• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!

Ердөө хагас жилийн өмнө “...Нүүрсний хулгай” гээд улсаараа шуугиж байв. Одоо энэ хулгайн талаарх яриа, мэдээлэл, үйл явдлууд “уугих” төдий болжээ. Удаандаа унтарч ч мэдэх нь, энэ байдлаараа.

Үнэндээ, Төмөр замын С.Батдөлийнхөөс өөр шүүх рүү явсан нүүрсний гэх хэрэг алга. Тэгээд ч “...С.Батдөлийн цаадах хүн сугарааад үлдчихлээ” гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Ажлаа бүтээхээр авлига өгсөн арваад компанийн хүн л түүнтэй хамт шүүгдэх бололтой. Бас “...Хэдэн мянган хоосон машин хилээр гарсан байна. Гаалийнхан өөрсдөө илрүүлсэн” гээд шуугисан. Тэгсэн чинь гаалийн өмнөх удирдлагууд тодорхой бус шалтгаанаар цахим системийн шилжилтийн үед давхар бичигдсэн машины тоог хамж гаргасан “дүгнэлт” болж таарч буй бололтой. Ядахад түүнийгээ УИХ-аар хүртэл хэлэлцүүлж дуулиан шуугиан тарьсан. Хууль хяналтынхан шалгаад үзтэл нэг иймэрхүү “үнэн” гарч ирж буй аж.

Ер нь хагас жилийн өмнө нийгмийг шуугиулаад байсан нүүрсний 17 хулгайч, УИХ-ын нэр бүхий гишүүд хаачсан юм, бүү мэд. Бас нууцаас гаргаж сүйд болоод байсан оффтейк гэрээнүүд ч юу болж дууссан нь тодорхойгүй боллоо. Энэ мэтээс болоод сүүлийн үед “...Нүүрсний хулгай байсан юм уу. Огт байгаагүй юм биш үү” гэж хүртэл яригдаж байна.

Гэтэл нүүрсний борлуулалт, гэрээ тендер дээр төрийн цензур тавиад хагас жил болтол их наяд гаруй төгрөгийн “сул орлого” нүүрснээс ороод иржээ. Одоо түүгээр төсвөө тодотгох гэж байна. Цалин пүнлүүг нэмж, хүүхдийн мөнгийг олгоно. Ийм бодит үр дүн гараад ирлээ. Тэгэхээр нүүрсний хулгай байхын дээдээр байсан болох нь тодорхой болж байгаа юм. Хагас жилд их наяд төгрөг хуулиас гадуур нөхдүүдийн халаас руу ордог байсанл  гэсэн үг.

Нүүрсний хулгай бодитой байсан гэх өөр том нотолгоо нь “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалтай холбогдоно. Уг нь энэ залуу 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусгасан. Энэ бол том үйл явдал. Тэр утгаараа ч Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь тодорхой юм.

Харин тэрбээр төмөр замаа дуусгаж, ашиглалтад өгснөөсөө ердөө сарын дараа Солонгос руу нисээд, тэндээсээ цаашаа явчихсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг “шувуу” хэмээн зарлаж эрж хайгаад эхэлсэн. Сар гаруйн өмнө Аргентинд байгааг нь тогтоосон. Гэтэл Н.Удаанжаргал тэндээсээ Тайланд руу нисэж, Тайландаасаа машинд суугаад Малайз руу орчихсон. Одоог хүртэл тэндээ байгаа аж. Ер нь бол “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоочихдог. Тэгсэн атлаа яагаад Монголд авчирч чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Түүний үгээс Н.Удаанжаргалыг “урьсан” байдал анзаарагдав. Үнэхээр ч Н.Удаанжаргалыг нүүрсний хулгайтай шууд холбоогүй гэдэг. Харин төмөр зам барьсан зардал мөнгөтэй нь холбоотой асуудал яригддаг. Тодорхой хэлбэл, ил болсон оффтейк гэрээний гол гэрч л юм. Тэгэхээр Х.Нямбаатарын хэлдэгчлэн Н.Удаанжаргал эртхэн ирвэл өөрт нь л хэрэгтэй. Хамгийн гол нь хууль түүнийг хүлээсээр л байх болно. Сая харсан даа, Т.Бадамжунай гэдэг хүн дөрвөн жил гаруй харьд амьдарсан ч баригдаж ирээд л хоригдож байна. Уг нь тэрбээр гадаадад тэгж удаагүй бол өдийд төрийн тамга түшээд ч сууж байх боломжтой л хүн байгаа юм.

Нөгөөтэйгүүр Н.Удаанжаргалыг ингэж удаагаад байгаа ямар нэг “хүчин” байсаар л байна. Түүнийг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” хүсэл зорилго ч ард нь нуугдаж байж болох юм. Тэр хүн, эсвэл тэд хэн бэ. Уг нь энэ бүхэн цаг хугацааны л асуудал шүү дээ. Тун удахгүй нуугаад байсан оффтейк гэрээ шиг зад үсрээд л гараад ирнэ. Тэр цагт Н.Удаанжаргалыг ингэж “удаагаад” байгаа нөхдүүд эс үйлдлээрээ нүүрсний хулгайч л болно. Өнөөдөр бас Г.Ганболд гэдэг гишүүн нүүрсний нээлттэй сонсголыг нам дараад л байна. Энэ ч адилхан. Тиймээс нэг л зүйл ойлгомоор байгаа юм. Одоо Монголд цаг өөр болсон. Нууж, дарж байгаад хэдүүлхнээ хувааж идээд байж болохгүй. Баригддаг болсон. Тэр тусмаа, хамгийн ойлгомжтой, бараг ил болчихсон нүүрсний хулгайг дараад дараад нэмэргүй. Мөдхөн улам хүчтэй дэлбэ үсэрнэ. Гурван сая таван зуун мянган монгол хүн “...Нүүрсний хулгайг яаж шийдэх нь вэ” гээд хараад л сууж байгаа шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Үндсэн хуулийн өөрчлөлтийн...
Зарлан мэдээллийн дуут...

Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-06-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!

Ердөө хагас жилийн өмнө “...Нүүрсний хулгай” гээд улсаараа шуугиж байв. Одоо энэ хулгайн талаарх яриа, мэдээлэл, үйл явдлууд “уугих” төдий болжээ. Удаандаа унтарч ч мэдэх нь, энэ байдлаараа.

Үнэндээ, Төмөр замын С.Батдөлийнхөөс өөр шүүх рүү явсан нүүрсний гэх хэрэг алга. Тэгээд ч “...С.Батдөлийн цаадах хүн сугарааад үлдчихлээ” гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Ажлаа бүтээхээр авлига өгсөн арваад компанийн хүн л түүнтэй хамт шүүгдэх бололтой. Бас “...Хэдэн мянган хоосон машин хилээр гарсан байна. Гаалийнхан өөрсдөө илрүүлсэн” гээд шуугисан. Тэгсэн чинь гаалийн өмнөх удирдлагууд тодорхой бус шалтгаанаар цахим системийн шилжилтийн үед давхар бичигдсэн машины тоог хамж гаргасан “дүгнэлт” болж таарч буй бололтой. Ядахад түүнийгээ УИХ-аар хүртэл хэлэлцүүлж дуулиан шуугиан тарьсан. Хууль хяналтынхан шалгаад үзтэл нэг иймэрхүү “үнэн” гарч ирж буй аж.

Ер нь хагас жилийн өмнө нийгмийг шуугиулаад байсан нүүрсний 17 хулгайч, УИХ-ын нэр бүхий гишүүд хаачсан юм, бүү мэд. Бас нууцаас гаргаж сүйд болоод байсан оффтейк гэрээнүүд ч юу болж дууссан нь тодорхойгүй боллоо. Энэ мэтээс болоод сүүлийн үед “...Нүүрсний хулгай байсан юм уу. Огт байгаагүй юм биш үү” гэж хүртэл яригдаж байна.

Гэтэл нүүрсний борлуулалт, гэрээ тендер дээр төрийн цензур тавиад хагас жил болтол их наяд гаруй төгрөгийн “сул орлого” нүүрснээс ороод иржээ. Одоо түүгээр төсвөө тодотгох гэж байна. Цалин пүнлүүг нэмж, хүүхдийн мөнгийг олгоно. Ийм бодит үр дүн гараад ирлээ. Тэгэхээр нүүрсний хулгай байхын дээдээр байсан болох нь тодорхой болж байгаа юм. Хагас жилд их наяд төгрөг хуулиас гадуур нөхдүүдийн халаас руу ордог байсанл  гэсэн үг.

Нүүрсний хулгай бодитой байсан гэх өөр том нотолгоо нь “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалтай холбогдоно. Уг нь энэ залуу 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусгасан. Энэ бол том үйл явдал. Тэр утгаараа ч Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь тодорхой юм.

Харин тэрбээр төмөр замаа дуусгаж, ашиглалтад өгснөөсөө ердөө сарын дараа Солонгос руу нисээд, тэндээсээ цаашаа явчихсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг “шувуу” хэмээн зарлаж эрж хайгаад эхэлсэн. Сар гаруйн өмнө Аргентинд байгааг нь тогтоосон. Гэтэл Н.Удаанжаргал тэндээсээ Тайланд руу нисэж, Тайландаасаа машинд суугаад Малайз руу орчихсон. Одоог хүртэл тэндээ байгаа аж. Ер нь бол “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоочихдог. Тэгсэн атлаа яагаад Монголд авчирч чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Түүний үгээс Н.Удаанжаргалыг “урьсан” байдал анзаарагдав. Үнэхээр ч Н.Удаанжаргалыг нүүрсний хулгайтай шууд холбоогүй гэдэг. Харин төмөр зам барьсан зардал мөнгөтэй нь холбоотой асуудал яригддаг. Тодорхой хэлбэл, ил болсон оффтейк гэрээний гол гэрч л юм. Тэгэхээр Х.Нямбаатарын хэлдэгчлэн Н.Удаанжаргал эртхэн ирвэл өөрт нь л хэрэгтэй. Хамгийн гол нь хууль түүнийг хүлээсээр л байх болно. Сая харсан даа, Т.Бадамжунай гэдэг хүн дөрвөн жил гаруй харьд амьдарсан ч баригдаж ирээд л хоригдож байна. Уг нь тэрбээр гадаадад тэгж удаагүй бол өдийд төрийн тамга түшээд ч сууж байх боломжтой л хүн байгаа юм.

Нөгөөтэйгүүр Н.Удаанжаргалыг ингэж удаагаад байгаа ямар нэг “хүчин” байсаар л байна. Түүнийг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” хүсэл зорилго ч ард нь нуугдаж байж болох юм. Тэр хүн, эсвэл тэд хэн бэ. Уг нь энэ бүхэн цаг хугацааны л асуудал шүү дээ. Тун удахгүй нуугаад байсан оффтейк гэрээ шиг зад үсрээд л гараад ирнэ. Тэр цагт Н.Удаанжаргалыг ингэж “удаагаад” байгаа нөхдүүд эс үйлдлээрээ нүүрсний хулгайч л болно. Өнөөдөр бас Г.Ганболд гэдэг гишүүн нүүрсний нээлттэй сонсголыг нам дараад л байна. Энэ ч адилхан. Тиймээс нэг л зүйл ойлгомоор байгаа юм. Одоо Монголд цаг өөр болсон. Нууж, дарж байгаад хэдүүлхнээ хувааж идээд байж болохгүй. Баригддаг болсон. Тэр тусмаа, хамгийн ойлгомжтой, бараг ил болчихсон нүүрсний хулгайг дараад дараад нэмэргүй. Мөдхөн улам хүчтэй дэлбэ үсэрнэ. Гурван сая таван зуун мянган монгол хүн “...Нүүрсний хулгайг яаж шийдэх нь вэ” гээд хараад л сууж байгаа шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

4 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

4 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

4 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

4 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

4 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах