• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын дарга, Сангийн сайд хоёрын хэн нь үнэн хэлж байна аа...

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд аравдугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 63 мянга гаруй иргэн дэмжээд байна.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Одоо тэгэхээр нэгэнт 40 мянган хүн саналаа өгчихөөд байгаа болохоор УИХ энэ талаар ажлын хэсэг байгуулан судалж үзэх шаардлагатай болсон байна гэсэн үг.

Ийнхүү НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх  бодит боломж бий эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас сэтгүүлчид тодруулахад. Тэрбээр "Ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал бөгөөд гэнэт шийддэг зүйл биш. Бүх талын нөлөөллийг сайтар судалж байж ярих учиртай. Татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Мэргэжлийн яамнаас санал асууж, судалгаа авах бол бид бэлэн. Хамгийн их судалгаа шинжилгээ нь Сангийн яаманд бий.

НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69 хувь дээр ирж байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90 хувьд хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.  Мөн НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин таван хувь болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй" гэлээ.

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн шоу болгон НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх боломжтой хэмээн ямар тооцоо судалгаагүйгээр, Засгийн газар, Сангийн сайдтайгаа зөвшилгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлчихсэн болж байна уу, гэсэн асуулт гарч ирж байна.

Үүнтэй зэрэгцээд  НӨАТ төлөгчдийн арван хувь нь нийт орлогын 60 хувийг бүрдүүлдэг, өөрөөр хэлбэл өндөр хэрэглээтэй хүмүүс илүү их татвар төлж байгаа юм. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй хэсэгт илүү их мөнгө очно гэсэн үг. Харин төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй гэдгийг сайд Б.Жавхлан бас хэллээ.

Дашрамд хэлэхэд манай улсын нэмэгдсэн өртгийн албан татвар энэ оны эхний есөн сарын байдлаар 563 (20 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ мэдээж иргэд буцаан олголт, сугалаанд найдан баримттай газраас бараа бүтээгдхүүн худалдан авах нь нэмэгдсэнтэй холбоотой.

УИХ-ын дарга, Сангийн сайд хорын дээрх мэдэгдлүүд яг л зоосны хоёр тал шиг УИХ-ын  дарга маань ямар ч тооцоо судалгаа харалгүй өөрийн дур мэдэн ийм өргөдөл гаргасан болж таарав бололтой. Нөгөө талаас салбарын сайд нь энэ өргөдлийн хариуг нэг их хүлээлт үүсгэлгүйгээр бүтэхгүй зүйл болохыг нь босгоны цаанаас шуудхан хэлэв. Энэ дунд иргэдэд хий итгэл төрүүлж нэг ч болов асуудал нь бидний хүслээр болох нь гэж ёстой л нөгөө “бодсон бодол л байлаа” гэгч болох шив. Үүнийг иргэд “цонхны цаанаас чихэр долоолгоно” гэдэг.

Гээд одоо УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хоёрын хэний нь үг бодитой болохыг хэлэхэд хэцүү. Хэн хэн нь хэвлэлээр мэдэгдээд байгаа болохоос цаагуураа хөшигний ард нэг намын энэ хоёр хүн юу ярьж байгааг таахад бэрх.

Манай улс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 2016 оноос мөрдөж эхэлсэн. Энэ нь далд эдийн засгийг ил болгох, бараа, үйлчилгээбүрийг бүртгэлжүүлэх, улмаар эцсийн хэрэглэгчид татвар ногдуулах зорилготой юм.

Бидний хамгийн их харддаг зүйл бол сугалааны тохирол үнэн шударга явж азтан нь асуудалгүйгээр шударга тодордог уугэх хардлага. Учир нь жил бүр дунджаар 600 мянган татвар төлөгч НӨАТ-н буцаан олголт авдгаас сугалааны тохирлоор азтан болох магадлал тун бага. Жишээ нь, 2018 онд 100 саяын азтан нэг, 20 саяын азтан 12, дөрвөн саяын азтан 223 тодорчээ. НӨАТ-ын сугалаанд Татварын газрынхан, тэдний  хамаарал бүхий  хүмүүс голдуу шалгарч байна хэмээн иргэд харддаг.

Уг нь бол гурван орон таарсан 38489, дөрвөн орон таарсан 3818, таван орон таарсан 438, зургаан  орон таарсан 58, долоон орон таарсан дөрвөн азтан нийтдээ 42745 азтан тодорч байгаа юм. 

Яахав НӨАТ-ын буцаан олголт, энэ сугалаа хонжвор нь иргэдийг худалдан авч байгаа бараа бүтээгдхүүнийхээ үнийг баталгаажуулж, баримттай төлбөр хийх сонирхлыг нэмэгдүүлэх хөшүүрэг гэдэг нь ойлгомжтой.

Гэхдээ л бараа бүтээгдхүүний үнэ нь арай хямд, ядаж л худалдагчтэй нь ярьж зохицоод хэд гурван төгрөгөөр хямдруулаад авч болдог “Наран туул” захаас эхлээд “Хар хорин”, “Бөмбөгөр” гээд маш олон зах, худалдааны төвүүдийн худалдагч нар үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримт олгохгүй л байна. Уг нь бүгд орлого олж л байгаа тохиолдолд төр энэ ажлыг хэвшил болгосон байх ёстой ч алагтай цоогтой. Улаанбаатар хотод энэ ажил жигдрээгүй байхад орон нутагт ямаршуу байгаа нь ойлгомжтой. Татварын байгууллага төсвийн орлого эрхбиш нэмэгдэж байгаа гэдэгтээ тайвшраад худалдаа эрхлэгчдийг бүгдийг нь энэ ажилд хамруулж бариимт буцаан өгдөг болгох талаар ажил зохиохгүй, шаардахгүй л өнөө хүрч байна.

Гэхдээ мэдээлэл, санхүү бүртгэлдээ ойр сугалаа, хонжворын программ зохион ашиглаж байгаа давуу эрхээ далимдуулан Татварын албаныхан өөрсдөө, ойр төрлийн улсаа сугалаанд хожуулаад байхыг үгүйсгэхгүй. Татварын албаны хүн НӨТА-ын буцаан олголтын сугалаанд удаа дараа шалгарч хэдэн арван сая төгрөг хожиж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэг бус удаа гарч л байсан.

Өнөөгийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга байхдаа “НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Тиймээс бид шалгалт хийлээ. НӨАТ-ийн ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдсон. Мөн өмнө нь болон одоо ажиллаж буй гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийт гурван сая 830 мянган төгрөгийн хонжвор хожсон байна. Үүний хамгийн өндөр үнэтэй тохирол нь дөрвөн удаагийн нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг болж байна. Мөн тэдний  гэр бүлийн хамаарал бүхий 961 хүний судалгааг гарган шалгахад зөвхөн нэг  тохиолдол дээр  40 сая төгрөгийн хонжвор таарсан тохиолдол гарсан” гэж 2021 оны хоёрдугаар сард мэдээлж байлаа.Гэтэл НӨАТ-аа төлөөд байдаг иргэнээс энэ сугалаанд огт хожоогүй хүн зөндөө шүү дээ...

Угтаа сугалаа, хонжвор ийм л зарчимтай. Ийм ч болохоор хүмүүс сугалааны тохирлоор азтан тодруулах нэрээр хэн нэгэнд хэдэн арав, зуун сая төгрөг олгодгоо болиод НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын дүнг таван хувь болгох санал, уриалга их гаргадаг. Тэр сугалааны шагналын сан нь НӨАТ-н хоёр хувийн буцаан олголтыг таван хувь хүртэл өсгөх мөнгөтэй дүйцэх үү. Мэдээж дүйцэхгүй.

Статистик сөхье. Сугалаанаас азтан болсон татвар төлөгчдийн хожсон мөнгөн дүн нь 2016 онд 3.7 тэрбум төгрөг, 2017 онд 5.5 тэрбум төгрөг, 2018 онд 9.2 тэрбум төгрөг байсан. Харин НӨАТ-н хоёр хувийн буцаан олголтоор 2017 онд 497 мянган татвар төлөгчид 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 654 мянган татвар төлөгчид 78.1 тэрбум төгрөг олгожээ. Тэгэхээр сугалааны азтаны шагналын дүн нь ердөө л НӨАТ-н хоёр хувийн буцаан олголтын  мөнгөн дүнгийн арав орчим хувьтай л тэнцэж байна.

Ингээд бодоод үзэхэд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх нь боломжтой мэт.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны аравдугаар сарын 20. Баасан. №162 (5890)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Сэтгүүлч асуух, гэхдээ ёс...
Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын...

УИХ-ын дарга, Сангийн сайд хоёрын хэн нь үнэн хэлж байна аа...

ӨЛЗИЙБАЯР 2023-10-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах