Эйтоны гайхалтай довтолгоогоор Санс хожлоо

Эйтоны гайхалтай довтолгоогоор Санс хожлоо
NBA-ын плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст нэг оноогоор Санс тэргүүлсэн бол гуравдугаар үед дөрвөн оноогоор илүү дуусгажээ. Шийдвэрлэх үед тэргүүлж байсан Санс тэргүүллээ алдаж нэг оноогоор хожигдож байсан ч ДиАндрэй Эйтоний гайхалтай довтолгоогоор 103-104 харьцаагаар Санс ялалт байгууллаа. Улмаар цуврал 0-2 харьцаагаар Санс тэргүүлж байгаа бол цувралын гурав дахь тоглолт Клипперсийн талбайд зургадугаар сарын 25-ны өглөө болно.
 
Тус тоглолтод Крис Пол коронавирусийн протколийн журмаар тоглолтод оролцоогүй бөгөөд Дэвин Бүүкэр багаа тэргүүлж 20 оноо, 4 самбар, 5 дамжуулалт, Камерон Пэйн 29 оноо, 9 самбар, өнөөдрийн гол баатар ДиАндрэй Эйтон 24 оноо, 14 самбараас бөмбөг авчээ.
 
Эсрэг багаас Кавай Леонард гэмтлийн улмаас оролцоогүй бөгөөд Пол Жорж 26 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Режжи Жэйксон 19 оноог авчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.