• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардын намын даргын сонгуулийн өмнө....

Б.Энхбаярын нэвтрүүлэг ба Д.Амарбаясгалангийн хэвлэлийн хурал

Эрх баригч Ардын намын зовлон улсын зовлон болоод удаж байна. Тэгвэл энэ зовлон гэх үү, зодоон гэх үү, өрнөж байгаа үйл явдлуудын дунд олны анхаарал татсан дуулиант нэвтрүүлэг уржигдар гарав. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар хэд хэдэн ноцтой асуудал ярьсан нь халуун сэдэв боллоо. Хариуд нь спикер чимээгүй суусангүй, хэвлэлийнхэнтэй нээлттэй ярилцаж асуудлаа ярьсан. Ойрын үед төдийлөн микрофоны өмнө суугаагүй УИХ-ын даргаас асуух асуулт ч сэтгүүлчдэд олон байсан нь ойлгомжтой, уулзалт хоёр цаг гаруй үргэлжлэв.

“Засгийн газар хоорондын гэрээг Их хурал шалгах нь нээлттэй” гэв

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр нэвтрүүлэгт оролцох үеэрээ Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн талаар ноцтой мэдээллүүдийг ярьсан. Тухайлбал, “Хятадын тал нүүрсийг 95 ам.доллароор авья, таван хувийн хөнгөлөлт өгөөч гэхэд нь 50 хувийн хөнгөлөлт эдлүүлсэн. ЭТТ-н захирал Х.Мөнхжаргал бол Д.Амарбаясгалангийн ангийн хүүхэд, тэр 53 ам.доллароор гэрээ хийсэн. Энэ бол "нүүрсний хулгай хэмээн ярьсан. Энэ асуудлыг зөвхөн Б.Энхбаяр сайд ч бус улс төрийн хүрээнд сүүлийн үед ихээхэн шуугиж байгаа. Ялангуяа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ асуудлыг удаа дараа ярьж, үнэхээр ийм алдаатай гэрээ хийсэн бол Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, алдаагаа засах, ингэхийн тулд Ажлын хэсэг байгуулж шалгах асуудлыг ч хөндөж байгаа. Харин энэ асуудал дээр Д.Амарбаясгалан дарга “Энэ бол Засгийн газар хоорондын гэрээ. Энэ гэрээг Их хурал ил болгож, хянаж шалгах боломж нээлттэй. Гэхдээ гол асуудал нь гэрээний заалтыг эргэж харах нь урагшилж байгаа нэг том ажлаа гацаах нөхцөл үүсэх вий хэмээн болгоомжилж байна” гэсэн ерөнхий тайлбар өгөв.

Харин ангийн найзынхаа тухайд “Би түүнийг ЭТТ-н захирал болохыг мэдээ ч үгүй. Засгийн газрын хуралдаанаар нэрийг нь оруулж ирэх үед л мэдсэн. Тэр үед бүр таниа ч үгүй. Масктай байсан учир. Дараа нь харин Д.Амарбаясгалан найзыгаа томиллоо гэж мэдээ гараад эхлэхээр нь эргэж асууж тодруулахад манай нэг ангийн хүүхэд байж таарсан” гэв. Тэр мөн “Надтай гар барьсан, мэнд мэдсэн хүн бүрийг шалгах нь дутаж байна. Энэ бол дарангуйлал” гэсэн юм.

“Админерал”-тай холбоогүйг анхан шатны шүүхээс тогтоосон гэв

Б.Энхбаяр сайдын ярьсан бас нэг ноцтой яриа нь Д.Амарбаясгалантай нэр холбогддог “Админерал” компанитай холбоотой. “Нүүрсний мөнгө барилга орон сууц, Богд уулын амаар нэг хаус болсон. Тэмээтэй хөшөөний хажууд баригдаж байгаа өндөр барилгыг ЭТТ-н захирал асан Д.Ганхуягын туслахын ах нь барьж байгаа. Би "нүүрс таур "гэж нэрлэдэг юм. Хажуу талд нь Х.Баттулгын хамаарал бүхий "Монгол Хьюндай Автомотив" компанитай хамтран Д.Амарбаясгалангийн нүүрсний мөнгийг угаадаг гэгддэг UB группын Батбаатар барилга барьж байгаа.  "Нүүрсний хэрэг-2"-ийн эзэд гадагшаа зугтаасан. Д.Амарбаясгалангийн туслах Х.Эрдэнэжаргал нь Замын -Үүдийн хилээр гарах гэж яваад баригдсан. Түүний нэр дээр толгой эргэм олон компани бий. Ц.Чулуунзагдын ах "Админерал " компанийн захирал Ц.Ламжав, Санхүүгийн албаны дарга Д.Амарбаясгалангийн эхнэр бүгд гадагшаа гараад явсан” гэв. Тэрээр Чулуунзагдыг барьж хорьсон асуудал намайг намын даргад дэвшүүлэхгүй байх гэсэн сануулгын нэг гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ намынхаа төлөө би ухрахгүй хэвээрээ” гэв.

Мөн Б.Энхбаяр гишүүний ярьсан ярианаас хамгийн ихээр олон нийтийн анхаарлыг татсан асуудал бол “Их хурлын дарга хэн нэгэн хүний амь насны хэрэгт холбоотой юм биш биз” гэсэн учир битүүлэг таавар олон нийтийн анхааралд орох нь ойлгомжтой. Өөрөө ч энэ талаар тайлбар хэлэхдээ ихээхэн бухимдангуй байлаа.

“Хууль зүйн сайд байсан хүн хэвлэлээр хүн амины хэрэгт хүнийг гүтгэж байгааг хараад үнэхээр гайхаж харамсч байна. Энэ хэрэгтэй холбогдуулаад шат шатны хууль шүүхийн байгууллагад хандана. Хүн амины хэрэгт гүтгүүлж байгааг минь үр хүүхэд, гэр бүлийнхэн минь юу бодож байгаа бол. Би өнөөдрийг хүртэл “Админерал” компанитай холбоогүй гэдгээ удаа дараа хэлсэн. Анхан шатны шүүхээс ч нотолсон. СХД-ийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, намайг энэ компанитай хамааралгүй гэдгийг баталсан" гэв.

Түүний ярианаам тоймлон зарим эшлэлийг хүргэе.

• Нүүрсний асуудлыг над руу чиглүүлэх сценарийг Б.Энхбаяр хийсэн.

• Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батцэцэг нарын нэр бүхий УИХ-ын гишүүд төрийн өндөрлөгүүдийн хооронд хов зөөсөөр байгаад асуудал иймдээ туллаа.

• Яг одоо би үнэнийг хэлье. "Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах замаар энэ Ерөнхийлөгч чинь дахин сонгогдох нөхцөлөө бүрдүүлэх гээд байна шүү " гэдэг үгийн хамгийн анх Г.Занданшатар орж ирж хэлж байсан.

• Би Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Их хурлын даргын хувиар зарим зүйл дээр санал зөрөлдөх үе гардаг. Юу бодож санаж байгаагаа ярилцана. Ерөнхийлөгчийн хувьд хааяа бухимдах үе байдаг байх, заримдаа олон хүмүүсийн хажууд ч уур бухимдлаа гаргаж байсан зүйл байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч намын асуудалд оролцдоггүй.

• Миний ард намын олон мянган дэмжигчид байна. Тэдний гарт хууль хяналт, шорон байна. Би олон мянган гишүүдийнхээ төлөө намын даргад өрсөлдөнө.

• Баримтгүйгээр хүнийг барьж хорьчхоод мэдүүлэг авч баримтжуулдаг байж болохгүй.

• АТГ-ын байцаагч тус бүрд 20, 20 бага хурлын гишүүнийг ухаж, судлах үүрэг өгсөн байсан. Үүнийг нь мэдээд хэлсний дараа болиулсан байна лээ. АТГ Засгийн газрын шууд удирдлага дор байдгийг та бүгд мэднэ.

• Хууль хяналтын байгууллага улс төрийн намын дотоод үйл ажиллагаа руу дайрч орж дарамталж байгааг харж байна. Бага хурлын зарим гишүүд ирэхгүй бол би АТГ-ын дарамтад ороод ирээгүй юм байна гэж ойлгоно.

• Асуудлыг сунжруулахгүйгээр хурдан дуусгах цаг болсон. Намын даргын асуудлыг Бага хурлаар шийдэх боломжтой. Их хурлыг хүлээвэл дахиад 45 хоног хүлээнэ гэвэл төрийн ажил хэцүүднэ.

• Бага хурлын гишүүд миний хэлснээр багцлагдаад нэг хашаанд орчихдог “хонинууд” биш.

• Л.Оюун-Эрдэнэтэй өчигдөр хамт байсан, өнөөдөр ч хамт байгаа. Улс төрийн хувьд санал зөрдөг зүйл зөндөө. Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь шүүмжлэлтэй ханддаг зүйл байсан. Би 2024 онд нэр дэвшихдээ намаа ялуулсан ч “Засагт орохгүй” гэж хэлж байсан. Улс төр яваад ямар ч найзуудыг муудалцуулах гээд байдаг учраас би өөрөө нэрээ татсан.

“Ардын намын зодоонд АТГ аягүй муухай харагдаж байна”

Их хурлын даргын нээлттэй ярилцлагаас зөвхөн намын дотоод асуудал төдийгүй институцийн зөрчил, намын дотоод хагарал, нэр бүхий улс төрчдийн хов жив гээд өргөн хүрээний яриа болсон. Мөн сэтгүүлчдийн зүгээс “Намын даргад өрсөлдөөд ялвал Ерөнхий сайд болох уу. Ерөнхий сайд болвол шинэ Засгийн газар байгуулах уу АН-тай хамтрах уу, МАН-ын даргын сонгуулийн өмнө мэтгэлцэж асуудлаа нээлттэй ярьж чадах уу, намын их, бага хурлаа нээлттэй хийж болох уу” гээд олон асуултыг асууж байлаа.

Эдгээр асуултуудын хариултыг товч­лоход, “Намын дарга болвол Ерөн­хий сайд болох эсэхийг дан ганцаар шийдэхгүй. Намын асуудлыг ил тод нээлттэй байлгахад бэлэн. Мэтгэлцэхэд бэлэн. Гэхдээ Б.Энхбаяр гэдэг хүн хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй. Тийм учраас мэтгэлцэнэ гэж байх уу” хэмээн хоржоонтой хариулна лээ.

Хоёр цаг гаруйн ярилцлагаас хамгийн их анхаарал татаж байгаа нэг зүйл бол АТГ-ын талаарх маш ноцтой асуудлыг тэрээр ярив. “АТГ-ын байцаагч тус бүрд 20, 20 бага хурлын гишүүнийг ухаж, судлах үүрэг өгсөн байсан. Үүнийг нь мэдээд хэлсний дараа болиулсан байна лээ. АТГ Засгийн газрын шууд удирдлага дор байдгийг та бүгд мэднэ” гэж мэдэгдсэн. УИХ-ын дарга бол хариуцлагатай албан тушаалтан. Сэтгүүлчид ч түүнээс хэд хэдэн хүний нэрийг хэллээ. Энэ хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлагатай байж чадах уу гэж ам асуухад чаднаа гэж хариулна лээ. Өөрөөр хэлбэл, Ардын намын зодоон нэг талдаа явдаг юм байж. Авлигатай тэмцэх ёстой төрийн байгууллага нь улс төрийн үйл явдалтай зэрэгцээд даалгавар аваад түүнийгээ боль гэхээр нь болиод сууж байгаа нь үнэн бол аягүй муухай харагдаж байна. Төрд итгэх итгэл алдарлаа гэж ярих болсоор удлаа. Гэтэл ард түмний нүд чих болж төрийн өндөр албан тушаалтнуудыг хянаж, харж иргэдийн итгэлээр ажиллах ёстой АТГ болон бусад хууль, хүчний байгууллагынхан улс төрийн даалгавар аваад сууж байдаг юм бол тэр чинь жинхэнэ дарангуйлал биш үү. Даалгавар авдаг АТГ дарангуйлагч л гэсэн үг биш үү гэсэн хардлага ч төрж байлаа. Энэ талаар манай сонин өмнө нь “Хууль хүчнийхний ... Улс төрийн үйл явдалтай давхцах нь тохиолдол уу” гэж бичиж байсан. Дээрх нийтлэлтэй адил агуулгыг Их хурлын даргын ярианаас олж сонслоо. Өөрөөр хэлбэл, улс төрд өрнөж байгаа үйл явдлын зэрэгцээ хууль хүчнийхний явуулж байгаа үйл ажиллагаа нь тохиолдол биш харин ч давхцуулж даалгавар биелүүлдэг гэдэг нь батлагдчихлаа. Үнэхээр тийм бол АТГ аягүй муухай харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 181 (7678)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
Баянхонгор аймгийн Заг суманд 3.7...
Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний...

Ардын намын даргын сонгуулийн өмнө....

НЯМСҮРЭН 2025-09-26

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

15 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

15 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

16 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

16 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах