• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүссэнээ хий, шударга өрсөлд

Б.ТӨГС

Бизнес эрхлэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд олон төрлийн шат дамжлага, хүнд суртал бүхий тусгай зөвшөөрлийн асуудал байдгийг бизнес эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгвэл өчигдөр хотын мээр Улаанбаатар хотод үйлчилгээ худалдаа эрхлэх 74 төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэж гэнэт мэдэгдэв. Хотын даргыг түүхэн гэж хэлж болохоор шийдвэр гаргалаа гэж бизнесийнхэн болоод цахим орчинд иргэд ам сайтай байна. Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх тус шийдвэрт багтсан 74 төрлийн үйл ажиллагаанд судалгаа хийж үзэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан аж. Жагсаалтад багтсан худалдаа үйлчилгээний төрлүүдийг харахад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан чухал шийдвэр боллоо гэж салбарынхан нь дүгнэж байна. 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг аж. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаснаа хотын дарга мэдээлсэн.

Тус шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд  тооцжээ.

74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохгүй болсны үр дүнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит хэмнэлт, үр дүн гарна гэж тооцоолсон байна. Тухайлбал, бүрдүүлэх баримт бичгийг багасгах чиглэлээр жилд давхардсан тоогоор 167976 баримт бичиг, нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар есөн баримт бичиг бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болох юм байна.

Цаг хугацааны хувьд иргэд төрийн гурван байгууллага буюу Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс рүү хоёр удаа, дүүргийн Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани руу нэг удаа ирж, очдог бөгөөд нийт 447936 цаг зарцуулдаг. Төрийн таван байгууллагад биечлэн очиж хүсэлт гаргадаг бөгөөд цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний хүсэлтээ зөвхөн нэг цонхоор гаргана. Иргэний хүсэлтийг төрийн дээрх байгууллагууд цахим хэлбэрээр нэгэн зэрэг хүлээн авч, шийдвэрлэж хариуг нэг цонхоор цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Тэгэхээр одоо энэ бүх зардлыг хэмнэж болохоор болсон тул бизнес эрхлэхийг хүссэн хэн бүхэн үйл ажиллагаагаа эрхэл, харин хариуцлагатай бай, шударга өрсөлд гэдэг зүйлийг л ярина гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦООНООС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА

-Бид мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлагагүй. Мэдээж стандарт байгаа. Монгол Улсад 6602 стандарт бий. Нийслэлд 2500 гаруй стандарт мөрдөж байна. Тэдгээрийн 40-50 хувь нь хуучирсан. Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байгаа.Тэгэхээр нэгдүгээрт стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор нь бид хангах ёстой. Улаанбаатарын иргэд орлоготой байх ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой гэдэг үүднээс бид суурийг нь тавьж байна. Халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна гэлээ. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: ТӨРИЙН 940 ГАРУЙ ЗӨВШӨӨРЛИЙГ

АЖ АХУЙН НЭГЖҮҮД АВДАГ

-Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг. Шинэ сэргэлтийн бодлогын ард Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, ажлын байр, эдийн засгийн зорилтот түвшинд хүрэх зорилго бий.  Үүнд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх:

ОРОН НУТАГТ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

-Манай салбарын бизнес эрхлэгчид өнөөдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаад итгэлтэй байна. Цар тахлын хүнд нөхцөлд бид хотын удирдлагуудтай удаа дараа уулзаж, бизнесийн орчноо авч үлдэх гэж ажиллаж ирсэн. Хамгийн түрүүнд Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс ийм шийдвэр гаргаж байгаа нь талархууштай хэрэг. Цаашдаа хөдөө орон нутагт, аймаг, сумын удирдлагууд бүрэн эрхийнхээ хэмжээнд  ийм шийдвэр гаргавал манай салбарынханд маш том дэмжлэг болно. Түүнчлэн  тэмдэгтийн хураамж, архины зөвшөөрөлтэй холбоотой зүйлс цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.22 ЛХАГВА № 251 (6728)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Д.Мөнх-Эрдэнэ:74 зөвшөөрлийг...
Н.Учрал: Түгжрэлийг бууруулах...

Хүссэнээ хий, шударга өрсөлд

Kuzmo 2021-12-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

12 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

12 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

12 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

12 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах