• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Бямбацогт: Залуучуудын хувьд хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан /2024.10.23/ 12 цаг 30 минутад, гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформ, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Мөн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчид, сонсогчийн дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, батлагдсан норм, стандартын дагуу шатах тослох материал, хээрийн дадлага сургуулилалт, машин, техник хэрэгслийн урсгал засвар, үйлчилгээ, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхэд суурилсан хүн төвтэй хандлагыг төлөвшүүлэх бодлогын хүрээнд холбогдох төсвийг тооцон тусгасныг Сангийн сайд онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан. 

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын дүнд өөрчлөлт оруулж, Гадаад харилцааны сайдын багцын Дипломат төлөөлөгчийн газруудын улсын тэмдэгтийн хураамжийн орлогыг 7.9 тэрбум, харьяа байгууллагын өөрийн орлогыг 2.2 тэрбум, Батлан хамгаалахын сайдын төвлөрүүлэх орлогыг 5.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж төлөвлөснийг Ерөнхий аудитор дүгнэлтдээ онцлов.

Мөн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 287.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг дурдаад төсөв нэмэгдүүлсэн шалтгаан, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганбат, Ч.Анар, Э.Болормаа, Б.Жаргалан, Ж.Баярмаа,Х.Жангабыл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс батлан хамгаалахын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний хэчнээн хувийг төсөвлөж байгааг тодруулахын зэрэгцээ энэ салбарт шинэ барилга байгууламж нэмэгдэхгүй, хуучин нь урсгал засвар хийх нэн шаардлагатай, орчин нөхцөл тааруу байгаагийн шалтгааныг лавлав. Мөн залуусын цэргийн алба хаах сонирхлыг нэмэгдүүлж, тэднийг алба хаах хугацаанд хөгжүүлж, мэргэжил олгоход чиглэсэн бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөсөн эсэхийг тодрууллаа. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газрууд шинэ зах зээл эрэлхийлэх, аж ахуйн нэгжүүдийн экспортыг дэмжихэд шинэ боломжийг нээх, зуучлах энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар тодруулав.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариултдаа, энэ салбарын төсөв бусадтай нь харьцуулбал харьцангуй бага байдаг. Судалгаа хийж үзэхэд батлан хамгаалахын салбартаа хамгийн бага төсөв зарцуулдаг улс орнуудаас даруй 3-4 дахин бага төсөвтэй байгаа нь харагдсан. Батлан хамгаалахын сайдын 2025 оны багцад 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн нь Сангийн яам, Засгийн газарт тодорхой нөхцөл байдлаа ойлгуулж, хөрөнгө оруулалтын хувиа нэмэгдүүлсэнтэй холбоотой гэлээ.

Мөн залуучуудын хувьд хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа. Залуусыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь цэргийн эрдэмд суралцуулахаас гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг олгох, жолооны курст суралцуулах зэргээр хэтдээ ажил, амьдралд нь хэрэг болох, боломж олгоход нь анхаарч, тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна гэв.

Түүнчлэн нийт анги, салбарт ашиглаж байгаа барилга, байшингийн 80 орчим хувь нь 50-иас дээш жилийн насжилттай, их засвар хийх шаардлагатай, ашиглаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжүүдийн тодорхой хувь нь элэгдэл, хорогдолд орсон. Эдгээрийг бүрэн шинэчилж, залуучуудыг цэргийн алба хаах нөхцөл бололцоог бүрэн хангахад төсөв, мөнгө маш их шаардлагатай  хэмээв.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариултдаа, Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд чадавхжиж худалдаа, эдийн засгийн мэдлэгтэй, англи хэл сайтай, тухайн орныхоо хэлийг эзэмшсэн хүмүүс томилогддог болсон. Элчин сайдын яамдад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй Элчин сайд томилогдсон. Тэдгээртэй гэрээ байгуулахдаа эдийн засгийн агуулгаар харилцаагаа баяжуулах, дотоодынхоо компаниудын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах талаар нарийн заалтуудыг тусгаж, тохирсон гэж байлаа.

Мөн тэрбээр, Элчин сайдын яамдын хувьд эдийн засгийн чиглэлээрх үүд хаалгаа нээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд багагүй ажлыг хийсэн. Өнгөрсөнд өрнөсөн төрийн томоохон албан айлчлалын цаана агаарын харилцааны тухай, визээс харилцан чөлөөлөх тухай, авто тээврийн тухай, худалдаа, эдийн засгийн нөхцөлөө хөнгөрүүлэх зэрэг олон баримт бичиг, хэлэлцээр байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд томоохон сорилт болоод байна. Монголын аж ахуйн нэгжүүд Элчин сайдын яамдад тодорхой асуудлаар хандахад, асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарсан гэлээ.

Хуралдааны төгсгөлд хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ
Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Аваргуудын лиг: Барселона клуб...
Финикс Санс баг ЛА Клипперс...

С.Бямбацогт: Залуучуудын хувьд хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа

Kuzmo 2024-10-24

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ
Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 өдрийн өмнө өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2 өдрийн өмнө өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2 өдрийн өмнө өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2026-07-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-28 өмнө

Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

САНАЛ БОЛГОХ
2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2026-07-27 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2 өдрийн өмнө өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах