• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

Өчигдөр сайд, улстөрч хоёр өндөг шидэлцэж, бас зодолдов. Яг үнэндээ сайдыг нь сайд гэхэд хэцүү, улстөрчийг нь улстөрч гэхэд бэрх л дээ. Уг нь П.Наранбаяр их гэгээлэг байдлаар саяхнаас танигдаж улс төрд орж ирсэн байдаг юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Японд мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчны яам, Японы экологийн сан, Үндэсний шинэтгэлийн хороонд ажиллаж байсан. Дараа нь “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллах болсон. Тэндээ удаан, найман жил ажилласан. Тэгээд ХҮН намд орсон. УИХ-д хоёр удаа дэвшсэн. Хоёр дахь удаагийнх дээрээ Баянзүрх дүүргээс сонгогдсон.

Сонгуулийн дараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхэд ХҮН намынхаа квот дээр Боловсролын сайд болсон.

Гэхдээ мань эр сайд болонгуутаа л цочоогоод эхэлсэн. Сурагчдын форм, сая ярьсан 45 хоногийн багш зэрэг сонин “маркетинг”-ийг хийж гарсан. Өөр олон зүйл ярьсан. Бас эхлүүлсэн. Гол нь Боловсролын сайдын эдгээр шийдвэр судалгаа, шинжилгээтэй эсэх нь маш эргэлзээтэй. Тэгээд бас бодит амьдралд хэр зэрэг буухыг хэн ч таах аргагүй. Ядаж байхад боловсролын салбар сүүлийн 30 жилд хамгийн их зовлон амссан байдаг. Тэр үйлийн үрийг үе үеийн сурагчид амсдаг. Ийм нуруугаа авахуулсан салбар яахаас ч буцахгүй сайдтай болсон нь хоржоонтой л хэрэг. Ерөөс П.Наранбаяр сайд болоод сурагч, багш, эцэг эх гэдэг гурвалжин эрх ашгийг тоолгүй мөрөөдлийн юм уу, гэнэт бодсон шийдвэрээ хэрэгжүүлж эхэлсэн. Нэг үгээр боловсролын салбарт популизмыг амилуулсан.

Гэтэл МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт Боловсролын сайдын хийх ажлыг бараг заагаад өгчихсөн байх жишээтэй.

Өчигдөр өндөг шидүүлсэн багш сургах тухай асуудлаар дээрх хөтөлбөрийн “…Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах “Сайн багшийг таны дэргэд” цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ. …Багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын тогтолцоог бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар багшийн хомсдолыг бууруулна. …Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана. …Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10 000, бага ангийн багш 2 000, ЕБС-ийн багш 11 000, англи хэлний 2 000, МСҮТ-ийн 2 000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ” гээд заачихсан. “…45 хоногийн курс” гэж энд алга. Энэ мэтээр арай л өөр ажлуудыг төлөвлөсөн байх аж. Угтаа багшийн хомсдолыг арилгана гэж байгаа бол мэргэжил эзэмшсэн багш нараа мэргэжлээрээ ажиллах боломжийг л олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, багшийн нөөцгүйдээ биш багш нарт багшлах орчин бүрдэхгүй л байгаа хэрэг. Үүнийг боловсролын салбарынхан ярьж хэлээд л байна.

Ер нь тэгээд “…Алаагүй байхад үнэг сайхан” гэдэг шиг хашаагүй албан тушаал хачин сайхан боломж л харагддаг. Хэрвээ болдог байсан бол МАН, АН-ын удам угшилтай Боловсролын сайд асан ах, эгч нар чинь багш нарыг 45 байтугай 4-5 хоногт бэлдээд гаргачихдаг болгочихсон л байгаа шүү дээ.

Тэгэхээр П.Наранбаяр сайд Монголыг Баянзүрх дүүргээр, сургуулийг “Шинэ Монгол”-оороо төсөөлөөд байдаг шиг байгаа юм. Монгол уудам, амьдрал баян шүү дээ. Тэгэхээр сайд өөрөө Монголынхоо өнцөг булан бүрд байгаа аймаг, сумдаар явж, тэнд байгаа бүх шатны сургууль, цэцэрлэгтэй танилцах хэрэгтэй. Тэнд ажилладаг багш, ажилтнуудтай уулзаж ярилцах шаардлагатай. Тэгвэл толгойд нь арай өөр амьдрал бууна.

П.Наранбаярыг Боловсролын сайд болоод бужигнуулаад эхлэхэд багш нар, эцэг эхчүүд, ер нь нийтээрээ гайхсан. Тэгээд ажигласан. Мань эр улам цаашлахад шүүмжлэл өрнөсөн. Яг одоо бол П.Наранбаярын үйл ажиллагаагаар судалгаа авбал маш цөөхөн дэмжлэг гарч ирнэ дээ. Ийм л момент дээр “Үнэн ба зөв” намын дарга асан, УИХ-д бас нэр дэвшээд үзчихсэн А.Отгонбаатар өндөг атгаад гараад ирсэн. Энэ залуу “…Шарсан мах анддаггүй” гэдэг шиг аль л дуулиан шуугиантай асуудал дээр гарч ирдэг. Популист. Сонгууль өнгөрөөд Монгол ойрд тайван байлаа. Тэсэж тэсэж энэ дээр гарч ирсэн ч байж мэднэ. А.Отгонбаатарын талаар, өндөг шидсэн тухайд хэлэх үг алга. “…Үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан Монголын иргэн” гэж тайлбарлах биз.

Гэхдээ бид өчигдрийн энэ явдлыг “…Өндөг шидлээ, тэгээд зодолдлоо” гээд шоолсхийгээд өнгөрч болохгүй юм. “…Энэ юунаас болсон бэ” гэдгийг анзаарч хамтад нь дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад гэхээр яг үнэндээ уг үйл явдал “сайд биш сайд”, “улстөрч биш ултөрч”-ийн хооронд болов. Сайдыг П.Наранбаяр, улстөрчийг А.Отгонбаатар төлөөлөв.

Юу ч гэмээр юм бэ дээ, энэ бол явж явж манайхны л байж байгаа царай л даа. Монголын ирээдүйг ХҮН намд атгуулсны, ХҮН нам П.Наранбаяраа сайдад зүтгүүлсний л үр дүн. Нөгөө талд Монголын улс төрийн хөгжил өнөөдөр А.Отгонбаатар шиг л байгаа хэрэг. Ийм нөхцөлд П.Наранбаяртай боловсролын салбарын бодит байдал, А.Отгонбаатартай улс төрийн соёл ярих ч боломжгүй гэсэн үг. Тэгэхээр “…Балинчаа аваач ээ” гэдэг шиг ХҮН нам П.Наранбаяраа татаж, оронд нь арай аюулгүй хүнийг Боловсролын сайдад санал болгох хэрэгтэй. Байхгүй бол МАН-д нь, АН-д нь буцаагаад өгчих. Бас УИХ одоо Улстөрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. Сонгуулийн босгыг намсгаж, төлөвшөөгүй жижиг намуудад итгэл найдвар төрүүлэхээ больсон нь дээр. Бараг алга болж байсан жижиг намууд саяын сонгуулиар амилаад гараад ирсэн. Сонгуулийн “долгион”-оо алдаагүй зарим нь амарч амарч байгаад ингэж гарч ирж байх шиг байна. УИХ-ын сонгуулийн дүнгээр гарч ирсэн жижиг намын жагсаалтын гишүүдийг ч харчих хэрэгтэй. Энэ УИХ жигдэртэл УИХ-ын дарга нь, Тамгын газар нь их л зовлон үзэхээр харагдаж байна лээ дээ. Ер нь тэгээд өчигдрийн жижиг зодоон бол том популизмын энэ мэт “тэжээл”-тэй л холбоотой юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Б.Баяраа: Шигшээ багийн...

Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

ГАРЬД 2024-09-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

10 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

11 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

11 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах