• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.12.11) Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. Гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлсэн тус томилгооны сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дэг танилцуулав. Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэсэн, ажлын хэсэг байгуулсан, Ц.Сандаг-Очир гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

Ийнхүү томилгооны сонсгол эхэлж, дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир нэр дэвшигч Машлайн Алтан-Очирын талаар танилцуулав.

М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн. 2003 онд ТЕГ-ын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж,  2014 онд ОХУ-ын Москва хотод ДХЯ-ны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн. 2019 онд ДХИС-ийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар, 1999 оны 06-10 сард ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан, 1999 оны 10 сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 2000 оны 01-09 сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч, 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд ШШГЕГ-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна. Мөн 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны 02-04 сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга, 2015 оны 04-08 дугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга, 2015-2017 оны 07 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, 2017 оны 07-12 дугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга, 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан байна. М.Алтан-Очир 2023 оны 04-08 сард ШШГЕГ-ын Сургалтын төвд менежерээр ажилласан туршлагатай нэр дэвшигч хэмээлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Нэр дэвшигч 1993 оноос хойш 30 гаруй жил төрийн тусгай чиг үүрэг биелүүлдэг хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа мэдлэг, боловсролоо тогтмол дээшлүүлж байснаа дурдав. Мөн ШШГБ-ын удирдах түвшинд тогтвортой ажиллаж, бодлого хэрэгжүүлэх түвшинд ажиллаж байснаа танилцуулаад энэ туршлагадаа үндэслэн parliament.mn цахим хуудас дахь холбогдох мэдээллийг судалж, нэр дэвших хүсэлт гаргахаар шийдсэн гэлээ. М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажлаа танилцуулсан. Шүүхүүдийн байрны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах, шүүхийн цахимжилтыг дэмжих, шүүхийн ажлын ачаалал зохистой болгох, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах хууль зүйн өндөр мэргэшилтэй; эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан; төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй; сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй; сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй; эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг шаардлагыг хэрхэн хангасан талаарх ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг танилцууллаа. Нэр дэвшигчийн боловсрол, ажлын туршлагаас гадна бие даан бичсэн 3 ном,  бусадтай хамтарч бүтээсэн болон редактораар ажилласан 10 ном, мөн түүхэн замнал гарын авлагын талаарх мэдээлэл, гадаадад, дотоодод хэлэлцүүлсэн илтгэл, нийтлүүлсэн 12 өгүүллийг хавсарган ирүүлжээ. Нэр дэвшигч М.Алтан-Очирын удирдах албан тушаалтан, хамтран ажиллаж байсан, удирдлагад нь ажиллаж байсан 10 хүнтэй ярилцлага хийж мэдээлэл авсан байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанд нэр дэвшигчийн талаар иргэд, олон нийтийн байгууллагаас мэдээлэл ирүүлээгүй гэлээ. Нэр дэвшигчийн эзэмшсэн мэргэжил, боловсролын түвшин, мэдлэг чадвар, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хуримтлуулсан туршлага зэрэгт тулгуурлан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж дүгнэх боломжтой гэж ажлын хэсэг үзжээ. Түүнчлэн улс төрийн болон намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сахилгын шийтгэлээр халагдаж эсхүл огцорч байгаагүй. Дээрх мэдээлэлд тулгуурлан М.Алтан-Очир нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Ж.Алдаржавхлан, мөн сонсголын оролцогч “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар нэр дэвшигч М.Алтан-Очироос асуулт асууж, хариулт авав. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар мөн нэр дэвшигчид хандан үг хэлсэн юм.

Ийнхүү дараагийн нэр дэвшигчийн талаар томилгооны сонсгол үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир нэр дэвшигч Самдангийн Энхбаатарын талаар танилцууллаа.

Нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. 1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байна гэв. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлсэн гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвшигчийн шаардлагыг хэрхэн хангасан талаарх ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулав.

Нэр дэвшигч С.Энхбаатар нь эрх зүйчээр ажиллахдаа “БНМАУ-ын Иргэний хууль 1963, 1963 оны эх сурвалж”, “Хаадын зарлиг”, “Халх голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” зэрэг 3 бүтээлийг судлаачдын хамтаар туурвисан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд архивын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчлэх ажлыг манлайлан ажиллаж, баримт хадгалах, хамгаалалтыг орчныг сайжруулах, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн уялдааг ханган боловсруулахад анхааран ажилласан гэв. Нэр дэвшигч С.Энхбаатарын хуулийн төсөл, журам боловсруулах чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг дурдсан. Нэр дэвшигчийн талаар 10-аас доошгүй хүнтэй ярилцлага хийсэн бөгөөд нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл гараагүй гэв. Бусдын нөлөөнд автахгүй, хараат бусаар, шударга ажилладаг хэмээн тодорхойлжээ. Мөн нягт нямбай, асуудлыг тал бүрээс нь дүгнэх чадвартай, хэт туйлширдаггүй, бичгийн чадвар өндөр, хөдөлмөрч хэмээн тодорхойлж байсныг дурдаад С.Энхбаатар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Дээрх танилцуулгуудын дараа томилгооны сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, О.Номинчимэг, У.Отгонбаяр, сонсголын оролцогч “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар нэр дэвшигч С.Энхбаатараас асуулт асууж, хариулт авcны дараа томилгооны сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, сонсголын оролцогч үг хэлсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Сонгууль
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Д.Цогтбаатар: 142 тэрбум...
Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо

Kuzmo 2024-12-11

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 минутын өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

13 минутын өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб эмч маань Казахстан улсын Төрийн одон хүртлээ

52 минутын өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

54 минутын өмнө өмнө

Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна

57 минутын өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

58 минутын өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 цагийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 цагийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

16 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

16 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

16 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

16 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

23 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

23 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

23 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

1 өдрийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

1 өдрийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах