• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонгуулийн дараах томилгоонууд

2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөх тийшээгээ болж байна. 126 гишүүнтэй анхны түүхэн парламентын гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.  Улс төрийн хүрээнд сонгуулийн дараах томилгоонууд ёстой л гэрлийн хурдаар өрнөж байна. Энэ удаагийн түүхэн парламентыг Д.Амарбаясгалан даргалахаар болсон.  Тэрээр МАН-ын генсекийн ажлаа өгсөн бөгөөд түүний оронд ЕТГ-ын дарга  Я.Содбаатар генсекээр ажиллана. Харин Я.Содбаатарын оронд УИХ-ын дарга асан  Г.Занданшатар Ерөнхийлөгчийн “хажууд” очив.  Түүнчлэн өчигдөр хотод хоёр ч Засаг даргын орлогчийг жинхэлсэн.  АН дотор  ч албан тушаалын томилгоонууд явагдаж, бужигнасаар. УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга, намын генсекээ томиллоо.  Сонгуулийн дараах томилгоонуудаас тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар тусгай хамгаалалттай даргатай болов

УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо. Тэрээр  2020-2024 онд парламентын даргаар ажилласан.  Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаасаа бууснаас нь хойш дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал Төрийн тусгай хамгаалалтад байлгана хэмээн заасан байдаг.  Энэ хуулийн дагуу УИХ-ын дарга асан Г.Занданшатар Төрийн хамгаалалттай ЕТГ-ын дарга болж байна.  Тэрээр энэ сонгуулиар  УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч олонхын санал авч чадаагүй билээ.

МАН-ын бага хурлаар Я.Содбаатарыг жинхэлнэ

МАН-ын "гал тогоо"-г Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарт хариуцуулахаар болжээ.  Түүнийг жинхлэх асуудлыг МАН-ын Бага хурлаар шийдэх зохицуулалттай.  Я.Содбаатарын хувьд туршлагатай менежер. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Мөн Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Өнгөрсөн гурван жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан билээ.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёр дахь том албан тушаалтан юм.

УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж ажиллана

УИХ дахь АН-ын бүлэг анхны хуралдаанаа хийж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжсэн байна. Энэ өрсөлдөөнд С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлж,  нууц санал хураалт явуулахад олонх нь Б.Пүрэвдоржийг дэмжжээ.  УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр нэг, нэг дэд дарга томилох хуулийн заалттай.  Б.Пүрэвдоржийн хувьд 2016 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.  Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын хоёрдугаар тойрогт нэр дэвшиж олонхийн санал авсан билээ.

О.Цогтгэрэл бүлгээ удирдана

АН О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар улираан сонгов. Бүлгийн даргад Д.Ганбат, Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын нэрсийг оруулсан. Улмаар Д.Ганбат, Х.Баттулга нар нэрээ татаж, О.Цогтгэрэл Н.Алтанхуяг нар дээр санал хураахад, бүлгийн гишүүдийн олонх нь О.Цогтгэрэлийг дэмжжээ. УИХ-ын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулах хуультай. Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх бол мөн бүлгээ удирдахаар боллоо.

АН-ын “гал тогоо”-г  Н.Ганибал барина

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилжээ.  Тус намын генсекийн албыг түр орлож байсан Э.Одбаяр нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон учраас энэхүү томилгоог хийжээ.  Н.Ганибал УИХ-ын сонгуульд зүүн бүсэд буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Э.Одбаяр, Н.Ганибал нар "Нэг Монгол" фракцынх юм байна.

Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг, орлогчоор Л.Хосбаярыг томиллоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажилладаг. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хотын даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо.

Мөн  Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томиллоо. Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм. Л.Хосбаярын хувьд 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2023 оноос НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.

Харин түүний оронд НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь  2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
ЦЕГ: “О.Sh”-д Зөрчлийн тухай...
Дараагийн аймгийн Засаг дарга...

Сонгуулийн дараах томилгоонууд

Kuzmo 2024-07-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сонгуулийн дараах томилгоонууд

2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөх тийшээгээ болж байна. 126 гишүүнтэй анхны түүхэн парламентын гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.  Улс төрийн хүрээнд сонгуулийн дараах томилгоонууд ёстой л гэрлийн хурдаар өрнөж байна. Энэ удаагийн түүхэн парламентыг Д.Амарбаясгалан даргалахаар болсон.  Тэрээр МАН-ын генсекийн ажлаа өгсөн бөгөөд түүний оронд ЕТГ-ын дарга  Я.Содбаатар генсекээр ажиллана. Харин Я.Содбаатарын оронд УИХ-ын дарга асан  Г.Занданшатар Ерөнхийлөгчийн “хажууд” очив.  Түүнчлэн өчигдөр хотод хоёр ч Засаг даргын орлогчийг жинхэлсэн.  АН дотор  ч албан тушаалын томилгоонууд явагдаж, бужигнасаар. УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга, намын генсекээ томиллоо.  Сонгуулийн дараах томилгоонуудаас тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар тусгай хамгаалалттай даргатай болов

УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо. Тэрээр  2020-2024 онд парламентын даргаар ажилласан.  Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаасаа бууснаас нь хойш дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал Төрийн тусгай хамгаалалтад байлгана хэмээн заасан байдаг.  Энэ хуулийн дагуу УИХ-ын дарга асан Г.Занданшатар Төрийн хамгаалалттай ЕТГ-ын дарга болж байна.  Тэрээр энэ сонгуулиар  УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч олонхын санал авч чадаагүй билээ.

МАН-ын бага хурлаар Я.Содбаатарыг жинхэлнэ

МАН-ын "гал тогоо"-г Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарт хариуцуулахаар болжээ.  Түүнийг жинхлэх асуудлыг МАН-ын Бага хурлаар шийдэх зохицуулалттай.  Я.Содбаатарын хувьд туршлагатай менежер. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Мөн Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Өнгөрсөн гурван жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан билээ.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёр дахь том албан тушаалтан юм.

УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж ажиллана

УИХ дахь АН-ын бүлэг анхны хуралдаанаа хийж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжсэн байна. Энэ өрсөлдөөнд С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлж,  нууц санал хураалт явуулахад олонх нь Б.Пүрэвдоржийг дэмжжээ.  УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр нэг, нэг дэд дарга томилох хуулийн заалттай.  Б.Пүрэвдоржийн хувьд 2016 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.  Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын хоёрдугаар тойрогт нэр дэвшиж олонхийн санал авсан билээ.

О.Цогтгэрэл бүлгээ удирдана

АН О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар улираан сонгов. Бүлгийн даргад Д.Ганбат, Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын нэрсийг оруулсан. Улмаар Д.Ганбат, Х.Баттулга нар нэрээ татаж, О.Цогтгэрэл Н.Алтанхуяг нар дээр санал хураахад, бүлгийн гишүүдийн олонх нь О.Цогтгэрэлийг дэмжжээ. УИХ-ын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулах хуультай. Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх бол мөн бүлгээ удирдахаар боллоо.

АН-ын “гал тогоо”-г  Н.Ганибал барина

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилжээ.  Тус намын генсекийн албыг түр орлож байсан Э.Одбаяр нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон учраас энэхүү томилгоог хийжээ.  Н.Ганибал УИХ-ын сонгуульд зүүн бүсэд буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Э.Одбаяр, Н.Ганибал нар "Нэг Монгол" фракцынх юм байна.

Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг, орлогчоор Л.Хосбаярыг томиллоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажилладаг. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хотын даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо.

Мөн  Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томиллоо. Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм. Л.Хосбаярын хувьд 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2023 оноос НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.

Харин түүний оронд НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь  2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

21 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

21 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

21 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

21 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

22 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах