• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ногоон автобусны хэрэг хариуцах эзэнгүй үлдэх вий

Нийтийн тээврийн авлигын асуудлыг нэг “муу” ногоон автобус дэлбэ татлаа. Гэхдээ энэ нь олон арван жил яригдаж ирсэн нийтийн тээврийн шинэчлэлээр халхавчилсан авлигын хэргийн нэг л сэжим гэдгийг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь илрүүлж эхэллээ. Үнэндээ төрийн төсөв, татварын төлөгчдийн мөнгийг хайрлахаас илүү энэ цаг үед Монгол хүн ямар хүн чанаргүй, амин хувиа хичээгч болсныг ногоон автобусны хэрэг таниулж өгч байгаа. Энэ янзаараа олон ч хүний тар танигдах нь гарцаагүй боллоо.

Сүүлийн арав хүрэхгүй хоногт монголчууд, нийгмийн сүлжээ зөвхөн ногоон автобус тойрч эргэлдлээ. Бас хангалттай шүүмж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгөөр оруулж ирсэн буюу нийт дүнгээрээ нэлээн хэдэн тэрбумаар хэмжигдэх худалдан авалтаар хулхидсан нь тун хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл мөн. Гэхдээ нийтийн тээвэр онцлогтой салбар. Үр нөлөө нь нэг хэсэг юм уу нэлээн олон хүнийг хамраад, хөрөнгө мөнгөөр хэмжигдээд зогсох боломжгүй. Нийтийн унаа учраас 1.5 сая нийслэлчүүдийн, Монголын хэдэн сая иргэний эрүүл мэнд, амь насны хэмжүүр яригдаж таарна. Ингэж нийтийн тээврийн цаадах авлига, албан тушаал эрдэнэт хүний алтан амь настай холбогдох учраас авлига үйлдэхдээ хүний амь насаар наадаж болох уу гэдэг ноцтой асуудал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр элгээрээ мөлхвөл хохирогч нь иргэд юм.

Ногоон автобусны хэрэг ХҮН-ын шүгэл, талбай дээрх танилцуулга, албан тушаалтнуудын тайлбар, мэдүүлэг, тэр бүү хэл Солонгосын компанийн удирдлагуудыг монголчуудын өмнө авчирч бөхийлгөх дээрээ тулсан ч гал намжсангүй. Харин улам хурцаж хууль шүүх, баривчилгаа дээрээ туллаа. Мөн нэг өдрийн дотор хоёр ч даргыг албан тушаалаас нь буулгах хүчтэй “зэвсэг” болж хувирав. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж. Сүхбаатар өргөдлөө өгөөд гарч ирэхдээ “Худалдаж авсан автобуснуудын чанар үзүүлэлт нь өмнөхөөсөө сайжирсан гэх мэргэжлийн хүмүүсийн үгэнд, Daewoo компанийн нэр хүндэд итгэсэн минь үнэн. Намайг шалгах асуудал хуулиар нээлттэй. Төсвийн ерөнхийлөн захирагч нь би учраас “захирах” эрхээ хотын даргад шилжүүллээ гээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн ёс зүйн хариуцлага хүлээчихлээ гээд бусад шалгалтаас зугтаж байгаа үг биш” гэсэн. Харин хотын дарга Д.Сумъяабазар “Хариуцлагаас зугтаад байгаа зүйл ер байхгүй. Тендер, ажлын хэсэгт би нөлөөлөөгүй. Хуулиараа болохгүй. Би ногоон автобусанд оролцоогүй, хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ, ерөөсөө айхгүй. Газрын наймаанд хэн, хэрхэн оролцдог зэрэг асуудлуудыг бүгдийг нь ил болгоно” гэж хэлээд ажлаасаа буусан. Одоогоор хэргийн гол буруутнаар тодроод буй Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг “Автобусны тухайд бол цоо шинэ. Будаг замасктай холбоотойгоор үйлдвэрийн алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс захиалагчийн хувьд “Шаардлага хангахгүй автобусаа буцааж тат” гэсэн шаардлагаа үйлдвэрлэгч компанид хүргүүлээд байна. Миний хувьд даваа гарагт АТГ, цагдаагийн газарт өөрөө очиж шалгуулна. Манай компанийн дансаар орсон, гарсан санхүүгийн мэдээллийг бүгдийг шалгуулах болно. Хэрэв энэ автобус капитал засвар орсон, хуучин автобус байвал би хариуцлагаа бүрэн үүрнэ. Нийтийн тээврийг улстөржүүлж байна” гэж хурал хийгээд тэр шөнөө баривчлагдсан юм.

Харин өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан автобустай холбоотой тайлбар өгөхдөө “Миний хувьд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооных нь тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байсан. Дарханаас гаралтай улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Нарийн учрыг нь мэдэхгүй. Би автобусны тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг ширхэг цэг тавьж ч оролцоогүй. Автобусны хэрэгт яаж ч хичээгээд намайг холбох гэсэн ямар ч сэжүүр гарч ирэхгүй” гэсэн юм.

Тэгвэл ногоон автобусны хэрэгтэй холбоотойгоор АТГ  “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг баривчлаад байгаа. Энэ талаар комиссар Н.Тэмүүлэн “БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна” гэсэн. Мөн АТГ-ын шалгалтаар "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлохдоо насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, хуурамч бичиг баримт үйлдсэн. Хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа нь илэрч "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захирлыг саатуулаад байгаа юм. Энэ мэтээр нийтийн тээвэрт Тэнүүн-Огоогоос өөр дахиад өөр авлигын асуудал байгаа нь илэрч эхэлж байна.

Гэвч хэдэн тэрбум төгрөгийн хохирол, хэдэн сая иргэний амь насаар хэмжигдэх ноцтой аюул дагуулсан ногоон автобусыг хариуцаж ажилласан хоёр ч дарга ажлаа өгөөд явчихлаа. Мөн энэ хэрэгт татагдсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, гэмтээж эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ноцтой үйл явдал болжээ. Тэрбээр сэхээнд орсон учраас  мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоогоод байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Ер нь хэн нэгэн авлига, албан тушаал бүр хүн амины онц ноцтой хэрэгт шалгагдахдаа амиа хорлохыг завдана гэдэг байж боломжгүй. Нийтийн тээвэртэй холбоотой авлигын мөсөн уул нурах төдийд ингэж хүний аминд хүрэх дээрээ тулж байгаа бол үүний цаана бүр “том” зүйл байгааг харуулж байж ч мэдэхээр. Түгжрэлийг бууруулах төсөл хариуцсан бас нэг дарга нь гэнэт баяжиж Зайсан руу нүүж суусан гэх мэдээлэл ч бий. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага эцэслэх биз ээ. Харин ажил хариуцсан дарга нар нь албан тушаалаа өгч, хамаг буруугаа гадны компани, хувийн хэвшил рүү чихээд өнгөрч боломгүй. Өчигдөрийн байдлаар шүүхээс "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргалаа. Харин яаж үргэлжлэх бол гэдгийг харах үлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“...Та нар дээр туршилт хийнэ”...
Энэ долоо хоногт чуулганы...

Ногоон автобусны хэрэг хариуцах эзэнгүй үлдэх вий

УЯНГА 2023-10-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

3 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

3 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах