Лионель Месси 7 дахь удаагаа Ла лигт мэргэн буучийн жагсаалтийг тэргүүллээ

Лионель Месси 7 дахь удаагаа Ла лигт мэргэн буучийн жагсаалтийг тэргүүллээ

Испанийн Ла лигийн 38-р тойргийн буюу сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. "Барселона" клубыг "Алавес" талбайдаа хүлээн авч 5-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар 82 оноотой болж хүснэгтийн хоёрт бичигдлээ. Тус тоглолтод Ансу Фати 24 минутад эхлээд гоолдсон бол Суарез 44, Семедо 57дах минутад гоолджээ. Мөн Лионель Месси  хоёр гоолыг оруулсан бөгөөд 34, 75 минутад гоолджээ. Тэрбээр мэргэн буучийн жагсаалтыг 23 оноогоор тэргүүлж энэ улирлыг дуусгалаа. Улмаар 7 дахь удаагаа Ла лигт мэргэн буучийн жагсаалтийг тэргүүллээ. Мөн  867 тоглолтод 703 гоол, 297 дамжуулалтад оролцосн түүхэн дэх анхны тоглогч боллоо. 

Түүний араас Карим Бензема 21 гоолтойгоор бичигдэж байна.

Бусад тоглолтууд

Алавес 0 : 5 Барселона
Вальядолид 2 : 0 Бетис
Вильярреал 4 : 0 Эйбар
Гранада 4 : 0 Атлетик
Леганес 2 : 2 Реал Мадрид
Леванте 1 : 0 Хетафе
Осасуна 2 : 2 Мальорка
Севилья 1 : 0 Валенсия
Атлетико 1 : 1 Реал Сосьедад
Эспаньол 0 : 0 Сельта

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.