Англи хэсэгтээ хожигдолгүй D хэсгийг тэргүүллээ /тоглолтын тойм бичлэгтэй/

Англи хэсэгтээ хожигдолгүй D хэсгийг тэргүүллээ /тоглолтын тойм бичлэгтэй/

Европын аварга шалгаруулах тэмцээний D хэсгийг сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо. 

Эхний тоглолт Чех болон Английн багууд тоглож 0-1 харьцаагаар Англи хожлоо. Тус тоглолтын цорын ганц гоолыг Рахим Стерлинг 12 минутад гоолдсон байна. Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Хорват болон Шотланд болсон бөгөөд 3-1 харьцаагаар Хорват хожлоо. Тус тоглолтод Хорватаас 17 минутад Власич тоглолтын салхийг хагалсан бол 62 минутад Модрич, 77 минутад Перисич нар гоолджээ. Эсрэг багаас 42 минутад МакГрегор гоолдсон байна.
 
Улмаар D хэсгийг 7 оноотойгоор Англи тэргүүлсэн бол Хорват, Шотландыг хоёр гоолын зөрүүгэр хожсоноор 4 оноотой, Чехийн дээр гарч хэсгийн хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарчээ. Харин Чех гуравдугаар байраар шалгарах болзлоо хангаж үлдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.