• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чимээ аниргүй, сураг тасраад байсан. Түүнийг “…Америк явсан”, “…Хөдөө байна” гэх мэдээллүүд гарч, зарим нь эрж сураад юм юм л болж байв. Мөн, баяр наадмаар ч үзэгдээгүй юм. Тэгвэл, Л.Оюун-Эрдэнэ энэ зуныг “завгүй” өнгөрөөж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд гарч байна. Тэрээр, хэд хэдэн томоохон улс төрийн уулзалтыг баяр наадмын амралтын үеэр Төрийн ордонд хийжээ. Ингэхдээ, Ерөнхий сайдын албан тушаалаас буухаасаа өмнөхөн гаргасан Ухаахудагийн талаарх хоёр боть эмхэтгэлээ тарааж буй юм байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын эхээр Засгийн газрын ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Үүнийх нь дараахан огцруулсан.

Уг хоёр ботид, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын хайгуулд төрөөс 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, Засгийн газар тус ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, өдгөө Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа, энэхүү талаарх “Энержи ресурс”-ийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд багтсан байдаг. Хамгийн гол нь, “…Л.Оюун-Эрдэнэ улстөрчидтэй хийсэн уулзалтуудаараа Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн хэсгийг Баялгийн санд авах талаар ярьсан” гэж байгаа юм.

Уулзалтад нь улстөрчдөөс гадна, Үндсэн хуулийн Цэцийн хуучин удирдлагууд ч багтсан сурагтай. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг ойрд нэлээд идэвхтэй, хөдөлгөөнтэй байгаа талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Эндээс үзвэл, “Ухаахудагийнхан” ялалтын баяраа тэмдэглэж байх зуурт Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сан, Ухаахудагийн талаар нэлээд уулзалт хийсэн болж таарлаа. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан нэг томоохон шалтгаан нь түүний Ухаахудаг руу “дайрсан”-тай нь холбоотой гэх ойлголт олон нийтэд үлдсэн. Энэ тухайд өөрөө ч хэлсэн. Тэрээр 2025 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон чуулганы үеэр “…Ухаахудагийн асуудал том доргилт болдог юм билээ.

Яалт ч үгүй улсын хэмжээний бяртай юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд Д.Эрдэнэбилэгтэй тулж байлаа. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй. Нөлөө бүхий улстөрчид нь нийлээд блоклочихоор Ордонд хүч алдаж байна” гэж хэлсэн байдаг. Мөн УИХ-ын чулуганы хуралдааны тэмдэглэлд “…Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс”-тай холбоотойгоор боссон нь үнэн гэлээ” хэмээн бичигдэж үлдсэн. Сануулахад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа, 2024 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Ухаахудагийнхан”-ы дургүйг хүргэсэн.

Хятадын Засгийн газартай Гашуунсухайтын гэрээг байгуулсан. Тэр нь, “Ухаахудагийнхан”-ы Ухаахудагаа “өргөтгөж”, Тавантолгойг бүхэлд нь эзэмших орон зайг нь үгүй хийсэн. Улмаар, 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Ухаахудагийг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.

Тэр ажлын хэсэг “…Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй” гэж дүгнэсэн. Түүнийг үндэслээд Засгийн газраас УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Өдгөө, тэр дагуу санал дүгнэлт гаргах 11 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг томилогдсон. Тэгэхээр, Ухаахудагаас үүдэлтэй улс төрийн нэлээд урт хугацааны зодоон өрнөх нь тодорхой болж байх шиг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 140 (7637)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
2026 оны төсвийн төсөлд олон...
“Чингис хаан” банкны нэрийг...

Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

Баяр 2025-08-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чимээ аниргүй, сураг тасраад байсан. Түүнийг “…Америк явсан”, “…Хөдөө байна” гэх мэдээллүүд гарч, зарим нь эрж сураад юм юм л болж байв. Мөн, баяр наадмаар ч үзэгдээгүй юм. Тэгвэл, Л.Оюун-Эрдэнэ энэ зуныг “завгүй” өнгөрөөж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд гарч байна. Тэрээр, хэд хэдэн томоохон улс төрийн уулзалтыг баяр наадмын амралтын үеэр Төрийн ордонд хийжээ. Ингэхдээ, Ерөнхий сайдын албан тушаалаас буухаасаа өмнөхөн гаргасан Ухаахудагийн талаарх хоёр боть эмхэтгэлээ тарааж буй юм байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын эхээр Засгийн газрын ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Үүнийх нь дараахан огцруулсан.

Уг хоёр ботид, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын хайгуулд төрөөс 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, Засгийн газар тус ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, өдгөө Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа, энэхүү талаарх “Энержи ресурс”-ийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд багтсан байдаг. Хамгийн гол нь, “…Л.Оюун-Эрдэнэ улстөрчидтэй хийсэн уулзалтуудаараа Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн хэсгийг Баялгийн санд авах талаар ярьсан” гэж байгаа юм.

Уулзалтад нь улстөрчдөөс гадна, Үндсэн хуулийн Цэцийн хуучин удирдлагууд ч багтсан сурагтай. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг ойрд нэлээд идэвхтэй, хөдөлгөөнтэй байгаа талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Эндээс үзвэл, “Ухаахудагийнхан” ялалтын баяраа тэмдэглэж байх зуурт Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сан, Ухаахудагийн талаар нэлээд уулзалт хийсэн болж таарлаа. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан нэг томоохон шалтгаан нь түүний Ухаахудаг руу “дайрсан”-тай нь холбоотой гэх ойлголт олон нийтэд үлдсэн. Энэ тухайд өөрөө ч хэлсэн. Тэрээр 2025 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон чуулганы үеэр “…Ухаахудагийн асуудал том доргилт болдог юм билээ.

Яалт ч үгүй улсын хэмжээний бяртай юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд Д.Эрдэнэбилэгтэй тулж байлаа. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй. Нөлөө бүхий улстөрчид нь нийлээд блоклочихоор Ордонд хүч алдаж байна” гэж хэлсэн байдаг. Мөн УИХ-ын чулуганы хуралдааны тэмдэглэлд “…Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс”-тай холбоотойгоор боссон нь үнэн гэлээ” хэмээн бичигдэж үлдсэн. Сануулахад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа, 2024 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Ухаахудагийнхан”-ы дургүйг хүргэсэн.

Хятадын Засгийн газартай Гашуунсухайтын гэрээг байгуулсан. Тэр нь, “Ухаахудагийнхан”-ы Ухаахудагаа “өргөтгөж”, Тавантолгойг бүхэлд нь эзэмших орон зайг нь үгүй хийсэн. Улмаар, 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Ухаахудагийг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.

Тэр ажлын хэсэг “…Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй” гэж дүгнэсэн. Түүнийг үндэслээд Засгийн газраас УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Өдгөө, тэр дагуу санал дүгнэлт гаргах 11 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг томилогдсон. Тэгэхээр, Ухаахудагаас үүдэлтэй улс төрийн нэлээд урт хугацааны зодоон өрнөх нь тодорхой болж байх шиг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 140 (7637)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

2 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах