• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Чимидийн нэрэмжит шагналыг “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээлийн судалгааны баг анх удаа хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах найм дахь удаагийн ёслол өнөөдөр (2022.02.01) Төрийн ордон дахь хүндэтгэлийн өргөө гэрт боллоо.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилготой Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг анх удаа судалгааны баг хүртлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 18 тоот “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” захирамж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 дугаар захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журмын 1.2 дахь заалт, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэн Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, Үндсэн хуулийг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын багт 2022 оны, найм дахь удаагийн Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

Тус судалгааны багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Пэлжидийн Амаржаргал, магистр Мигэддоржийн Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор Одонхүүгийн Мөнхсайхан, магистр Цэгмэдийн Даваадулам, профессор Том Гинсбург нар ажилласан байна.

Ийнхүү судалгааны багийн гишүүдэд Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж, өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал гардууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шагнал гардуулсны дараа үг хэлэв. Тэрбээр, Б.Чимид агсан монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэхээр түүний нэрэмжит шагналыг Монгол Улсын Их Хурлаас жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн болохыг дурдав. Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын багт олгохоор холбогдох журамд заасан байдаг бөгөөд 2022 оны энэ удаагийн шагналыг анх удаа баг хамт олонд хүртээхээр шийдвэрлэсэн болохыг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглэлээ. Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатараар ахлуулсан судалгааны багийн хамт олон нь 2013-2017 онд хоёр үе шаттайгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судалж бүтээлээ гаргасан. Тус судалгааныхаа дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн 46 заалттай тайлан, дүгнэлт гаргасныг үндэслэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахад, улмаар хэлэлцэн батлахад онол, практикын чухал суурь болсныг үнэлэн энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэсэн гэв. Судалгааны багийн гишүүн нэг бүр Үндсэн хууль судлалын чиглэлээр мэргэшсэн, 1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн батлахад өөрсдийн оюун санааны болон хөдөлмөр зүтгэлийн үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэв. Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг хүртэж буй судалгааны багийн хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс баяр хүргэж, нөр их хичээнгүй, оюун шавхсан ажилд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын багийн хамт олонд шагнал гардуулсны дараа судалгааны багийн ахлагч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Б.Чимид агсаны охин, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа нар үг хэлж, судалгааны багийн хамт олонд баяр хүргэсэн юм.

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, анхны Б.Чимидийн нэрэмжит шагналтан, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Б.Чимид агсаны охин, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа болон албаны бусад хүмүүс, хүндэт зочид оролцлоо.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэ, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жүгнээгийн Амарсанаа, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Цэрэнбалтавын Сарантуяа нар тус тус хүртэж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Сонгууль
ХУРААХ
Африкийн цомын финалд Сенегалын...
NBA-ын 15 дахь долоо хоногийн...

Б.Чимидийн нэрэмжит шагналыг “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээлийн судалгааны баг анх удаа хүртлээ

Kuzmo 2022-02-03

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

7 цагийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

8 цагийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

8 цагийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

8 цагийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

9 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

10 цагийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

10 цагийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

1 өдрийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

1 өдрийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах