• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд тусгаарлах байр, хоол ундаа голдог. Мөн тусгаарлалтад байхдаа зодолдож, амралтын газар, зочид буудлын эд хогшлыг эвдэх зөрчил их гарч байгааг УОК-ын Шуурхай штабаас удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл уржигдар Сиатл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр ирсэн иргэд тусгаарлах байрыг голж эсэргүүцсэнээс тусгайгийнхан очиж хүчээр байрлуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяраас тодрууллаа.

-Сиатл -Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр ирсэн залуус эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг “White house”-д буулгана гэж төлбөрийг нь авчихаад  интернэт, халуун усгүй газар аваачсан гэсэн мэдээлэл өглөө?

-Гадаадад гацсан иргэдээ татан авчрахад хүндрэлтэй байгаа зүйл нь тусгаарлах байрны хүчин чадал юм. Тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлэхийн тулд бүхий л боломжийг эрэлхийлж байна. Үүний үндсэн дээр Цонжинболдогоос цааш зургаан километрт байрлах  “Тулгат” амралтын газрыг өнгөрсөн наймдугаар сард ажлын хэсэг сонгосон. Тус амралтын газар нь хэрэглээний усанд холбогдсон, есөн байшинтай. Халуун ус, ариун цэврийн өрөө, угаалтууртай. Шалны халаалттай. Тохилог цэвэрхэн байшин. Наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултанаас ирсэн есөн гэр бүлийн өндөр настай иргэдийг хүлээн авч “Тулгат” амралтын газарт  тусгаарлах үед хотоос хол газар хөгшид хүүхдүүдийг, хотын төвд тансаг буудалд залуучуудыг тусгаарлаж байна хэмээн  голж, байрлахаас татгалзсан. Иргэдийн тавьсан шаардлагын дагуу зөвшөөрөөд байрлачихсан хүмүүсийг үүрээр босгож дахиад өөр газар руу шилжүүлэх жишээтэй.

Мөн Сиатл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн залуучуудыг “Тулгат” амралтын газар хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэтэл интернэт, утасны сүлжээ муу, усанд орох боломжгүй гэсэн шалтгаан хэлж, тээвэрлэж очсон автобуснаас буухгүй эсэргүүцсэн. Хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн алба хаагч, тусгаарлах байранд ажиллаж буй эмч нарын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байсан учраас Төв аймгийн цагдаагийн газраас эрх бүхий албан тушаалтан томилж ажиллуулсан. Ер нь тусгаарлалтын аль ч буудал иргэдийг өндөр хурдны интернэтээр хангах боломжгүй учраас тусгаарлалтад байгаа хүмүүс гар утасны дата ашиглаж байна.

Эдгээр залуучууд дунд яг хэд нь  оюутан бэ гэдгийг дахиж нарийн судална. Тэднийг “White house” зочид буудалд тусгаарлана гэж хуурч, “Тулгат” амралтад хуваарилсан юм байхгүй. Есдүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яамнаас гаргасан зорчигчдын нэрийг хүлээн авч, төлөвлөсөн тусгаарлах байруудад хуваарилан урьдчилан хүргүүлсэн. Эсэргүүцэл зарласан залуусыг хүчээр “Энхсаран” сувиллын газар шилжүүлэн байршуулсан гэдэг ч худлаа. Тэдэнтэй  зөвлөлдөж зөвшөөрсний дагуу “Энхсаран” сувилалд шилжүүлсэн. Энэ үйлдлээс болж тусгаарлах байр төлөвлөсөн хуваарийн дагуу иргэдээ хүлээж авах боломжгүй бол дахиад тусгаарлах байр бэлтгэх шаардлагатай болж байна. Үнэндээ оюутнуудын эсэргүүцэл бол шалтаг биш шалтгаан шиг харагдаж байна.

-“Тулгат” амралтын газар интернэт, халуун ус байхгүй гэсэн үг үү?

-“Тулгат” амралтын газар нь гэр интернэт болон гар утсаараа интернэтэд холбогдох бүрэн боломжтой. Шалны халаалттай. Халуун устай. Шүршүүр байрнаас тусдаа учраас хуваарийн дагуу орно. Есхөн байшингийн хүн ариутгал халдваргүйтгэл хийлгээд ээлжлээд шүршүүрт орж болно. Өдөр болгон усанд орсон ч  болно. Харин ч агаарт гарах давуу талтай. Өмнө нь байсан хүмүүс сэтгэл хангалуун байсан. Нэг байранд дор хаяж 40-50 хүн бий. Бүгд гар утасны датагаа ашиглаж байгаа.

-Оюутнууд дээр тусгайгийнхан очиж утсыг нь хурааж авсан гэсэн?

-“Тулгат” амралтад ажиллаж байгаа эмчээр дамжуулан тус сувилалд шилжүүлэх талаар мэдэгдэж, иргэд зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн. Мөн  Төв аймгийн цагдаагийн дарга “Тулгат” амралтын газарт очиж, иргэдэд шаардлага тавьж, тайлбар өгсөн. Цагдаагийн дарга  тэдгээр хүмүүстэй уулзвал ойрын хавьталд тооцогдон, 21 хоног тусгаарлалтад орох учраас холын зайнаас чанга яригчаараа ярьж шаардлага тавьсан. Тусгаарлах байранд зөвхөн халдвар хамгааллын хувцас өмссөн эмч, онцгойгийн ажилтан хоёр л тэдэнтэй харилцах эрхтэй.Тусгай хүчин очиж хүмүүсийн гар утсыг хураасан явдал байхгүй. 

-Ер нь тусгаарлах байрыг хэрхэн сонгодог, нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Нийт 63 тусгаарлах байр ажиллаж байна. УОК-ын Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, онцгой, цагдаа зэрэг бүх төрлийн мэргэжлийн байгууллагуудаас очиж тусгаарлах байрны нөхцөл байдалтай танилцаж, ДЭМБ болон ЭМЯ-наас тавьсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг үзээд сонгодог. Ямар нэгэн албан тушаалтны буудлыг ашиг орлоготой болгож байгаа асуудал огт байхгүй гэдгийг хэлмээр байна.

Гадаадаас олон иргэнээ татан авч буй энэ нөхцөлд иргэд байрлах буудлаа сонгох боломжгүй. Учир нь эхний ээлжийн хүмүүсийг 21 хоног тусгаарлалтад авч гаргаад, дараагийн хүмүүсийг оруулах зэргээр цаг үед нь зохицуулалт хийгээд ажиллаж байна. Гэтэл иргэдээс энэ тусгаарлах байранд орохгүй, урьдын хүмүүс ингэж ярьж байсан, тийм байсан зэрэг асуудлууд үүсгэдэг. Энэ нь төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна.

-Зарим тусгаарлах байр гэрээгээ цуцалж байна гэсэн. Одоогоор хэдэн тусгаарлах байр иргэдийг хүлээж авахаас татгалзаад байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах үүднээс 14-20 хоногоор, мөн тодорхойгүй хугацаагаар тусгаарлалтын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан зочид буудлууд бий. Мөн зочид буудлын ажилчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх учраас тусгаарлалтад 21 хоног  орж чадахгүй гээд үйл ажиллагаагаа зогсоож байгаа газрууд ч байгаа.

-Тусгаарлагдсан иргэд өдрийн хоолны цагаар хаалган дээрээ гарч, гадаадаас иргэдээ хурдан татах ажлыг эрчимжүүлэх шаардлага тавьж, эсэргүүцлийн суулт хийхээ мэдэгдсэн. Энэ тохиолдолд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх үү?

- “Амар” зочид буудалд ажиллаж байгаа менежер болон ажилчдаас нь мэдээлэл авсан. Гадаадад гацсан иргэдээ татаж авах ажиллагааг эрчимжүүлэх талаар шаардлага тавих гэж байгаа бол 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад, үгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Харин өрөөнийхөө үүдэнд суулт зарлана гэдэг нь халдвар хамгааллын журам зөрчиж байгаа хэлбэр. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдолд тусгаарлалтаас гарсных нь дараа Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.4 БААСАН № 171 (6396)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна
Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр
Өдөртөө 21-23 градус дулаан байна
Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Кино, театр
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Сонгууль
  • •Засгийн газар
  • •Сурвалжлага
  • •Хөлбөмбөг
  • •Олимпизм
  • •Бөхийн төрлүүд
  • •Намууд
ХУРААХ
Ануноби цаг дуусах мөчид холын...
БНСУ хорио цээрийн дэглэм...

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

2020-09-04

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна
Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр
Өдөртөө 21-23 градус дулаан байна
Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Яннис Адетокумбо гэмтсэн ч, Милоуки Багс цувралыг хожиж ойртууллаа

3 цагийн өмнө өмнө

Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ

3 цагийн өмнө өмнө

Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна

3 цагийн өмнө өмнө

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

3 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 градус дулаан байна

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 5 үзүүлбэр (20-09-06)

21 цагийн өмнө өмнө

Дэнвер Наггетс хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

1 өдрийн өмнө өмнө

Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 17-19 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дарь-Эхийн зам нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс баг цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

2 өдрийн өмнө өмнө

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 102 ДУГААР БАЙРАНД ЖАГСДАГ

2 өдрийн өмнө өмнө

О.Пүрэвбаатар чөлөөтийн шигшээ багт зөвлөнө

2 өдрийн өмнө өмнө

Тагнуулын байгууллагаас "TeamViewer"-ээ шинэчлэхийг анхаарууллаа

2 өдрийн өмнө өмнө

Жимми Батлер 4-р үед 17 оноог авч, цувралыг 3-0 болголоо

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

“Эх орон надаас эхэлнэ” уралдааны шилдэг оролцогчдыг урамшууллаа

2 өдрийн өмнө өмнө

ФИБА 3х3 Европын их дуулга эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (20-09-04)

2 өдрийн өмнө өмнө

Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг энэ сарын 28-наас олгоно

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2 өдрийн өмнө өмнө

10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

2020-09-04 өмнө

Хүрэн баавгайн арьс, савар хадгалж байсныг илрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2020-09-01 өмнө

Дуучин Леди Гага дахиад олныг шуугиулав

2020-09-02 өмнө

Манай шигшээ хэсгээсээ гарлаа

2020-09-03 өмнө

"Улаанбаатар ММС Энержи" баг Дэлхийн хамгийн шилдгүүдийн тоонд анх удаагаа орж ирлээ

2020-08-31 өмнө

Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна

2020-09-04 өмнө

Ануноби цаг дуусах мөчид холын зайн шидэлтээ амжилттай болгосноор цувралыг 2-1 болгож ойртууллаа

2020-08-31 өмнө

Жамал Муррэй 50 оноог авч цувралд 7 дахь тоглолтыг гаргалаа

2020-09-02 өмнө

Бостон Селтикс цувралыг 2-0 болголоо

2020-08-31 өмнө

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

2020-08-31 өмнө

Телевизээр гарах хичээлийн хуваарь

2020-09-02 өмнө

Дэнвер Наггетс долоо дахь тоглолт хожиж, хагас шигшээд үлдлээ

2020-09-03 өмнө

Жеймс Харден сүүлийн мөчид хаалтыг хийснээр, хагас шигшээд шалгарлаа

2020-09-03 өмнө

Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

2020-09-01 өмнө

Б.Долгорсүрэн дасгалжуулагчтай Хангарьд спорт хороо аваргаллаа

2020-08-31 өмнө

“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

2020-09-02 өмнө

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж хичээдэг

2020-09-01 өмнө

Лионел Месси Барселона багаа орхих уу?

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

2020-09-03 өмнө

Манай 3х3 залуус шилдэг 8-д бичигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2020-09-01 өмнө

Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!

2020-09-04 өмнө

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

2020-09-04 өмнө

Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна

2020-09-01 өмнө

Оклахома Сити Тандер баг хожил байгуулснаар цуврал долоон тоглолтод шийдэгдэхээр боллоо

2020-09-01 өмнө

3 настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг шуурхай илрүүллээ

2020-09-01 өмнө

“Лобби”-чин 76

2020-09-02 өмнө

Б.Наминчимэд: Өмнөд монголчууд хэл бичгээ хаалгачихвал, Монгол гэх соёлын далайд цутгах том гол ширгэнэ

2020-08-31 өмнө

Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө

2020-09-03 өмнө

Д.Гонгор: Ю.Цэдэнбалын хар, цагааныг түүх шүүнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах