• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Отгочулуу: Хууль хяналтын тогтолцоо дарангуйлагчдын гар хөл хэвээр байна

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай түүний орчуулсан ном болоод “Хөгжлийн банкны 80”-ын гэх хэргийн талаар ярилцлаа.

-Хөгжлийн банкны гэх хэргээр нэлээд удаан шалгагдаж байгаад шүүхээс таныг цагаатгалаа. Цагаатгасан үндэслэл нь юу байв?

-Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаадлаа. Сүхбаатар дүүргийн шүүх хурлыг нээлттэй явуулж, үнэн зөвөөр шийдэж өгсөнд талархлаа. Мөн өмгөөлөгч Ариунболд ба Баяраа нартаа их баярлалаа. Гэхдээ нөгөө талаас асар их цаг хугацаа алдлаа. Бас нэр төрөөрөө их хохирч байсныг нуугаад яах вэ.

-Шүүх хуралдааны шууд бичлэгийг сэтгүүлч, улстөрчид онцгой анхааран үзэх шиг боллоо. Групп чатуудаар ч хэлэлцүүлэг их өрнөлөө. Та тэнд “эцсийн үг” хэлж байгаа харагдана лээ. Юун үг вэ?

-“Эцсийн үг” гэсэн зохицуулалт одоо ч хуульд бий. Монгол хэлний албан ёсны тайлбар тольд зааснаар, энэ бол цаазын ял авсан хүний хамгийн сүүлийн үг юм билээ. Нэг ахмад хуульч энэ үгийг тайлбарлахдаа, энэ бол буудан [хороох] авсан хүний хэлдэг үг л гэсэн. Би ч одоо хэдэн ч удаа “эцсийн үг” хэлэв. Төгсгөлийн, эсвэл дүгнэлтийн үг гэж өөрчилж болно шүү дээ. Ер нь энэ мэтчилэн хуулийн реформ хэрэгтэй дээ.

Харин хэргийн хувьд, улс төр орчихсон хэрэг байгаа юм. Соёлжиж иргэншсэн нийгэмд бол тухайн банкны дотоод аудит, за бүр, цаашлаад Иргэний шүүхээр шийдэх асуудлууд бий. Ковид, Орос-Украины дайн, АНУ-Хятадын тарифын тэмцлээс болж олон зээл хүндэрсэн. Бусад улсад бол ийм үед зээлийн эргэн хуваарь дээр нь харж үзэж өөрчилдөг. Манайд бол шууд гэмт хэрэг үүсгээд л, хамаг юмыг нь битүүмжлээд хаясан. Тэгээд Хөгжлийн банкинд ажиллаж байсан олон шударга залуусыг хоморголон авлаж, нийгэмд нэг бүлэг хулгайч, дээрэмчид байгаа аятай л харагдууллаа. Монгол төр нүдэндээ хуруугаа хийсэн гэж болно. Би түрүүн хэлсэн дээ, манай улс шилжилт хийж байгаа гэж. Тэгвэл хууль эрх зүйн шилжилт гэж бас байдаг юм байна. Манайх одоо ч гэсэн дарангуйлагчдын гар хөл болсон хууль хяналтын бурангуй тогтолцоотой хэвээр байна. Гэхдээ мэдээж буруутай үйлдэл хийсэн, хууль зөрчсөн хүмүүс тэр олон дотор бий. Гэлээ гээд, ямар ч буруугүй хүмүүсийг хоморголон, хэрэг тохон нялзааж болохгүй. МАН-ын эрх мэдэлд донтсон хэдэн бацаанууд, пиарчдын найруулгаар бүхэл бүтэн АТГ, бас прокурорын байгууллага хөдөлсөнд харамсалтай байна. Гадагшаа ч их муухай харагдах шиг боллоо. Том сургамж боллоо. Товчхондоо энэ салбарт шинэчлэл хэрэгтэй.

-Улс төр орчихсон гэдэг нь. Хэн нэгний захиалга бий гэж хардаж байна уу?

-2024 оны сонгууль угтсан пиар байсан л даа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинэ МАНАН үүссэн гэж мэдэгдсэн. Тэр бол үнэн. Хүмүүс “Гэрэгэ 15 давхрынхан” гэдэг, бас зарим нь “Жэнко-Херо бүлэглэл” ч гэдэг. Тэд хууль хяналт, сошиал, хэвлэл мэдээллийг дамнасан өргөн хүрээтэй залхаан цээрлүүлэх отряд байгуулсан байсан. Тэгээд энэ бүлэглэл хувийн сонирхолдоо хөтлөгдсөн цөөхөн хэдэн мөрдөгч, прокурор бас шүүгч нарыг янз бүрийн байдлаар элсүүлэн авч, өрсөлдөгч нараа намнах хэрэгсэл болгон ашигладаг байсан. Гэвч энэ сүлжээ нуран унаж байна. Гэхдээ л тогтолцооны томоохон реформ хэрэгтэй байна.

-Жишээ нь…

-Манай төв өрсөлдөх чадварын судалгааг олон жил хийж байна. Манай улсын эдийн засгийн, бизнесийн, хуулийн засаглалын индексүүдийг хамгийн их хойш татдаг хоёр зүйл бий. Эхнийх нь прокурорын хараат бус байдал, нөгөөх нь шүүхийн хараат бус байдал. Улс төрөөс хараат хууль хяналтын байгууллагууд шударга ёсыг тогтоох нь бүү хэл улс үндэстнээ сүйрүүлдэг хамгийн бохир эх үүсвэр болж хувирдаг. Эрх чөлөөний үзүүлэлт, нийгмийн сайн сайхан байдлын индекс, аз жаргалын эрэмбэ зэргээр Финлянд, Швед зэрэг орнууд тэргүүлдэг. Саяхан бидэнтэй ижил социалист байсан Эстони ч мөн асар богино хугацаанд цойлон гарч ирлээ. Тэднийг харахаар хамгийн түрүүнд шүүхийн хараат бус байдалд онцгой анхаардаг юм байна. Баяжчихаад шүүхээ шинэчлэх биш, харин эхэлж шүүхээ шинэчлээд дараа нь баяждаг юм байна. Л.Оюун-Эрдэнийн үед 700 гаруй шүүгчтэй, бүхэл бүтэн шүүх засаглал ердөө 80 тэрбум төгрөгийн төсөвтэй байлаа. Гэтэл 24-хөн хүнтэй Соёлын яамны төсөв нь 370 тэрбум төгрөг байх жишээтэй. Нэг монгол шүүгчид оногдож буй жилийн төсөв маш бага хэдхэн мянган доллар байна. Гэтэл Эстони улсад нэг шүүгчийн жилийн төсөв 1 сая доллар байна. Мэдээж ийм их цалинтай гэсэн үг биш. Тэд мэргэжлийн шинжээч, зөвлөх үйлчилгээ авах боломж ихтэй учир ингэж өндөр төсөвтэй байдаг.

-Манайд ямар байна. Тэдний төсөв олон улстай харьцуулахад хэр байна?

-Манайд асар бага. Гэхдээ Занданшатарын Засгийн газар тэдний төсвийг эрс өсгөж оруулж ирж байгаа нь олзуурхууштай. Би ирэх 2026 оны төсвийн төслийг харсан. Шүүхийн төсөв нь 291 тэрбум төгрөг байсан. Бараг түүхэн рекорд гэмээр өндөр дүн байх. Прокурорын төсөв нь 144 тэрбум төгрөг байна билээ. Гэхдээ олон улсын жишиг яадаг вэ гэхээр улсын төсвийнхөө 2 хувийг үл маргах журмаар Шүүх засаглалдаа хуваарилдаг юм байна. Учир нь иргэд Сангийн яам юм уу, Засгийн газарт биш, харин Төрд зориулж татвар төлдөг. Манайд гэтэл улстөрчид Шүүх институтийн төсвийг тогтоож, ингэхдээ хэрэг наймаалдаг байх магадлал өндөр байна. За тэгээд, прокурорын салбарт төсвийн орлогын 1 хувийг шууд хуваарилдаг болох хэрэгтэй. Тэгэх юм бол прокурорууд эдийн засгийн өсөлтийг хамгаалах сонирхолтой болно. Улстөрчдийн гар хөл болж явснаас хөрөнгө оруулагчдаа хамгаалж эдийн засгаас өсгөвөл тэдний санхүүгийн чадавх ч дагаад сайжирна. Би тэгээд тооцоо хийж үзлээ. Зөвхөн 2026 оны хувьд нийт төсвийн 2 хувийг Шүүхэд хуваарилбал 455 тэрбум төгрөг болохоор байна. Одоо төсөлд байгаагаас бараг хоёр дахин их гэсэн үг. Улсын ерөнхий прокурорын төсөв 227 тэрбум төгрөг болохоор байна. Ингэж ядаж санхүү, мөнгөний хувьд улс төрөөс хараат бус болгоод авбал, шударга ёс хангагдах магадлал эрс өснө. Шударга ёс байгаа газар л хөгжин цэцэглэлт ирэх нь ойлгомжтой.

-Та ер нь энэ шинэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?

-Хоёр хөршийн эдийн засгууд эрс хүндрэх эрсдэл их байна. Том хямрал айсуй гэхэд ч болно. Ийм үед, хувийн хэвшилтэйгээ гар нийлж ажиллах хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын хар пиарт суурилсан бодлогыг огт давтахгүй байх хэрэгтэй. Хийж бүтээдэг хүмүүсээ харлуулж, хулгайч гэж цоллодгоо болих хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсонд бизнесийн салбарынхан, хувийн хэвшлийнхэн баяртай байна. Асар олон дарамт дунд ажиллаж буй тэдний хувьд ядаж төрөөс ирдэг зүй бус, захиалгатай яллах ажиллагаанууд алга болох ёстой. Жинхэнэ хулгай чинь эрх мэдэлтэй, албан тушаалтнуудын дунд хийгдэж байна. Жинхэнэ хулгайч нар нь энтрепренерүүдээ хулгайч гэж цоллоод байж таарахгүй. Ийм учраас, сэтгэлгээний реформ хийх цаг болж. Дэлхийн агуу бизнесмэнүүд, энтрепренерүүдийн түүхийг харахад төрөөс тэднийг дэмждэг, нийгэм нь алдаршуулдаг юм байна. Манайд яаж байсныг та мэднэ дээ.

-Таны орчуулсан “Бизнесийн сонгодог 50 бүтээл” -ийг гүйлгэж харлаа. Номын хавтасны ард “Өмнөх зуунуудын онцгой номнуудын охь тайлбар бүхий ийм хялбаршуулсан бүтээл гарч байгаагүй” гэсэн байна лээ. Үнэхээр тэгж санагдсан шүү, орчуулга нь ч урсаж уншигдаад. Хиймэл оюун ухаан хэр ашиглав?

– Нуулгүй хэлэхэд, яг нэг жилийн өмнө сонирхоод ашиглаж үзсэн (инээв). Хачин юм болгоод байсан. Тэгэхээр нь хаячихсан. Харин номоо хэвлэлтэд өгөхийн өмнө гадна хавтасны үгийг орчуулуулж үзсэн. Хэдхэн сарын дотор эрс сайжирсан байна лээ. Хиймэл оюун ухааны хөгжил асар хурдтай явж байгааг тэгж мэдэрсэн шүү. Хүн өөрөө махран орчуулга хийдэг цаг үе дуусч байгаа юм байна. Энэ ном бол бараг амьд хүн орчуулсан сүүлийн ном болж магад (инээв). Ирээдүйд хиймэл оюун ухаан ядаж л бизнесийн талбарт гэхэд хүнээс огт дутахгүй орчуулга хийхээр юм билээ.

-Энэ номыг сонгосон шалтгаанаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Английн философич Бауден бизнесийн ухааны салбарт хамаарах бүтээлүүдээс шилмэл 50 номыг сонгож аваад, охь дээжийг нь тунгааж, улмаар эмхэтгэж нэгтгэн “Бизнесийн 50 сонгодог бүтээл” ном болгон хэвлүүлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс ном унших нь багасчихаж. Нэг талаас завгүй болж, нөгөө талаас зурагт, сошиал гээд илүү сонголт өчнөөн байна. Гэхдээ л ном бол жинхэнэ бодитой мэдлэг олж авах хамгийн хүчирхэг хэрэгсэл байсаар байх болно. Ийм зав чөлөө хомс цагт 50 ширхэг ном хайж олоод, орчуулаад, унших боломжтой нь цөөхөн. Эхэндээ би “Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл” гэх өөр ботийг нь сонгож авсан байсан л даа. Харин манай төв (Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судлалын төв)-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан гуай Бизнесийн 50-ыг нь орчуулъя гэсэн санааг анх гаргасан. Монголчууд бизнес хийх асар сонирхолтой ч, цаад философи, стратеги, менежмент дээр нь илүү сурч боловсрох хэрэгтэй гэж хэлсэн л дээ, Цагаан гуай. Тэгээд өөрөө редакторласан. Би урьд нь германаас орчуулж байсан. Герман хэл нэг бодлын шулуухан, амар хэл шүү дээ.

-Шилмэл 50 номд шингэсэн мэдлэгийг нэг дороос олж авна гэдэг сайхан л сонсогдож байна. Хэр удаан хугацаанд орчуулав. Бас номыг худалдаж авсан хүмүүс уншихад хэр удах бол?

-Орчуулахад хагас жил хүрэхгүй хугацаа зарцуулсан. Харин хянах, хэвлэлтэд бэлдэхэд бүтэн жил болсон. Редактор маань улстөржсөн дайралтын бай болоод сэтгэл санаа нь шаналсан, бас эрүүл мэндэд нь асуудал үүссэн гэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарсаан гарсан. Гэхдээ нэг юмаа барьж авсан бол ард нь гардаг сахилга баттай, тууштай, хөдөлмөрч хүн учраас хугацаа алдсан ч гэсэн зорьсондоо хүрсэн. Харин уншигчийн хувьд тухайн хүнээс л хамаарна. Зарим нь шингээж чадвал таван цагт багтааж болно. Зарим нь бүлэг бүлгээр нь шимтэн уншвал таван сар ч болж мэднэ. Гол нь уншигч бүрийн ширээний ном нь болоосой гэж хүсч байна.

-Боуден гээд Англи философич ямар шалгуураар тэдгээр 50 номыг сонгосон бол?

-Мэдээж энтрепренер, бизнесмэнүүд, менежерүүдийн заавал уншсан байх ёстой цаг хугацааны шалгуурыг давсан, бестселлерүүдийг сонгосон гээд ойлгочихож болно. Тэрээр ерөнхийдөө энтрепренершип ба инноваци гэсэн нэг чиглэл, бас менежмент ба лидершип гэсэн дараагийн чиглэл, эцэст нь стратеги ба маркетинг гэж гурав ангилсан байсан.

-Аль хэдийнэ монголжсон олон үг сонсогдлоо. Энтрепренер гэдгийг илүү тайлбарлаач, яагаад орчуулахгүй шууд аваад хэрэглэчхэв?

-Цаад үг нь англиар Entre­preneur л дээ. Манай зарим ахмадууд энэ үгийг “аж ахуй эрхлэгч” гээд хэвшчихсэн байдаг. Зарим нь “бизнес эрхлэгч” гэж орчуулдаг. Гэтэл эдгээр орчуулгууд нь энэ үгийн цаана буй үндсэн агуулгыг орхигдуулаад байна гэж үзсэн. Энтрепренер хүн бол бизнесмен биш, менежер ч биш. Харин асар их эрсдэлээс бизнес төрүүлдэг эх баригч маягийн хүн юм. Бүх санаа бизнес болдоггүй. 1000 гоё санаа байлаа гээд 1 нь л бизнес болж чадна. Ингэхийн тулд асар их эрсдэл үүрч, ухаан зарж, дайралт доромжлол, шүүмжлэлүүдийг тэсэн өнгөрүүлж, ер нь муухайгаар хэлэхэд “махаа идэж байж” бизнес төрүүлдэг. Энэ зовлонг яс махаараа мэдэрч үзсэн олон энтрепренерүүдийн намтар, туршлага энэ номд багтсан байгаа. Хувь хүний гоц шийдэл бас тэсвэр хатуужил ямар чухал вэ гэдгийг Рокфеллерын тухай “Титан” бүлгээс уншиж болно. Монголчууд бидний хэлдгээр долоо дордож найм сэхдэг хүмүүсийн амьд жишээ гэхэд л Барнум байна. За тэгээд, яг өнөөдрийн байдлаарх дэлхийн хамгийн баян 10 хүний намтар түүхийг ч энэ номоос уншиж болно. Тэдэнд нэг ижил чанар байна. “Нэгт, хүний төлөө бай, хоёрт, нэг эхэлсэн бол дуустал нь тууштай бай, бүү ухар няц” гэсэн дайчин чанар.

-Хүний төлөө бай гэдэг дулаахан сонсогдож байна л даа. Гэхдээ “Бизнес бол ашиг олох гэсэн шунал” гэж харах хүн өчнөөн байдаг…?

-Үгүй юм билээ. Чухам үүнд л энэ номын гайхамшигтай санаа байгаа юм. Ихэнх тэрбумтнууд анх баяжих гэж, эсвэл мөнгө хийх шуналдаа хөтлөгдөн бизнесээ эхлүүлээгүй юм билээ. Мэдээж мөнгө чухал. Гэхдээ тэдэнд илүү том хүсэл тэмүүлэл, утга учир, ашдын зорилго байсан. Чухам ийм философийн гэмээр асуудлаа ойлгосон энтрепренерүүдийн бизнес амжилтад хүрсэн байдаг юм билээ. Зөвхөн мөнгөний араас өдөр шөнөгүй хөөцөлдвөл бүтэлгүйтэж, дампуурах нь тодорхой. Ийм кейсүүд ч өчнөөн бий.

-Та түрүүн “менежмент ба лидершип” гэсэн хэсэг ном багтсан гэсэн. Ганц хоёр жишээ татаач?

-Энэ чиглэлээр цөөнгүй ном бий. Орчуулагчийн хувьд би бүх бүлэгтээ цаад утгыг нь алдагдуулахгүй байхад анхаарсан. Менежментийн ухааныхан бол андахгүй дээ, Форд, Чандлер, Демингийг. Домог болсон онол, практикийн энэ мэт гарамгай зүтгэлтнүүдийн бүтээл багтсан.

-Одоо “стратеги ба маркетинг” гэсэн бүлгүүдээс онцлох уу?

-Олон сайхан бүлэг бий. Манай ахмад агрономич нар “тариа тархинд ургадаг” гэж ярьдаг байсан. Цаад санаа нь “Тархи толгойгоо ажиллуул, ухаан зар, төлөвлө. Бусдыг бүү дуурай, хүрээлэн буй орчиндоо бүү найд” гэсэн үг. Энэ энгийн хэр нь хүчирхэг зарчим. Гэхдээ баримтлах, хэрэгжүүлэх асар хэцүү. Бусдыг бүү дуурай гэдэг дээр жишээ нь “Цэнхэр далайн стратеги” байна. Өрсөлдөөнөөр дүүрэн цусан улаан тэнгисээс зайлсхий, цоо шинэ тэнгис далайг нээж ол, өрсөлдөөнөөс зайлсхий гэх утгатай. Бас “Тахиралдан урагшлахуй” гэсэн бүлэг байна. Шулуун, дардан, гэрэлтэй зам байхгүй. Гэхдээ яг л усны урсгал шиг мушгиран урагшил. Саад бэрхшээлийг тойр гэсэн утгатай. За тэгээд, инженерүүд бүх юмыг төгс хийх гээд байдаг онцлогтой. Төгс бүтээгдэхүүн хийж байж зах зээлд гарах гээд байдаг. Бас хэрэглэгч үүнийг нь ойлгохгүй бол уурлаад байдаг. Тэдэнд зориулсан “тасралтгүй туршин сайжруулахуй”-н арга ч гэж байна.

                                                         Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН Ц.БААСАНСҮРЭН

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?
“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Нөлөөлөлд өртсөн инженерийн...
Өдөртөө 16-18 хэм дулаан байна

Ч.Отгочулуу: Хууль хяналтын тогтолцоо дарангуйлагчдын гар хөл хэвээр байна

М. 2025-09-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?
“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2 цагийн өмнө өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2 цагийн өмнө өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2 цагийн өмнө өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2 цагийн өмнө өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2 цагийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

1 өдрийн өмнө өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2 өдрийн өмнө өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2 өдрийн өмнө өмнө

Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

2026-07-27 өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27 өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

САНАЛ БОЛГОХ
2026-07-24 өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

2026-07-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-24 өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2026-07-23 өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2026-07-24 өмнө

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2026-07-24 өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

2026-07-23 өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-07-24 өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

2026-07-23 өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23 өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2026-07-24 өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

2026-07-23 өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2026-07-23 өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

2026-07-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-23 өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

2026-07-23 өмнө

Өчигдөр Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд +41 градус хүрчээ

2026-07-24 өмнө

Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-24 өмнө

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2026-07-27 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-24 өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах