• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!

Б.БАЯР

Ээлжит авлигын дуулиан ногоон автобусны “но”-гоор түүчээллээ. Угтаа энэ нь дуулиан гэхээсээ авлигын бас гинжин холбоос илэрч гарч ирж байх шиг байна. Нийтээрээ хэд хоног үргэлжилсэн ногоон автобус тойрсон “задлан шинжилгээ”-ний дүнд “Автобусны худалдан авалтын ард авлига байна” гэсэн дүгнэлтэд хүрэв. Ямар ч байсан талбай дээр гарч ирсэн, зогсоол дээр үлдсэн автобуснууд цоо шинэ биш, тэр ч байтугай “капитал” засварт ороод наашаа ачигдсан байж болзошгүй байна. Автобусны талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тайлбар өгсөн. Нийлүүлэгч компани, түүний түншийн зүгээс мэдэгдэл хийсэн.

Гэхдээ автобусны худалдан авалтыг “Нууцад хамаатай” гээд удаан хугацаанд нуусан. Энэ бол ард нь авлига байгаагийн л нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, маш том мөнгөн дүнтэй энэ худалдан авалтын араас том том улстөрчид гарч ирэхээр нөхцөл үүсэж байна. Захиалагч буюу төр, нийлүүлэгч буюу компанийн ард улстөрчид байгаа нь бараг л ил болж байна. Яагаав, “Оросыг маажвал татар” гэдэг шиг хаана хаанаас нь улс төрийн төлөөллүүд гарч ирнэ гэсэн үг. Тэр утгаараа, дээр хэлсэнчлэн авлигын бас нэг сүлжээ, бүлэглэл илэрч болзошгүй байгаа юм.

Ер нь бол "Нийслэлийн нийтийн тээврийн салбар "Тэнүүн-Огоо", "Эрдэм транс" хоёрын эрхшээлд орсон" гэж эртнээс яригдсан. Энэ хоёр компанийг нийтийн тээвэртэй холбоотой төсөл, тендер болгонд зүтгүүлж байдаг улстөрчид ч дуулдсаар ирсэн. Тэгэхээр энэ бол нийслэлийн нийтийн тээвэр дэх авлигын сүлжээний нэгээхэн хэсэг гэхэд болно.

Хэвлэлүүд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтээс ирсэн даруйдаа ногоон автобусны наадах цаадах учрыг олуулахаар АТГ, ЭЦГ-ыг хөдөлгөлөө” гэж мэдээлж байна. Харин тэр эцсийг нь үзэж чадах уу. Эсвэл хэн нэг том улстөрч, нөлөө бүхий этгээд гараад ирэхээр гацчих уу. Ийм эргэлзээ байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг үгийг байнга хэлдэг. “Авлигатай тэмцэнэ” л гэдэг. “Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал”, “Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн”, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна” гэж ярьсаар ирсэн. Түүнийгээ санах ёстой. Тэгээд энэ ногоон автобусны худалдан авалтыг, цаашлаад нийтийн тээврийн салбарыг углуургаар нь ух, Ерөнхий сайд аа. Тэгж байж хэлсээр ирсэн үг чинь биеллээ олно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Т.Сүхболд хурандаа С.Зоригийг...
Самрын экспортыг хориглож хушин...

Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!

Kuzmo 2023-10-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!

Б.БАЯР

Ээлжит авлигын дуулиан ногоон автобусны “но”-гоор түүчээллээ. Угтаа энэ нь дуулиан гэхээсээ авлигын бас гинжин холбоос илэрч гарч ирж байх шиг байна. Нийтээрээ хэд хоног үргэлжилсэн ногоон автобус тойрсон “задлан шинжилгээ”-ний дүнд “Автобусны худалдан авалтын ард авлига байна” гэсэн дүгнэлтэд хүрэв. Ямар ч байсан талбай дээр гарч ирсэн, зогсоол дээр үлдсэн автобуснууд цоо шинэ биш, тэр ч байтугай “капитал” засварт ороод наашаа ачигдсан байж болзошгүй байна. Автобусны талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тайлбар өгсөн. Нийлүүлэгч компани, түүний түншийн зүгээс мэдэгдэл хийсэн.

Гэхдээ автобусны худалдан авалтыг “Нууцад хамаатай” гээд удаан хугацаанд нуусан. Энэ бол ард нь авлига байгаагийн л нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, маш том мөнгөн дүнтэй энэ худалдан авалтын араас том том улстөрчид гарч ирэхээр нөхцөл үүсэж байна. Захиалагч буюу төр, нийлүүлэгч буюу компанийн ард улстөрчид байгаа нь бараг л ил болж байна. Яагаав, “Оросыг маажвал татар” гэдэг шиг хаана хаанаас нь улс төрийн төлөөллүүд гарч ирнэ гэсэн үг. Тэр утгаараа, дээр хэлсэнчлэн авлигын бас нэг сүлжээ, бүлэглэл илэрч болзошгүй байгаа юм.

Ер нь бол "Нийслэлийн нийтийн тээврийн салбар "Тэнүүн-Огоо", "Эрдэм транс" хоёрын эрхшээлд орсон" гэж эртнээс яригдсан. Энэ хоёр компанийг нийтийн тээвэртэй холбоотой төсөл, тендер болгонд зүтгүүлж байдаг улстөрчид ч дуулдсаар ирсэн. Тэгэхээр энэ бол нийслэлийн нийтийн тээвэр дэх авлигын сүлжээний нэгээхэн хэсэг гэхэд болно.

Хэвлэлүүд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтээс ирсэн даруйдаа ногоон автобусны наадах цаадах учрыг олуулахаар АТГ, ЭЦГ-ыг хөдөлгөлөө” гэж мэдээлж байна. Харин тэр эцсийг нь үзэж чадах уу. Эсвэл хэн нэг том улстөрч, нөлөө бүхий этгээд гараад ирэхээр гацчих уу. Ийм эргэлзээ байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг үгийг байнга хэлдэг. “Авлигатай тэмцэнэ” л гэдэг. “Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал”, “Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн”, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна” гэж ярьсаар ирсэн. Түүнийгээ санах ёстой. Тэгээд энэ ногоон автобусны худалдан авалтыг, цаашлаад нийтийн тээврийн салбарыг углуургаар нь ух, Ерөнхий сайд аа. Тэгж байж хэлсээр ирсэн үг чинь биеллээ олно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах