• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Улс төрийн сөрөг хүчин байхгүй болсон” гэдгийг Орон нутгийн сонгууль харууллаа

Орон нутгийн сонгуульд МАН яллаа. Хот болоод хөдөөгийн 14 аймагт ялалт байгуулав. АН ч хуучин сууриараа ялангуяа хөдөөд ахиу санал авч, долоон аймагт ялав.

Гэхдээ аливаа сонгуулийн өнгийг хотынхны санал тодорхойлдог. Тэгвэл энэ удаагийн хотын Орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй яллаа. Тэд НИТХ-ын 45 суудлын 40-ийг авав. Харин АН таван суудал авч нам тавиуллаа. Урьд нь НИТХ-ын нэг дуу хоолой болж байсан ХҮН нам сураг алдрав. Нэг ч суудал авч чадсангүй.

Эдгээр нь олны анхаарлыг татаж, улс төрийн хийгээд нийгмийн талын дүгнэлтийг хөврүүлж байна.

Эндээс нийтлэгийг нь хэлэхэд, ямар ч сонгуульд хотод ахиу суудал авдаг, адаглаад бүлэгтэйгээ үлддэг АН, ХҮН намуудын ялагдлын шалтгааныг олон нийт ч, өөрсдөө ч хэлж байна. Дээрх намууд УИХ-ын сонгуулийн дараа засагт орсон нь тэдний ялагдлын гол шалтгаан болов. Тиймээс МАН ингэж үнэмлэхүй ялсан. Товчхондоо, “...Улс төрийн сөрөг хүчин байхгүй болсон” гэдгийг Орон нутгийн сонгуулийн дүн харууллаа.

Уг нь ийм дүгнэлт УИХ-ын сонгуулийн дараа гарсан. Орон нутгийн сонгуулийн дүн үүнийг нотлов.

Мэдээж, энэ ялалт, ялагдалд дагалдах шалтгаанууд бий.

Ингэхдээ Орон нутгийн сонгуулийг хот ба хөдөө гэж ялгах хэрэгтэй.

Хотын сонгуульд МАН сайндаа ч ялсан биш, дээр хэлсэнчлэн өрсөлдөгчид нь олиггүй байсан. Тиймээс энэ удаагийн Орон нутгийн хот дахь сонгуульд ялсан. Гэхдээ Хотын МАН-ын дарга, Хотын дарга Х.Нямбаатарын “стратеги” бас санал татах шалтгаан болсон. Хотын дарга нар голдуу аядуу тайван хүмүүс байж ирсэн. Харин Х.Нямбаатар тийм биш, их ч явж сууна, их ч хэрүүл уруул хийнэ. Ерөнхийдөө түүний илэн далангүй, ил цагаан ажиллаад байгаа нь Хотын МАН-ын ялалтын хөшүүрэг болсон. Яг үнэндээ Хотын хороод бас МАН-ын ялалтад маш чухал нэмэр тустай ажилласан.

Бас МАН-ыг хотод ялахад гарцаагүй тус болсон хүн бол Х.Баттулга юм. Тэрбээр энэ сонгуулиар АН-ыг төлөөлж гарч ирсэн. Түүний хийсэн PR-ыг Орон нутгийн сонгуулийнх гэж хэлэхэд хэцүү. “...Төсөл нь ч яригдаж эхлээгүй “Хүүхэд хөгжлийн дэвтэр” ярьж байна. Энэ нь Орон нутгийн сонгууль бус ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хийж байгаатай холбоотой” гээд  байсан нь ортой л дуулдсан. Дээрээс нь тэр Хотын АН-ын сонгуулийг ерөнхийд нь удирдсан боловч яг АН-ыг төлөөлж оролцоогүй юм. Учир нь НИТХ-д нэр дэвшигчдийг АН-ын биш Х.Баттулгын цензурээр тодруулсан нь нөлөөлсөн. Түүний нэр дэвшүүлсэн жагсаалтад АН-ынхан бус өөрийнх нь хүмүүс багтсан. Сонгууль эхлэхэд л энэ талаар яригдсан. АН-ынхан бөөн гомдол байсан. Сонгуулийн дүн гарсны маргаашаас АН-ынхан яаж хөдөлгөөнд орж байгаагаас үүнийг харж болно. Ерөнхийдөө УИХ-ын сонгуулиас өмнө АН-ын дотоод сонгуулиар хотыг мэдэлдээ авсан Х.Баттулга энэ Орон нутгийн сонгуульд өөрийнхөөрөө тоглолоо. Х.Баттулга Хотын АН-ыг бараг хувьчлаад авчихсан гэдгээ саяын сонгуулиар харуулав.

Уг нь АН бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс төрийн байгууллага шүү дээ. Хамтын шийдвэр гаргах ёстой.

Одоо Хотын АН-аас Х.Баттулга буюу Т.Батцогтыг огцруулах тухай яриа АН-д хүчтэй гарч байна. Харамсалтай нь дараагийн кандидатаар нөгөө л Э.Бат-Үүлийн нэр зарлагдаж байна. Залуус нь таг. Ядаж АН-ын “далаад оныхон” ч сураг алга. Уг нь Монголын улс төрийн намуудаас хамгийн боловсон хүчин сайтай хоёр намын нэг нь АН гэдэг шүү дээ. Гэтэл 30 жилийн өмнөх лидерүүд нь өнөөдөр намаа атгасан хэвээр л байна. Гэхдээ энэ нам эв зүйндээ орж байвал хэнээрээ удирдуулах нь тэдний л хэрэг.

ХҮН намын өмнөх амжилт энэ сонгуулиар “тэглэсэн” гэхэд болно. Тэдний “...Ялагдлын шалтгаан” гэж яриад байгаачлан ХҮН нам хамтарсан засагт орсон нь нөлөөлсөн. Гэхдээ нэг зүйл бий.

УИХ-ын сонгууль холимог буюу пропорциональ хувилбар бүхий тогтолцоогоор явагддаг. 2023 оны зун “...УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн өөрчлөлтийг УИХ холбогдох хуулиудад хийсэн. Тэгвэл Орон нутгийн сонгууль нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан хуульдаа “…Орон нутгийн Хурлын сонгууль олонхын /мажоритар/ тогтолцоотой байна” гээд заачихсан. Хоёр өөр тогтолцоогоор явагддаг.

Энэ дээр судлаачид, экспертүүд сүүлийн үед зарим нэг санал санаачилга яриад байдаг болсон.

Нэгдүгээрт, тогтолцоо талаасаа Орон нутгийн Хурлуудад УИХ шиг олон намын төлөөлөл орох боломжгүй. Яагаад гэхээр УИХ пропорциональ бүхий холимог, Орон нутаг мажоритар системээр явдаг. Үүгээрээ асар зөрүүтэй. Тэгэхээр жижиг намууд “…Бид ялж чадсангүй. Ингэчихлээ, тэгчихлээ” гээд байх нь “…Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шиг л сонсогдож байна. ХҮН намын өмнөх жилүүдэд хотод суудал авдаг байсан нь намдаа, улстөрчиддөө биш, дэмжигчиддээ байсан юм. Гадаадад байгаа монголчууд ХҮН намыг маш их дэмждэг. Үндсэндээ ХҮН намын санал гаднаас их ирдэг. Өмнөх НИТХ-аас гадна, өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар ч хамаг саналаа гаднаас, хотоос л авсан. Гэвч засагт орсноор тэр санал татагдсан. Ийм л юм.

Хоёрдугаарт, УИХ сонгууль, Орон нутгийн сонгууль хоёр цаг хугацааны хувьд хол зохион байгуулах нь санхүүгийн зардлаас гадна, улс төр, нийгмийн олон садаа учруулдаг. Мөн УИХ-ын сонгуульд унасан хүмүүс Орон нутгийн сонгуульд “гулсаж” нэр дэвших зэргээр улс төрийн ёс зүйн зөрчлүүдийг ч үүсгэх нөхцөлийг бий болгодог. Сая л гэхэд МАН-аас ч, АН-аас ч УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүс орон нутагт дахиж нэр дэвшиж байгаа үзэгдэл байж л байна. Зарим нь сонгогдоод л гарч ирж байна.

За, ийм асуудлуудыг яриад байгаа юм.

Тэгвэл МАН, ХҮН намын дарга нар л лав саяын Орон нутгийн сонгуулиар санал өгөх үеэрээ хэвлэлийнхэнд ярихдаа энэ талаар хөндсөн байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “…Цаашдаа орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь зөв гэж бодож байна. Үүнийг бусад намтай зөвшилцөж ярилцана. Сонгуулийн циклээс шалтгаалж Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна” гэсэн бол Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд “…Бид УИХ-ын түвшинд сонгуулийн шинэчлэлийг сайн хийж чадсан. Харин Орон нутгийн сонгуулийн тогтолцоогоо өөрчилж амжаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгууль болохоос нэг жилийн өмнө ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гээд заачихсан. Харамсалтай нь бид Орон нутгийн сонгууль болохоос нэг жилийн өмнө буюу өнгөрсөн онд сонгуулийн дүрмээ өөрчилж чадаагүй. Үр дүнд нь өнөөдөр сонгуулийн мажоритар тогтолцоогоор буюу хуучин дүрмээрээ яг одоо саналаа авч байна. Тиймээс улс төрийн намуудын удирдлагын түвшинд цаашид Орон нутгийн сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр явуулдаг болоход ойлголцоод явж байгаа” гэсэн юм.

Энэ нь, намууд ч УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн зөрүүг олж харсан гэсэн үг.

УИХ-д суудалтай “Үндэсний эвсэл” энэ удаагийн Орон нутгийн сонгуульд оролцсон. Хотод бол суудал авчихаар л орон зай үүсээд байв. Гурван нам засагт хамтарсан нь Орон нутгийн сонгуулиар дөрөв дэх хүчинд хэрэг болохоор суурь тавигдаад байсан. Гэсэн ч “Үндэсний эвсэл”-ийнхэн сонгуулийн нээлтээ хогийн цэг дээр хийгээд л сонгуулиа эхнээс нь унагачихсан. Монголын хүний сэтгэл зүй…, хогийн цэг… Нийцэхгүй л дээ. Ямартай ч энэ нь “…Заавал НИТХ-д суудалтай болно” гэсэн Н.Номтойбаярын сонгууль бол биш байв. Тэгээд ч, сураг ч гарсангүй.

Хөдөөд бол Орон нутгийн сонгуулийн зарчим өөр байлаа. Сонгуулийн тогтолцоо нь хуучнаараа буюу мажоритар, үүнтэй холбоотойгоор орон  нутгийн сонгогчид намыг нь гэхээсээ хүнийг нь харж саналаа өгөх шиг болно лээ. Яг ингээд “…Хүнийг нь харж санал өгнө” гэсэн нөхцөлд хөдөөгийн боловсон хүчнүүд МАН, АН-д л хуваагдсан байдаг. Түүгээрээ л сонгогчид санал өгч, сонгуулийн дүн гарсан хэрэг.

Түүнчлэн, МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Сүхбаатар, Говь-Алтай, Хэнтий аймагт АН ялалт байгуулав. “...Энэ юу гэсэн үг вэ” гээд ярьцгааж байна. “...Улс төрийн сөрөг хүчин бол байхгүй болсон” гэж дээр хэлсэн. Тэгэхээр, сонгогчид ингэж саналаа өгсөн нь чухам юу гэсэн үг вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 199 (7443)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Өвлийн дугуй сонгоход анхаарах...
ЭЗБХ: Байнгын хорооны тогтоолын...

“...Улс төрийн сөрөг хүчин байхгүй болсон” гэдгийг Орон нутгийн сонгууль харууллаа

ДАМДИН-ОЧИР 2024-10-15

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах