• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Их сургуулиуд төлбөрөөр “барьцаалахгүй” гэсэн чиглэл хэрэгжсэн үү

Ирэх сарын 13-наас манай улсын 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан танхимаар хичээллэж эхэлнэ.Халдварын тархалтын улмаас цахим сургалтад шилжсэн хугацаанд хамгийн их хэл ам дагуулсан нь их, дээд сургууль юм.Нэг талаас оюутнууд цахим хичээл чанаргүй, хүртээмжгүй байгааг шүүмжлэн төлбөрөө бууруулахыг шаардсан. Нөгөө талаас сургуулийн захиргаа цахим сургалт багш нараас илүү их цаг, бүтээмж шаардаж байгаа тул төлбөрийг бууруулахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин БШУЯ-наас оюутнуудын 80-аас дээш хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байна гэж мэдэгдсэн төдийгүй төлбөрөө бууруулах асуудлыг сургуулиуд дотоод журмаараа шийдвэрлэ хэмээн асуудлыг өөрсдөөсөө түлхсэн байдаг.

Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй

Шинэ хичээлийн жил эхэлж гэж байгаатай холбогдуулан сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй, төлбөрийг хуваан авах чиглэл өгснөө зарласан. Тодруулбал,Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-нд  дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. COVID-19-ийн хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал БШУЯ-нд гомдол гаргаж болно. Энэ журмыг зөрчиж байгаа өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцно. СУИС-ийн тухайд нэгдүгээр курсийн 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна” гэж ярьсан билээ.

МУБИС: Нэг кредит 78 мянгаас 94 мянга болж нэмэгдсэн

Гэтэл зарим улсын их сургуулийн кредитийн төлбөр нэмэгдсэн төдийгүй, хувааж төлөх боломжийг суралцагчдад олгоогүй байна. Энэ талаар МУБИС-ийн оюутан Г.Сэлэнгэ “Бүтэн хоёр жилийн турш танхимаар хичээл ороогүй байтал сургалтын төлбөрийн нэг кредит хамгийн дээд тал нь 86 мянга байсан бол энэ жил 96 мянга болсон байна. Яагаад гэхээр “Цахим сургалт илүү их зардал шаардаж байна.Кредитийн үнэ яагаад нэмэгдсэнийг бид мэдэхгүй. Одоогоор мэдээлэл ирээгүй” гэсэн хариулт өгсөн. Өмнө нь судлаад дүнгээ гаргачихсан хичээлийн нэмэлт кредитийн төлбөр вэбэд нэмэгдэж, төлөхгүй бол сонголт нээгддэггүй” гэлээ. Мөн тус сургуулийн оюутан Т.Манлай “Нэг кредитийн төлбөр 78 мянгаас 86, 94 мянга болж нэмэгдсэн. Ингэснээр төлбөр 400-450 мянгаар нэмэгдэж байгаа юм. Харин төлбөрөө хувааж төлж болж байгаа” гэв.

Харин сургуулийн захиргаанаас “Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалтын төлбөр  сүүлийн  гурван жил нэмэгдээгүй. 2021-2022 оны хичээлийн жилд нэг кредит нь багадаа 78 мянга төгрөг байгаа. Оюутан дунжаар 30 кредит судлах ёстой бөгөөд сургалтын төлбөрийн дундаж нь 2340000 төгрөг байна. Мөн дотуур байрны төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй 450 мянган төгрөг”  гэв.

Энэ талаар МУБИС-ийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоожоос тодруулахад “Манай сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй.Мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд 3-4 төрлийн шатлалтай байдаг. Жишээлбэл, олон суралцагчтай ордог хичээл арай хямд байхад химийн бодис урвал хэрэглэдэг хичээлүүд нь өөр үнэтэй байдаг. Сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө нэмээгүй. Манай сургууль энэ жил 3000 орчим оюутан шинээр элсүүлэхээр төлөвлөсөн” гэж ярилаа.

АШУҮИС: Наймдугаар сарын 24-ний дотор төлбөрөө 100 хувь төлөхгүй бол хичээл сонголт хийлгэхгүй

АШУҮИС-ийн тухайд нэгдүгээр курсийн оюутан хүний их эмч, шүдний их эмч, био-анагаах судлаач, эм зүйч, хүүхдийн эмчээр сурах бол 35 кредит судлах бөгөөд 4116350 мянга, уламжлалт анагаахын сувилагчаар суралцвал 37 кредит судлах бөгөөд 1.5 сая төгрөг төлөх юм байна.

АШУҮИС-ийн шинэ элсэгч О.Үүрцайх “АШУҮИС наймдугаар сарын 24-ний дотор төлбөрөө 100 хувь төлөхгүй бол хичээл сонголт хийлгэхгүй гэсэн утга бүхий мэдээлэл гаргаж, төлбөрөө 100 хувь авсан. Их хэмжээний зээл авч дөрвөн сая гаруй төгрөг төлтөл дараа нь нэгдүгээр курсийн оюутнууд төлбөрөө хувааж төлөх хүсэлт гаргаж болно гэсэн мэдээллийг энэ сарын 28-нд өгсөн. Энэ талаар яаманд гомдол гаргана” гэв.Харин иргэн С.Болор “Манай дүү АШУҮИС-д элсэлтээ баталгаажуулахын тулд жилийн төлбөр 4116000  мянган төгрөг төлөх ёстой гэсэн. Элсэлт нь наймдугаар сарын 27-ны 18:00 цагт эхэлсэн. Гэтэл 29-ний 20:00 цагаас өмнө төлбөрөө бүрэн төлөхгүй бол сургуульгүй үлдэнэ гэсэн. Мөн төлбөрийг  хуваан төлөх боломжгүй гэсэн. Амралтын хоёр өдрөөр яаж эцэг эхчүүд дөрвөн сая гаруй төгрөг олох юм бэ.Энэ нь хүүхдүүдийг оноогоор нь биш мөнгөөр нь оруулж байгаа ийм л дүр зураг харагдаж байна.

МУИС: 2018 онд Удирдах зөвлөлийн тогтоосон сургалтын төлбөр нэмэгдээгүй

Харин МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС төлбөрөө нэмээгүй байна.МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн “Манай сургуулийн 2018 онд Удирдах зөвлөлийн тогтоосон сургалтын төлбөр нэмэгдээгүй.Нэгдүгээр курсийн оюутнуудын Ерөнхий суурь хичээл адилхан, нэг кредит нь  98600 төгрөг байдаг.Мэргэжлийн хичээлүүд нь бүрэлдэхүүн сургуулиасаа хамаараад ялгаатай.Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй” гэв. Тухайлбал, оюутан 30 багц хичээл сонговол 2958000 мянган төгрөг төлөх юм. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 103500, Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120800, Хууль зүйн сургуулийн нэг кредит 111 мянга, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн нэг кредит 115 мянга төгрөг байна.

Мөн тус сургуулийн тухайд  суралцагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээлээ баталгаажуулахаар зохицуулжээ. Үлдэгдэл төлбөрийг хичээл баталгаажуулалт хийснээс хойш хоёр сарын дотор төлнө. Хэрэв тогтоосон хугацаанд үлдэгдэл сургалтын төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд сонгосон хичээл цуцлагдах юм байна. 

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 88800 төгрөг юм. Энэ талаар ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ “Манай сургуулийн төлбөр цахим сургалтад шилжсэнтэй холбоотойгоор нэмэгдээгүй. Өнгөрсөн жил манай сургалтын төлбөр бакалаврын түвшинд нэг кредит нь 80-90 мянга байсан. Хамгийн бага кредит нь 79300, хамгийн их нь 90800 төгрөгийн дүнтэй байна. Энэ төлбөр энэ жил нэмэгдээгүй” гэв.

Хөдөө аж ахуйн их сургуулийн төлбөр 2021-2022 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэ дунджаар 89 мянган төгрөг. Судлах кредит нь 30-36 бөгөөд дундаж сургалтын төлбөр нь 3.2 сая төгрөг гэдгийг Санхүүгийн албанаас нь мэдээлэв.  Энэ тухай ХААИС-ийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч Т.Хэрүүга “Энэ хичээлийн жилд нэг ч их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй. Манай сургуулийн хувьд ч төлбөрөө нэмээгүй” гэсэн юм.Мөн Санхүү эдийн засгийн их сургууль сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдгийг элсэлтийн комиссоос мэдээлэв.Харин хувийн сургуулиас ИЗОУИС, Этүгэн их сургууль төлбөрөө нэмсэн гэж оюутнууд бидэнд мэдээлэв.Ийн Л.Энх-Амгалан сайдын их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй, хоёр хуваан авна гэсэн “чиглэл” бодит байдал дээр хэрэгжсэн үү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.31 МЯГМАР № 170 (6647)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
ХУРААХ
АНУ: Дельта хувилбар хүмүүсийн...
Гарааш буулгасан газарт ногоон...

Их сургуулиуд төлбөрөөр “барьцаалахгүй” гэсэн чиглэл хэрэгжсэн үү

ДОЛЖИНЖАВ 2021-08-31

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
20 минутын өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

23 минутын өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа

24 минутын өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

25 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

28 минутын өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

33 минутын өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

36 минутын өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

38 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах