• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Чойжилсүрэн: ОУВС болон хандивлагч орнуудаас 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилтийг авна

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Сангийн яам, Монголбанк нь ОУВС-тай хөтөлбөрт хамрах хэлэлцээрийг энэ сарын 01-19-ний өдөр Улаанбаатар хотноо явуулж, эцсийн дүнд уг сангийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэх юм. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа.

Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа” гэв.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс орнуудад зориулагдсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, бага орлоготой, хөгжлийн доод төвшинд яваа улсуудад зориулагдсан зээлийн хөтөлбөр юм.  

Цаашлаад урт хугацаанд өргөн хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас гурван жилийн хугацаатай, 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд мөн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авах юм байна. Гэхдээ энэхүү хэлэлцээ нь ажлын хэсгийнхний төвшинд хийсэн тохиролцоо бөгөөд дараагийн шатанд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсных болох гэнэ.

Хүүхдийн мөнгийг хоолны талон байдлаар олгоно

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 01-нээс нэмэгдүүлэх, ХХОАТ-ыг шатлалтай болгох, орлогын төвшнгөөс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос нэг хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсэх аж. Түүнчлэн суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ. Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд таван хувь, 2020 онд таван хувиар нэмэгдүүлэх гэнэ. Мөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс мөрдөх, Гаалийн албан татварыг 30 хувиар нэмэгдүүлэх, татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллахаар төлөвлөсөн байна. Харин төсвийн зарлага бууруулах тал дээр тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгох, ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй гэнэ. Түүнчлэн 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон байдлаар олгоно. Мөн нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцлэх, цэргийн албан хаагчийг орон сууцаар хангахгүй байхаар боллоо. Хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох юм байна.

Коши Матай: Монголбанканд байсан төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох ёстой

/ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч/

“Хөтөлбөрийн гол арга хэмжээний талаар Сангийн сайд тайлбар хийсэн учраас би хэлэлцээрийн талаар мэдээлэл өгье. EFF бол ОУВС-гийн гол хөтөлбөрүүдийн нэг юм. ОУВС-гаас нийт 440 сая ам.доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санжүүжилтийг авна. Мөн Хятадын ардын банкнаас своп хэлцлээ гурван жилээр сунгах боломжтой гэсэн. Нийт 5.5 тэрбум ам.долларын санжүүжилт авахаар болсон нь өмнө хэрэгжүүлж байснаас 20 дахин их юм. Өнөөдрийн тохиролцоо ОУВС-гийн Ажлын хэсгээс гаргасан тохиролцоо. Бүрэн хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй. Юун түрүүнд олон талт санхүүжилтийг баталгаажуулах ёстой. Дараагийнх нь урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Энэ нь дараах гурван арга хэмжээ юм. Үүнд 2017 оны төсвийн тодотгол, банкны салбарт хийх үнэлгээ, Монголбанканд байсан төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох ёстой. Дараагийн алхам нь ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ асуудлыг батлах ёстой. Бидний төсөөллөөр ирэх гуравдугаар сард захирлуудын зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх байх. Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд Засгийн газраас нийгмийн халамжинд гарч байгаа зарим зардлыг бууруулахгүй байх саналыг бид дэмжиж байгаа.Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь цогц арга хэмжээний нэг хэсэг байлаа. Харин Хөгжлийн банкны үйл ажиллагааг цэгцлэх нь чухал алхам юм. Дараагийн гарч байгаа томоохон өөрчлөлт бол Монголбанкны хувьд мөнгөний бодлогын үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, үнийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллах болно. Бид бодлогын асуудал дээр нэг байр суурьтай байж чадсан. Төвбанкны хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Тухайлбал Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх томоохон арга хэмжээ төлөвлөсөн байгаа нь манай хөтөлбөрийн гол ажил болж байна.

Мэдээллийн дараа  Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/, Монгол банкны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Мөнгөний хатуу бодлого баримтлах чиглэлийг Монгол банканд өгөх юм байна. Тэгвэл үүний үр дүнд ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монголбанк мөнгөний бодлогийн асуудлаа голлож анхаарах болно. Өмнө нь явж байсан бодлогын алдааг засна. Төсвийн шинжтэй маш олон хөтөлбөрүүдийг Монголбанк санхүүжүүлж, нийтдээ найман ихнаяд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг гаргасан. Энэ бол төсөвт хаана ч тусаагүй их үүсвэрийг Монголбанк өөрсдөө шийдээд гаргачихсан. Тиймээс энэ мэт төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг цаашид хязгаарлах, зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Энэ бол мөнгөний бодлогын чангаралтын гол илрэл юм. Долларын ханшийн тухайд ханш уян хатан тогтоогдож явах учиртай. Энэ бол бидний ерөнхий зарчим. Тиймээс би өнөөдөр ханш тэд байна, тэдэд барина гэж амлалт өгөх нь зохисгүй гэж үзэж байна. Гэхдээ ойрын жилүүдэд Монгол Улсад 3-5 тэрбум долларын урсгал орж ирнэ. Энэ бол төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг юм.

-Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх бол. Санхүүжилтийг яаж шийдэх үү?

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ипотекийн зээл бол эдийн засаг болоод монголчуудын амьдралд ач холбогдолтой хөтөлбөр. Тиймээс ч цаашдаа үргэлжилж хэрэгжих болно. Гэхдээ энэ нь төсвийн шинжтэй хөтөлбөр юм. Тиймээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлж авах нь зүйтэй гэдэг зөвлөмжийг ОУВС-аас өгч байгаа. Энэ зөвлөмжийн дагуу бид 2018 оноос эхэлж, уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн чиглэлтэй байна. Дашрамд дуулгахад, Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх эсэх талаар бид Дэлхийн банкнаас техникийн туслалцаа явж байгаа. Тиймээс Дэлхийн банкны дэмжлэг туслалцаатайгаар цаашдаа энэ хөтөлбөрийг аятайхан аваад явах боломж бүрдэх байх гэж итгэж байгаа. Харин 2017 ондоо бол ипотекийн зээл өмнө нь яаж явж байсан тэр журмаараа явна.

-440 сая ам.долларын жилийн хүү нь хэд байх юм. Хүү нь өмнө нь авсан Чингис, Самурай бондын хүүтэй харьцуулвал?

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Зээлийн хүүгийн хувьд хөвөгч хүү байдаг. Өөрөөр хэлбэл, нэлээн төвөгтэй томъёогоор бодогддог. Гэхдээ хоёроос илүүгүй хувьтай хүү байдаг. Ер нь энэхүү хөтөлбөрийн сонголтын хувьд яагаад “Стэнд бай” хөтөлбөр биш “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг санал болгосон гэхээр эргэн төлөтийн хугацаа нь урт. Өөрөөр хэлбэл, “Стэнд бай” хөтөлбөрийн эргэн төлөлтөөс хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийх боломжтой.

-Цалин нэмэхгүйгээр НДШ-ийг 1-2 хувиар нэмэх нь өөрөө эдийн Засгийн агшаах бодлого биш үү?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бид нийгмийн халамжийг танах бодлого бариагүй. Өөрөөр хэлбэл, ОУВС болоод Засгийн газраас тийм бодлого бариагүй. Гэхдээ өрийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд төсвийн тэнцлийг сайжруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч үлдсэн. Тухайлбал, бид Насны хишиг тэтгэмж, Цалинтай ээж хөтөлбөр үргэлжлүүлэн олгоно. Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гархад нь нэг удаа олгодог  36 сарын тэтгэмжийг хэвээр олгох зэрэг зүйлүүд байгаа.

-Ирэх сард төлөх ёстой 580 сая ам.долларын өрийг төлөх бол их хэмжээний гадаад валют гадагшаа гарна. Тиймээс ОУВС-аас их хэмжээний гадаад валют гаргахгүй байх үүрэг чиглэл авч байгаа учир төлөх хугацааг сунгана гэж ойлгож болох уу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 580 сая ам.доллар бол Засгийн газрын бонд биш. Хөгжлийн банкны бонд юм. Гэхдээ энэ бондыг бид Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор солих хэлбээр төлөх сонголт хийсэн.

-Ийнхүү ОУВС-тай хамтарсанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн яг хэдэн хувь зогсож байгаа бол?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Шулуухан хэлэхэд, манай мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь зогсох эсэх асуудал нь тодорхой болоогүй байна. Гэхдээ бид ОУВС-тай хөтөлбөр тохироод авна гэдэг нь Монгол Улсын эдийн засаг тогтворжих юм. Ингээд тогтворжуулаад авчихвал цаашид бид дан ганц ОУВС болон донар орнуудын гарыг харахгүйгээр том том төслүүдээ бие даан шийдвэр гаргаад явах эрх нь нээлттэй болно. Ер нь бидний хэр зэрэг хурдтай ажиллаж чадсан эсэхээс хамаарч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангагдах болно.

-ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас ямар шатлалтайгаар мөнгө орж ирэх вэ?

-ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: ОУВС-гийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд хэзээ ч нэг дор бүх мөнгийг өгдөггүй. Тодорхой шатлалтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд нь хэр амжилттай хэрэгжиж байгаагаас хамаараад тодорхой хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ гурван сар тутамд хийхээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ бусад хандивлагчид өөр хуваарийн дагуу хийж магадгүй.

-Хятадын төв банктай своп хэлэлцээрийн асуудал юу болж байгаа бол?

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монголбанк Хятадын төв банк болох Ардын банктай своп хэлэлцээртэй. Гэхдээ хэлэлцээрийн хугацаа ирэх наймдугаар сард дуусах гэж байгаа. Тиймээс бид энэ хугацааг сунгах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ тодорхой үйл явдлаас болоод хэлэлцээр жаахан зогсонги байдалд орчихсон байсан. Гэтэл өнөөдөр манай газрын захирал надад танилцуулсанаар Хятадын Ардын банкнаас своп хэлэлцээр үргэлжлүүлэх утга бүхий урилга ирсэн гэж танилцуулсан. Тиймээс ойрын үед хугацаа сунгах асуудал яригдаж амжилттай шийдвэрлэгдэх болно гэж итгэж байгаа. Энэ дашрамд дуулгахад, энэхүү хугацааг сунгах чиглэлээр ОУВС-ийнхан идэвхтэй ажиллаж зуулчилж өгсөнд талархал илэрхийлэх ёстой. Үүний үр дүн одоо ингэж гарч байна гэж харж байгаа. 2016 оны наймдугаар сард болсон АСЕМ-ын зөвлөгөөний үеэр ирсэн Хятадын Ерөнхий сайд Ли Көцян своп хэлэлцээрийг цаашдаа сунгах боловч хэмжээг нь дахин 10 тэрбум юанаар сунгах болно гэдэг хэлэлцээрийг Монгол Улсын Ерөхий сайдтай хийсэн байдаг. Тиймээс бид цаашдаа хэмжээг 10 тэрбум юанаар сунгах, хугацааг багадаа гурван жил болгох тухай хэлэлцээрийг ирэх хоногоос эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад айлчлах болно. Айчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Үүнийг дагаад маш олон төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжих байх гэж харж байгаа.

-ОУВС-гийн энэ хөтөлбөр ажилттай хэрэгжиж чадах болов уу. Ямар эрсдэл байгаа вэ?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Энэхүү хөтөлбөр амжилт­тай хэрэгжих эсэх нь биднээс л хамаарах зүйл.

-ОУВС-гийн хөтөлбөр хатуу шаардлагатай байна. Тиймээс улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрдэл байгаа шүү дээ. Тухайлбал, зарим улс оронд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн тэвчээр алдагдаж, Засгийн газрыг огцруулахаас эхлээд улс орны тогтворгүй байдал үүсэх эрсдэл байх уу?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Улс төрийн тогтворгүй байдал үүсэх эсэх асуудлын тухайд нээх урьдчилаад хариулаад байх хүсэл алга. Гайгүй биз дээ. Ард түмэнд шулуухан үнэнийг хэлэхэд, манай эдийн засгийн бүх нөхцөл байдал алдагдаад байгаа. Энэ хэцүү байдлыг одоо цаг алдалгүй засч авахгүй бол цаашид үүсэх нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад хэцүү байдалд орно. Засгийн газар нь дампуурал зарлаад, олон улсын валютын зах зээлээс монголчууд болоод Монголын хувийн хэвшлийнхэн 10-20 жил таслагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх болно. Тиймээс үүнийг монголчууд ойлгох байх гэж найдаж байна. Засгийн газар нь ОУВС-гаас гуйгаад биднийг харахгүй байна гэх шүүмжлэл явдаг байсан. Би ОУВС-гийн Коши Матай гэдэг хүнтэй 2014 оноос хойш хамтарч бүлэг төлөөлж уулздаг байсан. Улмаар би хувьдаа долдугаар сарын 23-нд Сангийн сайдаар томилогдоод, “Би Монгол Улсын Сангийн сайд боллоо. Миний хөгшин хүрээд ирээч. Монгол Улсад ОУВС-гийн дэмжлэг хэрэгтэй байна” гэдэг асуудлыг ярьж байсан. Уг асуудлыг ярьж явсаар байгаад зургаан сар болчихлоо. Цаг алдсан тухайд бол 3.5 орчим тэрбум ам.долларын хоёр талт болон олон талт санхүүжилтүүдийг хооронд нь уялдуулах зэрэг биднээс үл хамаарах байдал үүссэнээс болсон гэдийг тооцож үзэх хэрэгтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Анархүү - Тарагтай Боов
Хошин урлагийнхан нэртэй...

Б.Чойжилсүрэн: ОУВС болон хандивлагч орнуудаас 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилтийг авна

Отгонмягмар 2017-02-20

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
42 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

44 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

12 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах