• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Нүүдэлчин" наадмаар Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчиллаа

“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд Өвөрхангай аймаг Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчлан оролцлоо.

Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн, түүх, соёлын хосгүй дурсгал болох 21 Дара эхийг Хүндэтгэлийн өргөөнөө байршуулан олноо сурталчилсан бол Чингис хааны үеэс бий болж, XVII зуунд Занабазар хөгжүүлэн дэлгэрүүлсэн Гүүний үрс гаргах ёслол, зан үйлийг язгуур заншлынх нь дагуу үйлдлээ. Түүхнээ анхны гүүний саалийг Чингис хааны шадар баатар Боорчи саасан тул эрэгтэй хүнээр энэ үйлийг хийлгэдэг уламжлал тогтжээ.

Түүнчлэн отгийн таван гэр буюу Уянга нутгийн цоохорлох урлалыг сурталчлан танилцууллаа. Учир нь Өвөрхангай аймаг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2009 онд Монгол гэрийн үйлдвэрлэлийн уламжлалт аргачлалыг бүртгүүлсэн билээ.

“Нүүдэлчид хэзээнээсээ найм, арван ханатай том гэрээр нүүдэллэдэггүй байсан уламжлалыг бэлгэдэн Өвөрхангай аймгийн гэрүүд цомхон, агуулга өргөн байлгахыг хичээсэн. “Бага гэр”, “Банаг” гэж бидний нэрийддэг иж бүрэн цоохор тавилгатай гэрээр Ц.Батнасан урлаач оролцлоо. Тус гэрт арьс ширэн урлалаас гадна эсгий урлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн Н.Болормаа урлаачийн бүтээлүүд, түүний урлаж хийсэн “Тамгагүй төр” жүжгийн жүжигчдийн гутал, хувцсыг байршуулан дэлгэсэн” хэмээн аймгийн СУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.

Мөн хөхүүрийн айраг исгэх уламжлалт технологийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Шилдэг өвлөн уламжлагч, МУСТА Д.Гүндэгмаа айрагны соёл, гүүний үр сүү гаргах ёсон, арьс нэхий элдэж, хурга эгнэх, адуу маллах арга ухааныг хүү С.Баянжаргалын хамт түгээн дэлгэрүүллээ. Тэрбээр өөрийн гараар, уламжлалт аргаар урласан 80 литрийн багтаамж бүхий хөхүүрийг Соёлын яамандаа бэлэглэсэн юм.

Л.Манлайбадрах тэргүүнтэй, шүтээн урлаач Н.Буянбадрах гүйцэтгэх захиралтай “Барт хүрээ” ТББ-аас 280 жилийн түүхтэй “Арвайн барт хүрээ”-ний барын урлалын түүхийг харуулсан үзэсгэлэн, өөрсдийн сийлж бүтээсэн модон болон хулдаасан барын үйлдвэрлэл, барлах урлагийн уламжлалт технологийг харуулсан нь отгийн бас нэг онцлог байлаа.

Өвлөн уламжлагч Н.Отгонбанди суран урлалын бүтээлээрээ, монгол зургаар урлаач Н.Буянбадрах өргөн нь 1 метр, 1.7 м-ийн урттай “Өндөр Гэгээний хөрөг”-өөрөө, Арвайхээр сумын ЕБС-ийн өвлөн уламжлагч багш нар өөрсдийн бүтээлээр тус тус оролцож, наадамчин олны мэлмийг баясгав.

Хархорин сумын “Эрдэнэсийн хүрээ” ТББ-ын тэргүүн, калиграфич С.Тамир “Уран бичлэгийн музей”-г нээж, гурван өдрийн турш 400 орчим хүнд калиграфийн соёлыг сурталчлан танилцуулжээ.

Наадмын үеэр Өвөрхангай аймгийн отогт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар зочилж, Эрдэнэ-Зуу цам, Гүүний үр сүү гаргах зан үйл,  зураач, урлаачдын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхсон байна.

Наадмын Гала тоглолтод уртын дуучин Н.Цэцэгсүрэн, М.Дүгэрсүрэн, морин хуурч Б.Моёосүрэн нар уригдан оролцсон бол өдгөө 81 нас сүүдрийг зооглон буй Шарга нутгийн уртын дуучин, хоолойн лимбэчин Р.Цэрэндэгд Соёлын сайдын хүндэтгэл, шагналыг хүлээн авч, наадмын шилдэг оролцогч Н.Буянбадрах Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртлээ.

“Нүүдэлчин” наадмаар Өвөрхангайн урлан бүтээгчид 3 сая төгрөгийн үнэ бүхий соёл, урлалын бүтээлийг наадамчдад худалдан борлуулсан байна. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Сугалаа нэрэн дор шургалсан...
УИХ-ын дарга Г.Занданшатар...

"Нүүдэлчин" наадмаар Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчиллаа

Kuzmo 2023-08-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд Өвөрхангай аймаг Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчлан оролцлоо.

Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн, түүх, соёлын хосгүй дурсгал болох 21 Дара эхийг Хүндэтгэлийн өргөөнөө байршуулан олноо сурталчилсан бол Чингис хааны үеэс бий болж, XVII зуунд Занабазар хөгжүүлэн дэлгэрүүлсэн Гүүний үрс гаргах ёслол, зан үйлийг язгуур заншлынх нь дагуу үйлдлээ. Түүхнээ анхны гүүний саалийг Чингис хааны шадар баатар Боорчи саасан тул эрэгтэй хүнээр энэ үйлийг хийлгэдэг уламжлал тогтжээ.

Түүнчлэн отгийн таван гэр буюу Уянга нутгийн цоохорлох урлалыг сурталчлан танилцууллаа. Учир нь Өвөрхангай аймаг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2009 онд Монгол гэрийн үйлдвэрлэлийн уламжлалт аргачлалыг бүртгүүлсэн билээ.

“Нүүдэлчид хэзээнээсээ найм, арван ханатай том гэрээр нүүдэллэдэггүй байсан уламжлалыг бэлгэдэн Өвөрхангай аймгийн гэрүүд цомхон, агуулга өргөн байлгахыг хичээсэн. “Бага гэр”, “Банаг” гэж бидний нэрийддэг иж бүрэн цоохор тавилгатай гэрээр Ц.Батнасан урлаач оролцлоо. Тус гэрт арьс ширэн урлалаас гадна эсгий урлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн Н.Болормаа урлаачийн бүтээлүүд, түүний урлаж хийсэн “Тамгагүй төр” жүжгийн жүжигчдийн гутал, хувцсыг байршуулан дэлгэсэн” хэмээн аймгийн СУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.

Мөн хөхүүрийн айраг исгэх уламжлалт технологийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Шилдэг өвлөн уламжлагч, МУСТА Д.Гүндэгмаа айрагны соёл, гүүний үр сүү гаргах ёсон, арьс нэхий элдэж, хурга эгнэх, адуу маллах арга ухааныг хүү С.Баянжаргалын хамт түгээн дэлгэрүүллээ. Тэрбээр өөрийн гараар, уламжлалт аргаар урласан 80 литрийн багтаамж бүхий хөхүүрийг Соёлын яамандаа бэлэглэсэн юм.

Л.Манлайбадрах тэргүүнтэй, шүтээн урлаач Н.Буянбадрах гүйцэтгэх захиралтай “Барт хүрээ” ТББ-аас 280 жилийн түүхтэй “Арвайн барт хүрээ”-ний барын урлалын түүхийг харуулсан үзэсгэлэн, өөрсдийн сийлж бүтээсэн модон болон хулдаасан барын үйлдвэрлэл, барлах урлагийн уламжлалт технологийг харуулсан нь отгийн бас нэг онцлог байлаа.

Өвлөн уламжлагч Н.Отгонбанди суран урлалын бүтээлээрээ, монгол зургаар урлаач Н.Буянбадрах өргөн нь 1 метр, 1.7 м-ийн урттай “Өндөр Гэгээний хөрөг”-өөрөө, Арвайхээр сумын ЕБС-ийн өвлөн уламжлагч багш нар өөрсдийн бүтээлээр тус тус оролцож, наадамчин олны мэлмийг баясгав.

Хархорин сумын “Эрдэнэсийн хүрээ” ТББ-ын тэргүүн, калиграфич С.Тамир “Уран бичлэгийн музей”-г нээж, гурван өдрийн турш 400 орчим хүнд калиграфийн соёлыг сурталчлан танилцуулжээ.

Наадмын үеэр Өвөрхангай аймгийн отогт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар зочилж, Эрдэнэ-Зуу цам, Гүүний үр сүү гаргах зан үйл,  зураач, урлаачдын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхсон байна.

Наадмын Гала тоглолтод уртын дуучин Н.Цэцэгсүрэн, М.Дүгэрсүрэн, морин хуурч Б.Моёосүрэн нар уригдан оролцсон бол өдгөө 81 нас сүүдрийг зооглон буй Шарга нутгийн уртын дуучин, хоолойн лимбэчин Р.Цэрэндэгд Соёлын сайдын хүндэтгэл, шагналыг хүлээн авч, наадмын шилдэг оролцогч Н.Буянбадрах Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртлээ.

“Нүүдэлчин” наадмаар Өвөрхангайн урлан бүтээгчид 3 сая төгрөгийн үнэ бүхий соёл, урлалын бүтээлийг наадамчдад худалдан борлуулсан байна. 

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

2 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах