• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонсгол: Төмөр замын төслүүд "нохойн зам"-аар ороогүй бол ашгаа өгөх байсан

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.  Тус түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, дууслаа.  Сонсголоор Хөгжлийн банкны зээл хэрхэн олгогдсон, зориулалтын дагуу зарцуулсан эсэх, яагаад эргэн төлөгдөхөд асуудал үүссэн гэдгийг нягтлан шалгах зорилготой байв.  Гэвч сонсголын сүүлчийн өдөр буюу өчигдрийн сонсгол нэлээд улстөржсөн өнгө аястай болов.   Өчигдрийн сонсголоор  Дарханы гурил тэжээлийн элеватор, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК,  “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой 39 гэрчийг дууджээ. 

Шинжээч: НИЙТ САНХҮҮЖИЛТЫН 28 ХУВИЙГ Л ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЗАРЦУУЛСАН 

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” бүтээн байгуулалтын Засгийн газрын тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа гарын үсэг зуржээ. Тогтоолд, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум 170 сая төгрөгийг Хөгжлийн банкнаас  зохих журмын дагуу санхүүжүүлэхийг тусгажээ. 2014 оны эцсийн байдлаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь Хөгжлийн банкнаас дахин 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.  Судалгаа шинжилгээний ажилд зургаан тэрбум 297 сая төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан байна. "Натур фрэндли" ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-тай байгуулсан "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажилд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн тэрбум 439.8 сая төгрөг шилжүүлэн авчээ. Гэхдээ нийт санхүүжилтийн 28 хувийг гэрээний дагуух ажилд зарцуулсан гэдгийг шинжээч хэлэв.

Х.Баттулга: ТАТАН БУУЛГАЖ БАЙХЫН ОРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОХ БАЙСАН 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гэрчээр оролцож буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга тайлбар хийлээ. Тэрбээр "Монгол Улс газар дээрх баялгаа боловсруулах ажил эхлүүлсэн нь анхны тохиолдол учир мэдэхгүй зүйл байсан. Цаашдаа уг ажлыг хийж дуусгана гэж бодож байгаа. Нийт тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Засгийн газраас 34 хувийг оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Харин үлдсэн 66 хувьд нь бид гадаадын болон хувийн хөрөнгө оруулагч татах шаардлагатай байсан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр хоёр тэрбум ам.доллар болж байгаа.  Энэхүү ажлыг татан буулгаж байхын оронд Засгийн газраас "Сайншандын ажилд зарцуулсан хоёр тэрбум ам.доллараа 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна" гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно.  Харамсалтай нь 2015 онд энэхүү төслийг АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хоёр жил шалгаж, олон хүн шоронд хийсэн. 35 мянган га газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэдэг амаргүй.  Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар татан буулгах асуудлуудыг оруулж ирж байсан” гэв. 

Шинжээч: 208 КМ ТӨМӨР ЗАМ БАРИГДСАН Ч ХЯТАДЫН ТАЛТАЙ ХОЛБОГДООГҮЙ

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 55 сая ам.долларын санхүүжилт олгох шийдвэрийг 2013 онд гаргаж байжээ. Энэ төслийн хүрээнд 208 км төмөр зам баригдсан ч Хятадын талтай төмөр зам нь холбогдоогүй юм. 

А.Гансүх: ХОЛБОЛТЫН ЦЭГИЙГ АНХНААСАА ТОХИРООГҮЙ БАЙСАН

“Шинэ төмөр зам” төслийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор  Зам, тээврийн сайд асан А.Гансүх гэрчээр дуудагджээ.  Тэрбээр “Төмөр замын холболтын цэг зөрсөн асуудлаар нотлох баримт юм уу, шинжээчийн дүгнэлт гараагүй гэж би ойлгож байна. Холболтын цэг зөрөх байтугай цэгээ тохироогүй байсан шүү. Яагаад тохироогүй байсан гэдийг сайн ойлгоод аваарай.  Хятадын "Шинхуа" төрийн өмчит компани төмөр замаа манай хил дээр тулгаад барьчихсан байгаа. Хятадын "Шинхуа" компани энэ цэг рүү ирж холбо хэмээн биднийг шахдаг. Хариуд нь манай ТЭЗҮ судалгаагаар үзэхэд танай цэг рүү очиход нэгдүгээрт, дархан цаазат газраар дайран өнгөрч байна. Хоёрдугаарт, маш их хэмжээний зардал мөнгө нэмэгдэж гарна. Дээрээс нь өндөржилтийн зөрүү их учраас маш өндөр гүүр барина. Иймд би татгалздаг байсан.  Ингэж  маргаан үүссэн.  Урд талаас ажлын хэсэг томилдог, хамтраад очдог ч шийдэж өгдөггүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД АШГАА ӨГӨХ БАЙСАН

-Би гурав дахь удаагаа гэрчээр оролцож байна. Гэхдээ юманд улстөржихгүйгээр хандмаар байна. Төмөр зам хаанаас эхлэлтэйг яримаар байна.Төмөр зам өнөөдрийнх шиг нохойн замаар орж удаагүй бол хамгийн ашигтай төсөл байх байсан. 2010 онд УИХ тогтоол гаргасан. Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтааж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банканд зөвшөөрсүгэй гэсэн тогтоол байна. Хамгийн ашигтай төслийг хувийн ганц хоёр компанид өгье гэхээр болохгүй юм, төрийн өмч давамгайлсан гэсэн агуулгаар тогтоол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл төмөр зам бол хөгжлийн асуудал мөн юм. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Н.Алтанхуяг гарч ирээд Хөгжлийн банкнаас зээл өгсөн юм шиг юм яриад байх юм. 

Шинжээч: Хөгжлийн банкнаас "Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгов" гэх утгатайгаар 530 сая төгрөг "Молор констракшн" ХК руу шилжсэн байна.  Энэхүү компанийн үүсгэн байгуулагч гол хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ. 

С.Эрдэнэ: "МОЛОР КОНСТРАКШН" ХК-Д ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙСАН ТҮҮХ НАДАД БАЙХГҮЙ

"Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ мэдүүлэг өглөө. Тэрбээр "Молор констракшн" ХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх надад байхгүй. Намайг ямар үндэслэлээр энэ асуудалд холбогдуулж дуудсаныг ойлгоогүй. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээсээ өмнө судалж үзсэн. "Молор констракшн" ХК Хөгжлийн банктай холбоотой зээл авч байгаагүй юм байна.  "Дархан гурил тэжээл" ХК-тай "Молор констракшн" ХК хувьцаа борлуулсан орлогоос 530 сая төгрөгийг шилжүүлсэн юм байна. Түүнээс биш Хөгжлийн Банктай ямар нэгэн байдлаар холбогдож байсан зүйл байхгүй.  "Молор констракшн" ХК-ийн захирал Л.Бадамцэцэг миний ээжийн дүү. Бас л андуурсан юм шиг байна. Яг үнэндээ сүүлд Хөгжлийн банкнаас найман тэрбум төгрөг авсан асуудал бол "Дархан гурил тэжээл" ХК-ийн дотоод асуудал шүү дээ" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Аврах багийнхан 3 хүнийг эсэн...
Гадаадын хөрөнгө оруулалтыг...

Сонсгол: Төмөр замын төслүүд "нохойн зам"-аар ороогүй бол ашгаа өгөх байсан

БАТСАЙХАН 2023-02-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сонсгол: Төмөр замын төслүүд

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.  Тус түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, дууслаа.  Сонсголоор Хөгжлийн банкны зээл хэрхэн олгогдсон, зориулалтын дагуу зарцуулсан эсэх, яагаад эргэн төлөгдөхөд асуудал үүссэн гэдгийг нягтлан шалгах зорилготой байв.  Гэвч сонсголын сүүлчийн өдөр буюу өчигдрийн сонсгол нэлээд улстөржсөн өнгө аястай болов.   Өчигдрийн сонсголоор  Дарханы гурил тэжээлийн элеватор, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК,  “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой 39 гэрчийг дууджээ. 

Шинжээч: НИЙТ САНХҮҮЖИЛТЫН 28 ХУВИЙГ Л ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЗАРЦУУЛСАН 

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” бүтээн байгуулалтын Засгийн газрын тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа гарын үсэг зуржээ. Тогтоолд, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум 170 сая төгрөгийг Хөгжлийн банкнаас  зохих журмын дагуу санхүүжүүлэхийг тусгажээ. 2014 оны эцсийн байдлаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь Хөгжлийн банкнаас дахин 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.  Судалгаа шинжилгээний ажилд зургаан тэрбум 297 сая төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан байна. "Натур фрэндли" ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-тай байгуулсан "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажилд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн тэрбум 439.8 сая төгрөг шилжүүлэн авчээ. Гэхдээ нийт санхүүжилтийн 28 хувийг гэрээний дагуух ажилд зарцуулсан гэдгийг шинжээч хэлэв.

Х.Баттулга: ТАТАН БУУЛГАЖ БАЙХЫН ОРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОХ БАЙСАН 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гэрчээр оролцож буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга тайлбар хийлээ. Тэрбээр "Монгол Улс газар дээрх баялгаа боловсруулах ажил эхлүүлсэн нь анхны тохиолдол учир мэдэхгүй зүйл байсан. Цаашдаа уг ажлыг хийж дуусгана гэж бодож байгаа. Нийт тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Засгийн газраас 34 хувийг оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Харин үлдсэн 66 хувьд нь бид гадаадын болон хувийн хөрөнгө оруулагч татах шаардлагатай байсан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр хоёр тэрбум ам.доллар болж байгаа.  Энэхүү ажлыг татан буулгаж байхын оронд Засгийн газраас "Сайншандын ажилд зарцуулсан хоёр тэрбум ам.доллараа 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна" гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно.  Харамсалтай нь 2015 онд энэхүү төслийг АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хоёр жил шалгаж, олон хүн шоронд хийсэн. 35 мянган га газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэдэг амаргүй.  Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар татан буулгах асуудлуудыг оруулж ирж байсан” гэв. 

Шинжээч: 208 КМ ТӨМӨР ЗАМ БАРИГДСАН Ч ХЯТАДЫН ТАЛТАЙ ХОЛБОГДООГҮЙ

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 55 сая ам.долларын санхүүжилт олгох шийдвэрийг 2013 онд гаргаж байжээ. Энэ төслийн хүрээнд 208 км төмөр зам баригдсан ч Хятадын талтай төмөр зам нь холбогдоогүй юм. 

А.Гансүх: ХОЛБОЛТЫН ЦЭГИЙГ АНХНААСАА ТОХИРООГҮЙ БАЙСАН

“Шинэ төмөр зам” төслийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор  Зам, тээврийн сайд асан А.Гансүх гэрчээр дуудагджээ.  Тэрбээр “Төмөр замын холболтын цэг зөрсөн асуудлаар нотлох баримт юм уу, шинжээчийн дүгнэлт гараагүй гэж би ойлгож байна. Холболтын цэг зөрөх байтугай цэгээ тохироогүй байсан шүү. Яагаад тохироогүй байсан гэдийг сайн ойлгоод аваарай.  Хятадын "Шинхуа" төрийн өмчит компани төмөр замаа манай хил дээр тулгаад барьчихсан байгаа. Хятадын "Шинхуа" компани энэ цэг рүү ирж холбо хэмээн биднийг шахдаг. Хариуд нь манай ТЭЗҮ судалгаагаар үзэхэд танай цэг рүү очиход нэгдүгээрт, дархан цаазат газраар дайран өнгөрч байна. Хоёрдугаарт, маш их хэмжээний зардал мөнгө нэмэгдэж гарна. Дээрээс нь өндөржилтийн зөрүү их учраас маш өндөр гүүр барина. Иймд би татгалздаг байсан.  Ингэж  маргаан үүссэн.  Урд талаас ажлын хэсэг томилдог, хамтраад очдог ч шийдэж өгдөггүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД АШГАА ӨГӨХ БАЙСАН

-Би гурав дахь удаагаа гэрчээр оролцож байна. Гэхдээ юманд улстөржихгүйгээр хандмаар байна. Төмөр зам хаанаас эхлэлтэйг яримаар байна.Төмөр зам өнөөдрийнх шиг нохойн замаар орж удаагүй бол хамгийн ашигтай төсөл байх байсан. 2010 онд УИХ тогтоол гаргасан. Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтааж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банканд зөвшөөрсүгэй гэсэн тогтоол байна. Хамгийн ашигтай төслийг хувийн ганц хоёр компанид өгье гэхээр болохгүй юм, төрийн өмч давамгайлсан гэсэн агуулгаар тогтоол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл төмөр зам бол хөгжлийн асуудал мөн юм. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Н.Алтанхуяг гарч ирээд Хөгжлийн банкнаас зээл өгсөн юм шиг юм яриад байх юм. 

Шинжээч: Хөгжлийн банкнаас "Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгов" гэх утгатайгаар 530 сая төгрөг "Молор констракшн" ХК руу шилжсэн байна.  Энэхүү компанийн үүсгэн байгуулагч гол хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ. 

С.Эрдэнэ: "МОЛОР КОНСТРАКШН" ХК-Д ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙСАН ТҮҮХ НАДАД БАЙХГҮЙ

"Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ мэдүүлэг өглөө. Тэрбээр "Молор констракшн" ХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх надад байхгүй. Намайг ямар үндэслэлээр энэ асуудалд холбогдуулж дуудсаныг ойлгоогүй. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээсээ өмнө судалж үзсэн. "Молор констракшн" ХК Хөгжлийн банктай холбоотой зээл авч байгаагүй юм байна.  "Дархан гурил тэжээл" ХК-тай "Молор констракшн" ХК хувьцаа борлуулсан орлогоос 530 сая төгрөгийг шилжүүлсэн юм байна. Түүнээс биш Хөгжлийн Банктай ямар нэгэн байдлаар холбогдож байсан зүйл байхгүй.  "Молор констракшн" ХК-ийн захирал Л.Бадамцэцэг миний ээжийн дүү. Бас л андуурсан юм шиг байна. Яг үнэндээ сүүлд Хөгжлийн банкнаас найман тэрбум төгрөг авсан асуудал бол "Дархан гурил тэжээл" ХК-ийн дотоод асуудал шүү дээ" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

13 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

13 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

14 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах