• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!

Прокурорын тухай хуулийн 47.1-д “...Прокурор албан тушаалд томилогдохдоо: “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж тангараг өргөнө” хэмээжээ.

Үүнийг сануулсан нь учиртай. Эргэлзээтэй асуудал байгаа юм. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг тойрсон асуудалд прокурор хуулийн хүрээнд ажилласан уу гэсэн асуулт тавигдлаа.

Учрыг хэлэхийн тулд ганц “цаас” гаргаж ирээд ярья л даа.

Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт Мэдээлэл хүргүүлэх тухай МН-123 тоот албан бичиг илгээжээ.

Эндээс асуудал эхэлнэ. Прокурорын байгууллага аливаа хэрэг маргааны талаар гадаад улсын хувийн байгууллагатай харилцах хууль байхгүй. Хэрэв шаардлага үүсвэл “...Гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулна” гэдгийг Прокурорын тухай хуулийн 48.1.12-д заагаад өгчихсөн.

...Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хэн хөлсөлсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах ёстой.

Үүнийг ч Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат баталж, 2021 оны нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлэл хийж, С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт, Ш.Батхүү нарын гадаад улс дахь хөрөнгийг хураах болсон талаар ярихдаа “...Мөрдөх байгууллага болон прокуророос тухайн эд хөрөнгийг хууль бусаар олсон гэдгийг гадаадын ижил эрх бүхий байгууллагуудтай харилцан мэдээлэл, нотлох баримт солилцож, эрх зүйн туслалцааны хүрээнд ажиллагаа явуулах зэргээр өргөн хүрээнд шалгах ажиллагаа явагддаг.  Энэ хүрээнд хөрөнгийг битүүмжлэх, царцаах үүргийг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хэрэгжүүлдэг. Хурааж авах шийдвэрийг шүүх эцэслэн гаргадаг. Давж заалдах, хяналтын шатаар эцэслэн шийдэгдсэний дараа энэ үйл ажиллагаа явагддаг” гэж байв. 

Харин Сү.Батболдын энэ асуудал дээр энэ хуулийг мартжээ. Тэр ч байтугай Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нь Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт илгээсэн бичигтээ “...Арга хэмжээг авахуулах захирамжийг холбогдох бүхий л шүүхэд гаргуулахаар хандах чиглэлийг танд урьд харилцан тохиролцсон гэрээний дагуу өгч байна” гэжээ. Эндээс үзвэл Монгол Улсаас Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмтэй гэрээ байгуулжээ. Тэгэхээр тэр хувийн байгууллагатай ямар байгууллага эсвэл хэн гэдэг хүн гэрээ байгуулсан бэ гэдгийг зарлах шаардлага үүсч байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь хэн бэ.

Тиймээс Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хэн хөлсөлсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах ёстой.

Цааш нь харъя. Ц.Насанбат уг бичигтээ “...Хэрэв эдгээр бусад улсын харьяаллын аль нэг шүүх битүүмжлэх захирамжийг гаргах үндэслэлгүй байсны улмаас хохирол учирсан болохыг хожим тогтоож, тухайн хариуцагч эсхүл гуравдагч этгээдэд хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч талууд энэ талаар тухайн шүүхийн гаргаж болох аливаа захирамж, шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буйг нэхэмжлэгч талуудын өмнөөс би баталж чадна” гэжээ. Эдгээр нэхэмжлэгч талууд гэгч нь Монгол Улсын ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК аж. Гэвч эдгээр байгууллагын удирдлагууд прокурор Ц.Насанбатад ийм итгэмжлэл өгөөгүй гэдгээ өнгөрсөн оны сүүлчээр албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ бол тусдаа асуудал.

Хамгийн гол нь энэ “кэйс”-ээр дамжаад эрүүгийн хэргийн хохирогчийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор прокурорт олгосон чиг үүрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад иргэний маргаанд сайн дураар оролцогч болоод хувирчихаж байгаа юм.

“...Энэ нь цаанаа улстөрчдийн зөрчил хуулийн тогтолцоог самарч байгаа үйлдэл” гэдгийг Монголын нэр хүндтэй хуульчид хэлээд эхэллээ.

Бас нэг ноцтой асуудал нь Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын энэ үйлдлүүдийг зөвтгөн хамгаалах заалтыг 2021 оын нэгдүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр оруулжээ. Тодруулбал, уг хуулийн 31.1-д “...Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт нэмсэн байгаа юм. Үүнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Гэтэл энэ заалт яаж яваад ороод ирсэн нь ойлгомжгүй байгаа юм. Бас хэрэгжүүлээд эхлэхээр гарах үр дүнг хаанаас нь ямар "бодлого"-оор харсан нь тодорхойгүй байна. Учир нь Шүүхийн тухай хууль, бусад хуульд оруулсан нэмэлтийг батлах үед  УИХ-ын дарга Г.Занданшатар "... Энэ хуулиар төрийн нэрийн өмнөөс шууд гомдол гаргах эрхийг прокурорт өгч байгаа юм байна.  Тийм үү. Одоо бол прокурор шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байсан. Үүнийг нягталж үзээрэй, бусад хуультай зөрчилдөж магадгүй шүү" гэж байв.

Ер нь бол Монголын хуулийг гишгэж, хилийн дээс давсан энэ жонхууг прокурор зуураад байгаа нь ил боллоо.

Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг байхгүй, иргэний хэргийн гэх нэг тогтоолтой, гадаадын шүүхэд маш зузаан хэвлэлд гарсан материал сэлтийг илгээж шүүгчдийнх нь ундууцлыг төрүүлж, бүр загнуулаад авсан энэ “том” асуудлын цаана үнэхээр прокурорт олгогдсон нийтийн эрх ашгийн төлөөх зарчим байна уу. Аль эсвэл хэн нэгний сэдлээр хууль зөрчин хийгдэж байгаа ажил уу. Албан ёсны хариулт нэхэж байна?!
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.22 ДАВАА № 34 (6511)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Тэс өөр хоёр кейс
The Economist: Монголын ардчилал алдаатай
Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Засгийн газар
  • •Эрүүл мэнд
  • •Хөлбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Олимпизм
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ерөнхийлөгч
  • •Яам
  • •Фото мэдээ
ХУРААХ
Энэтхэг улсаас ирсэн...
Бээжингийн шинэ хууль...

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!

2021-02-22

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Тэс өөр хоёр кейс
The Economist: Монголын ардчилал алдаатай
Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 минутын өмнө өмнө

2016 оны NBA-ын "Slam Dunk" тэмцээн - Аарон Гордон vs Зак Лавин

22 минутын өмнө өмнө

Орон нутаг руу зорчих иргэд PCR-ын шинжилгээ өгсөн байна

22 минутын өмнө өмнө

“Газар хөдлөлтийн аюул” иргэдэд зориулсан гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө

24 минутын өмнө өмнө

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай

30 минутын өмнө өмнө

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 13, гурав нь эх үүсвэр тодорхойгүй

2 цагийн өмнө өмнө

Яннис Адетокумбо 34 оноог авсан бичлэг

2 цагийн өмнө өмнө

Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

2 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

3 цагийн өмнө өмнө

32 дахь Ерөнхий сайдын 30 хоног

3 цагийн өмнө өмнө

Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа

3 цагийн өмнө өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.03.01-21.03.05/

3 цагийн өмнө өмнө

Орон нутгийн цэцэрлэг, ЕБС-ийн хичээл өнөөдрөөс танхимаар эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 градус хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

Орон нутагтаа очихоос өмнө 72 цаг нь дууссан бол орон нутгийн онцгой комиссоос төлбөртэй шинжилгээ авна

21 цагийн өмнө өмнө

Марафонч Б.Сэр-Од «Токио-2020» олимпод оролцох болзлыг биелүүллээ

22 цагийн өмнө өмнө

Даллас Мавирекс баг Брүүклин Нетс багийн найм дараалсан хожлын цувралыг зогсоолоо

23 цагийн өмнө өмнө

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИИЙНХАН ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАНА

23 цагийн өмнө өмнө

Эхний ээлжийн 10 мянган тун Спутник-V вакциныг хүлээн авлаа

23 цагийн өмнө өмнө

ЭМЯ: 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

7460 хүнийг Ковид19-ийн вакцинжуулалтад хамруулжээ

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-02-27)

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул"-ын худалдаа эрхлэгчидтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын Спутник V вакцины эхний хэсгийг өнөөдөр хүлээн авна

1 өдрийн өмнө өмнө

ХҮН-ын даргаар Т.Доржхандыг бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Дэннис Шрөүдэр талбайд гарч, Лейкэрс багийн 4 дараалсан хожигдлыг зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

Одоогийн байдлаар 0,338 хувь нь вакцинд хамрагдаад байна

2 өдрийн өмнө өмнө

33 хүний шинжилгээнд халдвар илэрчээ

2 өдрийн өмнө өмнө

Дэлгүүрт хүүхэд оруулахгүй байгаа гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монголын үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчид хилийн дээс алхлаа

САНАЛ БОЛГОХ
2021-02-24 өмнө

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021-02-22 өмнө

Брүүклин Нетс өрнөдөөр хийсэн аялал тоглолтод тав хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнэ: Рио Тинто буулт хийж 649 тэрбум төгрөгийн татварын маргаантай байсан төлбөрийг Төрийн санд эхнээс нь тушааж эхэлжээ

2021-02-22 өмнө

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!

2021-02-22 өмнө

Бээжингийн шинэ хууль Хонгконгчуудыг Англи руу “нүүхэд” хүргэв

2021-02-22 өмнө

Прокурор Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа

2021-02-26 өмнө

Улаанбаатар-Сөүлийн нислэг цуцлагдлаа

2021-02-22 өмнө

Энэтхэг улсаас ирсэн АстраЗенека вакциныг хүлээн авлаа

2021-02-26 өмнө

Онгоцонд гэмтэл гарч, нислэг саатсаныг ИНЕГ-ынхан нууцалжээ

2021-02-22 өмнө

Ц.Ганзориг: Монгол Улсын Ерөнхий сайд АстраЗенека вакциныг тариулна

2021-02-24 өмнө

Г.Ням-Од: Умайн хүзүүний хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна

2021-02-26 өмнө

Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна

2021-02-24 өмнө

Улсын их дэлгүүрээс “Ариг” банк хүрсэн “Номин”-гийн Ш.Баярсайханы "зам"

2021-02-25 өмнө

The Economist: Монголын ардчилал алдаатай

2021-02-24 өмнө

Б.Лакшми: НДШ-ийг нэмэх хуулийг 2020 оны эцсээр өөрчилж болох байсан

2021-02-23 өмнө

"Тел Авив"-ын гранд сламын шилдэг цэвэр ялалтуудын бичлэг

2021-02-24 өмнө

Тайгер Вудс осолд оржээ

2021-02-22 өмнө

А.Амбасэлмаа: 36903 хүнд PCR шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн

2021-02-22 өмнө

Бүх төрлийн үйлчилгээний заал танхимын дүүргэлтийг 50 хувиас хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Аймаг руу ороход 25 мянган төгрөгөөр ПСР-ын болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг асуудлыг шийдэх үүргийг өглөө

2021-02-24 өмнө

Бүх оддын сэлгээний тоглогчдын нэрс тодорлоо

2021-02-22 өмнө

Фото мэдээ: Мумбай хотоос коронавирусийн эсрэг вакциныг “МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоцоор татан авлаа

2021-02-25 өмнө

Эвдэрсэн хайс хашлага, замын тэмдгүүдийг засаж байна

2021-02-24 өмнө

Ирэх сарын 14-нд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөхийн барилдаан болно

2021-02-25 өмнө

Реал Мадрид клуб хожлоо

2021-02-26 өмнө

"Богдхан" төмөр замыг гурван жилд багтаан ашиглалтад оруулна гэв

2021-02-26 өмнө

Тэс өөр хоёр кейс

2021-02-25 өмнө

Манчестер Сити клуб Боруссияг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ

2021-02-25 өмнө

А.Амбасэлмаа: 46 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах