• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Түгжрэл “түгжээ”-тэй хэвээр үлдэх үү

Дэлхий даяар цар тахлын давлагаанд хүчээ сориулж хоёр жилийг үдсэн. Инфляци тэнгэрт хадаж ачаа тээврийн эргэлт гацаж хүндхэн байв. Одоо ч эргэлт хэвийн болоогүй. Шанхай, Тяньжинд дарааллаа хүлээж буй хөлөг онгоц, чингэлэг дүүрэн. Цар тахлын нөхцөл байдлыг судлаачид “хямрахаас ч аргагүй хүнд нөхцөл” гэж тайлбарлаж байна. Ялангуяа энэ бүхэн нь үйлдвэрлэгч бус импортлогч орнуудад хамгийн ихээр нөлөөлсөн.

Үүний горыг манайх тултлаа амсаж байгааг дурдах нь илүүц биз. Өглөө бүр иддэг талхны үнэ хоёр жилийн дотор хэдэн хувь өссөнийг, гар дээрээ авч байгаа сарын цалин хоёрыг харьцуулаад бодоход ойлгомжтой болсон. Цар тахлын нөлөөллийг бууруулах, үнийн өсөлтийг хазаарлаж ажлын байраа дэмжих зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөр хэрэгжүүлж хоёр жил явлаа.

Ингэж явсаар хонгилын үзүүрт гэрэл харагдтал буцаад унтарчихсан. Тодруулбал, хямралын нөхцөл байдлаас сэхэл авч амжаагүй байхад Засгийн газар дараагийн сорилттой нүүр тулсан нь Орос, Украины хооронд үүссэн асуудал байв.  Нийгэм, эдийн засгийн байдал хүнд, ужгирсан олон асуудал шийдэгдээгүй хэвээр байгаад иргэд бухимдаж төр ч хэмнэлтийн горимд шилжихээр болсон.

Тухайлбал, Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн төсвийн тодотголын төсөлтэй хамт Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв.

Эдгээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танаснаар 39.1 тэрбум төгрөг хэмнэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлаж, хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах олон асуудлыг тусгасан байна. Үүнийг зарим эдийн засагчид төсвийн зарлагын ердөө 2-3 хувийг бууруулах нь хангалтгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь танаж болох үргүй зардлыг хангалттай хэмжээнд танасан тодотгол болсныг хэлж байна.

Гэвч энд нэг том зөрчилдөөн үүсэв. Үүний гол шалтгаан нь Улаанбаатар хотын түгжээ болсон түгжрэлийг мултлах “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг /LRT/-ний шугам тавих” төслийг тодотголд тусгаагүйтэй холбоотой. Тодруулбал, 2.8 тэрбум ам.долларын өртөгөөр 49.4 км урттайгаар барих “LRT” төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол хэл ам дагуулав.  Үүний улмаас УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө “зодолдох” тухай ярьж улс төр хийж байна. Уг нь энэ хот, хөдөө ярьж улс төр хийх асуудал биш.

Улсын асуудал юм.  Монгол Улсын нийгэм, эдийн засгийг сайжруулахад чухал ач холбогдолтой том төсөл. Учир нь 3.3 сая иргэнтэй улсын 1.5 сая нь амьдардаг Улаанбаатар хотын шүдний өвчин болсон нэг том асуудал бол түгжрэл. Үе үеийн Засгийн газар, хотын дарга нар утаа, түгжрэлийг шийдэхийн тулд том жижиг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хөрөнгө хаяж ирсэн.

Үр дүнд хүрсэн нь ч бий, хүрээгүй нь бий. Хэрэв бид түгжрэлийг шийдэх түлхүүрийг олохгүй бол 2025 он хүртэл ердөө дөрвөн жилийн хугацаанд 24.3 их наяд төгрөгийг шууд болон шууд бусаар алдах тооцоолол гарсан байгаа юм. Жишээлбэл, бид нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг буюу 2.7 их наяд төгрөгийг түгжрэлийн улмаас зам дээр үргүй урсгаж байна. Мөн хийж бүтээх 840 цагийг хий алдсан судалгаа гарчээ. Тэгэхээр үргүй зардлыг бууруулахын тулд түгжрэлийг зайлшгүй шийдэх ёстой.

Шийдэл нь төвлөрлийг задалж шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх гэдгийг хотынхон хэлсэн. Бусад улс орон түгжрэлийг шинэ нийтийн тээвэр нэвтрүүлж шийдсэн гэдгийг албаныхан хэлээд байгаа. Тухайлбал, Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл  тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор түгжрэл 20-иос доошгүй хувиар буурах тоцооллыг мэргэжилтнүүд хийжээ. Ингэснээр цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүс нэмэх боломж бүрдэх аж.

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон байгаа юм. Манайхан утаа, түгжрэлийн “гоё” шийдэл ярьж түүнээсээ цөлмөж ирсэн нь үнэн.

Гэхдээ хоёр улсын хамтарч ажиллах төсөл учраас дуртай нь хуруу дүрэхгүй гэдгийг мэддэг хүмүүс нь хэлж байна. Энэ зунаас хөнгөн галт тэрэгний төслийг эхлүүлвэл эхний ээлжийн шугам нь 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох шахуу төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл тодотголд тусгаагүй нь олон нийтийн дунд ч маргаан дагуулж байна. Тэгэхээр түгжрэлийг шийдэхээр эхлүүлсэн том төслөө хасчихаар улаанбаатарчууд түгжрэлд “түгжүүл”-сэн хэвээр байх уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Хөтөлийн цемент шохой”...
Монголын төр ковидтой тэмцэхдээ...

Түгжрэл “түгжээ”-тэй хэвээр үлдэх үү

БЯМБАСҮРЭН 2022-04-26
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Түгжрэл “түгжээ”-тэй хэвээр үлдэх үү

Дэлхий даяар цар тахлын давлагаанд хүчээ сориулж хоёр жилийг үдсэн. Инфляци тэнгэрт хадаж ачаа тээврийн эргэлт гацаж хүндхэн байв. Одоо ч эргэлт хэвийн болоогүй. Шанхай, Тяньжинд дарааллаа хүлээж буй хөлөг онгоц, чингэлэг дүүрэн. Цар тахлын нөхцөл байдлыг судлаачид “хямрахаас ч аргагүй хүнд нөхцөл” гэж тайлбарлаж байна. Ялангуяа энэ бүхэн нь үйлдвэрлэгч бус импортлогч орнуудад хамгийн ихээр нөлөөлсөн.

Үүний горыг манайх тултлаа амсаж байгааг дурдах нь илүүц биз. Өглөө бүр иддэг талхны үнэ хоёр жилийн дотор хэдэн хувь өссөнийг, гар дээрээ авч байгаа сарын цалин хоёрыг харьцуулаад бодоход ойлгомжтой болсон. Цар тахлын нөлөөллийг бууруулах, үнийн өсөлтийг хазаарлаж ажлын байраа дэмжих зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөр хэрэгжүүлж хоёр жил явлаа.

Ингэж явсаар хонгилын үзүүрт гэрэл харагдтал буцаад унтарчихсан. Тодруулбал, хямралын нөхцөл байдлаас сэхэл авч амжаагүй байхад Засгийн газар дараагийн сорилттой нүүр тулсан нь Орос, Украины хооронд үүссэн асуудал байв.  Нийгэм, эдийн засгийн байдал хүнд, ужгирсан олон асуудал шийдэгдээгүй хэвээр байгаад иргэд бухимдаж төр ч хэмнэлтийн горимд шилжихээр болсон.

Тухайлбал, Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн төсвийн тодотголын төсөлтэй хамт Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв.

Эдгээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танаснаар 39.1 тэрбум төгрөг хэмнэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлаж, хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах олон асуудлыг тусгасан байна. Үүнийг зарим эдийн засагчид төсвийн зарлагын ердөө 2-3 хувийг бууруулах нь хангалтгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь танаж болох үргүй зардлыг хангалттай хэмжээнд танасан тодотгол болсныг хэлж байна.

Гэвч энд нэг том зөрчилдөөн үүсэв. Үүний гол шалтгаан нь Улаанбаатар хотын түгжээ болсон түгжрэлийг мултлах “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг /LRT/-ний шугам тавих” төслийг тодотголд тусгаагүйтэй холбоотой. Тодруулбал, 2.8 тэрбум ам.долларын өртөгөөр 49.4 км урттайгаар барих “LRT” төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол хэл ам дагуулав.  Үүний улмаас УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө “зодолдох” тухай ярьж улс төр хийж байна. Уг нь энэ хот, хөдөө ярьж улс төр хийх асуудал биш.

Улсын асуудал юм.  Монгол Улсын нийгэм, эдийн засгийг сайжруулахад чухал ач холбогдолтой том төсөл. Учир нь 3.3 сая иргэнтэй улсын 1.5 сая нь амьдардаг Улаанбаатар хотын шүдний өвчин болсон нэг том асуудал бол түгжрэл. Үе үеийн Засгийн газар, хотын дарга нар утаа, түгжрэлийг шийдэхийн тулд том жижиг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хөрөнгө хаяж ирсэн.

Үр дүнд хүрсэн нь ч бий, хүрээгүй нь бий. Хэрэв бид түгжрэлийг шийдэх түлхүүрийг олохгүй бол 2025 он хүртэл ердөө дөрвөн жилийн хугацаанд 24.3 их наяд төгрөгийг шууд болон шууд бусаар алдах тооцоолол гарсан байгаа юм. Жишээлбэл, бид нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг буюу 2.7 их наяд төгрөгийг түгжрэлийн улмаас зам дээр үргүй урсгаж байна. Мөн хийж бүтээх 840 цагийг хий алдсан судалгаа гарчээ. Тэгэхээр үргүй зардлыг бууруулахын тулд түгжрэлийг зайлшгүй шийдэх ёстой.

Шийдэл нь төвлөрлийг задалж шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх гэдгийг хотынхон хэлсэн. Бусад улс орон түгжрэлийг шинэ нийтийн тээвэр нэвтрүүлж шийдсэн гэдгийг албаныхан хэлээд байгаа. Тухайлбал, Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл  тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор түгжрэл 20-иос доошгүй хувиар буурах тоцооллыг мэргэжилтнүүд хийжээ. Ингэснээр цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүс нэмэх боломж бүрдэх аж.

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон байгаа юм. Манайхан утаа, түгжрэлийн “гоё” шийдэл ярьж түүнээсээ цөлмөж ирсэн нь үнэн.

Гэхдээ хоёр улсын хамтарч ажиллах төсөл учраас дуртай нь хуруу дүрэхгүй гэдгийг мэддэг хүмүүс нь хэлж байна. Энэ зунаас хөнгөн галт тэрэгний төслийг эхлүүлвэл эхний ээлжийн шугам нь 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох шахуу төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл тодотголд тусгаагүй нь олон нийтийн дунд ч маргаан дагуулж байна. Тэгэхээр түгжрэлийг шийдэхээр эхлүүлсэн том төслөө хасчихаар улаанбаатарчууд түгжрэлд “түгжүүл”-сэн хэвээр байх уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

9 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах