• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хойд Солонгост хоригдож буй иргэдээ суллахыг шаардлаа

Хойд Солонгост суртал ухуулгын постер хулгайлсан гэх хэрэгт холбогдон 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял сонссон америк оюутан долоо хоногийн өмнө ухаангүй байдалтайгаар эх орондоо ирсэн билээ. Гэвч, ирснээсээ хойш ердөө зургаа хоногийн дараа таалал төгссөн байна. Жил гаруйн өмнө БНАСАУ-д баривчлагдсан 22 настай Отто Уармбьерыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, энэ сарын 13-нд  АНУ руу буцаасан байдаг. Тухайн үед талийгаач комд байсан бөгөөд АНУ-ын Охио мужийн Синсиннатигийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Тархиндаа ноцтой гэмтэл авч, хүмүүстэй харилцах боломжгүй болсон Отто төд удалгүй буюу даваа гарагийн 14:00 цагийн үед эцэг эхийнхээ гар дээр амьсгал хураасан байна.

Отто Уармбьер Виржиниагийн их сургуулийн оюутан байжээ. Гэвч өнгөрсөн оны нэгдүгээр сард Пхеньяны зочид буудлын өрөөнөөсөө улс төрийн суртал ухуулгын агуулгатай постерыг хулгайлсан гэх хэргээр нисэх онгоцны буудлаас баривчлагдаж, хүнд хөдөлмөр эрхлэх ял сонссон байдаг.  Хойд Солонгосын Засгийн газар болсон хэргийн талаар “талийгаачид өнгөрсөн жилийн гуравдугаар сард ял ногдуулсны дараа ботулизм өвчнөөр өвчилсөн. Тухайн үед нойрсуулах эм хэрэглэсний дараа комд орсон” гэж тайлбарлажээ. Гэвч “Хүүгийн минь биеийн байдал муу байгааг мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүлээгүй” гэж Умард Солонгосын шоронгийн албаны хүмүүсийг О.Уормбиерын эцэг буруутгаж байна.

Тэгвэл одоогоор АНУ-ын зарим улстөрчид Пхеньянд хоригдож буй иргэдээ яаралтай суллахыг шаардаж эхэлсэн байна. Тухайлбал, Шинэ Мексик мужийн экс захирагч Билл Ричардсон талийгаачийг хоригдож байхад Хойд Солонгосын тусгай элч 20 удаа АНУ-ын албаныхантай уулзсан хэдий ч, нэг ч удаа биеийн байдал, эрүүл мэндийнх нь талаар дурьдаж байгаагүйг онцолжээ. Улмаар түүнд тохиолдсон шиг эмгэнэлт явдал одоо ч, Хойд Солонгост хоригдож буй Америкийн гурван иргэнд тохиолдож магадгүй тул суллахыг шаардаж эхэллээ.

Тодруулбал, Өмнөд Солонгост төрсөн АНУ-ын иргэншилтэй 62 настай Ким Дон Чул, профессор Тони Ким, Ким Хак Сон нар тус улсад ял эдэлж байгаа аж. Ким Дон Чулын тухайд тагнуулын хэргээр 2016 оны дөрөвдүгээр сард мөн л 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял сонсч байжээ. Харин Тони Ким буюу Ким Сан Дук профессор энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдсан. Гэхдээ түүнийг ямар үндэслэлээр саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.

Ким Хан Сонгийн хувьд Тони Кимийн адил Пхеньяны  их сургуульд ажиллаж байсан ч, төрийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр нэг сарын өмнө баривчлагдсан юм. Болсон үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн байр сууриа илэрхийлээд амжжээ. Тэрбээр Хойд Солонгосыг “Харгис дэглэм”-тэй хэмээн буруутгасан байна. Мөн “Муу зүйл болжээ. Юу гэвэл Отто нас барсан байна. Цэл залуухнаараа хорвоог орхилоо.

Түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдэгдсэн байна.  Дашрамд дурьдахад, Хойд Солонгост АНУ-ын иргэдийг жуулчлан аялуулдаг “Young Pioneer Tours” байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тус компанийн төлөөлөгч “Ийм эмгэнэлт төгсгөлтэйгөөр Хойд Солонгост баривчлагдсан тохиолдол эдүгээг хүртэл гарч байгаагүй” гээд “Америкчууд Хойд Солонгост айлчлахад учрах эрсдэлийг тооцоход өндөр үзүүлэлттэй гарсан. Тиймээс америк иргэдэд зориулсан Хойд Солонгост хийх аялалын маршрутыг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа” хэмээн тайлбарласан байна.

БНХАУ-ын Шаньси мужийн Шьанд төвтэй “Young Pioneer Tours” байгууллагыг 2008 онд Их Британийн иргэн байгуулж байсан бөгөөд адал явдал хайгч жуулчдыг Хойд Солонгос, Иран гэх мэт “ээжтэйгээ хамт явж болохгүй” эрсдэлтэй газрууд руу аялуулдаг байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
ЗЦА: Хүчтэй борооны улмаас...
Энэ жилийн аваргын төлөөх...

Хойд Солонгост хоригдож буй иргэдээ суллахыг шаардлаа

Даваахүү 2017-06-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хойд Солонгост хоригдож буй иргэдээ суллахыг шаардлаа

Хойд Солонгост суртал ухуулгын постер хулгайлсан гэх хэрэгт холбогдон 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял сонссон америк оюутан долоо хоногийн өмнө ухаангүй байдалтайгаар эх орондоо ирсэн билээ. Гэвч, ирснээсээ хойш ердөө зургаа хоногийн дараа таалал төгссөн байна. Жил гаруйн өмнө БНАСАУ-д баривчлагдсан 22 настай Отто Уармбьерыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, энэ сарын 13-нд  АНУ руу буцаасан байдаг. Тухайн үед талийгаач комд байсан бөгөөд АНУ-ын Охио мужийн Синсиннатигийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Тархиндаа ноцтой гэмтэл авч, хүмүүстэй харилцах боломжгүй болсон Отто төд удалгүй буюу даваа гарагийн 14:00 цагийн үед эцэг эхийнхээ гар дээр амьсгал хураасан байна.

Отто Уармбьер Виржиниагийн их сургуулийн оюутан байжээ. Гэвч өнгөрсөн оны нэгдүгээр сард Пхеньяны зочид буудлын өрөөнөөсөө улс төрийн суртал ухуулгын агуулгатай постерыг хулгайлсан гэх хэргээр нисэх онгоцны буудлаас баривчлагдаж, хүнд хөдөлмөр эрхлэх ял сонссон байдаг.  Хойд Солонгосын Засгийн газар болсон хэргийн талаар “талийгаачид өнгөрсөн жилийн гуравдугаар сард ял ногдуулсны дараа ботулизм өвчнөөр өвчилсөн. Тухайн үед нойрсуулах эм хэрэглэсний дараа комд орсон” гэж тайлбарлажээ. Гэвч “Хүүгийн минь биеийн байдал муу байгааг мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүлээгүй” гэж Умард Солонгосын шоронгийн албаны хүмүүсийг О.Уормбиерын эцэг буруутгаж байна.

Тэгвэл одоогоор АНУ-ын зарим улстөрчид Пхеньянд хоригдож буй иргэдээ яаралтай суллахыг шаардаж эхэлсэн байна. Тухайлбал, Шинэ Мексик мужийн экс захирагч Билл Ричардсон талийгаачийг хоригдож байхад Хойд Солонгосын тусгай элч 20 удаа АНУ-ын албаныхантай уулзсан хэдий ч, нэг ч удаа биеийн байдал, эрүүл мэндийнх нь талаар дурьдаж байгаагүйг онцолжээ. Улмаар түүнд тохиолдсон шиг эмгэнэлт явдал одоо ч, Хойд Солонгост хоригдож буй Америкийн гурван иргэнд тохиолдож магадгүй тул суллахыг шаардаж эхэллээ.

Тодруулбал, Өмнөд Солонгост төрсөн АНУ-ын иргэншилтэй 62 настай Ким Дон Чул, профессор Тони Ким, Ким Хак Сон нар тус улсад ял эдэлж байгаа аж. Ким Дон Чулын тухайд тагнуулын хэргээр 2016 оны дөрөвдүгээр сард мөн л 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял сонсч байжээ. Харин Тони Ким буюу Ким Сан Дук профессор энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдсан. Гэхдээ түүнийг ямар үндэслэлээр саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.

Ким Хан Сонгийн хувьд Тони Кимийн адил Пхеньяны  их сургуульд ажиллаж байсан ч, төрийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр нэг сарын өмнө баривчлагдсан юм. Болсон үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн байр сууриа илэрхийлээд амжжээ. Тэрбээр Хойд Солонгосыг “Харгис дэглэм”-тэй хэмээн буруутгасан байна. Мөн “Муу зүйл болжээ. Юу гэвэл Отто нас барсан байна. Цэл залуухнаараа хорвоог орхилоо.

Түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдэгдсэн байна.  Дашрамд дурьдахад, Хойд Солонгост АНУ-ын иргэдийг жуулчлан аялуулдаг “Young Pioneer Tours” байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тус компанийн төлөөлөгч “Ийм эмгэнэлт төгсгөлтэйгөөр Хойд Солонгост баривчлагдсан тохиолдол эдүгээг хүртэл гарч байгаагүй” гээд “Америкчууд Хойд Солонгост айлчлахад учрах эрсдэлийг тооцоход өндөр үзүүлэлттэй гарсан. Тиймээс америк иргэдэд зориулсан Хойд Солонгост хийх аялалын маршрутыг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа” хэмээн тайлбарласан байна.

БНХАУ-ын Шаньси мужийн Шьанд төвтэй “Young Pioneer Tours” байгууллагыг 2008 онд Их Британийн иргэн байгуулж байсан бөгөөд адал явдал хайгч жуулчдыг Хойд Солонгос, Иран гэх мэт “ээжтэйгээ хамт явж болохгүй” эрсдэлтэй газрууд руу аялуулдаг байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 минутын өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

20 минутын өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

23 минутын өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

23 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

23 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

23 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах