• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яагаад барих шаардлагатай вэ?

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн нэгжийн Зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах болсон урьдач шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна вэ?
 
Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлага, цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цэвэр усны нөөцийг бий болгох, ашиглах үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулж ашиглалтад оруулах шаардлага тулгарч байна. Үүнд: 
1) Баруун бүсийн эрчим хүчний сүлжээн дэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ буюу 2008-2020 онд 8-10% өссөн үзүүлэлттэй; 
2) Бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 
3) Үндэсний татварын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих
4) Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72%-ийг ОХУ болон БНХАУ-аас импортоор өндөр үнээр авч байгаа;
5)  Баруун бүсийн эрчим хүчний системд жилд улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа зэрэг үндэслэлүүд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах нэн шаардлагатайг илтгэж байгаа юм. 
 
Төслийн ТЭЗҮ хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Энэ талаар тодруулбал?
 
1964-1965 онд хуучин ЗХУ-ын Цахилгаан шугам сүлжээ, зураг төслийн институтээс Ховд гол дээр барих усан цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ хийж, Шижигтийн хавцлын боомтыг урьдчилсан байдлаар тооцож хамгийн дээд өндөр нь 75 м, урт нь 300 м, суурилагдсан хүчин чадал нь 95 МВт гэж тогтоосон, 2008 онд Монгол улсын ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн захиалгаар “М-Си-Эс Интернэшнл” болон Японы Кюшу цахилгаан сүлжээ, Японы инженерийн зөвлөх компаниуд хамтарч хуучин судалгааны ажлын үр дүн, ЗХУ-ын хийсэн боомтын тооцоо, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг судалж дахин ТЭЗҮ хийсэн байна. 2018 оны эцсээр БНХАУ-ын “BIDR” компани энэ төслийн ТЭЗҮ-ийг дахин шинээр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх болсон. 2019 оны 3-р сараас 6-р сар хүртэл тус компанийн техникийн ажилтнууд газар дээр нь геологи, хайгуулын судалгаа хийж ажилласан ба 2019 оны 10-р сард ТЭЗҮ-ийн тайланг боловсруулж ЭХЯ-ны ШУТЗХ-аар хэлэлцүүлэн дэмжигдсэн. 
 
Бүтээн байгуулалтын ажлыг яагаад Ховд голын Шижигтийн хавцалд хийхээр болсон бэ?
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбай  нь Монгол улсын баруун хэсэгт орших Ховд аймгийн Ховд хотоос 120 км-ийн зайд  Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд оршдог. Ховд гол нь Алтай таван богдоос эх авч баруунаас зүүн тийш Баян Өлгий аймгийн Улаан-Хус, Сагсай, Өлгий аймгаар дайрч Баян Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Мянгад сумаар дамжин урсч Хар-Ус нуурт цутгана. Нийт урт нь 516 км, сав газрын талбай нь 60,200 км2 бүхий Ховд гол нь баруун Монголын хамгийн том дотооддоо урсгалтай Эх оронч гол юм.
 
Усан цахилгаан станц баригдсанаар Баруун бүсийн эрчим хүчний системд ямар үр ашигтай гэж харж байна вэ?
 
Монгол Улсын эрчим хүчний систем нь таван эрчим хүчний системээс бүрддэг бөгөөд үүнд Төвийн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастай эрчим хүчний системд хуваагддаг. 12 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Дөргөний УЦС нь Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлж хэрэглээний тодорхой хувийг ханган ажиллана. Баруун бүсийн эрчим хүчний систем нь Баян Өлгий, Ховд, Увс аймгуудын 42,898 хэрэглэгчдийг хангадаг, оргил ачаалал нь 35 МВт байдаг. Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэгцээний 30 орчим хувийг Дөргөний усан цахилгаан станц хангадаг ба жилд 45 сая кВт*цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Үлдсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ буюу 70 гаруй хувийг импортлодог. 2015-2018 оны хооронд Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 147 сая кВт*цаг, 150.3 сая кВт*цаг, 154.5 сая кВт*цаг, 163.2 сая кВт*цаг тус тус эзэлж, жилийн өсөлт нь өмнөх жилийнхээс 5%-6% байна. 
 
Шинэчилсэн ТЭЗҮ-гээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая кВт*цаг бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах, их ачаалалын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
 
УЦС ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд, ард иргэдэд эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
 
УЦС ашиглалтад орсноор хүрээлэн буй орчин, бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирч, Баруун бүсийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. УЦС нь усны нөөцийг бий болгож Баруун хязгаарын дэд бүтцийг хөгжүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, илүү их хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хангамжийг сайжруулах замаар орон нутагт ашигт малтмал, биологийн нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болно. Үүний зэрэгцээ усан цахилгаан станц барих, ашиглалтад оруулснаар бүс нутагт ажиллах хүчнийг татах бөгөөд боловсон хүчний урсгалыг нэмэгдүүлж бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ тэлж, орон нутгийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн хөгжилд сайн дэмжлэг болно. Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулах болно.
 
Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс усан цахилгаан станц хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?
 
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр нөхөн сэргээгдэж байдаг эрчим бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг. 2005- 2006 оны байдлаар Дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас, 1.3%-ийг нарны эрчим хүчнээс, үлдэх 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна. Сэргээгдэх эрчим хүч нь хүлэмжийн хийг бууруулах, бүс нутгийн сэргэлт, онцгой байдлын үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зэрэг давуу талтай.
 
Усан цахилгаан станц нь өндөр газраас нам дор газарт усыг унагах замаар турбинийг эргүүлж шууд холбогддог генератороор цахилгаан үйлдвэрлэдэг. Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авдаг. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний бараг 20, сэргээгдэх эрчим хүчний ойролцоогоор 88, 2008 онд дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байна. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 96 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий.  Манай улс “Эрчим хүчний тухай” хууль “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хууль, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтын дагуу эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд том болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах шаардлагатай юм.
 
Бүтээн байгуулалтын ажлыг хэзээ эхлэхээр төлөвлөж байна вэ?
 
2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын Power China-Power China Chengdu түншлэлтэй байгуулсан. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа ба барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны 4 сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 366 сая кВт*цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 271,5 сая ам.доллар. Үүний зэрэгцээ, цахилгаан станц ашиглалтад орсны дараа жил бүр их хэмжээний орлогын албан татвар төлнө. Энэ нь үндэсний санхүүгийн орлогыг үр дүнтэй нэмэгдүүлэх, улмаар оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ.УЦС барих нь тухайн бүс нутагт шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн урт хугацааны хөгжлийг бий болгож, ажил эрхлэх боломжийг тасралтгүй нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд түлхэц болно. Ажил эрхлэлт, хүн амын өсөлт нь зах зээлийн биржийн цар хүрээг өргөжүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт, ложистикийн урсгал, мэдээлэл солилцоо зэрэгт нөлөөлж, бүс нутгийн эдийн засгийг өргөжүүлэхэд нөлөөлж эдийн засгийн хөгжлийн хурдыг сайжруулна.
 
Дээрх дүгнэлтээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах нь чухал шаардлагатай юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
Коронавирусийн халдвараар 2225...
Д.Отгонжаргал дэлхийн медальт...

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яагаад барих шаардлагатай вэ?

Kuzmo 2021-10-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

8 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

9 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

9 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

9 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

23 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

23 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах