• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ

Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай энэ долоо хоногт  хэлэлцээрийн ширээнд сууна. Хэлэлцээ хаалттай болох уу, нээлтэй байх уу гэсэн хүлээлт олон нийтэд байна. Албаны зарим эх сурвалж хэлэлцээ хийсний дараа хоёр тал албан ёсны мэдээлэл хийх болов уу гэв.

Хөрөнгө оруулагч талыг төлөөлж  “Рио Тинто” компанийн Зэсийн группийн ерөнхийлөгч Б.Болд  Монголд ирсэн. Тэрээр   14 хоногийн тусгаарлалтад  байсны дараа хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлэхдээ хэлэлцээрийн гол асуудал нь “харилцан ашигтай байх талаар ярилцана” гэсэн. Гэтэл  “Монгол Улс  Оюутолгойгоос  ногдол ашиг авахгүй, 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” гэсэн тооцооллыг “Рио Тинто” компанийнхан гаргаж   Монгол Улсыг сүрдүүлж байна гэсэн мэдээлэл бүх сувгаар цацагдчихаад байгаа. Тэгвэл Монголын талаас   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.Солонго “Хоёр талын хэлэлцээгээр Оюутолгойн төслийг зогсоох хүртэл асуудал хурцдахгүй болов уу” гэсэн ярилцлагыг хэвлэлд мөн  өгсөн. Үүнээс үзвэл хэлэлцээрийн оршил “Хожил хоёр тийшээ” гэсэн месежийг олон нийтэд өгөөд байна.  Гэхдээ хэлэлцээрийн шатанд юу болохыг таашгүй.

Засгийн газраас Ажлын хэсэг, УИХ-аас байгуулсан Түр хороо хэд хэдэн удаа хуралдаж хэлэлцээрийн бэлтгэлийг хангасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт хуралдахдаа хэлэлцээрийн удирдамжийг баталсан гэсэн мэдээлэл байна.  Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт  Монголын талыг төлөөлж оролцох багийн нэрийг тодорхой болгож, хэлэлцэх асуудлын дарааллыг тодорхой болгож  баталсан гэсэн үг юм. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Энэ ажлын хэсгийн бас нэг гол хүн  нь ХЗДХ-ийн экс сайд Ц.Нямдорж юм. Түүний  хувд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах үед ХЗДХ-ийн сайд байсан. Энэ удаа Засгийн газрын ХЭГ-ын даргын статустайгаар хэлэлцээрт оролцох гэж байна. Харин Оюутолгойн асуудлаар шаардлага тавьж, өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Түр хороонд багтсан ч хэлэлцээрт оролцохгүй. Тэрээр хэлэлцээрийг угтаж өдөр тутмын хэвлэлүүдээр ил захидал, шаардлага гаргаад байгаа. Түүндээ “Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийх хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлэх, Лондоны Арбитрын шүүхэд манай Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой” гэсэн хатуу байр суурийг илэрхийлээд байна.

Ажлын хэсэг, Түр хорооны хамтарсан хурлаар нэгдүгээрт,  “Хөрөнгө оруулагч талын шахалтаар  2015 онд байгуулсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах ёстой. Хоёрдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага тавьсан. Хэрэв хөрөнгө оруулагч тал шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах байр суурь илэрхийлсэн” гэж мэдээлж байсан билээ. Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ийм утгатай зүйлийг С.Ганбаатарыг төв талбайд өлсгөлөн зарлаж байх үед очиж уулзахдаа хэлж байсныг олон нийт мартаагүй байх. Тэгэхээр хэлэлцээ хэрхэн явагдах нь  монголчуудын анхаарлын төвд байгаа гэсэн үг.

 “Рио Тинто” компанийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ явцад төлөвллөгөөт бус зардал их гарсан. Газрын гүнд чулуулаг ихтэй учраас хөрөнгө, цаг хугацаа шаардаж ажил удааширснаас асуудал үүссэн гэсэн тайлбар хэлж байгаа. Энэ нь зөвхөн Монгол Улсыг төдийгүй бусад хамтрагчид эдийн засгийн болон цаг хугацааны хүлээлт үүсгэн   бухимдуулж, олон улсын шүүхийн шатанд маргаан эхлүүлээд байгаа билээ.

Хэлэлцээрийн эргэн тойронд Монголын иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, эдийн засагч, судлаач, ажиглагчдын зүгээс шүүмжлэл өрнүүлж байна. Тухайлбал, гавьяат эдийн засагч Т.Балжинням саяхан “Монголын Засгийн газар "Рио Тинто"-д алдаад байгаа 10 гаруй тэрбум ам.доллараа авч чадах уу? “ гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн. Энэ бол далд уурхайн бүтээн байгуулалтыг 4.4 тэрбумаар хийнэ  гээд 15 тэрбумыг зарцуулсан гэж буй Рио Тинто” компаниас асуух зүй ёсны асуулт юм. Ажлын хэсэг энэ талаар ямар шийдэлд хүрэх вэ гэсэн хүлээлт олон нийтэд байна. Бас нэг шүүмжлэл байгаа нь “Рио Тинто” компанийн удирдлагатай биш салбар хариуцсан гүйцэтгэх захиралтай Монголын Засгийн газар бараг танхимаараа шахам хэлэлцээийн ширээнд сууж байгаа нь хэтэрхий “жижгэрсэн” асуудал гэж зарим эх сурвалж үзэж буй юм.

Эцэст нь хэлэхэд хэлэлцээр “хожил хоёр тийшээ” гэсэн горимоор явах уу, баялгаа өгчихөөд өрөнд орж, алдагдал хүлээсэн хэвээр үлдэх вий  гэдэгт монголчууд санаа зовж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Эрдэнэт”-ийн захирал...
Өдөртөө 0-2 градус дулаан байна

Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ

Kuzmo 2021-04-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ

Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай энэ долоо хоногт  хэлэлцээрийн ширээнд сууна. Хэлэлцээ хаалттай болох уу, нээлтэй байх уу гэсэн хүлээлт олон нийтэд байна. Албаны зарим эх сурвалж хэлэлцээ хийсний дараа хоёр тал албан ёсны мэдээлэл хийх болов уу гэв.

Хөрөнгө оруулагч талыг төлөөлж  “Рио Тинто” компанийн Зэсийн группийн ерөнхийлөгч Б.Болд  Монголд ирсэн. Тэрээр   14 хоногийн тусгаарлалтад  байсны дараа хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлэхдээ хэлэлцээрийн гол асуудал нь “харилцан ашигтай байх талаар ярилцана” гэсэн. Гэтэл  “Монгол Улс  Оюутолгойгоос  ногдол ашиг авахгүй, 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” гэсэн тооцооллыг “Рио Тинто” компанийнхан гаргаж   Монгол Улсыг сүрдүүлж байна гэсэн мэдээлэл бүх сувгаар цацагдчихаад байгаа. Тэгвэл Монголын талаас   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.Солонго “Хоёр талын хэлэлцээгээр Оюутолгойн төслийг зогсоох хүртэл асуудал хурцдахгүй болов уу” гэсэн ярилцлагыг хэвлэлд мөн  өгсөн. Үүнээс үзвэл хэлэлцээрийн оршил “Хожил хоёр тийшээ” гэсэн месежийг олон нийтэд өгөөд байна.  Гэхдээ хэлэлцээрийн шатанд юу болохыг таашгүй.

Засгийн газраас Ажлын хэсэг, УИХ-аас байгуулсан Түр хороо хэд хэдэн удаа хуралдаж хэлэлцээрийн бэлтгэлийг хангасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт хуралдахдаа хэлэлцээрийн удирдамжийг баталсан гэсэн мэдээлэл байна.  Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт  Монголын талыг төлөөлж оролцох багийн нэрийг тодорхой болгож, хэлэлцэх асуудлын дарааллыг тодорхой болгож  баталсан гэсэн үг юм. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Энэ ажлын хэсгийн бас нэг гол хүн  нь ХЗДХ-ийн экс сайд Ц.Нямдорж юм. Түүний  хувд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах үед ХЗДХ-ийн сайд байсан. Энэ удаа Засгийн газрын ХЭГ-ын даргын статустайгаар хэлэлцээрт оролцох гэж байна. Харин Оюутолгойн асуудлаар шаардлага тавьж, өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Түр хороонд багтсан ч хэлэлцээрт оролцохгүй. Тэрээр хэлэлцээрийг угтаж өдөр тутмын хэвлэлүүдээр ил захидал, шаардлага гаргаад байгаа. Түүндээ “Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийх хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлэх, Лондоны Арбитрын шүүхэд манай Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой” гэсэн хатуу байр суурийг илэрхийлээд байна.

Ажлын хэсэг, Түр хорооны хамтарсан хурлаар нэгдүгээрт,  “Хөрөнгө оруулагч талын шахалтаар  2015 онд байгуулсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах ёстой. Хоёрдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага тавьсан. Хэрэв хөрөнгө оруулагч тал шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах байр суурь илэрхийлсэн” гэж мэдээлж байсан билээ. Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ийм утгатай зүйлийг С.Ганбаатарыг төв талбайд өлсгөлөн зарлаж байх үед очиж уулзахдаа хэлж байсныг олон нийт мартаагүй байх. Тэгэхээр хэлэлцээ хэрхэн явагдах нь  монголчуудын анхаарлын төвд байгаа гэсэн үг.

 “Рио Тинто” компанийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ явцад төлөвллөгөөт бус зардал их гарсан. Газрын гүнд чулуулаг ихтэй учраас хөрөнгө, цаг хугацаа шаардаж ажил удааширснаас асуудал үүссэн гэсэн тайлбар хэлж байгаа. Энэ нь зөвхөн Монгол Улсыг төдийгүй бусад хамтрагчид эдийн засгийн болон цаг хугацааны хүлээлт үүсгэн   бухимдуулж, олон улсын шүүхийн шатанд маргаан эхлүүлээд байгаа билээ.

Хэлэлцээрийн эргэн тойронд Монголын иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, эдийн засагч, судлаач, ажиглагчдын зүгээс шүүмжлэл өрнүүлж байна. Тухайлбал, гавьяат эдийн засагч Т.Балжинням саяхан “Монголын Засгийн газар "Рио Тинто"-д алдаад байгаа 10 гаруй тэрбум ам.доллараа авч чадах уу? “ гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн. Энэ бол далд уурхайн бүтээн байгуулалтыг 4.4 тэрбумаар хийнэ  гээд 15 тэрбумыг зарцуулсан гэж буй Рио Тинто” компаниас асуух зүй ёсны асуулт юм. Ажлын хэсэг энэ талаар ямар шийдэлд хүрэх вэ гэсэн хүлээлт олон нийтэд байна. Бас нэг шүүмжлэл байгаа нь “Рио Тинто” компанийн удирдлагатай биш салбар хариуцсан гүйцэтгэх захиралтай Монголын Засгийн газар бараг танхимаараа шахам хэлэлцээийн ширээнд сууж байгаа нь хэтэрхий “жижгэрсэн” асуудал гэж зарим эх сурвалж үзэж буй юм.

Эцэст нь хэлэхэд хэлэлцээр “хожил хоёр тийшээ” гэсэн горимоор явах уу, баялгаа өгчихөөд өрөнд орж, алдагдал хүлээсэн хэвээр үлдэх вий  гэдэгт монголчууд санаа зовж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

3 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

3 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах