• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2025.05.16) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Н.Номтойбаяр нар хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэлийг илтгэлдээ онцлоод Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 8 бүлэг, 54 зүйлтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж үзлээ гээд хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэлтгэл ажил хийх талаар танилцуулгадаа онцлов. Түүний дараа  хуулийн төслүүдийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулсан.

Тэрбээр, Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг “d.parliament.mn” цахим системд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил, Үндсэн хууль болон хууль хоорондын зөрчил байгаа эсэх, дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулснаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах болсон үндэслэл, шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир төслийн үзэл баримтлалын талаар, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, орон нутаг хоорондын ажлын уялдаа холбоо, эдэлбэр газрын хэмжээ, зааг, эргэлтийн цэгийг тогтооход хүндрэлтэй асуудал байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төвлөрлийг сааруулах хүрээнд бүсчилсэн байдлаар таталцлын хот, сумдыг байгуулж, хөгжүүлэх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийг хэрэгжүүлэх боломжтой хилийн цэсийн маргаангүй дүүрэг, орон нутаг байгаа бөгөөд газар нутгийн маргаантай аймаг орон нутгаас болж дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагагүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжилтийг хугацаанд нь хангахад анхаарах, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн бол хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж хэрэгжилтийг хангахад бусад хууль тогтоомж, төсөв, эдийн засгийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдааг хангах нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус хэлсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна ...” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын  төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль батлагдаад хэрэгжиж байна. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай  хууль мөн л адил шахуу эрх зүйн харилцааг зохицуулах учраас хуулийн хийдэл, зөрчил, давхардал үүсч болзошгүй учраас анхаарах талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн  57 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хотод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэж заасан. Энэ нь засаг, захиргааны нэгжүүдийг дамнуулан хот байгуулах эрх зүйн үндэс буй болсон юм. Ингэснээр цаашдаа Монгол Улсын нутаг дэвсгэр дэх 330 гаруй сумдыг хооронд нь нэгтгэх хандлагын өөрчлөлт авчирсан. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хот нь хотын, бусад нь бүгд сумын статустай, ойлгомжгүй зохион байгуулалттай байна. Суурин газарт амьдралын чанар улам дордсоор байна. Тиймээс суурин газарт хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх нь хөгжлийн зөв эхлэл хэмээн байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нийслэлийн дүүрэг бүрийг хот болгох эрсдэлтэй. Монгол Улс шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улс таталцлын төвүүдийг хот болгон хөгжүүлэх нь зөв гарц гэж бодож байна. Тухайлбал, баруун бүсэд Ховд, төвийн бүсэд Хархорин, уламжлалт Дархан, Эрдэнэт улмаар Даланзадгад, Чойлбалсан гээд хотууд байгуулах ёстой. Энэхүү өөрчлөлт шаардлагатай учраас хуулийг хэрэгжих  асуудлыг нэг жилээр хойшлуулахыг дэмжиж байна гэв.

УИХ-ын гишүүн П.Ганзориг, Улаанбаатар хотыг 14 хотод хувааж байна. Эдгээр хотууд зөвлөлтэй, захирагчтай, эдэлбэр газартай. Гэтэл Улаанбаатар хотын эдэлбэр газрыг хэрхэн тогтоох талаар болон нийслэлийг 14 хотод хуваахдаа Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс эдэлбэр газар аваад Хан-Уул хотыг байгуулж байна. Тэгэхээр энэ хоёр дүүрэг Иргэдийн төлөөллийн байгууллагатай. Мөн Хан-Уул хот бас засаг захиргаатай. Тодорхой нэг асуудлаар энэ 3 субьект гурван өөр шийдвэр гаргах тохиолдолд хэрхэн шийдэх вэ, хаягжилтийн шинэчлэлд ямар зардал, өөрчлөлт гаргах талаар асуув.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуульчлан заасны дагуу засаг, захиргааны нэгжийн чиг,  үүрэг тодорхой буй учраас нэг асуудлаар ялгаатай шийдвэр гарах боломжгүй. Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот бол орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатар хотын эдэлбэр газарт хамааралгүй юм. Хотын захирагч хотын иргэдээсээ сонгогдохоор улстөрийн асуудлаас илүү аж ахуйн асуудалд анхаарах сайн дүр зураг харагдаж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн шилжилт, хөдөлгөөний өөрчлөлт цахимаар хийгдэх учраас хөрөнгө мөнгө шаардагдахгүй гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, орон нутгийн шинж чанартай хотуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлогыг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийх шаардлагатай байна. Мөн орон нутагт босоо удирдлагын тогтолцоог эргэн харах талаар саналаа илэрхийлж, жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах талаар хэрхэн ажиллах тухай асуусан бол УИХ-ын гишүүн Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан нар хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж буйд шүүмжлэлтэй хандаж, хил хязгаарын тогтоох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэх боломжтой атал Засгийн газар ажиллаж чадсангүй. Энэ мэтээр ажлын хариуцлага алдаж, хуулийн засаглалыг үл ойшоох хандлага гарлаа.  Ажлын хариуцлагагүйгээс болж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах жишиг тогтоож байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх талаар асуув. Ажлын хэсгээс хариулахдаа, шинээр байгуулагдах хотуудын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг шийдэх асуудал тулгарч буй нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндсэн шалтгаан болж байна. Орон нутгаас эдэлбэр газрын талаар  санал авч буй боловч, үндэслэл муутай санал ирж байгаагаас гадна хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, зарим  аймгууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дуусаагүй байна. Эдэлбэр газрыг тогтооход энэхүү төлөвлөгөө чухал учраас ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Мөн орон нутгийн хил хязгаарын асуудлыг олон нийтийн саналд үндэслэн зөв тогтоохгүй бол дараа нь хуулийг хэрэгжилтийг хангахад бэрхшээлтэй. Тиймээс маргаан, зөрчил байвал бүрэн ойлголцсоны дараа хил хязгаарыг тогтоох шаардлагатай байгаа хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүд зарим хөгжлийн баримт бичгүүдийг боловсруулахад ажиллаж байна. Эдгээр баримт бичгүүдтэй энэхүү хууль уялдах шаардлагатай учраас бодит нөхцөл байдлыг тооцох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад гишүүдийн олонх дэмжиж, мөн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд
Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна
Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ипотекийн зээл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Байгаль орчны талаарх хуульд...
Нью-Иорк Никс 25 жилийн дараа...

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Kuzmo 2025-05-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд
Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна
Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

7 цагийн өмнө өмнө

С.Шижирбат: Нар дээр гарчихсан үед манайх шиг эхлүүлдэг марафон гэж байхгүй ээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

7 цагийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?

7 цагийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

8 цагийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

2026-05-01 өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-30 өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

САНАЛ БОЛГОХ
2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.27/

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

2026-04-27 өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-05-01 өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-04-28 өмнө

Л.Энх-Амгалан: Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал

2026-04-27 өмнө

Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах