• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зөвлөлдөнгөө, Зүйрмэглэв

Манайх ардчилсан улсын хувьд Төрийн бодлогод иргэдийн оролцох ардчилсан орнуудын орчин үеийн аргуудыг хэрэглэж байгаагийн нэг нь зөвлөлдөх санал асуулга.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг УИХ 2017 онд баталсан. Өмнө нь, дүүрэг, нийслэлийн, улсын хэмжээнд тус бүр энэ асуулга хийсэн туршлага бий. Улсын хэмжээний хоёр дахь удаагийн буюу энэ санал асуулга нь УИХ-ын 2022 оны 80-р тогтоолын дагуу нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэхэд иргэдийн оролцоог оролцуулах зорилготой. Иргэд тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр зөвлөлдөх санал асуулгад өөрийн төлөөлөгчөө илгээж төрийн дээд байгууллагуудад саналаа хүргүүлнэ л гэсэн үг.

Нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300-аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тооны иргэд нэгдэн, нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах хүсэлт гаргасан бол харьяалах Засаг дарга болон ИТХ нь зохион байгуулахыг хуулиар зохицуулсан байдаг. 

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалтаас гарсан саналууд дээр үндэслэн нийтдээ өнөөгийн тулгамдсан асуудлаар 500 гаруй асуулт боловсруулж 75 сэдвийн хүрээнд багцалсан. Эдгээрийг эрэмбэлэн, нягтлаад 130 асуулт болгож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулан, хэлэлцүүлсэн. Дараа нь дахин нягталж, ойролцоо агуулгыг нэгтгэн эрэмбэлснээр дөрвөн багц сэдвийн хүрээнд 22 асуултыг тодорхойлсон юм. Энэ зөвлөлдөх санал асуулга нийт найман үе шаттай явагдсан.

Зөвлөлдөх санал асуулгын II шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, нийслэл хотоос 800 хүн оролцлоо. Тодруулбал та биднийг Улаанбаатар хотоос 375 хүн, орон нутгаас 426 хүн төлөөлөн ирж үг хэл, үзэл бодлоо илэрхийлсэн. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол эдний 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч нар байгаа гэнэ.

Гэтэл цахим сүлжээгээр иргэдийн ундууцлыг хүргэсэн нэгэн зүйл нь биднийг төлөөлөн оролцож буй тэр хүмүүсийн тэн хагас нь зүйрмэглэн угтаж байсан юм. Нэг талаас харвал хөдөөнөөс ирэхдээ нойроо алдсан, нөхөж чадаагүй санал асуулгадаа оролцсон хүмүүс олон байсан байх.

Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын отроор явж байсан малчин хоёрдугаар сарын 12-нд гэрээсээ гараад аймагтаа, 13-нд аймгаасаа гараад 13-14 нд шилжих шөнө Улаанбаатарт, 14-ний өглөө эрт Төрийн ордонд ирсэн бол аргагүй байж болох. Тэгэхээр ядарсан байх талтай гэдгийг ойлгож болох ч бүхэл бүтэн улсын гурван сая 500 мянган хүнийг төлөөлж байгаа шүү дээ.

Нийт иргэдийн төлөөлөл болж санамсаргүй түүврээр сонгогдсон 1570 иргэн, эдгээрээс дахин санамсаргүй түүврээр сонгогдон зөвлөлдөх уулзалтад оролцсон 801 иргэний хэлэлцсэн бүх асуудлыг зөвлөл эрэмбэлж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж байгаа гэв. Мөн зөвлөлдөх зөвлөлөөс гадаад улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөллийг оролцуулах шаардлага тавьсан. Энэ дагуу гадаад улсад байгаа 11 иргэн санамсаргүй түүврийн сонголтоор сонгогдож, тэдний найм нь эхний шатанд оролцсон.

Ийнхүү улс орон даяар хоёр шаттай зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөл хоёрдугаар сарын 17-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн.

Энэ бүхэн юу өгүүлж байна вэ, Зөвлөлдөх санал асуулгад оролцсон түүвэрлэх аргаар сонгосон гэх хүмүүс хэний төлөө ажиллах юм бол бол. “Монголын мэдээ” сонин энэ асуудлаар иргэдээс таныг хэн төлөөлсөн, та ямар бодолтой байна гэж асуухад хэн ч мэдэхгүй байлаа.

Тэгэхээр “Зөвлөлдөж шийдье” гэдэг энэ жүжиг ард түмний төлөөлөл нэрийн дор, энд тэндээс цуглуулсан хэдэн хүний нэрийг барьж, эрх баригчдын, мөнхөд согтуу байдаг УИХ-д зүгээр л алх цохьдог Г.Занданшатар гэдэг хүний найруулсан, “УИХ-ын гишүүдийн тоог 150 хүртэл нэмэх, эрх баригч нам хэмжээгүй эрхтэй байх, төрийн түшээд нь хуулиас гадуур байх гээд хулгайч луйварчдын эрхийг улам баталгаажуулах юм биш байгаа. Үүний тулд л зөвлөлдөх уулзалт гэдэг жүжиг найруулж хамгийн сүүлд “УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэсэн, МАН-ын дарга нарыг насаар нь төрийн дээд байгууллагад байлгая” гэж Зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчид л санал гаргасан шүү дээ гээд л баталж орхивол бид юу гэх юм.

Харамсалтай нь тэр зөвлөлдөх уулзалтад хэнийг төлөөллөө болгож ямар санал бодлоо төрдөө илгээснээ нийслэл, аймаг орон нутгийн нэг ч иргэн мэдэхгүй л байна шүү дээ.

Тэгэхээр “Зөвлөлдөх уулзалт” гэдэг энэ жүжиг эрх баригчдын өөрсдийнхөө хүсэл зориг, эрх мэдлийг улам баталгаажуулах зорилгоор “Зөвлөлд уулзалт” гэдэг ийм жүжиг тоглоод дараа нь “УИХ-ын гишүүдийг 150 гаруй болгое, УИХ дахь эрх баригч намын төлөөллийг шалгах ёсгүй дархан эрхтэй, бүх насаараа хангамж эдэлнэ, эднийг шүүмжилсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татна, шоронд хорино” гэдгийг ард түмний төлөөлөл Зөвлөлдөх уулзалт гаргасан шүү дээ гэвэл бид яах юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 01. Лхагва. №032 (5760)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны...
Монголд зочлох жилийн хүрээнд...

Зөвлөлдөнгөө, Зүйрмэглэв

Kuzmo 2023-03-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Зөвлөлдөнгөө, Зүйрмэглэв

Манайх ардчилсан улсын хувьд Төрийн бодлогод иргэдийн оролцох ардчилсан орнуудын орчин үеийн аргуудыг хэрэглэж байгаагийн нэг нь зөвлөлдөх санал асуулга.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг УИХ 2017 онд баталсан. Өмнө нь, дүүрэг, нийслэлийн, улсын хэмжээнд тус бүр энэ асуулга хийсэн туршлага бий. Улсын хэмжээний хоёр дахь удаагийн буюу энэ санал асуулга нь УИХ-ын 2022 оны 80-р тогтоолын дагуу нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэхэд иргэдийн оролцоог оролцуулах зорилготой. Иргэд тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр зөвлөлдөх санал асуулгад өөрийн төлөөлөгчөө илгээж төрийн дээд байгууллагуудад саналаа хүргүүлнэ л гэсэн үг.

Нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300-аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тооны иргэд нэгдэн, нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах хүсэлт гаргасан бол харьяалах Засаг дарга болон ИТХ нь зохион байгуулахыг хуулиар зохицуулсан байдаг. 

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалтаас гарсан саналууд дээр үндэслэн нийтдээ өнөөгийн тулгамдсан асуудлаар 500 гаруй асуулт боловсруулж 75 сэдвийн хүрээнд багцалсан. Эдгээрийг эрэмбэлэн, нягтлаад 130 асуулт болгож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулан, хэлэлцүүлсэн. Дараа нь дахин нягталж, ойролцоо агуулгыг нэгтгэн эрэмбэлснээр дөрвөн багц сэдвийн хүрээнд 22 асуултыг тодорхойлсон юм. Энэ зөвлөлдөх санал асуулга нийт найман үе шаттай явагдсан.

Зөвлөлдөх санал асуулгын II шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, нийслэл хотоос 800 хүн оролцлоо. Тодруулбал та биднийг Улаанбаатар хотоос 375 хүн, орон нутгаас 426 хүн төлөөлөн ирж үг хэл, үзэл бодлоо илэрхийлсэн. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол эдний 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч нар байгаа гэнэ.

Гэтэл цахим сүлжээгээр иргэдийн ундууцлыг хүргэсэн нэгэн зүйл нь биднийг төлөөлөн оролцож буй тэр хүмүүсийн тэн хагас нь зүйрмэглэн угтаж байсан юм. Нэг талаас харвал хөдөөнөөс ирэхдээ нойроо алдсан, нөхөж чадаагүй санал асуулгадаа оролцсон хүмүүс олон байсан байх.

Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын отроор явж байсан малчин хоёрдугаар сарын 12-нд гэрээсээ гараад аймагтаа, 13-нд аймгаасаа гараад 13-14 нд шилжих шөнө Улаанбаатарт, 14-ний өглөө эрт Төрийн ордонд ирсэн бол аргагүй байж болох. Тэгэхээр ядарсан байх талтай гэдгийг ойлгож болох ч бүхэл бүтэн улсын гурван сая 500 мянган хүнийг төлөөлж байгаа шүү дээ.

Нийт иргэдийн төлөөлөл болж санамсаргүй түүврээр сонгогдсон 1570 иргэн, эдгээрээс дахин санамсаргүй түүврээр сонгогдон зөвлөлдөх уулзалтад оролцсон 801 иргэний хэлэлцсэн бүх асуудлыг зөвлөл эрэмбэлж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж байгаа гэв. Мөн зөвлөлдөх зөвлөлөөс гадаад улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөллийг оролцуулах шаардлага тавьсан. Энэ дагуу гадаад улсад байгаа 11 иргэн санамсаргүй түүврийн сонголтоор сонгогдож, тэдний найм нь эхний шатанд оролцсон.

Ийнхүү улс орон даяар хоёр шаттай зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөл хоёрдугаар сарын 17-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн.

Энэ бүхэн юу өгүүлж байна вэ, Зөвлөлдөх санал асуулгад оролцсон түүвэрлэх аргаар сонгосон гэх хүмүүс хэний төлөө ажиллах юм бол бол. “Монголын мэдээ” сонин энэ асуудлаар иргэдээс таныг хэн төлөөлсөн, та ямар бодолтой байна гэж асуухад хэн ч мэдэхгүй байлаа.

Тэгэхээр “Зөвлөлдөж шийдье” гэдэг энэ жүжиг ард түмний төлөөлөл нэрийн дор, энд тэндээс цуглуулсан хэдэн хүний нэрийг барьж, эрх баригчдын, мөнхөд согтуу байдаг УИХ-д зүгээр л алх цохьдог Г.Занданшатар гэдэг хүний найруулсан, “УИХ-ын гишүүдийн тоог 150 хүртэл нэмэх, эрх баригч нам хэмжээгүй эрхтэй байх, төрийн түшээд нь хуулиас гадуур байх гээд хулгайч луйварчдын эрхийг улам баталгаажуулах юм биш байгаа. Үүний тулд л зөвлөлдөх уулзалт гэдэг жүжиг найруулж хамгийн сүүлд “УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэсэн, МАН-ын дарга нарыг насаар нь төрийн дээд байгууллагад байлгая” гэж Зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчид л санал гаргасан шүү дээ гээд л баталж орхивол бид юу гэх юм.

Харамсалтай нь тэр зөвлөлдөх уулзалтад хэнийг төлөөллөө болгож ямар санал бодлоо төрдөө илгээснээ нийслэл, аймаг орон нутгийн нэг ч иргэн мэдэхгүй л байна шүү дээ.

Тэгэхээр “Зөвлөлдөх уулзалт” гэдэг энэ жүжиг эрх баригчдын өөрсдийнхөө хүсэл зориг, эрх мэдлийг улам баталгаажуулах зорилгоор “Зөвлөлд уулзалт” гэдэг ийм жүжиг тоглоод дараа нь “УИХ-ын гишүүдийг 150 гаруй болгое, УИХ дахь эрх баригч намын төлөөллийг шалгах ёсгүй дархан эрхтэй, бүх насаараа хангамж эдэлнэ, эднийг шүүмжилсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татна, шоронд хорино” гэдгийг ард түмний төлөөлөл Зөвлөлдөх уулзалт гаргасан шүү дээ гэвэл бид яах юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 01. Лхагва. №032 (5760)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

15 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

15 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

15 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

15 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

15 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

16 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах