• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Сэржмятав: “Тэнгэр язгуур” дуулалт кино Алунгоо хатныг бүхий л талаас нь харуулна

Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид Алунгоо хатны тухай өгүүлэх “Тэнгэр язгуур” хэмээх дуулалт киног хийхээр болсон билээ. Тус киноны гол дүрийн жүжигчин, Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын театрын дарга, СТА Н.Сэржмятавтай ярилцлаа.

-Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын талаар танилцуулахгүй юу. Ямар түүхтэй вэ. Одоогоор ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Манай Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр 80 гаруй жилийн түүхтэй. Зах зээлийн хүнд үед хаалгаа бариагүй цөөхөн хэдэн  хөдөө орон нутгийн театруудын нэг. Одоогийн байдлаар 70 гаруй уран бүтээлч, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Театр маань Хөгжимт драмын театр гэдэг статусынхаа дагуу дэлхийн болон өөрийн орны сонгодог жүжгийг тавьдаг. Мөн урлагийн байгууллага учраас олон тоглолт зохион байгуулж ирсэн. Сонгодог болон ардын язгуур урлаг, тэр дундаа ястны урлагийг шингээсэн бүтээлийг урын сандаа оруулж, туурвидаг юм. Мэдээж Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс учраас гадаад, дотоодын жуулчид их очдог. Тэр утгаараа бид уран бүтээлдээ анхаарахгүй бол болдоггүй. Аль болох монголынхоо язгуур урлаг, Хөвсгөл аймгийнхаа үндэстэн ястны хэв маягийг уран бүтээлдээ шингээхийг зорьдог.

-Алунгоо эхийн тухай дуулалт киног хийх санаа хоёр, гурван жилийн өмнөөс төрсөн гэж сонссон юм байна.  Кино хийх санааг хэрхэн олж байв. Та өөрөө олов уу эсвэл театрынхаа уран бүтээлчидтэй ярилцаж шийдсэн үү?
-Би СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Анх Өвөрмонголд Алунгоо хатны тухай дуулалт тайзны жүжиг хийхээр болж, гол дүрд нь дуулж өгөөч гэсэн санал ирж байлаа. Түүнээс хойш Монголдоо дуулалт кино хийе гэж бодох болсон.  Уг гарал талаасаа Алунгоо хатныг Оросын Буриадууд ч гэсэн өөрсөддөө хамаатуулж үзэх нь бий. Ер нь  морин хуур,  хөөмий шиг соёлын үнэт өвөө  улс орнууд булаацалдах тохиолдол их гардаг юм билээ. 

Алунгоо хатан манай Чандмань-Өндөр сумын Аригийн голын эрэгт мэндэлсэн хатан.  Тиймээс Оросын Буриад болон Өвөрмонголчууд өөрсөддөө хамаатуулах болсон учир энэ түүхэн хүнийг  яаралтай урлагаар дамжуулан  хойч үедээ таниулж үлдээх нь зүйн хэрэг юм байна гэж бодсон.  Монгол улсын өнөөгийн байдал ч энэ киног хийхэд нөлөөлсөн. Бүтээлээрээ дамжуулан эвтэй байхын сургаалийг үр хойчдоо, ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэдэг санааг уран сайхны зөвлөлтэйгөө ярилцаж олж байлаа.

Гурван жилийн өмнө бид Улаанбаатарт зургаан ястныхаа урлагаас бүтсэн “Удган тэнгэрийн дуудлага” гэдэг концертыг хийсэн юм.  Түүний дараа томоохон хэмжээний уран бүтээл хийхээр төлөвлөж байгаад энэхүү дуулалт киног хийхээр болсон. Энэ хүрээнд олон түүх судлаач, зохиолч нартай уулзсан. Алунгоо хатны хийсэн гавьяа нь өндөр мөртлөө “Монголын нууц товчоо”-нд товчхон гурав, дөрөвхөн өгүүлбэр байдаг. Цаашлаад Чингис хааны эмэг ээж шүү дээ. Тэгэхээр эвийн сургаалийг тунхагласан агуу хатны тухай бүтээлгүй  байж болохгүй юм байна гэдгийг бид олж харсан. Тиймээс энэ бүтээлийг яаралтай хийхээр шийдсэн. Мөн дахин нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ бүтээлээрээ дамжуулан Монголчууд тэнгэр язгуурт хүн юм гэдгийг ойлгуулахыг хүссэн.

-Кино урлагийн маш олон төрөл, жанр байна шүү дээ. Яагаад заавал дуулалт кино хийхээр болсон бэ?
-Монголд анх удаа дуулалт кино гэдэг төрлийг энэ бүтээлээрээ оруулж ирж байна. Нэгдүгээрт, уран сайхны кино хэлбэрээр хүргэж болох байсан. Гэхдээ тийм кино их шүү дээ. Хоёрдугаарт, агуу эмэгтэй хүн гэдэг утгаар нь дуулалт төрлийг сонгосон. Учир нь дуу гэдэг бол өөрөө маш их агуу зүйл. Сүүлийн үед дуугаар дамжуулж хүний оюун сэтгэхүйд нөлөөлдөг болж. Дууны үгэнд нэг ч худал зүйл байдаггүй. Дуу бол өөрөө агуу урлаг. Дуулалт, хэл ярианы өгүүлэл гэдэг агуу зүйл. Тэгэхээр тэр хоёрын хослолыг мэдрүүлсэн цогц хэлбэрээр хийе гэсэн юм.

-Гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгосон бэ. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчдээс сонгосон уу?
-Ер нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид тоглож байгаа. Энэ бүтээл өөрөө дуурийн бүтээл учраас дууллууд нь ари, ареосто гээд дуурь ямар хэлбэртэй байдаг тийм л байгаа. Гэхдээ Монголын түүх учраас сонсох ая дангийн хувьд Монгол хүнд ойрхон уламжлалт хэв шинжийг шингээсэн. Энгийнээр тайлбарлавал их монголжуу аялгуунууд гарсан. Тухайлбал, Добу мэргэнд гэхэд СТА, Амарсайхан, Дува сохорт Төрмөнх тоглосон.

Ер нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид тоглосон гэж ойлгож болно. Хүмүүс яагаад заавал хөдөө орон нутгийн жүжигчид тоглосон юм бэ гэж гайхаж магадгүй. Бид нэг зүйлийг илэрхийлэхийг хүссэн. Сүүлийн үед хөдөө орон нутгийн театрт мэргэжлийн уран бүтээлчид ажилладаг болсон. 100 хувь мэргэжлийн сургууль төгссөн, авьяаслаг уран бүтээлчид бий. Хангалттай нөөц байгаа учраас дангаараа хийнэ гэж шийдсэн.

Гаднаас ямар нэгэн уран бүтээлч авахыг хүсээгүй. Уран бүтээл хийж байх явцад Өвөрмонголоос санхүүжилтийг нь гаргаад дүр авч тоглоё гэсэн санал ирж байсан. Гэвч бид хүлээж аваагүй. Энэ бол цэвэр монгол язгуурын бүтээл байх ёстой гэдэг утгаар монгол жүжигчдийг тоглуулж байгаа.

-Алунгоо хатны дүрийг та бүтээнэ гэлээ. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг. Та өөрөө сайн ээж, бас дуурийн дуулаач хүн. Тиймээс энэ дүрийг гаргахад дөхөм байгаа болов уу?
-Таван жилийн өмнө Төрийн Соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар багш маань Хөвсгөлд ирж зургаан ястны концерт тавьсан юм. Тэр үед би Алунгоо хатны бүжгийг бүжиглэж байлаа. Таван хүүхэдтэй хамт бүжиглэдэг. Алунгоо хатны дүрд анх орсон минь тэр. Тэр бол язгуур концертын нэг хэсэг байгаа юм. Мөн манай нутагт Алунгоо эхийн сургааль баяр гэж болдог.  Энэхүү баярыг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Тэр наадамд оюутан байхаасаа эхлээд олон удаа оролцож байлаа. Уран бүтээлчийн хувьд тэр хүний дүрийг жижиг,  жижиг гаргаж байсны хувьд мэдлэг, мэдээлэлтэй байсан. Өнөөдөр энэ маань  жинхэнэ урлагийн сайхан бүтээл болж гарах цаг иржээ.

-Алунгоо хатан үр хүүхэдтэй эв, эетэй байхыг сургасан гэдгийг бид бүгд мэднэ. Энэ уран бүтээл бүхэл бүтэн хүний амьдралыг өгүүлнэ шүү дээ. Алунгоо хатныг хувь хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь гаргасан хэсэг бий юу?
-Алунгоо хатны 16 настай үеэс эхлээд 60 нас хүртэлх амьдралыг харуулж байгаа. Мэдээж тэр хугацаанд хүний амьдралд олон зүйл тохиолдоно. Алунгоо хатан бол зүгээр нэг эвтэй байгаараа хүүхдүүдээ гээд хэлсэн хүн биш л дээ. Эмэгтэй туулдаг л замыг туулж, ээж болж, эх болсон. Добу мэргэн нас барсны дараа өнчин нялх хүүхдүүдтэйгээ үлддэг. Хүүхдүүдээ хулганы махаар хүртэл тэжээдэг. Энэ үе нь хүртэл кинон дээр гарна. Ганцхан эвийн сургаалаас гадна Монгол эмэгтэй хүний уужим ухаан, хөдөлмөр, дайчин байдлыг харуулахыг зорьсон. Зарим түүх сударт, Алунгоо эхийг их удган хүн байсан гэж үздэг. Дотоод мэдрэмж өндөртэй эмэгтэй байсан гэдэг. Тэр талаас нь бас гаргасан. Монгол хатдын дотроос хамгийн оргил нь буюу эвийн ухааныг тунхагласан. Эвтэй байвал энэ хорвоод хэн ч гэсэн хүчтэй шүү гэдэг сургаалыг хэлсэн учраас бид тэрийг нь онцолж гаргахыг хүссэн

-Уран бүтээлч хүн дуулах дуу, гаргах дүрдээ сэтгэлээсээ ордог. Тэр хүний талаар мэдэрч тоглодог. Таны хувьд Алунгоо хатан ямар эмэгтэй вэ?
-Маш ухаалаг, баатарлаг эмэгтэй. Дүрийн хувьд судалгаа хийсэн. Хүн судлаач гэж байдаг шүү дээ. Тийм хүн намайг дүр төрхийн хувьд ч гэсэн тохирсон гэж үзсэн. Алунгоо хатныг нэг судар дээр өндөр хамартай, шаравтар царайтай гэж бичсэн байдаг юм билээ. Тэгэхээр найруулагч болон бусад хүмүүс дүрийг харж сонгосон байх аа. Түүнээс би тоглоё гэсэн зүйл байхгүй. Сонгогдсондоо баяртай байна.

-Кино уран бүтээл хэдэн хувьтай явж байна вэ?
-Киноны ажил 50 хувьтай байна. Одоогийн байдлаар бүх дууны хөгжим, бичлэг дууссан. Одоо зураг авалтдаа гарна. Зураг авалт, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд буюу далайн эрэг дээр, Хэнтий аймгийн Дадал сум, Улаанбаатар хотод болно. Ер нь олон улсын хэмжээнд Монгол хатан, Монгол эмэгтэй ингэж тунхагласан гэдгийг үзүүлэхийг зорьж байна. Тиймээс олон улсын кино наадамд оролцоно.

-Киноны санхүүжилт хаанаас гарч байгаа вэ?
-Манай Хөвсгөл аймгийн сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүтэж байна. Ер нь уран бүтээлчид бор зүрхээрээ уран бүтээлээ туурвиж байдаг. Өмнө нь манай театр харьяа яамтай байхад хоёр ч уран бүтээлийг туурвиж байлаа. Одоо хариуцсан  яамгүй болсон. Аймгийн орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Гэхдээ  Хөгжимт драмын театрт  санхүүжилт олгодоггүй юм. Үүнд жаахан анхаараасай гэж уран бүтээлч хүнийхээ хувьд бодож явдаг даа.

-Кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Энэ оны арваннэгдүгээр сард гарах байх.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
Шинэ үе - ОЮУТАН ЦЭРЭГ
“Мангасыг хөөсөн нь” номын...

Н.Сэржмятав: “Тэнгэр язгуур” дуулалт кино Алунгоо хатныг бүхий л талаас нь харуулна

Батзаяа 2016-09-09

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

3 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

4 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

4 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах