• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгч Х.Баттулга аа, надад танаас гуйх юм алга, ард түмэндээ л амь гуйя

Г.ЖАМЬЯН /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/
 
Хүн хутга бариад очиход төхөөрүүлэх гэж байгаа хонь ямар өрөвдмөөр байдаг билээ дээ. Нүд нь бүлтэлзээд, майлахчаан аядаад, яг л амь гуйж байгаа юм шиг. Монголчууд жил зургаан сар яг ийм байдлаар амьдарлаа. Хэзээ энэ тахал нь тусаад, хэн нь үхэх бол гэсэн байдлаар хоног, сарыг өнгөрөөж өнөөдрийг хүрсэн нь үнэн.
 
Энэ хар дарсан зүүднээс салгаж, хүн ардынхаа амийг найдвартай аврах ганц л газар байсан. Тэр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гурван гишүүн, гол нь энэ байгууллагыг толгойлж суугаа Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ хүнд бүх эрх мэдэл байсан. Гамшгийн үеийн онц байдал зарласан ч бүрэн эрх нь түүнд бий.
 
Гэтэл Монголын төрийг толгойлж суугаа энэ хүн даанч хариуцлагагүй хандаж, өнөөдөр 80 гаруй мянган иргэнийхээ эрүүл мэндийг хохироож, 400 шахам хүнийхээ амийг аварч чадсангүй. Монгол Улс цар тахлын өвчлөлөөр Азидаа тэргүүн байранд очиж үхэл минутаар хэмжигдэх боллоо. Цар тахлаар өвчлөгсдийн тоо хоногт 2000 давж, үхэл арав гаруй бүртгэгдэж, жирэмсэн эхчүүд хүүхдүүд олноороо нас  бараад байна. 
 
У.Хүрэлсүх “Зорилго минь биеллээ” гэсэн шиг таг чимээгүй алга боллоо. Би түүнд хандаж түрүүнд бичсэн учраас энэ удаа азная.
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч Х.Баттулгадаа голоо тасартал гомдож байна даа. Сангийн яамны шинэ, хуучин сайд нар төсвийн болон хандив тусламжийн олон их наяд төгрөгийг ард түмнээсээ нуучихаад сонгууль, баяр наадам хоёрт баруун солгойгүй цацаж байхад төрийн тэргүүний хувьд Х.Баттулга зангарагтайхан дуугарч болно доо. Тэгсэнгүй. Эрх баригчид одоо бүр оодорсон, юм болгонд “Минийх” гэсэн байдлаар хандах боллоо. Ард түмэн бол эрх тушаал нь хэвээрээ байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга руугаа л ширтэж байгаа. Гэтэл бидний итгэл хүлээлгэсэн хүний байгаа царай.
 
Сонгуулийн шоу болгож “Өрх болгонд нэг сая төгрөг тараая” гэж нэг хашгирсан. Үнэн сэтгэлээсээ, ядуу ард түмэндээ тусалъя гэж бодсон бол “Дундаас доош орлоготой” ч гэдэг юм уу “нэн ядуу” ч гэдэг юмуу зааг ялгаатай бодох байсан. Тэгэлгүй “бүх өрхөд” гэж байгаа юм. Сарын 50 сая төгрөгийн цалинтай “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Бадамсүрэн, Улаанчулуутын хог ухаж байгаа Долгорсүрэн хоёр адил байх нээ дээ. Үнэхээр ядарсан ард түмнээ бодсон бол энэ хоёр чинь өдөр шөнө шиг ялгаатай байгаа юм. Сонгуулийн шоу бол адилхан л даа.
 
Тэгсэн чинь гэв гэнэт Ерөнхийлөгч маань учир тухайгүй их одон медаль тараадаг байгаа. 16 мянган хүн шагнасны 11 мянга нь “Алдарт эх” гэнэ. Би шагнал өгч байгаа, авч байгаа хүмүүсийг буруутгэх гээгүй. Төрийн дээд шагнал олгох ёстой ганц хүн нь зарлиг гаргаж, гавьяа зүтгэлээ үнэлүүлж байгаа иргэдийн хувьд зүй ёсны хэрэг.
 
Надад эмзэглэх нэг л зүйл байгаа юм. Цаг үеэ олсон уу, ингэж зохион байгуулах нь зөв юмуу гэдэгт л бүх учир байгаа. Өмнө нь “шагналын хур” буудаг л байсан. Тэгэхдээ Ерөнхийлөгч нь цөөн хэдэн хүнд өөрөө гардуулаад, бусдыг нь аймаг хот, сум дүүргийн удирдлагууд цөөн цөөнөөр нь дуудаад хүртээчихдэг байлаа. Өнөө жил ийм их өвчин тахалтай үед Ерөнхийлөгч нь Төрийн ордондоо цуглуулаад заавал бүх хүний энгэр зааманд нь хүрч байж тараадаг нь ямар учиртай юм бол гэж би бодоод олохгүй л байна.
 
Д.Сүхбаатарын талбай бол олон хоног наадмын талбай шиг боллоо шүү дээ. Төрийн ордны гадаа асар майхан барьчихаад шинжилгээ авч байна ч гэх шиг. Нэг эх одон авахад л нөхөр, хүүхдүүд нь гээд таваас доошгүй хүн очдог юм байна. Аав ээж, ах дүү, найз нөхөд нь, зурагчин, сэтгүүлч гээд замаа алдсан юм байхаа. Юун амны маск, хоёр метрийн зай, үнсэж, үнэртэхгүй байх.
 
За яахав, Ерөнхийлөгч маань ч дээд зэргийн чанартай вакцин хийлгэчихсэн, тамирчин хүн юу алзав гэж...
 
Очиж гараас нь одон медаль авч байгаа хүнд өвчин тархахгүй гэх баталгаа байв уу.
 
Би энэ далимд нэг зүйлийг эрхэм дээдсийн сонорт хүргэмээр байна. Сүүлийн үед чинь “Овоо тахьдаггүй, одон медаль тараадаггүй Ерөнхийлөгч байна” гэж гарч ирээд л одон медалийг баруун, солгойгүй цацдаг болсон л доо.. Овоо тахилга ч замаа алдсан. Саяхан Ерөнхийлөгч маань оролцоод Баянхонгор нутгийн хайрханыг сүртэй тахьсан гэнэлээ. Нэг найз маань утастдаж байсан. “Наад Баттулга чинь өвчин тараачихаад явлаа” гэж. Зарим хүн “Шагнал уу, авлига уу” гэж бичсэн байна билээ.
 
Шинээр Ерөнхийлөгч гарч ирэх болгонд би одон медалийн шинэчлэлийн талаар сануулдаг байлаа. Хоёр л санаа. Нэг дэх нь үеэ өнгөрөөсөн энэ олон одон медалийг больё. Хоёр дахь нь цөөн хэдэн одон медалийг мөнгө дагадаг болгоё гэсэн санаа л даа. Нийгэм өөрчлөгдөөд өчнөөн жил болж байхад манайх л гэж нэр нь хүртэл хүнд ойлгогдохгүй “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гэхчлэн шагналуудтай.  Түүнийг нь Ерөнхийлөгч нар сонгууль, баяр наадмын өмнө авлигын журмаар тараадгаа больё гэж байгаа юм. Чингисийн, Д.Сүхбаатарын гэхчлэн хэдэн одонг эзнийг нь олж олгодог, 50-100 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагадаг болгоё гэж би санал тавьдаг, эрхэм дээдэс ч хүлээж авдаг л байсан юм.
 
Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн байхдаа шинэ одон медалийн скиз гаргуулаад дагалдах мөнгөн шагналтай нь УИХ-аар батлуулахад бэлэн болоод байсныг хэсэг бүлэг хүн эсэргүүцээд болиулчихсан гэдэг. Тэгээд л чимээ алдарсан даа. Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг гарч ирэхэд шинэчлэлийн хүн гарч ирлээ гэж яасан их баярлаж байсан гээч. Тэгсэн чинь тэвэр тэврээр одон медаль тараадаг, тэс өөр бодолтой хүн байсан санж. Одон медалийн энэ их хөлд дарагдсанаас хойш Монголын цар тахал ч салхины хурдаар явж байна. Энэ хурдаар явбал монголчууд бүгд өвчилж, надаас эхлээд өндөр настнууд нь бүгд төрөл арилжиж, хүчтэй вакцинаар дархлаажсан хүмүүс л гэр бүлийнхээ хамт үлдэх бололтой юм.
 
Х.Баттулгыг би өвчин тахалд ийм хайхрамжгүй хандах хүн гэж бодоогүй юм сан. Бусад орнууд өндөр настнаасаа эхлээд яаран вакцинжуулж байхад манай эрх баригчид тэртээ хойно сонгуулийн насны залуучуудаасаа эхлээд вакцинжуулж байлаа. Цар тахлаас сонгууль чухал байгаа нь энэ. Олон удаа шаардуулсны эцэст Оросын хүчтэй “Спутник” вакциныг 65-аас дээш насны ахмадуудад хийсэн боловч одоо хүртэл хоёр дахь тунг нь “мартчихаад” байгаа. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн лав л 60 мянган хүн өдөр болгон шаарддаг боловч олон удаа хойшлуулсаар оруулж ирсэнгүй. Оросын гэдгээр нь ялгаварлаж байгаа юм болов уу даа. Энэтхэг, Хятадын үнэгүй вакцинуудыг болохоор шаардаж хийлгүүлээд шанд нь 50 мянган төгрөг өгч байх юм. В.Путин вакцинаа харамлаад Монголыг “сүйрүүлчих” нь энэ үү. В.Путин бол “Бага буурай орнууд, тэр дундаа Монголдоо тусална. “Астразенека” вакцин бол 61 хувийн дархлаа тогтоодог. манай “Спутник” бол 91 хувийн дархлаа тогтоодог.  Манай вакцин чанартай сайн” гэж хэлээд, бичээд л байгаа шүү дээ. Тэгтэл эрх баригчид маань “Спутник”-ийг оруулж ирэх байтугай Гадаад харилцааны сайд эмэгтэй нь Москвад очиж хойшлуулчихаад ирсэн дам яриа байна. Энд л Ерөнхийлөгч Х.Баттулгадаа их найдвар тавьж хүлээж харж байлаа даа. Гадаад харилцааны сайдынхаа айлчлалын төлөвлөгөөний нэн түрүүнд “Спутник” вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх асуудлыг тохироод, ард түмнээ өвчлөл, үхлээс аврахад дорвитой хувь нэмэр оруулах байх гэсэн чинь өнөөх сайд маань “Ленин” клубын алга дарам газрын төлөө жаахан маргачихаад ирлээ л гэх юм. Оросын вакцин хүлээсэн өндөр настан, жирэмсэн эхчүүдээсээ ширвэгдсээр цөөрч байгаа юм биш үү. Уул нь манай Ерөнхийлөгч орос нөхөдтэйгөө аль ч талаараа учир зүйгээ ололцох л хүн дээ. Монголчууд мянга мянгаараа өвчилж нас барж байхад хойд хөршийнхөн маань хоёр гараа сунгах л ёстой юм сан. Хэнээс, юунаас болоод Оросын вакцинд ийм хойрго хандаж байгаа юм, мэдэхгүй дээ.
 
Ер нь анхнаасаа л ОХУ-ын нөхөдтэйгөө “Спутник”-ийн гэрээ хэлцэл хийж төлбөр тооцоог нь хийсэн бол Монгол Улс ганц ч хүний амьны гарз хохиролгүйгээр энэ гамшгийг даван туулах байсан гэж би боддог юм. Сангийн хоёр сайд вакцины мөнгийг хаана, юунд зарж, угааж байсныг АТГ-ынхан шалгаасай гэж боддог.
 
Одоо цар тахал Монгол даяар тарчихсан, хүрээгүй аймаг сум байхгүй боллоо. Эрх баригчид хаана нуугдсаныг бүү мэд. Эрдэмтдийн багийн гишүүн гэж нэг физикийн багш, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч залуу хоёр нь “Гараа угаа, зайгаа барь, маскаа зүү “ гэсэн гуравхан үгээр бидний тархийг угааж байгаа.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга аа, манай ард түмэн энэ хүнд үедээ “авралын бурхад” гэж У.Хүрэлсүх та хоёрыг л харж байгаа. Тэгтэл та хоёрын байгаа царайг. Явах хүнд Монгол хэрэггүй, Монголын ард түмэн үхнэ үү, сэхнэ үү хамаагүй гэсэн байдлаар хандаж байх юм. Би тантай уулзах гэж бараг л бүх зөвлөхөөр чинь хэлүүлсэн. Та нар хариу өгөөгүй. Би танаас юм гуйхгүй л дээ. Харин ард түмэндээ бол амь гуйна. “Амь гуйна” гэдэг маань ард түмнээ энэ үхэл зовлонгоос салгаж өгөөч гэсэн гуйлт. Нөгөө нь танаас зайлшгүй асуух нэг зүйл байгаа. Таны АНУ-д зочилсон явдлыг гадуур янз янзаар ярьж, бичиж байгаа. Гол нь таныг хувийн чанартай хоёр ажил амжуулсан гэх юм. Нэгд, шоронд нас барсан гавьяат хуульч Л.Бямбаагийн шүүгч хүүхэд гэр бүлийн хамт оргон гарч АНУ-ын хил дээр асар их валюттай саатуулагдаад байсныг та очиж АНУ-ын иргэд болгосон. Хоёрт, Зам тээврийн яаманд болсон аймагт аллагын ул мөрийг “баллуурдах” хэргийг дахин сөхөгдүүлэхгүйн тулд айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий прокуророо авч явсан. Ерөнхийлөгчийн албаа өгөөд, эднийхээ хойноос очих бэлтгэлээ хангасан... гэсэн яриа амнаас ам, чихнээс чих дамжиж байгаа л даа. Энэ тухай бас ард түмэндээ ялгаж салган хэлж өгөөч гэж гуйх гэсэн юм. Би түрүүчийн бичлэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, дэвших гэж хөөцөлдсөн хүмүүс, тэднийг харьяалсан нам эвслүүдийн бузар хуйвалдаан, тохироо, ард түмнийхээ амь амьдралд яаж хандаж байгаа талаар асар их баримтыг дэлгэж тавина гээд амлачихсан. Түүнийхээ хоёр дахийг толилуулж байгаа нь энэ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.17 ПҮРЭВ № 121 (6598)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
"Өлзий" төвөөс Авто плазагийн...
Ковид ба наадам

Ерөнхийлөгч Х.Баттулга аа, надад танаас гуйх юм алга, ард түмэндээ л амь гуйя

Kuzmo 2021-06-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

21 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

21 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

21 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

21 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

22 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах