• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид анхдугаар зөвлөгөөнөө дүгнэлээ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Маргааш нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, албаны хүмүүс зөвлөгөөнийг дүгнэж, дараах байр суурийг илэрхийллээ.

Т.Уламбаяр: Анхдугаар зөвлөгөөн нь ойлголтын зөрүүг арилгаж байна

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр: -Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан нь тэдний  ойлголтын зөрүүг арилгаж байна. Соёлын өв тээгч ямар ач холбогдолтой, яаж дэлхийн зах зээлд соёлын өв, бүтээгдэхүүнээ гаргах бололцооны талаар салбар салбарын төлөөллүүд ярилаа. Үүнд бодлогын олон асуудал яригдсан. Тухайлбал, соёлын өв тээгч цаашдаа оюуны өмчөө хамгаалуулах, хуулийн хүрээг өргөжүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд хэлэлцэж байна. Маргааш энэ ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарна. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн нэгдсэн төвтэй болсон. Мөн дүүргүүдийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд 805 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэр тусмаа соёлын өв бүтээж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч. Тиймээс ажлын байр хадгалах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг ажлын  байртай уялдуулах чиглэлээр төлөвлөөд, нийслэлийн хэмжээнд ярилцан ажиллаж байна.

Г.Батхуяг: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, соёлын өв тээгчид юм

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж” хэлэлцүүлгийн модератор Г.Батхуяг: -Өнөөдрийн зөвлөгөөнөөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа.   Цаашдаа соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, төр, захиргааны байгууллагууд, холбогдох Соёлын яам, НЗДТГ, мэргэжлийн холбоод хэрхэн хамтран ажиллах вэ, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих ямар боломж байгаа талаар ярилаа. Чухал асуудлууд хөндөж байна. Жишээ нь, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, нөгөө талаас соёлын өвийг тээгчид юм. Тийм учраас өвлүүлэн уламжлах гэдэг асуудлыг хамтад нь авч явах учиртай гэсэн асуудлыг ярьж байна.

Ш.Гаваачимэд: Цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Ш.Гаваачимэд: -Сүүлийн 30 жил зохион байгуулалт муутай байсан системийг нэгтгэсэн, цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо. Банк, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёрын хооронд их зөрчил үүсдэг. Зарим нь зүгээр үзэг, бийр, багс барьсан хүмүүс бий. Энэ хүмүүст хөрөнгө байхгүй. Эдгээрийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх хэрэгтэй. Тэдний оюуныг үнэлэх, банканд оюуны үнэлэмжийг баталгаажуулах бичиг баримттай болох хэрэгтэй гэж бодож байна.

“Өмнө нь бид хувиараа ажлаа хийдэг байсан бол одоо төр засагтай хамтарч ажиллах боломж бүрдлээ”

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Далай-Эрдэнэ: -Би уран бүтээлч, зураач хүн. Урьд нь модон ваар, аяны ус халаагч гэх мэт олон бүтээгдэхүүн гаргаад патент гаргуулж байсан. Өнгөрсөн жилээс арьсан эдлэлийн шинэ брэнд гаргасан. Нээлтээ хийхийн өмнө Хятад хилээ хааж, материал хомсодсоноос нээлтээ хийгээгүй. Өнөөдрийн зөвлөгөөний хувьд өмнө нь бид хувиараа өөрсдөө ажлаа хийгээд явдаг байсан бол одоо төр засагтай хамтарч, уялдаа холбоотой ажиллах боломж бүрдлээ гэж ойлголоо.

Р.Отгонлхам: Ажиллах хүч хамгийн чухал нь

“Ринчин Есүй” брэндийг үүсгэн байгуулагч Р.Отгонлхам: -Бидний үйл ажиллагаа дотооддоо байсан бол шинээр хийж байгаа зүйлс маань олон улсын зах зээл дээр гарах боломжуудыг судалж байна. Үүнд төрөөс хамтарч, дэмжиж оролцоно гэж ойлголоо. Маш их баяртай байна. Зөвлөгөөн, уулзалтыг илүү олон удаа хийснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар нэгдэж, олон улсад гарах боломж гэж харлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв асуудлуудыг маш сайн судалсан байна. Тиймээс үүний дагуу шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Манайх оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж Лондон, Токио хотод танилцуулсан. Гэхдээ манайх хүний нөөцийн асуудлаас болоод нэг сард гаргах бүтээгдэхүүнээ гаргаж дийлэхгүй байна. Ажиллах хүч хамгийн чухал нь юм.

Б.Эрдэнэбат: Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээх өв тээгч байхыг эрмэлздэг

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Эрдэнэбат:  -Би өөрөө соёлын өв тээгч буюу морь харваа гэх спортын өв уламжлалыг дэлхийд таниулж байгаа тамирчин хүн. Өнөөдөр манай клубийн гишүүд хийсэн контент, гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлж оролцож байна. Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээхийг зорьж, өв тээгч байхыг эрмэлздэг. Нэгдсэн анхны том зөвлөгөөн болж, сууриа маш зөв тавьж байна гэж харлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь...
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй...

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид анхдугаар зөвлөгөөнөө дүгнэлээ

Kuzmo 2021-11-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид анхдугаар зөвлөгөөнөө дүгнэлээ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Маргааш нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, албаны хүмүүс зөвлөгөөнийг дүгнэж, дараах байр суурийг илэрхийллээ.

Т.Уламбаяр: Анхдугаар зөвлөгөөн нь ойлголтын зөрүүг арилгаж байна

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр: -Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан нь тэдний  ойлголтын зөрүүг арилгаж байна. Соёлын өв тээгч ямар ач холбогдолтой, яаж дэлхийн зах зээлд соёлын өв, бүтээгдэхүүнээ гаргах бололцооны талаар салбар салбарын төлөөллүүд ярилаа. Үүнд бодлогын олон асуудал яригдсан. Тухайлбал, соёлын өв тээгч цаашдаа оюуны өмчөө хамгаалуулах, хуулийн хүрээг өргөжүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд хэлэлцэж байна. Маргааш энэ ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарна. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн нэгдсэн төвтэй болсон. Мөн дүүргүүдийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд 805 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэр тусмаа соёлын өв бүтээж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч. Тиймээс ажлын байр хадгалах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг ажлын  байртай уялдуулах чиглэлээр төлөвлөөд, нийслэлийн хэмжээнд ярилцан ажиллаж байна.

Г.Батхуяг: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, соёлын өв тээгчид юм

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж” хэлэлцүүлгийн модератор Г.Батхуяг: -Өнөөдрийн зөвлөгөөнөөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа.   Цаашдаа соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, төр, захиргааны байгууллагууд, холбогдох Соёлын яам, НЗДТГ, мэргэжлийн холбоод хэрхэн хамтран ажиллах вэ, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих ямар боломж байгаа талаар ярилаа. Чухал асуудлууд хөндөж байна. Жишээ нь, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, нөгөө талаас соёлын өвийг тээгчид юм. Тийм учраас өвлүүлэн уламжлах гэдэг асуудлыг хамтад нь авч явах учиртай гэсэн асуудлыг ярьж байна.

Ш.Гаваачимэд: Цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Ш.Гаваачимэд: -Сүүлийн 30 жил зохион байгуулалт муутай байсан системийг нэгтгэсэн, цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо. Банк, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёрын хооронд их зөрчил үүсдэг. Зарим нь зүгээр үзэг, бийр, багс барьсан хүмүүс бий. Энэ хүмүүст хөрөнгө байхгүй. Эдгээрийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх хэрэгтэй. Тэдний оюуныг үнэлэх, банканд оюуны үнэлэмжийг баталгаажуулах бичиг баримттай болох хэрэгтэй гэж бодож байна.

“Өмнө нь бид хувиараа ажлаа хийдэг байсан бол одоо төр засагтай хамтарч ажиллах боломж бүрдлээ”

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Далай-Эрдэнэ: -Би уран бүтээлч, зураач хүн. Урьд нь модон ваар, аяны ус халаагч гэх мэт олон бүтээгдэхүүн гаргаад патент гаргуулж байсан. Өнгөрсөн жилээс арьсан эдлэлийн шинэ брэнд гаргасан. Нээлтээ хийхийн өмнө Хятад хилээ хааж, материал хомсодсоноос нээлтээ хийгээгүй. Өнөөдрийн зөвлөгөөний хувьд өмнө нь бид хувиараа өөрсдөө ажлаа хийгээд явдаг байсан бол одоо төр засагтай хамтарч, уялдаа холбоотой ажиллах боломж бүрдлээ гэж ойлголоо.

Р.Отгонлхам: Ажиллах хүч хамгийн чухал нь

“Ринчин Есүй” брэндийг үүсгэн байгуулагч Р.Отгонлхам: -Бидний үйл ажиллагаа дотооддоо байсан бол шинээр хийж байгаа зүйлс маань олон улсын зах зээл дээр гарах боломжуудыг судалж байна. Үүнд төрөөс хамтарч, дэмжиж оролцоно гэж ойлголоо. Маш их баяртай байна. Зөвлөгөөн, уулзалтыг илүү олон удаа хийснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар нэгдэж, олон улсад гарах боломж гэж харлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв асуудлуудыг маш сайн судалсан байна. Тиймээс үүний дагуу шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Манайх оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж Лондон, Токио хотод танилцуулсан. Гэхдээ манайх хүний нөөцийн асуудлаас болоод нэг сард гаргах бүтээгдэхүүнээ гаргаж дийлэхгүй байна. Ажиллах хүч хамгийн чухал нь юм.

Б.Эрдэнэбат: Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээх өв тээгч байхыг эрмэлздэг

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Эрдэнэбат:  -Би өөрөө соёлын өв тээгч буюу морь харваа гэх спортын өв уламжлалыг дэлхийд таниулж байгаа тамирчин хүн. Өнөөдөр манай клубийн гишүүд хийсэн контент, гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлж оролцож байна. Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээхийг зорьж, өв тээгч байхыг эрмэлздэг. Нэгдсэн анхны том зөвлөгөөн болж, сууриа маш зөв тавьж байна гэж харлаа.

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах