Э.Бэхбаяр олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

Э.Бэхбаяр олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

Болгарын нийслэл Софи хотноо Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, манай улсаас эхний өдөр дөрвөн бөх хүч үзлээ. Тэднээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хагас шигшээд шалгарч олимпийн эрхийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна. Манай бөх эхний даваандаа Украйны Тарас Марковичийг 14:0-ээр цэвэр ялсан бол хоёр дахь барилдаанаа Италийн Гиви Давидовитой хийлээ. Гүрж гаралтай итали залуу манай бөх 3:2-оор ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр олимпийн эрхийн төлөө Азербайжаны Георгий Эдишерашвилитэй учраа таараад байна. Гүрж гаралтай Азербайжаны бөхтэй манай гавьяат монголын цагаар шөнийн 00:00 цагт барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.