарлах боломж, алдаа гарвал хариуцлага хүлээх этгээдийг урьдчилан тодорхой болгох шаардлагатай. Мөн хиймэл оюунаар бүтээсэн текст, зураг, дуу, программын кодтой холбоотой зохиогчийн эрх, эх сурвалжийн зарчим тодорхой байх ёстой юм.
 
Түүнчлэн хамгийн чухал зарчим бол хиймэл оюун санал гаргаж болно. Харин хүний амьдрал, эрх, санхүү, эрүүл мэндэд өндөр нөлөөтэй эцсийн шийдвэрийг хариуцлага хүлээхгүй алгоритм дангаар гаргадаг байж болохгүй. Технологийн хурдыг зогсоох биш, хариуцлагатай ашиглах тогтолцоог хамтад нь хөгжүүлэх хэрэгцээ дутагдаж байна.
 
Өгөгдөл нь орчин үеийн эдийн засгийн стратегийн чухал нөөц боловч чанар, бүтэц, ашиглах боломж нь үнэ цэнийг нь тодорхойлдог. Манай улсад нэн яаралтай өгөгдлийн нийтлэг стандарт хэрэгтэй. Нэг төрлийн мэдээллийг байгууллага бүр өөр формат, өөр нэршлээр хадгалбал системүүдийг хооронд нь холбох тун хүндрэлтэй. Дараа нь өгөгдлийн ангиллыг тодорхой болгох ёстой болно. Аль нь нээлттэй, аль нь байгууллагын дотоод, аль нь хувийн, аль нь өндөр нууцлалтай мэдээлэл вэ гэдгийг ялгах шаардлагатай. Үүнд мета өгөгдөл буюу өгөгдөл хэзээ, хэн, ямар аргачлалаар үүсгэсэн тухай мэдээллийг стандартчилах хэрэгтэй бөгөөд их сургуулиуд энд том үүрэгтэй.
 
Монгол хэлний текст, шинжлэх ухааны өгүүлэл, нэр томьёо, сургалтын материал нь үндэсний хиймэл оюун хөгжүүлэх стратегийн өгөгдөл болж чадна. Өгөгдлийг зүгээр “цуглуулах” бус, зөвшөөрөл, чанарын шалгалт, хувилбарын хяналт, аюулгүй ашиглалттай үндэсний судалгааны дэд бүтэц болгон зохион байгуулах шаардлагатай.
 
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг сайжруулах КОЙКА-ийн төсөл их сургууль, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааны экосистемийн зарчмыг бодитоор харуулсан
 
2019-2026 онуудад ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг сайжруулах КОЙКА-ийн санхүүжилтай төслийн хүрээнд сургалт, судалгааны 10 орчин үеийн лаборатори байгуулж, бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг шинэчилж, багш судлаачдын чадавхыг дээшлүүлсэн. Түүнчлэн Монгол, БНСУ-ын судлаачдын хамтарсан төслүүд хэрэгжиж, Web of Science, SCOPUS-ийн SCI индекстэй олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлэгдсэн. Мөн иж бүрэн цахим хичээлүүд хөгжүүлж, сургуулийн сүлжээ болон сургалт, судалгааны орчныг шинэчлээд байна. КОЙКА-ийн төслөөр бий болсон энэ суурь одоо дараагийн шат руу буюу судалгааны үр дүнг прототип, патент, стартап, технологи дамжуулалт, үйлдвэрлэлийн хэрэглээ болгох чиглэлд шилжүүлэх нь дараагийн зорилт гэж харж байгаа.
 
Хиймэл оюуны нөлөөг зөвхөн ажлын байрыг устгах өнцгөөр харах нь өрөөсгөл. Зарим ажил, үүргүүд автоматжих ч бараг бүх мэргэжлийн ажлын арга барил, ажлын байрны доторх тодорхой үүргүүдийг маш хурдтай өөрчлөглөх нь тодорхой. Ойрын ирээдүйд “Ямар мэргэжил алга болох вэ” гэдгээс илүү “Тухайн мэргэжлийн ямар ажлыг хүн хийх, ямар ажлыг хиймэл оюунд даалгах вэ” гэдэг асуулт чухал болно. Мэдээлэл хайх, нэгтгэх, тайлан болон албан бичгийн эх бэлтгэх, стандарт мэйл бичих, орчуулга, өгөгдөл оруулах, баримт ангилах, анхан шатны программчлал зэрэг давтагддаг мэдлэгийн ажлууд хамгийн түрүүнд өөрчлөгдөнө. Гэхдээ энэ өөрчлөлт инженер, судлаач зэрэг өндөр ур чадвар шаарддаг ажилд ч аль хэдийн  нэвтэрч эхэлсэн.
 
OpenAI-ийн 2026 оны “The Shift to Agentic AI: Evidence from Codex” судалгаа үүнийг сонирхолтойгоор харуулсан. OpenAI-ийн дотоод хэрэглээний өгөгдлөөр 2025 оны арваннэгдүгээр сараас 2026 оны зургаадугаар сар хүртэл хугацаанд хиймэл оюунаар үүсгэсэн сарын гаралтын токен дунджаар судалгааны ажилтнуудын хувьд 56 дахин, инженерүүдийн хувьд 27 дахин өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь тэдний хиймэл оюун ашиглалт огцом нэмэгдсэнийг илтгэж байна. Мөн хиймэл оюуны агентууд зөвхөн бичиг баримтын туслах бус, инженерчлэл, программчлал, судалгааны бодит ажилд оролцож байгааг харуулж байна. Иймд цаашдаа хиймэл оюун хэрэглэх чадвар дангаараа хангалтгүй. Хиймэл оюун инженерийн суурь мэдлэггүй хүнийг сайн инженер болгохгүй. Харин мэргэжлээ сайн эзэмшсэн инженер хиймэл оюун ашигласнаар тооцоо, загварчлал, программчлал, мэдээлэл боловсруулах, шийдлийн хувилбар гаргах ажлаа хурдасгаж чадна. Тиймээс залуус нэг программ эсвэл нэг хиймэл оюуны хэрэгсэл сурахаас илүү суурь мэргэжлийн мэдлэгээ бат бөх эзэмших, өгөгдөлтэй ажиллах, хиймэл оюунаас гарсан мэдээллийг нотолгоо, логик, эх сурвалжаар нь үнэлэх, мөн асуудлыг зөв тодорхойлох чадвартай болох шаардлагатай. Цаашид, хиймэл оюун хариулт гаргахдаа улам сайн болно. Харин ямар асуулт тавих, ямар асуудлыг шийдэх, гарсан хариултыг бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг дүгнэх, эцсийн хариуцлагыг хүлээх нь хүний үүрэг хэвээр үлдэнэ.
 
Залуусыг хиймэл оюунтай өрсөлдөхөд бус, хиймэл оюуныг ашиглан илүү бүтээлч, илүү өндөр түвшний асуудал шийддэг болоход бэлтгэх нь боловсролын салбарын чухал зорилт юм. Цаашлаад Монгол Улс зөвхөн гаднын технологи, программ хангамжийг хэрэглэдэг орон биш, өөрийн мэдлэг, инженерүүд, судалгаанд тулгуурласан технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, тодорхой чиглэлээр олон улсын зах зээлд гаргадаг улс болохыг зорих юм.
 
Инженерийн их сургуулийн дараагийн шатны амжилт нь судалгаанаас хэдэн патент, прототип, стартап, технологи дамжуулалт, үйлдвэрлэлийн шийдэл бий болов гэдгээр илүүтэй хэмжигдэх ёстой. КОЙКА-ийн төслөөр МХТС-д лаборатори, хүний нөөц, хөтөлбөр, хамтарсан судалгааны суурь бий болсон. Одоо тэр суурийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн бизнес, олон улсын зах зээлтэй холбох цаг болсон. Үүний зэрэгцээ судлаачид хамтран ашиглах үндэсний хэмжээний тооцооллын дэд бүтэц хэрэгтэй. Их сургууль бүр тусдаа жижиг сервер авахын оронд өндөр хүчин чадлын GPU, өгөгдөл хадгалалт, өндөр хурдны сүлжээ бүхий нэгдсэн орчныг судалгаа, сургалт, стартапын туршилтад хуваалцаж ашиглах нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Гэхдээ тооцооллын хүчин чадал дангаараа хангалтгүй бөгөөд өгөгдөл, хүний нөөц, судалгааны санхүүжилт, засаглал, технологи дамжуулалтын тогтолцоо хамт хөгжих ёстой.
 
Дараагийн 5–10 жилд их сургуулийн амжилтыг зөвхөн хэдэн лабораторитой, хэдэн өгүүлэл хэвлүүлсэн гэдгээр бус, хэдэн технологи хөгжүүлсэн, хэдэн патент гаргасан, хэдэн стартап хөгжүүлсэн, үйлдвэрлэлд хэдэн шийдэл нэвтрүүлсэн, олон улсын зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргасан бэ гэдгээр хэмждэг болох нь зүйтэй. Харин улсынхаа хиймэл оюуны хөгжлийг “Хэдэн хиймэл оюуны төсөл хэрэгжүүлэв, хэдэн систем худалдаж авав” гэдгээр хэмжих биш харин Монголын иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын ямар бодит асуудлыг технологиор шийдэв, үүний үр дүнд ямар үндэсний хүний нөөц, өгөгдөл, судалгаа, технологийн чадавх бий болов гэдгээр үнэлэх хэрэгтэй. Иймд хиймэл оюун ухааныг өөрөө эцсийн зорилго бус, харин бодит асуудлыг шийдвэрлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ үнэ цэн бий болгох технологийн хэрэгсэл гэж үзэх нь зөв юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 167 (7909)
 
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
 
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
 
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Тэрбум мод
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Х.Загарзүсэм: Хиймэл оюун бол эцсийн зорилго биш, асуудлыг шийдэж, бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл

Kuzmo 2026-09-07

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

12 цагийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

17 цагийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

17 цагийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

17 цагийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

17 цагийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

17 цагийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

17 цагийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

17 цагийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

17 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

18 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж ЯС намайг шахсан

1 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

1 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

САНАЛ БОЛГОХ
2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах