• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндсэн хуулиа зөрчин байж Монгол дахь Оросын “эдэлбэр газар”-ыг нэмсээр байх уу

Монгол Улсын тусгаар тогтнолын нэг чухал хэмжүүр нь газар нутаг юм. Аль Хүннүгийн үеэс эхлээд олон зууны туршид газар нутгаа хамгаалан тэмцэлдэж явсаар тусгаар тогтнолоо олсон түүхтэй.
 
Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийслэл, Дархан хот зэрэгт Оросын “эдэлбэр газар” огцом нэмэгдэж буй. Энэ бол маш ноцтой явдал . Гэвч өнөөдөр үүнийг хөндөж, үүнд эмзэглэн хандаж буй төрийн түшээд ч байхгүй нь илүү эмгэнэлтэй юм.
 
Энэхүү Монгол Улсын газар нутагтай холбоотой асуудалд хандаж байгаа байдлыг нь зүгээр нэг хөршийн харьцаа, дипломат харилцааны дагуу явагдаж байна гэж хэлэхэд хэцүү. Ерөнхий сайд асан А.Амарын түүхэнд үлдээсэн үгийг санах ёстой болж байх шиг байна.
 
1941 оны долдугаар сарын 10-ны өдрийн Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Монголын Ерөнхий сайд асан А.Амар “...Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй. ...Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэсэн байдаг. Ингээд Зөвлөлтийн шүүх түүнд ялын дээд хэмжээ өгч, долдугаар сарын 27-ны өдөр цаазалсан.
 
Үүнийг сануулахын учир нь, бид өмнө нь хоёр улсын Засгийн газрын 2019 оны харилцан ноот бичгээр Улаанбаатар, Дархан дахь 30 объектыг эдэлбэр газрын хамт Орост шилжүүлсэн талаар товч мэдээлсэн. Амархан шийдсэн байдаг шүү, Оросоос 2019 оны нэгдүгээр сард “санал” бүхий ноот ирээд, манайх зургадугаар сар гэхэд тэр чигээр нь шийдчихсэн. Тэр жилийн өвөл арванхоёрдугаар сард нь манай Ерөнхий сайд Орост айлчилсан байдаг юм.
 
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 538н/1да ноот бичгээр “...Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна” гэжээ.
 
Манай Гадаад харилцааны яамнаас зургадугаар сарын 11-нд “...Монгол Улсын Гадаад харилцааны яам ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд ноот бичгээр илэрхийлсэн Оросын талын саналыг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч буйг мэдэгдэх завшаан тохиов” гэсэн хариу явуулсан байгаа юм. Үүгээр дээр дурдсан 30 объект эдэлбэр газартайгаа “явчихсан” байдаг.
 
Гадаад харилцааны яамны ноот бичгээр “соц” үеийн протоколд “...Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг Оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад  “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протоколын Хавсралт 1” гэх “ЗСБНХУ-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт” гаргасан.
 
Ингэж Оросын “эдэлбэр газар” Монголд бий болдог. Ийм технологи хэрэглээд байна гэхэд болно. “...Гуя дагаж хүзүү” гэдэг үг бий. Харин энэ тохиолдолд бид “...Хүзүү дагуулж гуя”-а Орост өгч байх юм. Тодруулбал, Оросын нэхэж аваад байгаа объект гэдэг нь голдуу манай гайгүйхэн шиг барилгын компани тоож авахааргүй хуучирсан, муудсан барилгууд байдаг. Харин дагаад явчихаж байгаа “эдэлбэр газар” нь ихэвчлэн сайн байрлалтай байх жишээтэй.
 
Тэгвэл хагас сарын дараа Төрийн тэргүүн Орост айлчлахаар болж, мөн л 2019 оных шиг объект дагуулаад эдэлбэр газруудыг Оросын мэдэлд шилжүүлэхээр болж байгаа юм байна лээ. Үүний ганцхан жишээ нь Монгол төрийн ордны чанх урд, Төрийн сахиусны өргөө буюу Чойжин ламын сүмийн дундах газрыг ОХУ авч, тэнд өндөр барилга сүндэрлүүлэхээр ярьж, шахаж эхэлсэн байна. Угтаа энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай шууд холбогдох газар байдаг. Бас Монголын түүх, соёл, итгэл үнэмшилтэй холбоотой. Гэхдээ уг үйл ажиллагааг ОХУ-ын төрийн бодлого гэвэл эндүүрэл болох бололтой. Харин орос, монгол нийлсэн нөхдүүд Ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьж уг ажлыг гүйцэлдүүлэхээр төрөл бүрийн операци зохион байгуулж байгаа нь эх сурвалжуудын мэдээллээс харагдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Улаанбаатарт болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны явцаас ч ингэж ажиглагдав.
 
Ер нь бол эдгээр үйл ажиллагаанд маш ноцтой зөрчил бий. Юу гэвэл, дээрх 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээр нь ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд хийгдсэн. Түүнээс хойш, 1992 онд бид Үндсэн хуулиа өөрчилж баталсан. Улмаар Үндсэн хуулийнхаа 10.3-т “...Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Мөн 1992 оны нэгдүгээр сарын 16-нд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль гэж бий. Энэ нь Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэйг хуульд зүйлчилж өгсөн. Уг хуулийн 6.3-т “...БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 199З онд багтаан шийдвэрлэнэ” гээд заачихсан. Энэ бол Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй гэсэн үг. Тэгэхээр ЗСБНХУ-ын үеийн протоколын хүрээнд Монгол Улс газар нутгаа “эдэлбэр газар” нэрээр ОХУ-д шилжүүлэн өгөх хуулийн үндэслэл огт алга. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчил үүссэн бөгөөд манайхан улсынхаа Үндсэн хуульд шууд халдсан хэрэг болоод байна. Тимээс Үндсэн хуулиа зөрчин байж Монгол дахь Оросын “эдэлбэр газар”-ыг нэмсээр байх уу  гэдэг ноцтой асуулт тавигдаж байна.
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.12.2 ПҮРЭВ № 236 (6713)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
ХУРААХ
Шийдвэрлэхгүй бол түгжрэлд 24.3...
УИХ-ын чуулганы нэгдсэн...

Үндсэн хуулиа зөрчин байж Монгол дахь Оросын “эдэлбэр газар”-ыг нэмсээр байх уу

Kuzmo 2021-12-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах