• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.10) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 71 гишүүн хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Нэгдэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Одоогоос 36 жилийн тэртээ 1990 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Монголын шинэ цагийн улс төрийн хоёр дахь хүчин, анхны чөлөөт Ардчилсан нам албан ёсоор байгуулагдаж, тугаа мандуулсан түүхтэй. Энэ түүхэн өдөр Ардчилсан намынхан “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор XVIII их хурлаа зохион байгуулж байна. Тус намын Үндэсний бодлогын хороо өчигдөр, өнөөдөр хуралдаж байна. Иргэд, олон нийтийн дуу хоолой, ард түмний засаглал, ардчилсан нийгмийн индэр болсон Улсын Их Хурлын гишүүд,  Ардчилсан намын үе, үеийн гишүүд, дэмжигч Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэж, Үндэсний бодлогын хорооны хурал, намынх нь үйл ажиллагаанд Улсын Их Хурлын нийт гишүүний өмнөөс амжилт хүсье” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцууллаа. Нэг талаасаа парламентыг хариуцлагажуулахаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ч, нөгөө талаасаа парламентын дархлаа, парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулах магадлалыг тооцож, шийдвэр гаргахад тус бүлгийн гишүүдийн оролцоог хангах үүднээс нэг өдрийн завсарлага хүсэв. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийг хүлээн авснаар нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт тайлбарыг авсан бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулав. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх байр сууриа гишүүд илэрхийлсэн тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 88 гишүүний 51 нь буюу 58 хувийн саналаар Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд өнөөдөр санал хураалтыг явуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын 91 гишүүний 56 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулаад, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг тухайн оны арван хоёрдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 01, 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа аж. Мөн Al дүн шинжилгээний Хүний эрхийн дэлгэрэнгүй тайлангаар хуулийн төслийн зохицуулах харилцаа нь эдийн засгийн эрх, иргэний нийтлэг эрх, улс төрийн эрхийн зөрчилгүй гэж дүгнэгджээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр “Хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн дүрмийн хязгаарлалтаас гадуур санхүүжүүлэх гадаад улсын туршлагын талаарх судалгаа”-г гүйцэтгүүлж Байнгын хорооны болон ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангасан болохыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулж, 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тус ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн бүтцэд тавигдах шаардлагын дагуу төслийн зүйлүүдийг гарчиглаж, мөн төслийн хүрээнд зохицуулж байгаа харилцааг бүлэглэн, бүлгийн нэр өгсөн гэв. Мөн “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хуулийн төслөөс хасах саналаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөх, өөр төсөл нэмж тусгахыг хориглосон заалт болон хуулийн дагаж мөрдөх журмыг зохицуулсан бүлэг нэмэх, уг бүлэгт 2026 оны төсвийн жилийн журмыг зохицуулсан бүлэг нэмэх, мөн 2026 оны төсвийн жилийн санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ хуулийг тодорхой хугацаанд дагаж мөрдөх асуудлыг тусгаж, цаашид Хөгжлийн банкаар дамжуулан хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг зохицуулсан заалт нэмэх зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, С.Зулпхар, М.Мандхай, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.

Ашиглаагүй байгаа гадаад зээлийн хүүгийн алдагдлын талаарх асуултад Ж.Алдаржавхлан гишүүн “Гадаад зээлийн ашиглалтын талаарх хуулиа батлаагүйгээс бид жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийг ашиглаагүй гадаад зээлийн төлбөрт зарцуулдаг” хэмээн хариуллаа. “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хуулийн төслөөс хасах болсон шалтгааны талаар гишүүд тодруулахад Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд эл саналыг гаргаж, гишүүдийн олонх дэмжсэн хэмээн тайлбарласан. Гэхдээ нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахдаа Улсын Их Хурал энэ талаар өөр шийдвэр гаргах боломжтой хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар хариулсан. Хуулийн төсөл батлагдсанаар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл товлосон хугацаандаа хэрэгжих боломжтой эсэхийг гишүүд асууж байв. Тус төслийн хэрэгжилтийг Монгол талаас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хариуцаж байгаа гэдгийг дурдаад “Төслийн талбай дээр одоогийн байдлаар 4500 гаруй хүн ажиллаж байна. Менежмент, гүйцэтгэгч нь Энэтхэг компани байгаа. Нийтдээ 6.2 их наяд төгрөгийн дүнтэй зээлийн хэлэлцээрийн дуусах хугацаа нь 2028 он. Энэ хугацаанд ашиглах боломжтой үлдэгдэл нь 4.7 их наяд төгрөг. 2026 оны хувьд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас 1.8 их наяд төгрөгийг ашиглах санал ирүүлсэн, төсвийн одоогийн боломжоор 200 тэрбум төгрөг олгохоор байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлд батлагдвал 1.8 их наяд төгрөгийг бүрэн ашиглаад, үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд үлдсэн зээлээ төлөвлөгөөний дагуу бүрэн ашигласнаар төслийг 2028 онд дуусгах бүрэн боломжтой хэмээн тооцож байна” гэж ажлын хэсгээс хариулсан.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Гадаад зээлийн ашиглалттай холбоотой, мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэртэй болмоор байна. Газрын тос боловсруулах үйлдвэргүйгээс бид импортын шатахууны хараат байж, хүнд байдалд байгаа. Баруун бүс нутаг ОХУ-аас өндөр үнэтэй, эрчим хүч импортолдог. Хуулийн төслийг баталснаар үнийг хямдруулах, эрчим хүчээ дотоодоосоо хангадаг болох, эрчим хүчний тусгаар тогтнолоо бий болгох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах ажил эрчимжинэ. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудал ч хамаарч байгаа” хэмээгээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй 15 саналаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.

Дараа нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Шатахууны импортын гаалийн албан татварыг чөлөөлөхөөр, Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн төсөл болохыг Улсын Их Хурлын дарга онцлоод “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн долоо дахь асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.

Олон улсад цахим спортын төрөл маш хурдацтай хөгжиж байгааг төсөл санаачлагч танилцуулгынхаа эхэнд дурдаад “Мэргэжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч, дэмжигчдийн тоо тэрбумаар тоологдож, шагналын сан нь асар өндөр дүнд хүрч байна. Энэ спортыг дагаад ивээн тэтгэлэг, хамтран ажиллах асуудал яригдаж, томоохон компаниуд хөрөнгө оруулж, ивээн тэтгэх, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж байдаг. Нөгөө талаас спонсоршип цалин, стрийм хандив, шагнал зэрэг нь мэргэжлийн тамирчдын нэмэлт орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл манай улсад энэ нөхцөл бүрдээгүй байгаагаас манай тамирчид гадаадын тамирчдын адил боломжуудыг эдэлж чадахгүй байна” гэв.  

Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад Улсын Их Хурал биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохоор, Татварын ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй байхаар заасан байдаг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх хэсэгт албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй зарим үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөхөөр заасан. Үүнд спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг хамаарч байгаа аж.

Аливаа салбарыг, ялангуяа спортын аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэгт тулгуурлах бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэмжих, хамтран ажиллах боломжийг нээх нь оновчтой бөгөөд ингэснээрээ Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахаас гадна үндэсний аж ахуйн нэгжүүд энэ төрлийн спортод хөрөнгө оруулах, аливаа төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж бүрдэх аж. Мөн мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, тухайн спортын төрөл дээр суурилсан эдийн засаг, маркетингийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайлан, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.3 дахь заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо,” гэх агуулгыг нэмэхээр төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн болохыг Б.Мөнхсоёл гишүүн танилцуулсан. Төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж, иргэд, олон нийтийн санал авч байгааг дурдаад Төсвийн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн гэв. Харин хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, С.Одонтуяа, Д.Ганхүлэг, О.Саранчулуун нар асуулт асууж, П.Сайнзориг гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Дараа нь хуулийн төслийг дэмжиж буй байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үг хэлэв. Спорт нь нийгэм, соёлын чухал хэсэг бөгөөд нийгмийг сэргээн засах, соён гэгээрүүлж хэрэгсэл болохыг дурдаад хэрэгцээ, шаардлага, үр ашгийг нь том зургаар нь харах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байв. Зөвхөн олимп, олон улсын тэмцээн уралдаанд оролцох шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэхээр хязгаарлахгүйгээр, өдөр тутам спортоор хичээллэж, эрүүл мэндээ хамгаалж байгаа иргэдээ дэмждэг нийгмийн эрүүл мэндийн бодлого дутагдаж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг ханган шаардлагын талаар тэрбээр тодорхой байр суурь илэрхийлээд, спортыг дэмжиж байгаа бүх байгууллагыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй гэв. О.Саранчулуун гишүүн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж, агуулгыг илүү дэлгэрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү төслийн зохицуулалт нь биеийн тамир, спорт сонирхдог залуучуудад, Монгол Улсын спортын хөгжилд, ялангуяа сагс, гар бөмбөг зэрэг лигийн тоглолттой спортуудын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд "Засгийн газар 2024 онд спортыг дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүддээ 1 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх төслийг санаачилж, Улсын Их Хурал баталсан. Үр дүнд нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимпын төрлийн спортууд Монгол Улсад эрчимтэй хөгжиж байгаа. Гэтэл монгол залуус олон улсад нэр алдраа мандуулж, Монгол Улсаа сурталчилж, онцгой чадвараа гайхуулж буй и-спорт татварын 1 хувийн хөнгөлөлтөд хамрагддаггүй байсан. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд энэхүү төслийг санаачлан, өргөн мэдүүлснийг өнөөдөр бид хэлэлцэж байна. Чухал асуудал. И-спортоо дэмжээд, олон улсад Монголынхоо нэр алдрыг өргөж байгаа залуучуудаа дэмжээд төслийг батлах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. Түүнчлэн цаашдаа бөх, морин уралдаан, сур харваа зэрэг үндэсний спортын хөгжлийг дэмжихэд анхаарах цаг болсон гэж бодож буйгаа тэрбээр илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга "Яг одоо чуулганы хуралдааны танхимд санал хураах боломж алга байна. Гишүүд ирцэд бүртгүүлснээр ажлаа хийж байна гэж бүү хандаач. Саналаа өгч, ажлаа хиймээр байна. Цаашид ирц бүртгүүлснийг ажил хийсэнд тооцохгүй. Санал хураалтдаа биечлэн оролцоод, дэмжих эсэх саналаа өгдөг баймаар байна. Ирцэд бүртгүүлээд, санал хураалтад оролцохгүй алга болж, ажил хийдүүлэхээ болимоор байна” хэмээн нийт гишүүдэд санууллаа. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар нэлээд олон санал хураалт явуулах тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдийг парламентын үйл ажиллагаандаа оролцон, санал хураалтад оролцохыг хүсэв. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа
УИХ-ын асуулгын цагаар татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндөв
Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Тэрбум мод
  • •Нийслэл
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Тогтоолд нэмэлт оруулах...
Чингүнжавын гудамжийг...

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Kuzmo 2026-04-10

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа
УИХ-ын асуулгын цагаар татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндөв
Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Цооногт унасан гурван настай хүүхдийн цогцсыг 59 цагийн дараа гаргалаа

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

10 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

"Рэдвулкан” ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцаллаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Уурхайн өрөмдлөгийн цооногт хүүхэд унасан нь санамсаргүй тохиолдол огт биш

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ажил, хөдөлмөр аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

1 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

1 өдрийн өмнө өмнө

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хаана

1 өдрийн өмнө өмнө

“Эгийн голын цахилгаан станцын асуудлыг шийдэх болзолтойгоор хэлэлцээрийг дэмжих хэрэгтэй”

1 өдрийн өмнө өмнө

1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчдийн халуун ус хязгаарлана

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Мод тариад арчилж ургуулах нь чухал байдаг

2 өдрийн өмнө өмнө

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

2 өдрийн өмнө өмнө

Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

САНАЛ БОЛГОХ
2026-05-25 өмнө

Бага хурлын зам талбайн ажил долдугаар сарын 1-нд дуусна

2026-05-24 өмнө

Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо

2026-05-24 өмнө

У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

2026-05-25 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

2026-05-24 өмнө

Үс засуулвал нас уртасна

2026-05-25 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-05-25 өмнө

Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна

2026-05-25 өмнө

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

2026-05-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-05-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-05-27 өмнө

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна

2026-05-27 өмнө

Б.Пүрэвдагва: Бидний хийх ажил хурдтай, хүрэх үр дүн тодорхой, бодитой байх ёстой

2026-05-27 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-05-27 өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-05-27 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан үхэр өдөр

2026-05-27 өмнө

Б.Энх-Оргил: Дэлхийн аварга болсон маань Ачит ихт компани “Степпе арена” мөсөн өргөөг барьснаас эхлэлтэй гэж боддог

2 өдрийн өмнө өмнө

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна

2026-05-25 өмнө

Шанхайд болсон 3х3 дэлхийн цувралд манай залуус дэд байрыг эзэллээ

2026-05-27 өмнө

150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-27 өмнө

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

2026-05-27 өмнө

“Эрдэнэс Монгол”-ын харьяа 10 компанийг татан буулгаж, 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Мод тариад арчилж ургуулах нь чухал байдаг

2026-05-25 өмнө

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

2026-05-25 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийг хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав

2026-05-25 өмнө

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

"Рэдвулкан” ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2026-05-25 өмнө

Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах