• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Занданшатарыг зандчаад яах вэ, бөмбөрцөг даяараа бүсээ чангалж байна?!

Занданшатар яг долоо хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “...Нийтээрээ бүсээ чангалъя” гэж уриаллаа. Гэвч түүний спикерийн хувьд хэлсэн үг олон хүнд таалагдсангүй. Эгдүүцсэн хүмүүс хэдэн өдөр муулцгаав. Гэхдээ энэ эсэргүүцэлд улс төрийн нөлөө орчих шиг болсон. Тэгээд мань эрийн рейтингийг цахим сүлжээнд өшгичиж гарав.

Харамсалтай нь спикер Занданшатар үнэнийг л хэлсэн.

Угаасаа энэ бөөрөнхий дэлхий чинь тэр чигтээ нэг болчихсон. Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байх үеэс  “даяаршил” эрчээ авсан. Өнөөдөр Орос, Украины зөрчил чинь тэрхүү даяаршилтай шууд холбоотой.

Ковид дэлхийн эдийн засгийг гурван жил нухсан. Залгаад энэ дайны улбаа хэдэн жилийн хямрал авчрахыг бүү мэд.

Ганц манай улс биш, баруунд, Европод хямрал бодитойгоор нүүрлэчихсэн. Англид гэхэд л үнийн өсөлтийг иргэд нь эсэргүүцэж байна. Учир нь тэнд хий, цахилгааны үнийн босгыг 54 хувиар нэмсэн байна. Харин тус улсын ерөнхий сайд Борис Жонсон хий, цахилгаанаа хэмнэхийг иргэддээ уриалж байх жишээтэй. Израильд бас хямралын эсрэг хэмнэлтийг бодитойгоор эхэлсэн байна. Тэр нь тус улсад цахилгаан автомашины тоо 2021 онд ойролцоогоор 400 хувиар өссөнөөс харагдаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, 2020 оны эцсийн байдлаар гурван мянган цахилгаан автомашинтай байсан бол өнгөрсөн онд 14 мянга болж өсчээ.

Түүнчлэн Шри Ланкад урьд өмнө тохиолдож байгаагүй эдийн засгийн хямрал үүсчээ. Гадаад валютын нөөц нь 70 хувиар буурсан байна. Энэ нь гаднаас хоол хүнс, түлш зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авахад хүрэлцэхээ болж буй хэрэг аж.

Мөн шатахууны тээврийн зардлаа дийлэхээ больжээ. Тэгээд ОУВС-гаас тусламж хүсэхээр болсон байна. Хамгийн том хямрал нь эрчим хүчнийх болсон бөгөөд энэ хямралын улмаас хэмнэлт хийхийн тулд улс даяараа цахилгааныг өдөртөө 10 цагийн турш тасалж байна. Мөн төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллахыг уриалсан байгаа юм. 

За тэгээд, Орос Украиныг дайтуулсан гэгдээд байгаа Америк гэхэд дотоодын эдийн засаг нь хямарч түүнээс улбаатай элдвийн эсэргүүцэл дуулдах болов.

Ер нь бол дэлхийн эдийн засгийн хямрал нэгэнт эхэлжээ. Хоорондоо үзэлцээд байгаа Орос, Украин бол дэлхийн газрын тос, байгалийн хий, буудайны гол үйлдвэрлэгчид нь юм. Тэд дайтаж эхэлснээс хойш эдгээрийн үнэ огцом өссөн. Энэ нь Сахарын цаадах Африк, Латин Америкаас эхлээд Кавказ, Төв Азийн зарим бүс нутагт хямрал далласан. Онолын хувьд үүнээс болж, дэлхий даяар  хүнс, эрчим хүчний үнэ өсч, инфляци хөөрнө. Харин улс бүрийн иргэдийн орлого юу ч биш болно. Бас зөрчилдөж буй улсуудын хөршүүдийн эдийн засагт шууд нөлөөлнө. Өмнөх эдийн засгийн эргэлтүүд тасарна гэсэн үг. Түүнчлэн улс орнууд дахь гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдана. Бидэнд хамгийн эрсдэлтэй прогноз болон бодит байдал бол энэ хямралын нөлөөгөөр хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудаас хөрөнгө оруулалтууд татагдахад хүрнэ. Манайх шиг улсуудаас гэсэн үг.

Ер нь бол Орос, Украины зөрчил нь дэлхий дахинд тодорхой нөлөөлөл үзүүлэх ч түүнээс өмнө эдгээр улстай эдийн засгийн шууд харилцаатай улсуудад илүү хортой.

Манай спикер бол чухамдаа үүнийг л хэлж анхааруулсан байгаа юм. Ингэх ч үүрэгтэй. Спикер Занданшатарын үгийг бүхэлд нь “унших” хэрэгтэй. Тэрбээр “...Гишүүд төдийгүй ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн дахины байдал хурцадмал, зарим орны судлаачдын хэлснээр дайны байдалтай байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар үнэ өсч байна. Өмнө нь цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэж байсан бол дайны нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг улам нэмж байна. Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна. Манай улс төрийн хүчнүүд ч энэ байдлын хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитоор хандаж, гадаад харилцааны олон тулгуурт бодлогыг хүндэтгэн, хамтын хүчээр нэгдсэн ойлголттой байж энэ бэрхшээлийг давна. Дэлхий даяар донсолгоотой байгаа энэ үед дотроо бужигнаад нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байхыг хүсч байна” гэсэн. Үнэн. Мөн уржигдар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ч энэ байдлыг давтаж, айсуй хямралын талаар улам тодорхой хэлсэн. Ерөнхий сайд “...Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцоогоор олон улсад шатахууны үнэ 64-70 хувь нэмэгдэх, Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 10 хоногт улаанбуудайн үнэ 40 хувь өсч, зарим бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зарлаад байна. Тиймээс Засгийн газар гол нэрийн батаа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна. Хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх цогц арга хэмжээг тусгалаа. Тухайлбал, шатахууны үнэ литр тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлийг Засгийн газар зохицуулахаас аргагүй нөхцөл байдал бий болж байна” гэж мэдэгдлээ. Бодит байдал энэ л дээ.

Одоо тэгээд хямарлаа гээд Оросын дэргэдээс хаашаа ч нүүгээд хямралаас бултах газаргүй. Дээр хэлсэн дээ, энэ дэлхий тэр чигтээ нэг сувагтай болчихсон. Ердөө л Английн ерөнхий сайдын ард түмэндээ хандаж  “...Хийгээ хэмнэцгээе” хэмээн уриалсантай Монголын парламентын спикер “Ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна” гэсэн нь агаар нэг.  Яагаад гэвэл энэ бөөрөнхий дэлхий дээрх хүлээн зөвшөөрөгдсөн 195 улс чинь бие биеэсээ хамааралгүй амьдарч чадахаа больчихсон. Тэгэхээр Занданшатарыг зандчаад хэрэггүй. Цаана чинь, бөмбөрцөг даяараа л бүсээ чангалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 70 (6802)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
ХУРААХ
Мах, гурил, шатахууны үнийн...
АН-ын даргаар Х.Баттулгыг...

Занданшатарыг зандчаад яах вэ, бөмбөрцөг даяараа бүсээ чангалж байна?!

ДАМДИН-ОЧИР 2022-04-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах