• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Сэргэлэн: Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага мал аж ахуй, хөдөө аж ахуй руу чиглэж байгаа

-Өвөрхангай аймгийн аварга малчдын шагналыг гардуулж өглөө-
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, таван малчныг “Улсын хошой аварга”, таван саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймагт ажиллаж,  “Улсын аварга малчин” цолыг хоёр малчинд гардуулж өгөөд ирлээ. Энэ үеэрээ “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй сумдад малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэсэн юм.
 
 “Улсын аварга малчин” цол тэмдэгээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин Д.Ганбат, Хайрхандулаан сумын харьяат Тод манлай уяач Б.Отгоннасан нар шагнагдлаа. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Энэ жилээс бид уламжлалт түүхээ сэргээгээд, Улсын аварга малчин, саальчин цол тэмдэгийг малчны хотонд нь авч ирж гардуулдаг болоод байгаа. Түүнчлэн өмнө аваргуудад өгдөг байсан улаан халзтай Монгол гэрийг өгдөг уламжлалыг сэргээсэн. Энэ удаад Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Улсын аварга малчин” цолыг Өвөрхангай аймгийн хоёр малчинд гардуулж өглөө. Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбар хөгжлийн гол суурь салбарын нэг. Манай малчид олон жилийн уйгагүй хөдөлмөр, эцэг өвгөдөөсөө өвлөж авсан мал маллах арга ухааныг орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулан мал сүргээ өсгөн үржүүлэн хөдөлмөрлөж байна. 2016 онд  Монгол Улс түүхэндээ анх удаа 60 гаруй сая мал тоолуулсан амжилттай байна. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага бол мал аж ахуй, хөдөө аж ахуй руу чиглэж байгаа гэдгийг аварга малчны хотноос, сайдын хувьд хэлж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Төр засгаас малчдаа дэмжиж, малчидтайгаа  хамтарч, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг  дэлхийд хамгийн сайн чанартай бараа бүтээгдэхүүн болгон гаргах нь бидний эрхэм зорилго юм” гэлээ.
 
Энэ жилийн тухайд Монгол Улсын есөн аймгийн 27 суманд өвөлжилт хүнд байгаа. Тиймээс ч салбар яамны сайд нь санаачилан “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж буй. Энэхүү аяны хүрээнд 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 80 гаруй иргэн нэгдэж 300 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж чадсан. Тиймээс ч хандивын жинхэнэ эздийнх нь гарт тээвэрлэн хүргэх ажлыг ХХААХҮЯ өрнүүлээд байгаа. Энэ удаад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймгийн малчдад малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэж өгсөн. Малчдын хувьд өвөлжилт хүнд байгаа цаг үед ямар нэгэн тээвэрлэлтийн зардал орохгүй шууд тусламжийн тэжээлийг авч байгаадаа баяртай байгаагаа салбарын сайдад уламжилж байсан юм. 
 
Б.Отгоннасан: Мал аж ахуйн цаана амьдралын ухаан явж байдаг
 
Хангай, говь, хээр гурван бүс нутгийг хамарсан онцлогтой нутаг. Өнгөрсөн онд Өвөрхангай аймаг түүхэндээ хамгийн олон төл бойжуулж таван сая гаруй мал тоолуулж сүүлийн хоёр жил тэргүүлсэн. Улсын аварга малчид малынхаа удмыг сайжруулахын тулд 2-3 жилд өөр аймаг, сумдаас хуц, ухна авчирж нийлүүлэх хурдан удмын морь авчрах зэрэг малын чанарт ихээхэн анхаарал хандуулдгаа дуулгаж байв. Улсын аварга малчин болоод бусад айл, саахалтын малчид улсдаа залуу малчдыг бий болгохын тулд малжуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн малчид цөөнгүй байсан юм. Энэ үеэр Улсын аварга малчин Б.Отгоннасан “Би аймгийн төвд өссөн. 1992 оноос хөдөө гарч мал маллаж эхэлсэн. Сонирхлоо дагаад хэдэн хурдан хүлгээ дагаж явсаар өнөөдөр малын буянаар Улсын аварга малчин боллоо. Мал аж ахуйн цаана амьдралын ухаан явж байдаг. Хүн хичээвэл ямар ч ажлын ард гардаг” гэв. 
 
Өвөрхангай аймгийг бусад аймагтай харьцуулахад цас бага оржээ. Харин биднийг очихоос хоёр хоногийн өмнөөс ихэнх нутгаар нь цас орж эхэлсэн бөгөөд биднийг буцах үед цас навсайн орсоор л байв. Тус аймгийн мал аж ахуйн салбарын нөхцөл байдал болон бусад зүйлийн талаар тус аймгийн Засаг дарга Г.Ганболд “Манай аймагт хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг нь Их дээд сургууль төгссөн ажилгүй иргэд. Их сургууль төгссөн хүүхдүүд мал хариулахыг хүсдэггүй, боддоггүй юм байна.
 
Тиймээс цаашдаа төр засгийн зүгээс Их дээд сургуулийн тоог цөөрүүлэх чанарыг сайжруулах, цэгцлэх асуудалд арга хэмжээ авбал малчдын амьдралд тус дэм болно. Хоёрдугаарт, малын гаралтай түүхий эдийн үнэ зах зээлд өсөхгүй байгаа нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Энэ салбарт анхаарлаа хандуулахгүй бол зөвхөн малчид биш бүх иргэдийн амьдралд нөлөөлдөг. Үүнээс гадна эрэлт нийлүүлэлтээ зөв тодорхойлж ямар бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр үйлдвэрлэх үйлдвэр шаардлагатайг тооцож аймагтаа юу үйлдвэрлэхээ бодох хэрэгтэй. Ингээгүйгээс болж хөдөө орон нутгийнхан нэгнийгээ дуурайж нэг төрлийн үйлдвэрлэл ихээр байгуулж бүгд дампуурдаг. Тиймээс цаашдаа жижиг дунд үйлдвэр байгуулахдаа ямрыг нь дэмжиж ямрыг нь дэмжихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Ц.Мөнх-Оргил: Монгол улс ОХУ-аас...
“Сайн хүн” хүмүүжлийн аян...

П.Сэргэлэн: Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага мал аж ахуй, хөдөө аж ахуй руу чиглэж байгаа

Отгонмягмар 2017-02-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
П.Сэргэлэн: Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага мал аж ахуй, хөдөө аж ахуй руу чиглэж байгаа
-Өвөрхангай аймгийн аварга малчдын шагналыг гардуулж өглөө-
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, таван малчныг “Улсын хошой аварга”, таван саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймагт ажиллаж,  “Улсын аварга малчин” цолыг хоёр малчинд гардуулж өгөөд ирлээ. Энэ үеэрээ “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй сумдад малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэсэн юм.
 
 “Улсын аварга малчин” цол тэмдэгээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин Д.Ганбат, Хайрхандулаан сумын харьяат Тод манлай уяач Б.Отгоннасан нар шагнагдлаа. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Энэ жилээс бид уламжлалт түүхээ сэргээгээд, Улсын аварга малчин, саальчин цол тэмдэгийг малчны хотонд нь авч ирж гардуулдаг болоод байгаа. Түүнчлэн өмнө аваргуудад өгдөг байсан улаан халзтай Монгол гэрийг өгдөг уламжлалыг сэргээсэн. Энэ удаад Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Улсын аварга малчин” цолыг Өвөрхангай аймгийн хоёр малчинд гардуулж өглөө. Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбар хөгжлийн гол суурь салбарын нэг. Манай малчид олон жилийн уйгагүй хөдөлмөр, эцэг өвгөдөөсөө өвлөж авсан мал маллах арга ухааныг орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулан мал сүргээ өсгөн үржүүлэн хөдөлмөрлөж байна. 2016 онд  Монгол Улс түүхэндээ анх удаа 60 гаруй сая мал тоолуулсан амжилттай байна. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага бол мал аж ахуй, хөдөө аж ахуй руу чиглэж байгаа гэдгийг аварга малчны хотноос, сайдын хувьд хэлж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Төр засгаас малчдаа дэмжиж, малчидтайгаа  хамтарч, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг  дэлхийд хамгийн сайн чанартай бараа бүтээгдэхүүн болгон гаргах нь бидний эрхэм зорилго юм” гэлээ.
 
Энэ жилийн тухайд Монгол Улсын есөн аймгийн 27 суманд өвөлжилт хүнд байгаа. Тиймээс ч салбар яамны сайд нь санаачилан “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж буй. Энэхүү аяны хүрээнд 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 80 гаруй иргэн нэгдэж 300 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж чадсан. Тиймээс ч хандивын жинхэнэ эздийнх нь гарт тээвэрлэн хүргэх ажлыг ХХААХҮЯ өрнүүлээд байгаа. Энэ удаад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймгийн малчдад малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэж өгсөн. Малчдын хувьд өвөлжилт хүнд байгаа цаг үед ямар нэгэн тээвэрлэлтийн зардал орохгүй шууд тусламжийн тэжээлийг авч байгаадаа баяртай байгаагаа салбарын сайдад уламжилж байсан юм. 
 
Б.Отгоннасан: Мал аж ахуйн цаана амьдралын ухаан явж байдаг
 
Хангай, говь, хээр гурван бүс нутгийг хамарсан онцлогтой нутаг. Өнгөрсөн онд Өвөрхангай аймаг түүхэндээ хамгийн олон төл бойжуулж таван сая гаруй мал тоолуулж сүүлийн хоёр жил тэргүүлсэн. Улсын аварга малчид малынхаа удмыг сайжруулахын тулд 2-3 жилд өөр аймаг, сумдаас хуц, ухна авчирж нийлүүлэх хурдан удмын морь авчрах зэрэг малын чанарт ихээхэн анхаарал хандуулдгаа дуулгаж байв. Улсын аварга малчин болоод бусад айл, саахалтын малчид улсдаа залуу малчдыг бий болгохын тулд малжуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн малчид цөөнгүй байсан юм. Энэ үеэр Улсын аварга малчин Б.Отгоннасан “Би аймгийн төвд өссөн. 1992 оноос хөдөө гарч мал маллаж эхэлсэн. Сонирхлоо дагаад хэдэн хурдан хүлгээ дагаж явсаар өнөөдөр малын буянаар Улсын аварга малчин боллоо. Мал аж ахуйн цаана амьдралын ухаан явж байдаг. Хүн хичээвэл ямар ч ажлын ард гардаг” гэв. 
 
Өвөрхангай аймгийг бусад аймагтай харьцуулахад цас бага оржээ. Харин биднийг очихоос хоёр хоногийн өмнөөс ихэнх нутгаар нь цас орж эхэлсэн бөгөөд биднийг буцах үед цас навсайн орсоор л байв. Тус аймгийн мал аж ахуйн салбарын нөхцөл байдал болон бусад зүйлийн талаар тус аймгийн Засаг дарга Г.Ганболд “Манай аймагт хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг нь Их дээд сургууль төгссөн ажилгүй иргэд. Их сургууль төгссөн хүүхдүүд мал хариулахыг хүсдэггүй, боддоггүй юм байна.
 
Тиймээс цаашдаа төр засгийн зүгээс Их дээд сургуулийн тоог цөөрүүлэх чанарыг сайжруулах, цэгцлэх асуудалд арга хэмжээ авбал малчдын амьдралд тус дэм болно. Хоёрдугаарт, малын гаралтай түүхий эдийн үнэ зах зээлд өсөхгүй байгаа нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Энэ салбарт анхаарлаа хандуулахгүй бол зөвхөн малчид биш бүх иргэдийн амьдралд нөлөөлдөг. Үүнээс гадна эрэлт нийлүүлэлтээ зөв тодорхойлж ямар бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр үйлдвэрлэх үйлдвэр шаардлагатайг тооцож аймагтаа юу үйлдвэрлэхээ бодох хэрэгтэй. Ингээгүйгээс болж хөдөө орон нутгийнхан нэгнийгээ дуурайж нэг төрлийн үйлдвэрлэл ихээр байгуулж бүгд дампуурдаг. Тиймээс цаашдаа жижиг дунд үйлдвэр байгуулахдаа ямрыг нь дэмжиж ямрыг нь дэмжихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.
 
Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

10 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

10 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

10 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

10 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

11 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах