• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон

Б.БЯМБАСҮРЭН

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа.

ДӨРВӨН ЖИЛИЙН ОЛИМПЫН ЦИКЛЫГ ХОЁРХОН ЖИЛД БАГТААХ ГЭЖ ШИГШЭЭ БАГИЙН БАГШ НАР ХИЧЭЭСЭН

-“Олимпын наадам-биеийн тамир, спорт-шинжлэх ухаан” сэдэвтэй хэлэлцүүлэг саяхан болсон. Энэ хэлэлцүүлэгт та оролцсон уу?

-Оролцсоон. Олимпод явсан хоёр гурван л хүн оролцсон.

-Таныг нэлээд хатуухан шүүмжлэл хэлсэн гэж сонслоо?

-Их л урт яриа болно доо. Цаг хугацааны дараалалтай ярих гээд үзье. Олимп дууссаны маргаашаас л дараагийн олимп эхэлдэг. Олимпыг ганцхан жилд биш, бүтэн дөрвөн жилийн циклээр бэлддэг. Гэтэл Парисын олимпод бол үндсэндээ хоёр жилийн хугацаанд л Чөлөөт бөхийн холбоо бэлдсэн. Олимпын дөрвөн жил тус бүрдээ өөр өөрийн онцлогтой, нарийн төлөвлөгөөний дагуу шинжлэх ухаанчаар баг тамирчдаа бүрдүүлж, дасгалжуулж байж оролцдог. Гэтэл манайхан хэрэлдэж уралцсаар байгаад 2022 оны гурав, дөрөвдүгээр сард олимп эхлэхээс ердөө хоёрхон жилийн өмнө шигшээ багийн дасгалжуулагчдаа сонгон шалгаруулах журмаа гаргаад шалгалтаа зарласан. Хугацаа ингэж хоцорсон нь эхний алдаа. Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам гаргаад сонгон шалгаруулалт зарласан. Хугацаа хоцорсон ч гэсэн маш сайн шалгууруудтай, нарийн зааж өгсөн тийм журмаар уг нь сонгон шалгаруулалтыг явуулах байсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багийг бүрдүүлэхдээ нэгдүгээрт, биеийн тамирын сургуулийг бакалавр болон түүнээс дээш цолтойгоор төгссөн байх, хоёрдугаарт, хувийн ёс зүйн манлайлалтай, мэргэжлийн ёс зүйн өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан туршлагатай байна гэх зэргээр шалгуур тавьсан. Шалгаруулалтад оролцох дасгалжуулагч багшийн хувийн ур чадвараас гадна бэлтгэсэн тамирчдын амжилтын өсөлт зэргийг харгалзан үзэх тийм шалгуур байсан гэсэн үг. Дээрээс нь нэмээд мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг, компьютерын мэдлэг зэрэг маш олон үзүүлэлтүүдээр шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулахаар журамласан байсан. Дасгалжуулагчийн ажил гэдэг бол маш нарийн төлөвлөгөөтэй, шинжлэх ухаанчаар, судалгаан дээр суурилж хийдэг ажил гэдгийг үргэлж ярьж хэлж байдаг хүний хувьд энэ сонгон шалгаруулах журамд сэтгэл хангалуун байсан. Тиймээс би шалгаруулалтад оролцсон. Сургалт дасгалжуулагчийн онол арга зүй гэдэг бол спортын анагаах ухаантай салшгүй холбоотой. Бүх зүйл нарийн төлөвлөгөө, судалгаан дээр суурилдаг гэдгийг байнга ярьдаг хүний хувьд ийм журмаар сонгон шалгарлуулалт явуулна гэхээр нь маш их баярласан.

-Сонгон шалгаруулалт Таны бодсончлон шударга явагдаж чадсан уу?

-Энэ сонгон шалгаруулалтад би хамгийн өндөр оноо авсан байдаг юм. Тэгээд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орж ажилласан.

-Хамгийн өндөр оноо авсан нь ахлах дасгалжуулагч болдог уу?

-Тэр журамд онооны эрэмбэ дараагаар сонгох тухай үг өгүүлбэр байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч л байсан би ахлах дасгалжуулагч болоогүй. Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ороод туслах дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед би шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ороод мэдлэг чадвараа шавь нартаа зориулж байвал л боллоо гэж бодсон. Ер нь сонгон шалгаруулалтаас эхлээд л өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд би бүхнийг хойш тавьж, бүхнийг хүлээн зөвшөөрч чимээгүй ажилласан. Сонгон шалгаруулалтын дараа намайг хэлгүй усгүй, компьютерын мэдлэггүй гээд яриа гарсан байна лээ. Би бол Орост мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, доктор хүн. Орос хэлээр чөлөөтэй, солонгосоор ярианы төвшний мэдлэгтэй, англиар мэргэжлийн үг хэллэгээрээ ойлголцоод тэмцээн уралдаанд шавь нараа аваад явчих хэмжээний. Спорт бол ар өврийн хаалга, танил тал, мөнгө төгрөгөөр хэмжигдэхгүй зүйл. Тамирчныг дасгалжуулаад амжилтад хүргэнэ гэдэг мэргэжлийн маш өндөр ур чадвар шаарддлаг ажил.

-Сонгон шалгаруулалтад заасан тэр журмын дагуу шигшээ багийн дасгалжуулагч нарыг бүрдүүлж чадсан уу?

-Журмаа зөрчсөн, би өөр юу хэлэх вэ. Шигшээ багийн дасгалжуулагч нар ил шүү дээ. Сонгон шалгаруулалтад заасан журам ч бас ил байгаа. Яг тэр журамд заасан Биеийн тамирын сургуулийг бакалавраар төгссөн хүн байна уу, үгүй юү гээд харчихад л ил болох зүйл... Аливаа юм багтаамжтай. Олимпын дөрвөн жил, жил бүр өөрийн зорилготой төлөвлөлттэй байдаг. Шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээтэй ажилладаг улс оронд бол эхний жилдээ тамирчдын нөөцийг судлах, дээрээс нь тамирчдын ур чадвар эрүүл мэндийг бүгдийг нь шалгаж улсын шигшээ багийг бүрдүүлдэг. Хоёр дахь жилдээ улсын шигшээ багт орж ирсэн тамирчдын мэргэжлийн ур чадвар, ачаалал даах чадваруудыг дэлхийн стандартын хэмжээнд хүргэхээр ажилладаг. Ингэхийн тулд хоёр дахь жилдээ маш олон тэмцээн уралдаанд оролцож, олон удаагийн цугларалт хийж байж энэ зорилгод хүрдэг. Гурав дахь жилийн цугларалтаар олимпод өрсөлдөх найдвартай тамирчдыг сонгон шалгаруулж үндсэн багийг урьдчилсан хэлбэрээр бүрдүүлдэг. Энэ тамирчдынхаа өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх чадварыг сайжруулах нь гурав дахь жилийн гол зорилго. Дөрөв дэх жил яг олимпод оролцох тамирчдын сонгон шалгаруулалтыг хийгээд, дээрээс нь гадаад, дотоод өрсөлдөгчийн судалгааг маш нарийн гаргаж, өндөр зэрэглэлийн ур чадварыг эзэмшүүлдэг. Гэтэл манай Чөлөөт бөхийн холбоо, Шигшээ баг дөрвөн жилийн цикл дунд бэлддэг энэ төлөвлөгөөг хоёрхон жилд багтаах шаардлагатай тулгарсан. Шигшээ багийн багш дасгалжуулагч нарыг бүрдүүлсний дараа маш богино хугацаанд дэлхийн аваргад бэлдэх шаардлагатай болсон. 2022 оны дэлхийн аваргад боломжийн сайн оролцсон. За ингээд л үүнээс хойш бол бүх зүйл орвонгоороо эргэсэн дээ.

ГАДААД ЦУГЛАРАЛТГҮЙ, 600 ЦАГИЙН БАГТААМЖТАЙГААР ОЛИМПЫН ЖИЛТЭЙ ЗОЛГОСОН

-Тодруулж болох уу?

-2022 оны дэлхийн аваргаас хойш ямар ч цугларалт хийгээгүй. “Чампион” дээр биеийн ерөнхий хөгжлийн 10 хоногийн бэлтгэл, “Найрамдал” дээр спортын ур чадвар дээшлүүлэх цугаларалтыг бас 10 хоног хийсэн. Ингээд нийт 20 хоногийн цугларалт хийгээд л Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй тулсан. 2023 оны Азийн аваргын үед гадаад цугларалт ганцыг хийсэн.

-Гадаад цугларалт хэдэн удаа хийнэ гэсэн стандарт байдаг уу?

-Багадаа л 6-8 удаа гадаадын тэмцээн уралдаанд оролцох ёстой. Дээрээс нь 8-10 гадаад, дотоодын цугларалт хийсэн байх ёстой байдаг. Шигшээ багийн жилийн цагийн багтаамж гэж байдаг юм. Тэр дагуу бол 1200-1600 хүртэл цагийн багтаамжтай сургалтын программтайгаар аливаа дэлхийн аваргад оролцох ёстой.

-Энэ цагийн багтаамждаа хүрч байсан уу?

-Хүрээгүй шүү дээ, 600 цаг хүрэхтэй үгүйтэй л байсан. Цугларалт гээд ярихаар зарим хүн ойлгохгүй байж мэднэ. Яадаг вэ гэхээр өдрийн 3-4 удаа бэлтгэл хийж, бүтэн 24 цагийн турш хамт байцгаадаг. Ингэж байж цагийн багтаамжаа бүрдүүлдэг. Гэтэл энэ цагийн багтаамжаа авч чадахгүй, цугларалтаа хийж чадахгүй байсаар 2023 оныг дуусгасан. Би их олон жил Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Сүүлийн үед олон зүйлийг ойлгохоо больсон. Ер нь улсын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг яах гэж явуулсан юм бол гэж ч эргэлздэг болсон. Улсын шигшээ багийн дасгалжуулагч гэж томилогдоод, эх орныхоо төлөө тэмцээн уралдаанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гээд бид чинь тангараг өргөдөг юм шүү дээ. Гэтэл өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүн хөл толгойгүй замбараагүй болсон.

ТОП ТАМИРЧИН БҮРИЙГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ЦАЛИНЖУУЛДАГ “МОДА” ДЭЛГЭРСЭН

-Шилдэг тамирчныг нэрийн өмнөөс барилдуулдаг, цалинжуулдаг гэдгийг тодорхой тайлбарлахгүй бол...

-Сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн гэж үзэн тангараг өргүүлж байсан багш дасгалжуулагч нар нь өнөөдөр байж л байна. Гэтэл тамирчнаа дагаад баахан багш, дасгалжуулагч нар нэмэгдээд ороод ирдэг. Хэн нь албан ёсны шигшээ багийн дасгалжуулагч юм мэдэгдэхээ байтлаа хөл толгойгоо алдсан. Яахав энэ бас шинэ, гэнэт гараад ирсэн зүйл бол биш. Учир нь нэг сайн тамирчин гараад ирэхээр аль нэг хүчний байгууллага нэр дээрээ аваад цалинжуулдаг. “Алдар” ч юм уу, “Хилчин” ч юм уу. Дандаа шигшээ багийн мундаг тамирчдыг ингэж нэр дээрээ авдаг. Топ тамирчин гараад ирэхээр л аль нэг хүчний байгууллага нэр дээрээ аваад цалинжуулдаг, цол өгдөг “мода” ер нь дэлгэрчихсэн л дээ. Ихэнх том тамирчдыг цалинжуулдаад формжуулаад манай ажилтан гээд явдаг. Ганц чөлөөт бөхийн төрөлд ч биш, бүх спортын төрлөөр ийм байгаа. Топ тамирчид маань улсын аварга шалгаруулах тэмцээнд цалинжуулдаг багийнхаа нэрээр барилддаг, мэдээж медаль хүртдэг, аварга болдог. Улсын аваргад жил болгон багаараа түрүүлдэг. Түрүүлэхээс яах юм. Монгол Улсад байгаа аль өнгөтэй өөдтэй бүгдийг нь авчихаж байгаа юм чинь. Гэтэл Чөлөөт бөхийн холбооны дүрэмд улсын аваргад түрүүлсэн багийн дасгалжуулагч нь Монголын 1 номерын дасгалжуулагч, шигшээ багт автоматаар орно гэдэг заалттай. Олон жил уламжилсан зүйл. Гэтэл шигшээ багийг бүрдүүлэхэд олон жилийн хүч хөдөлмөрөө зараад чимээгүй явж байгаа багш дасгалжуулагч нар үүний цаана байж л байдаг.  Өөрөө хөдөлмөрлөж хөдөлмөрлөж гаргаж ирчихээд, хөөрхий миний хүүхэд цалинтай болж байвал “Алдар” нь аваасай, “Хилчин” нь аваасай, “Хангарьд” нь авчихаасай гээд л чимээгүй ард нь үлддэг. Өөрийгөө золиосолсон ийм багш маш олон бий. Хөшигний ард үлддэг ийм багш нарынхаа өмнөөс би харамсдаг. Олон жилийн уламжилж ирсэн энийг одоо орхиё гэтэл 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр бас нэг Төрийн бус байгууллага гараад ирсэн. Дасгалжуулагч нь ороод ирсэн.

-Төрийн бус байгууллага нь ямар нэртэй билээ?

-“Парис-2024”.

-Яагаад Төрийн бус байгууллагын дасгалжуулагч шигшээ баг руу орсон юм бэ?

-Яахав, манай шигшээ багийн тамирчид тэр Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй л гэсэн. Тулга, Бат-Эрдэнэ нарын тамирчин “Парис-2024” Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй болж таарсан. Ингээд энэ Төрийн бус байгууллагын дасгалжуулагч Б.Баттулга шигшээ баг руу орж ирсэн. Төрийн бус байгууллагынхаа гишүүн тамирчдын бэлтгэл дээр анхаарна гээд шигшээ багийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд л оролцсон. Энэ тэмцээнээр юу болсныг чөлөөт бөх сонирхогчид бол сайн санаж байгаа байх. Т.Тулгын барилдааны үеэр триконоос татсан гэсэн асуудал гарч ирсэн. Дасгалжуулагч челленж авсан ч шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Дасгалжуулагчийн челленж авах шийдвэр буруу байсан. Тэр шийдвэрийн горыг хэн үүрсэн гээч. Шигшээ багийн албан ёсны дасгалжуулагч бид л үүрсэн. Дэлхийн аваргын дараа Красноярскийн олон улсын тэмцээнд оролцож байхад Монголд Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаад Дэлхийн аваргын тэмцээнд муу оролцсон гээд хариуцлагын асуудал ярьсан байдаг юм. Хүний нутагт, баг тамирчдаа бэлдээд явж байхад дэлхийн аваргад муу оролцсон гээд Баяраа багш аа таныг ажлаас халж байна, Батзориг багш аа таныг ажлаас халж байна гээд мэдээ ирж байгаа юм. Яагаад халж байгаа юм гэхээр Дэлхийн аваргад муу оролцсон гэж байгаа юм. Бидний бэлдсэн тамирчин ядраад, хялайгаад, мэх техник дутаад ялагдвал дасгалжуулагч бид хариуцлага хүлээхэд бэлэн. Хүлээх ч ёстой. Гэтэл дэвжээн дээр авч гарсан дасгалжуулагчийн буруу шийдвэрээр, буруу челленж авч эсрэг тамирчнаа амраагаад ялагдаж байхад бид яагаад хариуцлага хүлээдэг билээ?

-Дэлхийн аваргын тэмцээнд Т.Тулгыг ямар дасгалжуулагч авч гарсан юм, тэр челленжийг хэн авсан юм бэ?

-“Арслан”-гийн Б.Баттулга. Нөгөө “Парис 2024” Төрийн бус байгууллагын Б.Баттулга багш дасгалжуулагчийн буланд сууж байсан. Челленж авах шийдвэрийг тэр хүн гаргасан. Гэтэл тэр хүн ямар ч хариуцлага хүлээхгүйгээр Парисын олимп руу явж, Батзориг бид хоёр ажлаас халагдана гэж байж болохгүй биз дээ. Ингээд Монголдоо ирээд холбооны ерөнхийлөгчтэйгөө уулзсан. Я.Содбаатар дарга ч үнэн мөнийг ялгаж байна лээ. Биднийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон.

АЛБАН ЁСНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИД ОЛДООГҮЙ МАНДАТ “АРСЛАН” КЛУБЫН Б.БАТТУЛГАД ОЧСОН

-Энэ дэлхийн аваргаас хойш бэлтгэл эрчимжиж чадсан уу?

-2024 он хүртэл нэг ч цугларалт байгаагүй. Бид гайхаж л байгаа юм, олимпын жил гарч байхад нэг ч цугларалт байхгүй. Ингээд явсаар байгаад улсын аваргаа зохион байгуулсан. Эрхийн тэмцээнд оролцох тамирчнаа эндээс шалгаруулж авсан. Эрх биш олимпийн жил гарч байгаа учраас тодорхой хэмжээний санхүүжилт орж ирсэн юм байгаа биз Азийн аварга, Азийн эрхийн тэмцээнд бэлдэх маш хариуцлагатай мөчүүд ирсэн. Энэ хоёр тэмцээн ердөө долоохон хоногийн зайтай болох байсан. Дөрвөн жилийн программ төлөвлөлтөөсөө хоцорчихсон ийм үед багтаамжаа нөхөх гээд маш шаргуу ажилласан. Шигшээ багийн дасгалжуулагч нар бол хичээсээн. Дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж, Туркийн олон улсын тэмцээнээс мөнгөн цом авсан. Цагийн багтаамжаа нөхөх, тэмцээний тоогоо гүйцээх гэж маш их зүтгэж байж олимпын гурван эрх авсан. Я.Содбаатар ерөнхийлөгч, холбооны дэд ерөнхийлөгч Гансүх, Батсайхан нарын хичээл зүтгэл ч үүнд бий. Үүнийг хэлэхгүй байж болохгүй. Ингээд явж байтал Шигшээ багийн бүрэлдэхүүнд дахиад л өөрчлөлт оруулсан. Олимпын жилд, олимп болохоос хэдхэн сарын өмнө ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ням-Очирыг томилсон. Энхбаяр гээд дасгалжуулагч бас орж ирсэн. Хичээж зүтгээд гурван эрхээ аваад, цагаа нөхөөд явсны дараа Говь-Алтай руу өндрийн бэлтгэлд гарахаар болсон. Уг нь энэ өндрийн бэлтгэлийг авахын тулд маш нарийн зохион байгуулалтад орж, аажмаар дасгаж, зүрх судасны системийг маш сайн бэлдэж байж авдаг. 2300 метрийн өндөрт очихын тулд шууд оччихдоггүй. Ачаалал авах гэж очиж байгаа шүү дээ, зүгээр амьдрах гэж байгаа биш. Тийм учраас маш нарийн төлөвлөгөөний дагуу энэ бүхнийг хийдэг. Хүчилтөрөгчгүй нөхцөлд ажиллах чадварыг сайжруулахаар явж байна гэсэн үг шүү дээ. Ийм өндөрт бүх эрхтэн системүүд хямарч байдаг. 2300 руу дасан зохицохын тулд ямар цаг хугацаанд ямар замаар хүрэх ёстой юм гэдэг төлөвлөлттэй байх ёстой. Гэтэл эрхийн тэмцээн дууслаа, шууд л Говь-Алтай руу оч гэж байгаа юм. Үүн дээр бол шийдвэр гаргасан хүн нь хариуцлага хүлээх ёстой. Тэнд очоод тамирчдын хамраас цус гарах, зүрх дэлсэх, нойргүйдэх шинжүүд илэрч эхэлсэн. 2300 метрийн өндөр гэдэг бол хүчилтөрөгчийн сийрэгжилттэй тийм нөхцөл байдал. Бид бол 1300 өндөрт л ажиллаж амьдарч байгаа. Азийн эрхийн тэмцээн, Азийн аваргын тэмцээн долоохон хоногийн зайтай болоод дуусчихсан байсан тэр үе. Тэмцээний дараа тамирчид нөхөн сэргэх тийм үе байсан. Энэ үе шатанд тамирчид нөхөн сэргээлт авах ёстой байдаг. Үүний дараа дор хаяхад ачааллыг өгсөх графикаар буюу хүчилтөрөгчгүй нөхцөлд тодорхой хэмжээнд дасан зохицох тийм бэлтгэлүүдийг эрчимжүүлж хийх ёстой. Хэрэв хүний амь насанд эрсдэл гарвал шигшээ багийн дасгалжуулагч л дээлээ нөмөрнө шүү дээ. Олимпод ч ялгаа байхгүй муу оролцлоо гэхэд тангараг өргөсөн дасгалжуулагч Баяраа, Батзориг, Ням-Очир нар л хариуцлага хүлээнэ. Тэрнээс биш “Парис 2024” төрийн бус байгууллагын Б.Баттулга хариуцлага үүрэхгүй.

-Тангараг өргөсөн шигшээ багийн дасгалжуулагчид мандатгүй байхад Төрийн бус байгууллагын дасгалжуулагч дэвжээн дээр тамирчин авч гарах эрхтэй байсан гэж байна. Энэ бол Чөлөөт бөхийн холбооны л менежментийн асуудал биз дээ.

-Үүн дээр бол Чөлөөт бөхийн холбоо, ерөнхий нарийн бичгийн дарга хариулт өгөх байх. Чөлөөт бөхийн холбооны өөрсдийн менежмент, зохион байгуулалтын л асуудал. Холбооны удирдлагууд л Төрийн бус байгууллагын дасгалжуулагчид итгэл хүлээлгэсэн, томилсон. Дэвжээн дээр хэн ямар тамирчнаа авч гарахыг тэд л шийдсэн.

-“Арслан” клубын Б.Баттулга дасгалжуулагч уг нь албан ёсоор шигшээ багийн ажлаа өгөөд явсан хүн билүү?

-Монгол даяараа л мэдэж байгаа даа. 2020 оны дараа би ажлаа өглөө, шигшээ баг баяртай гээд явсан хүн. Гэвч үнэндээ шигшээ багаас яваагүй, албан бусаар ажиллаад л байсан. Олимпын өмнө хийгдсэн олон томилгоон дунд Төрийн бус байгууллагын нэрээр ороод л ирсэн. Шигшээ багийн дасгалжуулагч бид мандатын квотын зай завсар хараад сууж байсан. Харин бидэнд олдоогүй тэр мандат “Арслан” клубын Б.Баттулгад л олдсон. Бүлгэрхэж, клубэрхэж, нэгнээ буланд шахахаас илүү өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой.  Татвар төлөгчдийн мөнгөөр туйлж болохгүй ээ, түүнийг зориулалтынх нь дагуу зарцуулаад олимпын амжилтын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой.

ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ ОЛИМПОД ОРОЛЦООД АМЖИЛТ ГАРГААГҮЙСЭН БОЛ АЖЛАА ӨГӨХӨД БЭЛЭН

-Манай улс Парисын олимпоос жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Гэсэн ч “Олимпын аварга төрүүлэх зорилгодоо хүрч чадсангүй” гээд ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар багш ажлаа өгөхөө мэдэгдсэн. Чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн шигшээ баг ямар хариуцлага хүлээх бол?

-Эв нэгдэлтэй, нэг нэгнээ хүлээн зөвшөөрсөн хамт олон ийм байдаг юм байна. Тэд мөнгөн медаль хүртсэн ч аварга төрүүлэх зорилготой байлаа, түүндээ хүрсэнгүй ээ гээд хариуцлага хүлээнэ гэдгээ ахлах дасгалжлуулагч нь хэлчихлээ.  Шигшээ багийн ахлах дасгалжуулагч багаа гардан удирдаад ажилласан хүн ийм шийдвэр гаргаж байгааг ойлгож байна. Өөрсдийн төлөвлөгөөний дагуу, өөрсдийн хийх зүйлээ хийгээд зорилгодоо хүрсэнгүй ээ гэж хэлэхийг бол ойлгож байна. Гэтэл манай шигшээ баг дээр энэ бүхэн тэс ондоо. Чөлөөтийн шигшээгийн багш, дасгалжуулагчид бол тэс өөр нөхцөлд ажилласан. Миний сэтгэлийн мухарт байгаа зүйл шигшээгийн бусад дасгалжуулагч нарт ч байгаа болов уу. Үнэндээ бидний хэн маань ч шигшээ багийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж чадаагүй. Тэр баталсан төлөвлөгөөнийхөө дагуу бүхнээ хийсэн бол олимпоор арай өөр дүр зураг гарах байсан гэдэгт би итгэлтэй байгаа. Бидний баталсан төлөвлөлтийг дагаад олимпод хожигдсон бол би, албан ёсны дасгалжуулагчид бид Халиуны Болдбаатар багш шиг уучлаарай гээд л явна. Гэтэл энэ төлөвлөлтийг дагасангүй, олимпод ажилласан шигшээ багийн багш нар бүгд л сэтгэл дундуур байлаа. Үнэхээр энэ төлөвлөгөөг биелүүлээгүй, өөрсдийн шалтаг шалтгаан гаргаж өөрчилсөн хүмүүүс хариуцлагаа хүлээг. Энэ нөхцөл байдлыг үүсгэсэн, гардан удирдсан хүмүүс өөрсдөө жүдогийн жишгээр ажлаа өгнө гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/
NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/
Улаанбаатар хотод 8-р сард Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн болно
“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Намууд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Шүүхийн танхимаас
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Сайд биш сайд, улстөрч биш...
Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд...

Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон

БЯМБАСҮРЭН 2024-09-17

ФОТО:

Сэдвүүд : #Олимпизм   #Ярилцлага   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/
NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/
Улаанбаатар хотод 8-р сард Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн болно
“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

19 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

19 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

19 цагийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

19 цагийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

21 цагийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

21 цагийн өмнө өмнө

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

21 цагийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

21 цагийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

21 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

21 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

1 өдрийн өмнө өмнө

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-23 өмнө

Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-23 өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах