• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Чалкогийн өр барагдсан цагт нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэнэ

Монгол Улс нүүрсээр баян  орны  хувьд  эдийн засгийн хямралыг нүүрсний экспорт дээрээ дөрөөлөөд зовлонгүйгээр давж гарах  боломж бололцоо байгаа  юм, уг нь. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өмнөх жилүүдийг бодвол  боломжийн хэмжээнд  өсч, 200 ам.доллар давчихаад байхад манай   коксжсон тонн нүүрсний үнэ ердөө 27 ам.доллар байгаа нь дэндүү харамсмаар зүйл.  Монголчууд  өртэй дээр нь валютын хомсдолтойн  гайгаар австраличууд шиг тонн нүүрсээ  200 ам. доллар гээд зогсч чадахгүй байгаа юм.

Өр гэхээр хэн бүхний тархинд Чалкогийн өр харван орж байгаа байх. Үнэндээ тийм.  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын  өрийн асуудал  Монголын эдийн засагт чөдөр тушаа болоод байгаа хэрэг. Тэрхүү гэрээг үзэглэсэн хүмүүс нь одоогийн эрх баригч МАН-ын гишүүд.

Тонн тутмыг нь 70 ам.доллараар зарж борлуулахаар хийсэн гэрээг цуцлах шийдвэр гаргаж, нүүрсний үнийг өнөөдрийн төвшинд хүргэсэн нь харин АН-ынхан. Нүүрсний үнийн   хоромхон зуурын өсөлтөд эрдэж, “Өндөр үнэтэй нүүрсийг хямдаар өглөө” хэмээн гэрээг зогсоосон эрхмүүд нүүрсний үнэ буурвал яах вэ гэдгийг тооцоолоогүйгээс Монгол Улс  өнөөдөр тонн коксжсон  нүүрсээ 27-хон ам.доллараар  царайчлан байж экспортлож буй.

Байгалийн баялгаа барьцаалан байж  авсан тэр их  мөнгийг тухайн үеийн эрх баригчид   2012 оны УИХ-ын  сонгуулийн өмнөхөн Хүний Хөгжлийн Сангаар дамжуулан халамж  нэрийн дор салхинд хийсгэж орхисон. Цаг хугацаа явсаар,  бид ч өөдлөхгүй  өрөө төлсөөр. Авсан нь үнэн юм хойно, төлөх нь ч бас үнэн байж таарна. Ямартай ч өнөөгийн байдлаар  350 сая ам, доллараас төлсөөр   96 сая ам.доллар үлджээ.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед чамлахааргүй амжилт.  Гэхдээ эндээс  нэг зүйл харуусал, эргэлзээ хоёрыг зэрэг төрүүлээд байгаа юм. Энэ нь Хятадын дотоодын коксжих нүүрсний  үнэ он гарсаар 43 хувь өссөн байхад Эрдэнэс Таван толгой ХК-ий Зүүн Цанхийн коксжих нүүрсний үнэ 36 хувь өссөн явдал.  Уг өсөлтөд   тээврийн болон бусад зардал ороогүй гэж байгаа.  Тэгэхээр  зөрүү нь  долоон   ам.доллар байгаа биз. 

Эл асуултад хариулах албан тушаалтан  одоогоор алга.  Халаа сэлгээний асуудал коммунист субботник адил үргэлжилж байхад ажлаа өгөөд явах гэж байгаа мэргэжилтэнд нүүрсний үнэ өснө үү, буурна уу юуны хамаа байх билээ.  Гэвч  холбогдох яам хийгээд   “Эрдэнэс таван толгой”-нхон тэгж байгаад нэг  тайлбар өгөх байх. Харин нүүрсний салбарын шинжээчдийн үзэж буйгаар  “Эрдэнэс Таван толгой” ХК Хятадын төрийн өмчит  Чалко компаний  өрийг  бүрэн  барагдуулсан цагт  Тавантолгойн ордын Зүүн Цанхийн нүүрсний үнийг чөлөөлөх боломж  нээгдэх төдийгүй Зүүн Цанхийн нүүрсний борлуулалтын 100 хувь нь бэлэн мөнгөөр  арилжаалагдах нөхцөл бүрдэх аж. Өрөнд идэгдэж яваа  манай улсын хувьд энэ бол  алдаж болохгүй боломж байж мэдэх юм.

Тиймээс  урд хөршид өргүй,  нүүрс экспортлогч МАК гэх мэтийн  компаниуд  дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийг ашиглан хүссэн үнээрээ борлуулна гээд зүтгэчихэд болохгүй зүйлгүй мэт   санагдана. Тэр байтугай “Эрдэнэс-Таван толгой” ХК-д  ч уг нь  ийм боломж буй. 

Тодруулж хэлбэл,  Зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг барагдуулахын зэрэгцээ  Баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тонн тутамд долоон ам.долларын  алдагдал хүлээх бус тийм хэмжээний цэвэр ашигтай ажиллах боломж бүрдэнэ.  Ингэснээр  валютын урсгал, улсын төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ нэмэгдээд зогсохгүй  өр төлж дууссан тэр өдрөөс Зүүн Цанхийн борлуулалтын орлого нь 100 хувь бэлнээр Монгол Улсад орж ирэх нөхцөл бүрдэж,  эдийн засаг тэр хэрээр сэргэхэд нөлөө үзүүлэх нь  дамжиггүй.  

Статистикаас харахад, нүүрсний олборлолт, экспорт урьд жилүүдээс өсчээ. Энэ оны  аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 19 сая тонн нүүрс олборлож борлуулснаас 16 сая тонныг нь экспортод гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, нүүрсний олборлолт  харьцангуй  өсөлттэй гарсан гэсэн үг. Монгол Улс жилийн өмнө, 2015 онд  ердөө  15 орчим сая тонн нүүрс олборлосон байдаг.  Харамсалтай нь олборлолтын хэмжээ  нэмэгдсэн ч  ашиг нь  ердөө ч өссөнгүй.   Зүүн Цанхийн кокжсон нүүрсний үнэ уурхайн аман дээрээ 27 ам.доллараас өсөхгүй байгаа нь ашиг, орлогод  нөлөөлсөн нь дамжиггүй. 

“Зүүн Цанхийн ханшийг хатуу барьж буй хятадуудын бодлого Тавантолгой орчмын  хувийн компаниудыг ч нэрвэж байна” хэмээн дуу алдах   захирлуудын үг  үнэний ортой.   Урд хөрш нүүрэн дээрээ  Монгол Улсад  эдийн засгийн зээл тусламж олгоод байгаа мэт дүр эсгэвч цаанаа нүүрсний үнийг өсгөхгүй байх сонирхолтой байхыг ч үгүйсгэх аргагүй. Хятадын гангийн үйлдвэр  Монголын коксжих нүүрсний цорын ганц зах зээл хэмээхэд буруудах зүйлгүй.  

Их гүрний гангын үйлдвэрлэлийн бодлого хааш эргэхээс бидний  хувь заяа зарим талаар шалтгаалах болчихоод байгаа нь ч  нуух  зүйл биш.  Хятад улс 2008 оны санхүүгийн хямралыг  давж гарсан арга зам нь тун энгийн. Бүхий л нөөц бололцоог  дотооддоо ашигласан. Тодруулж хэлбэл, дэд бүтцийн салбартаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийн  төмөр зам шинээр тавьж, зам гүүрийн олон олон бүтээн  байгуулалтад зарцуулсан нь амжилт авчирсан.

Энэ нь ч хил залгаа орших Монгол Улсад эерэгээр нөлөөлсөн. Үүнийг бид нүүрсний  экспортын оргил жил ч гэж тэмдэглэх болж.  Харин энэ удаагийн  хямрал  2011 оны дундаас Еврогийн бүсийн өрийн асуудлаас үүссэн  учраас Хятад улс  дээрхийн адил дотоодын хөрөнгө оруулалтаа хэд дахин нэмэгдүүлж,  гангийн  үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг ихэсгэх эсэх нь одоогоор тодорхой бус байгаа.  Тиймээс коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ ойрын үед нэмэгдэхгүй байх талтай.

Гэхдээ Монгол Улсад боломжууд цаг ямагт байсаар ирсэн нь бурхны хишиг.  Монголын нүүрсний үнэ далайн замаар тээвэрлэгдэх австрали нүүрснээс хямд тул Монголын нүүрсний борлуулалт тэр хэрээр нэмэгдэж мэднэ. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр замын дэд бүтцийн асуудлаас болж, Монгол Улс байгаа боломжоо зуун хувь ашиглаж чадахгүй үлдэж мэдэхээр нөхцөл байдалд аж төрж буй.

Энэ нь эдүгээ ашиглаж байгаа дэд бүтэц экспортын нүүрсний тээвэрлэлтийн ачааллыг даахгүйд хүрч  байгаа талаархи мэдээлэл өдөр бүр шахам хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Өмнийн говьд тавигдах төмөр зам яригдсаар тав дахь жил рүүгээ орох нь. Холбогдох яамны сайд, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ханбогдод ажиллаад ирсэн дуулдсан.

Ямартай ч тэрбээр төмөр замын тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2017 онд Хөөт-Бичигтийн чиглэлийн 222 км зам, “Шивээхүрэн-Сэхэ” боомтын 13 км, Эрдэнэт-овоотын чиглэлийн 547 км төмөр замын барилгын ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаагаа онцолжээ. Эцэст нь тэмдэглэхэд, популизмаар ташуур хийсэн төрийн түшээд, маргаашийн уушгийг харах тэнхээгүй дарга нарын гайгаар Чалкогийн өрийг төлж дуусаагүй өнөөдөртэй золголоо. Хөршийн ашиг сонирхол бус Монгол Улсын  эрх ашгийг дээгүүр тавьдаг төрийн түшээдтэй болсон цагт л Монголын нүүрс үнэд хүрэх биз ээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Сонгуулийн солиотой...
Б.Чойжилсүрэн: Олон улсын...

Чалкогийн өр барагдсан цагт нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэнэ

Чулуунцэцэг 2016-10-12

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

3 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

3 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

3 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

3 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

3 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

3 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах