• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороодод шилжүүлэв.

Дараа нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Хуулийн төсөлд хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг  томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан гэлээ.

Харин банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон төрийн байгууллага, албан газар, шашны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн, мэргэшсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлээс гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын салбарын хуулиар зохицуулна гэдгийг сайд онцлов.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэг аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ.

Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж үзжээ. Тиймээс хууль, эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлын ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.

Монгол Улсын шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг байна. Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтээр үүсдэг онцгой ажиллагааны хэсгээр зохицуулагддаг. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ба ердийн  ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг тул дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг төсөлд нарийвчлан тусгажээ. Харин төсөлд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах юм байна.

Төслөөр төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэв.

Хуулийн төслийг баталснаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ. Тодруулбал, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, шаардлагатай тохиолдолд бизнесийг дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх байдлаар бизнес эрхлэгчийг дэмжих, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулалтыг ямар дарааллаар гаргуулж авах зэрэг асуудлыг тодорхой болгон, оролцогч талуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангах, сайжруулах чиглэлд төслийг шинэчлэн боловсруулсан хэмээн сайд Х.Нямбаатар тэмдэглэсэн.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр банкнаас зээл авч зохиомлоор дампуурах асуудлын зохицуулалтын талаар, давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалсан эрсдэлийг тооцсон эсэх, хууль батлагдсанаар иргэд, хуулийн этгээдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэрэг гүйцэтгэгчийг хэрхэн бэлтгэх, холимог хэлбэрээр дахин хөрөнгөжүүлэх асуудлыг тусгасан эсэх, хуулийн төслийн нэр оновчтой эсэх талаар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн нэр дампуурал гэсэн ойлголтыг бүрэн тодорхойлж чадах эсэх, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн түр хүндрэлд орсон этгээдийн асуудлыг энэ хуулиар хэрхэн зохицуулах талаар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төлбөрийн чадваргүйдэлд орсон хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг төсөлд хэрхэн тусгасан, нэхэмжлэлийн шаардлага хангах дарааллын талаар, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлэхээс өмнө үүрэг гүйцэтгэгч этгээд үнэ цэн бүхий патент, үйл ажиллагааны зөвшөөрөл, биет болон биет бус хөрөнгөө бусдад шилжүүлж төлбөр төлөх үүргээс зайлсхийх асуудлын зохицуулалтын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.   

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлд шүүхийн процессын асуудлууд голчлон тусгагдсан тул Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөлд худалдааны талаарх эрх зүйн зохицуулалт дутуу тусгагдсаныг анхаарч, төслийн нэрийг дампуурлын тухай гэж өөрчлөн илүү өргөн агуулга, харилцааг зохицуулахад чиглүүлэх, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа банк, санхүүгийн салбарт чанаргүй активуудыг нэгтгэж, татан буулгадаг жишиг тогтохоос сэргийлэх, төрийн өмчит компаниуд энэ хуулийн зохицуулалтад хамаарахаар бол өмч хөрөнгийг нь үнэгүйдүүлэх, шамшигдуулахаас хамгаалах, нийтэд нээлттэй хувьцаат компаниудын төлбөрийн чадваргүйдлийн асуудал дээр нийтийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг тусгах, энэ талаарх бусад улс орнуудын туршлагыг судалж хэлэлцүүлгийн үед анхаарах, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа явагдаж байгаа этгээдтэй холбоотой зээлдэгч, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах, төлбөрийн чадваргүйдэлд орсон этгээдийг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх дараагийн боломжийг нээж өгөх, энэ хуулиар хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх гэсэн саналыг хэлжээ.   

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ш. Адьшаа, Хөгжлийн банк ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авсан байдаг. Гэтэл ирээдүйд орлого олохгүй бол хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан бэ. Мөн шүүхийн шийдвэр гарчихаад байхад өр төлбөрөө барагдуулахгүй байгаа хүмүүс, ААН, төрийн өмчийн компаниудад ямар арга хэмжээ авах юм бэ гээд хуулийн төсөлтэй хамт олон хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааныг тодруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд сайд Х.Нямбаатар, 1997 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дампуурлын тухай хуулиар дампуурал, ААН-ийг татан буулгахтай холбоотой харилцааг түлхүү зохицуулсан байна. Энэ хуулийн төслөөр дэлхийн нийтийн жишгийг дагаж тухайн ААН-ийг төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх цогц харилцааг зохицуулахаар зорьсон.

Хуулийн гол зорилго бол тухайн хуулийн этгээдийг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоон дампууруулах биш санхүүгийн хүндрэлд орсон, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон хуулийн этгээдийг дэмжин дахин зохион байгуулах, бизнесийг нь сэргээх юм. Харин банкны харилцаа, банк бус санхүүгийн харилцаа, даатгалын харилцаа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг өөр өөрийнх нь салбарын хуулиар зохицуулна гэсэн хариулт өглөө.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаад 45 хуульд өөрчлөлт оруулахаар байгаа бөгөөд энэ өөрчлөлт Дампуурлын тухай хуулийн нэрийг Төлбөрийн чадваргүйдлийн тухай гэж өөрчилсөнтэй холбоотойгоор орж ирсэн өөрчлөлтүүд гэлээ.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Өөрөөс нь шалтгаалахгүй, ковид, дайн тулаан, бусад нөхцөлүүд бизнест маш том эрсдэлийг авчирч байна. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд олон ААН хаалгаа барилаа. Яалт үгүй дампуурч байгаа хүмүүс байна. Улс орны гол асуудал нь эрсдэл учирсан нэгнийг амиа хорлолт руу түлхэхгүйгээр аврах юм. Энэ бол зарчим.

Дампуурлын тухай хууль шаардлага хангахгүй болсноос сүүлийн 20, 30 жил зохиомлоор худлаа дампуурч, дампууруулж, залилан хийдэг, авлигаддаг, мөнгө угаадаг бүхэл бүтэн технологи бий болсон байна. Хамгийн анх “Төв Ази” нэртэй банк 1990-ээд оны үед дампуурч байсан. “Ард”, Сэргээн босголтын банк, хамгийн сүүлд “Капитал” банк байна. Өөрсдөө, танил талууддаа зээл аваад худлаа дампуураад, татвар төлөгчдөөр энэ хохирлыг төлүүлдэг, мэргэшсэн сүлжээ бий болсон байна. Тийм учраас энэ нүх сүвийг хаах шаардлагатай байсан юм. Энэ нүх сүвийг хаах ямар шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан бэ хэмээн асуусан.

Сайд Х.Нямбаатар, 1997 онд Дампуурлын тухай хууль батлагдаад гурван жилийн дараанаас л өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэсэн яриа гарч эхэлсэн. Сүүлийн дөрөв, таван жил бид ОУВС, Дэлхийн банкны зөвлөхүүдтэй, судлаачид, шүүгч нартай хамтарч хуулийн төслийг боловсруулсан. Мэдээж санаатайгаар дампуурах, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг луйвардах нь тусдаа гэмт хэрэг. Үүний ял, хариуцлагыг чангалах ёстой. Шалган шийдвэрлэх процесс ч хуулийн дагуу явна. Банкны дампуурлын харилцаа бол банкны хуулиар явж байгаа. Энэ хуулийн төсөл Монгол Улсын 200-гаад мянган хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамаатай юм. Гэхдээ луйврууд нь банкны салбарт яваад байгаа юм биш, аж ахуйн төрлийн компаниуд дээр байна гэсэн үг. Баахан хөрөнгө төвлөрүүлдэг, тэгээд дампууруулж, өөрт байгаа ашигтай хөрөнгүүдийг бусад этгээд рүү үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг үзэгдэл байна. Үүнээс урьдчилан сэргийлэх олон зохицуулалт орж байгаа. Тухайлбал,  дампуурлын нөхцөл байдал үүссэнээс өмнөх хоёр жилийн хугацаанд аливаа этгээд рүү эд хөрөнгүүдийг үнэ төлбөргүй шилжүүлсэн бол энэ гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор тусгасан. Хөрөнгийг дахин хуваарилах, олж тогтоох үйл ажиллагаануудыг шүүхийн оролцоотойгоор хийх боломж бүрдэх юм. Бизнес нь ковид юм уу, ложистикийн асуудлаас, өөр олон зүйлээс эрсдэж болно. Энэ компанийг аварч үлдсэнээр татварын бааз сууриа авч үлдэнэ. Мөн ажлын байрыг аварч үлдэх алхам руу илүү зорьж төслөө боловсруулсан гэсэн хариулт өгсөн.  Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн

шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, тогтоомжийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоог бүтээн байгуулалтын томоохон зорилттой уялдуулах, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургалтын агуулга, хөтөлбөрт шинэчлэл хийж, ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлснээр нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, сургалтын уян хатан хэлбэрийг хүлээн зөвшөөрөх зэрэг хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

Мэргэжлийн боловсролыг бүрэн дунд боловсролтой хослуулан гурван жилийн хугацаанд эзэмших, бүрэн дунд боловсролын агуулгыг бусад суралцагчтай ажил тэгш байдлаар эзэмших, хөдөлмөрийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт, эдийн засгийн салбарын онцлог, улирлын ажлын нөхцөлтэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар эхлүүлэх өөрчлөлтийг тусгасан байна.

Мөн ажлын байран дахь сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийн дагуу боловсролын түвшин хоорондын уялдааг хангасан дээд боловсролын сургалтын байгууллагад шатлан суралцах боломжийг олгох, багш хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангаж, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсөөр хангагдах боломжийг олгох зохицуулалтыг оруулжээ. Өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх цогцолбор хотхон, кампус хэлбэрээр буюу салбар дундын дадлагын бааз, чадамжийн төв хэлбэрээр хөгжүүлэх асуудлыг мөн тусгажээ. Түүнчлэн суралцагчдад ажлын байран дээр шаардагдах практик ур чадвар эзэмшүүлэх, сургалтыг зохион байгуулахад өртөгт суурилсан санхүүжилтийн схемийг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэлийг өргөжүүлэх, суралцагч эцэг эх, асран хамгаалагч, ажил олгогч, мэргэжлийн холбоод, бусад сургалтын байгууллагын эрх, үүргийг нэмэгдүүлсэн байна. Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын байранд суралцахдаа гурван талт гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын гүйцэтгэхэд тохирсон ажлын хөлс авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд суралцах шаардлагатай үйлчилгээгээр хангагдах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэх, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар, бүтээмжтэй иргэнийг насан туршид нь тасралтгүй хөгжүүлэх тэгш боломж бүрдэнэ гэж үзжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, нийлүүлэлтэд эерэг өөрчлөлт авчрах болно гэж тооцсон байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хуулийн заалт хоорондын уялдаа холбооны талаар, бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтны мөнгөн тэтгэмж ижил байгаа эсэх, салбарын онцлогоос хамаарч хүүхэд хамгааллын талаарх зохицуулалтыг тусгасан эсэх, мэргэжлийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төсөлд ажил мэргэжлийн стандарт хэрхэн туссан, Дээд боловсролын тухай хуультай нэр томьёоны тодорхойлолт нийцэж байгаа эсэх, хувийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагыг хэрхэн дэмжиж байгаа болон суралцагчийн тэтгэлгийн талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ямар ч насны хүн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч болно гэхээр орон нутаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, хувийн сургуулиуд хувьсах зардал авах зорилгоор баахан хүмүүс бүртгэчихдэг гэсэн яриа байсан. Энэ асуудлыг яамнаас судалсан уу. Үнэхээр хичээлдээ суудаггүй, зүгээр бүртгүүлчхээд сарын 200.000 төгрөгийн тэтгэмж авдаг асуудлыг шалгасан уу. Цаашдаа мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах насны хязгаар тавьж явахгүй бол хэтэрхий хавтгайрсан халамжийн байгууллага шиг болчхоод байгаа шүү дээ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн багш ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд, мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар хэрхэн тусгасан бол гэсэн асуулт асуусан.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, 200.000 төгрөг авахын тулд хүмүүсийг бүртгэдэг, эсвэл ЕБС-д  суралцаж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг ашиглах зэрэг байдал олон жил ужиг болсон юм байна лээ. Энэ салбар боловсролын салбарт ирснээрээ боловсролын мэдээллийн тогтолцоонд орно. Ингэснээр дээр дурдсан асуудлуудыг засаж, залруулаад явчих боломж байна гэж харж байна. Насны хязгаарын талаар хэлэлцүүлгийн үеэр нээлттэй ярилцах нь зүйтэй болов уу гэсэн хариулт өгсөн. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүд асуулт асууж, хариулт авсанаар өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сонгууль
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
ЭНЭҮТ II хөхний хавдрын буюу...
Үүлэрхэг, уулаараа ялимгүй цас...

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Kuzmo 2022-10-14

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

10 минутын өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

12 минутын өмнө өмнө

Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

16 минутын өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

19 минутын өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

21 минутын өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

14 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

14 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

23 цагийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

23 цагийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб эмч маань Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах